22/08/2024
🌱Ногоон Бизнесийг хөгжүүлэх #ХурдасгуурХөтөлбөр Дархан хотод 8 сарын 24, 25-нд зохион байгуулагдана. Бизнесээ дараагийн шатанд хөгжүүлж, тогтвортой хөгжлийн дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэх хүсэлтэй хүнс, ус, ундааны салбарын БЖДҮ-үүдийн удирдах түвшний ажилчдыг оролцохыг урьж байна.
Европын Холбооны Switch-Asia-II хөтөлбөрийн санхүүжүүжилттэй “Эдийн засгийн ногоон шилжилт” төслийн хүрээнд “Ногоон Бизнесийг хөгжүүлэх Хурдасгуур хөтөлбөр”-г зохион байгуулж байна.
Бидний төслийн зорилго нь хүнс, ус, ундааны салбарын БЖДҮ, жижиглэн худалдаа эрхлэгчдийг салбартаа тогтсон хэв загвараа илүү ногоон, байгальд ээлтэй болгон өөрчлөхөд шаардлагатай техникийн туслалцаа үзүүлэх, эко тэмдэгжүүлэлт, баталгаажуулалтыг зах зээлд нэвтрүүлснээр ногоон санхүүжилтэд хүрэх, тойрог эдийн засагт шилжихэд нь дэмжлэг үзүүлэх явдал юм.
“Ногоон Бизнесийг хөгжүүлэх Хурдасгуур хөтөлбөр”-н хүрээнд 8 сарын 24, 25-ны өдрүүдэд Дархан хотод тойрог эдийн засгийг нэвтрүүлэх байгаль орчны болон бизнесийн чиглэлийн 2 өдрийн сургалт зохион байгуулж байна.
Энэхүү сургалтад хамрагдсанаар та хүнс, ус, ундааны салбарын бусад БЖДҮ-үүдтэй нетворк хийж, бидний цаашдын зохион байгуулагдах туршлага судлах болон менторшип хөтөлбөрт хамрагдах, ногоон зээлийн байгууллагуудтай хамтарч ажиллах гэх мэт олон төрлийн боломжуудын үүд хаалгыг нээх юм.
✅ Хэзээ: 8 сарын 24, 25-ны өдрүүдэд
✅ Хаана: Гранд Яак зочид буудлын хурлын танхимд
✅Сургалтад оролцогчдод тавигдах шаардлага:
• Хүнс, ус, ундааны БЖДҮ-ийн удирдах түвшний ажилтан байх
• 2 өдрийн сургалтад хоёуланд нь оролцох боломжтой байх
✅Хамгийн түрүүнд бүртгүүлсэн 20 хүнд урилга явуулах тул 8 дугаар сарын 23-ны өдрийн 11:00 цагаас өмнө амжиж доорх холбоосоор орж, асуумж бөглөн суудлаа баталгаажуулна уу.
https://forms.office.com/pages/responsepage.aspx?id=jv-ZPVfwwk2NItn_vUMmzyEHGvOe1SZHnJRetNRA2HpUMFU1QzVPMjVISzZIS1g0ODg1WFNCRTA2Ni4u
✅Сургалтад кофе цай, зууш багтсан бөгөөд 2 өдөр сургалтад хамрагдсан бүх оролцогчдод Сертификат олгоно.
Холбоо барих утас: 94998693, 94879446
ЭДИЙН ЗАСГИЙН НОГООН ШИЛЖИЛТ ТӨСӨЛ
EU Delegation to Mongolia
EU SWITCH-Asia Programme
People in Need - PIN Mongolia
Caritas Czech Republic in Mongolia
ТоС Холбоо / MSFA
Development Solutions NGO - Хөгжлийн Шийдэл ТББ