05/05/2026
Mindfulness. Journaling. Professional Coaching.
Not separate practices, but a powerful, connected combination that shapes how we reflect, learn, and grow.
Мэдрэлийн системээ тайвшруулаад, Өөрийгөө хөндлөнгөөс ажиглаж сурахад хэд хэдэн аргууд хэрэглэгдээд байх шиг харагддаг.
- Эхлээд Таван мэдрэхүйгээ ашиглан, одоо цагтаа оршиж, улмаар майндфул байж, булчингуудаа суллан, ухамсартайгаар амьсгалаад, ирэхээр мэдрэлийн систем тайвширч, бие болоод сэтгэлд илүү орон зай үүсэж, цэгцрээд ирдэг. Үүний дараагаар “цэгцэлгээний” гурван аргачлал байж болно:
1. Майндфулнэсс дасгалаа үргэлжлүүлэн илүү гүнзгийрүүлж, булчингуудаа амрааж, амьсгалаа анзаарч, аль ч төрлийн “бясалгал” хийж болно. Энэ үед таны дотоод байр суурь тогтворжиж, одоо байгаа “та” ажиглагч болж, мэдрэмжээ, биеэ, бодлоо, үйлдлүүдээ ажиглаж, анзаарч эхэлдэг. Өөрийгөө хөндлөнгөөс харж эхэлдэг гэхүүдээ. Энэ үед бодлын хэлхээ суларч, замбараагүй олон бодлууд багасаж эхэлдэг. “Аан би чинь ийм ийм мэдрэмжтэй, бодолтой яваад, гуниглаад, зовоод, “риакцлаад” байсан юм байна гэдгээ илүү ухаарч, “чичирч дайрсан хандлагаа” суллан, өөрийгөө хөндлөнгөөс ажиглаж, шинэ орон зай үүсдэг. 😇
2. Яг үүнтэй төстэй үйл явц, тэмдэглэл бичихэд болдог. Майндфул болчихоод, араас нь зөв асуултуудаар/аргачлалаар хөтлөгдөн, үзэг цаас нийлүүлэн, гараар бичихэд (компьютер дээр type хийсэн ч болно лдоо ), толгойд, биеийн энд тэнд, эсвэл сэтгэл зүрхний хаа нэг газар байсан мэдрэмжүүд, хэлээгүй үгс, нуугдсан мэдрэмжүүд ил гарч, таныг боомилсон хандлагууд, өөртөө сайн дураараа наасан “шошгууд” бичих тусам улам цэгцрэн цэгцэрсээр, сүүлдээ маш гоё цэгцтэй мэдрэмжтэй болдог. “Яг л сайхан усанд ороод гараад ирсэн юм шиг ккк”. Ингэж өөрийгөө хөндлөнгөөс ажиглаж, шинэ орон зай үүсдэг.
3. Дараагийн төрөл нь көүчинг (professional coaching) байдаг. Өөрийн “гогцоорсон” бодол, мэдрэмж, зан үйлдэл (behavior) -ээ гаргаж ярилцдаг. Ярьж гогцоог нь тайлмаар байгаа сэдвээ та эхлээд яриад эхэлнэ, тэндээс таны көүч тань анзаарсан, “сониуч-curios” санагдсан зүйлээ чих тавин сонсонгоо таниас илүү гүнзгийрүүлсэн асуултууд асуун, өөрийн ажигласан зүйлээ хуваалцаж, өөрийнхөө мэдрэмж, бодол, хандлага зэргээ нэрлэхэд нь тусалдаг, улмаар энэ яриа нь яюц дундаа яг л “юүлүүр” шиг нарийсаж явсаар, олон зангилаанууд тайлагдаж, aha moment-ууд, шинэ ойлголт, ухаарлууд төрдөг. Ингээд төрөөд орхичихгүй, үүнийгээ хэрэгжүүлэх хариуцлагын хэв маяг, түүндээ дүйцсэн ухамсартай дадлуудаа дизайн хийхэд тусалдаг. (best method of accountability). Гэхдээ сэтгэл зүйчээс ялгаатай нь таны хүүхэд насны гэмтэл, сөрөг дурсамжууд зэргийг “эдгээхэд” фокус хийхгүй, одоо байгаа “дотоод байр суурь”, чадамжаас - ирээдүйн таныг бүтээх замруу чиглэхэд “бодлын хамтрагч” байж тусалдаг. Яг л дээрх хоёр аргачлал шиг, таныг шүүхгүй, таньд “шошго наахгүй”, зөвхөн өөрөө өөрийнхөө дотоод яриагаа ил гарган, өөрийгөө хөндлөнгөөс харж, шинэ орон зай үүсгэхэд тусалдаг. Өөрөөр хэлбэл “та хэн бэ? -the who” гэдэг identity, бас “таны нөхцөл байдал одоо ямар байгаа вэ? -the what”- аас та “хувьсал” хийж: хэн болж, ямар чадвар төлөвшүүлж, юу бүтээмээр байгаа гэдгийг гүн гүнзгий нээхэд хамт байдаг.🙏
За цэгцэлгээний хувьд нэг иймэрхүү. Миний одоогийн хэрэглэж байгаа арга барилын хувьд көүчинг хөтөлбөрүүддээ гурвууланг нь ашигладаг (бясалгалын хувьд одоогоор Оксфорд майндфулнэсс аргыг уулзалтандаа ашиглаж байгаа, харин өөрийн practice болгон Випассана дадуулахыг хичээдэг, бас өөр гоё бясалгалуудыг нэгэн гайхалтай хөтөлбөрт яваад сурч байгаа, тэднийгээ өөртөө нилээн “дадуулаад” ирэхээрээ хуваалцанаа ) Энэ аргачлалуудыг ашиглан көүчинг авах, эсвэл энэ аргачлалуудын тухай ярилцахыг хүсвэл нээлттэй шүү. 😍