Дорнод Түмний Хяналт

Дорнод Түмний Хяналт Төсвийн хулгайг илчлэх, түмний хяналт.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮРТ ХҮРГҮҮЛЭХ УРИАЛГАЭх орон минь эзэнгүйтэж, өвөг дээдсийн өв соёл, байгалийн баялаг харийнхны гарт...
25/04/2026

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮРТ ХҮРГҮҮЛЭХ УРИАЛГА

Эх орон минь эзэнгүйтэж, өвөг дээдсийн өв соёл, байгалийн баялаг харийнхны гарт орлоо!
Эзэн Чингис хаанаас үлдээсэн газар шороо, эрдэнэс баялгийг маань төрд үүрлэсэн авилгачид харийнхантай нийлэн цөлмөж байна. Монгол улс минь үйлдвэрлэгч бус, зөвхөн түүхий эд бэлтгэгч “нео-колони” орон болон хувирав. Өвгөдийн маань хөлс хүчээр боссон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд нуран унаж, барууны гэх туйлширсан онол 30 жил ноёрхсоны эцэст бидэнд зөвхөн ядуурал, ажилгүйдэл, авилгын гамшгийг л үлдээлээ.
Одоо энэ мухардалд цэг тавих цаг болсон! Шинэ нийгэм, шударга тогтолцоог бүрдүүлэх нь өвөг дээдсийнхээ өмнө хүлээсэн ариун үүрэг, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөөх хариуцлага мөн билээ.
Бидний анхны алхам, нэгдмэл зорилго:
Ахмад настнуудын тэтгэвэр, халамжийг 1.5 сая төгрөгт хүргэж, хүн шиг амьдрах боломжийг бүрдүүлэх!
МОНГОЛ ОРОН ДАЯАР НЭГДЭЦГЭЭЕ!
Хэзээ: 2026 оны 5 дугаар сарын 9-ний өдөр (Гал морин цагт)
Хаана: Тухайн нутаг орныхоо төв талбайд
Эх орноо аврах тэмцэлд нэгдэцгээе!
Мөнх тэнгэр биднийг ивээх болтугай!

🙏Хүн унтаж байхдаа эдгэрч,       Өлсөж байхдаа төлжиж, Цуцаж байхдаа сэргэдэг юм.Хүний дайтай явахын тулд:            🌷х...
24/10/2025

🙏Хүн унтаж байхдаа эдгэрч,
Өлсөж байхдаа төлжиж,
Цуцаж байхдаа сэргэдэг юм.
Хүний дайтай явахын тулд:
🌷хүлээцтэй байж сур,
🌷тэвчээртэй байж сур,
🌷ухаан зарж сур,
🌷уужуу байж сур,
🌷үг сонсож сур!
🙏Тэвчээр хүнийг шалгаж.
🙏Итгэл хүнийг хурцалж.
🙏Ухаан хүнийг чимдэг.
🙏Мөргөж залбирч байхад уур омгийн бузар арилна.
🙏Өргөл өргөж, өглөг өгч байхад хармын бузар арилдаг.
🙏Номыг шимтэн уншсанаар мунхагийн бузар арилдаг.

Өвгөдийн минь сургааль юм даа.

Дорнод аймгийн барилгачдын нэр төрийг гутаасан  залуус байдаг юм байна. Итгэл сэтгэлтэй ажиллана гээд... бөөн өр зээл яр...
25/09/2025

Дорнод аймгийн барилгачдын нэр төрийг гутаасан залуус байдаг юм байна. Итгэл сэтгэлтэй ажиллана гээд... бөөн өр зээл яриад гуйж гувшиж байгаад барилгын ажлын 90% - н цалингаа урьдчилж аваад....50% - ийн ажил хийчихээд элдэв зовлон шалтгаан яриад ажлаа хаяад зугтаадаг ... Хэлсэн амандаа хүрдэггүй олигтойхон чанартай хийдэггүй материалын гарз гаргасан... эрийн төгцөг болсон хөгийн гаруудыг илүү авсан мөнгө төгрөгөө өгөхгүй бол.... нэр зурагтай нь нийтлэнээ. Урьд нь бас ингээд хийж байсан ажиллаа хаяад явсан байна лээ... Ийм лаларын цайчихсан луйварчдыг хэрхэвч өөгшүүлэхгүй шүүхэд нь өгнө гэдгээ үүгээр анхааруулая!

Улзын голын Улсын харцага, заан хоёртоо аз жаргал амжилт хүсье! Дорнодчуудын зовхи өөдөө байг...👏Зүүн бүсийн хурдаар соё...
15/07/2025

Улзын голын Улсын харцага, заан хоёртоо аз жаргал амжилт хүсье! Дорнодчуудын зовхи өөдөө байг...👏
Зүүн бүсийн хурдаар соёолон азарагны түрүү авах болтугай!
🥰 Баян уул хайрхан, Ульхан майхан, Улзын гол, Буйр нуур, Мэнэнгийн тал, Халхын таван Уул, Хан Хэрлэн гол, Хан уул хайрхан минь нутгийн хүүгээ ивээж Орхон Арсланг өөрөөр нь хийдүүлж, ойрдоо олгогдоогүй гарьд цолны хишиг хүртээлээ...💰💰💰 Хурай Хурай...🇲🇳♥️🇲🇳
👉Аймгийнхаа баяр наадам, зүүн бүстээ өнгөтэй сайхан барилдаж нутаг усаа баярлуулаарай!!!✅️❤️✅️

13/07/2025

За Өргөн Сэлэнгэ дуулдаг худлаа боллоо, Завхан гол дуу ч хойшиллоо, Увс нуур, Хонгор нутаг хоёр дуутай тунах нь ээ. Энэ Баянхонгорын Жинстийн Батмагнай цочоо багатай залуу юм, тайван гэгч сууж харагдлаа, Батсуурь аваргаас үг их сонсдог юм байна, барил нь байж таарна. Өвөрхангайн магтаал дуу гэж бас бий, Дарьганга нуур ааааа...гээд уянгатай дуулдаг даа, за ямартай ч чүүүү.

13/01/2025
24/11/2024

Address

Choibalsan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дорнод Түмний Хяналт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share