Дархан Брокер ҮЦК ХХК

Дархан Брокер ҮЦК ХХК Дархан Брокер ҮЦК ХХК нь 1991 оноос хойш нийт 29 жилийн ту?

30/06/2026
28/05/2026
НАС БАРСАН ИРГЭДИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ ӨВЛҮҮЛНЭ.Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 154 дүгээр тогтоолоор “Эрдэнэс ...
28/05/2026

НАС БАРСАН ИРГЭДИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ ӨВЛҮҮЛНЭ.

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 154 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцааг эзэмшигч иргэн 2011.03.31-ний өдрөөс хойш нас барсан бол түүний хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийн хууль ёсны өвлөгчид шилжүүлэх ажиллагааг 2026.06.01-ээс хэрэгжүүлж эхэлнэ.

НАС БАРСАН ИРГЭНИЙ 1072 ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ ӨВЛҮҮЛЭХ ЗААВАР

1-Р АЛХАМ (1072 хувьцааны мэдээлэл шалгах)
158989 тусгай дугаарт нас барсан иргэний регистрийн дугаарыг кирилл том үсгээр илгээж, хувьцааны мэдээллээ шалгана.

2-Р АЛХАМ (Сум, хорооны Засаг даргаас шаардлагатай тодорхойлолт болон нотлох баримтуудаа авна)
• Өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ;
• Өвлүүлэх баримт бичгийн гол нотлох баримт болох Сум, хорооны Засаг даргаас өвлүүлэгчийн хамгийн сүүлд оршин сууж байсан баг, хорооны Засаг даргын тодорхойлолтыг нас барсны гэрчилгээг үндэслэн авна;
• Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар;
• Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2, 520.2-т заасан ээлжийн өвлөгч өвлөх тохиолдолд төрөл садангийн лавлагааг өвлөгч Улсын бүртгэлийн байгууллагаас иргэний бичиг баримттай биечлэн очиж авна.

3-Р АЛХАМ (Хууль ёсны өвлөгч болох баримт бичгүүд)
• Хууль ёсны өвлөгч болохыг нотлох баримт бичгүүд
 Хүүхэд нь өвлөх тохиолдол- Төрсний гэрчилгээ эсвэл төрсний бүртгэлийн лавлагаа,
 Эхнэр, нөхөр нь өвлөх тохиолдол-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эцэг, эх нь бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа,
 Хугацаанаасаа өмнө өв нээлгэх тохиолдол- ХААТР-01 буюу хэдэн хүүхэд төрүүлсэн тухай лавлагааг авсан байх)-ийг бүрдүүлэн өв нээгдсэн газрын Нотариатад хандана.
• Хууль есны өвлөгч нарын зарим нь өв хүлээн авахаас татгалзах тохиолдолд өвлөгч болохыг нотлох баримт бичгийг бүрдүүлж, өв хүлээн авахаас татгалзах хүсэлтийг өөрт ойрхон байрлаж буй нотариатаар, тухайн орон нутагт нотариат байхгүй бол нотариатын үүрэг гүйцэтгэгчээр гэрчлүүлнэ.
• Нотариатч нь холбогдох баримт бичиг бүрдсэн нөхцөлд Нотариатын тухай хуульд заасны дагуу "Өвлөх эрхийн гэрчилгээ" бичиж, "Нотариатын цахим систем"-д байршуулах бөгөөд хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг шилжүүлэх тухай мэдээллийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд цахим хэлбэрээр илгээнэ

4-Р АЛХАМ (Үнэт цаасны дансгүй бол данс нээх)
E-mongolia системээр үнэт цаасны данстай эсэхээ шалгаж, шаардлагатай бол брокерын компанид данс нээнэ

5-Р АЛХАМ (Баталгаажуулалт)
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь үнэт цаасаар гэрчлэгдсэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа ногдол ашгийг хууль ёсны өвлөгчийн үнэт цаасны дансанд бүртгэж баталгаажуулна.

Эх сурвалж:

Нүүрсний үнийг тооцоолоход ашигладаг түгээмэл индексүүдийн жагсаалт

Address

Darkhan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дархан Брокер ҮЦК ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share