HR Ulzii

HR Ulzii Бизнес, менежмент сонирхогчид, эрхлэгчдэд

18/07/2025

Хүмүүс ямар байгууллагад ажиллахыг хүсдэг вэ?
700 хүнийг хамруулсан судалгааг хүргэж байна.

https://www.facebook.com/share/p/1BwmLz3yGX/

Send a message to learn more

04/04/2025

Монгол улсын хүний нөөц, түүний ашиглалт:
МУ -ын хүн ам 3.5 сая
Үүний 2.3 сая нь хөдөлмөрийн насны хүн ам.
Хөдөлмөрийн насны хүн амын 1.4 сая нь ажиллах хүч.
• Ажиллах хүчний 1.3 сая нь "Ажил хөдөлмөр эрхлэгч"
• 70.000 нь ажил хайж байгаа "Ажилгүй иргэд"
• 80.000 нь "Ажиллах хүчнээс гадуурх хүн ам" тус тус эзэлж байна. /2024 оны жилийн эцсийн байдлаар/

Ажиллах хүчнээс гадуурх хүн ам-д:

• Ажил хайхгүй байгаа "Ажилгүй иргэн"
• Гадаадаас ирсэн иргэн
• Оюутан
• Тэтгэвэр гарсан иргэн
• Группт, хөгжлийн бэрхшээлтэй иргэн
• Хүн асарч байгаа иргэн
• Малчин гэх мэт ажил хийх нөхцөл нь тодорхой хэмжээгээр хязгаарлагдсан хүмүүс байна.
1. Ажиллах хүчнээс гадуурх хүн ам болон ажилгүйчүүд нийлээд бараг 200.000 болж байна. Тэдгээр хүмүүсийн нөөцийг ашиглаж болох уу?
2. Ажил эрхэлж байгаа 1.3 сая хүн байгаа тэдний нөөцийг илүү ашиглах боломжтой юу?
Бидний эргэн тойронд:

• тэтгэвэртээ гарсан хэрнээ ажил хайж байгаа иргэн,
• ажил хийдэг ч гэсэн нэмэлт орлого олохыг эрмэлздэг нэгэн
• Цагийн ажил хиймээр байгаа оюутан
• Уян хатан нөхцөлтэй ажил хайж байгаа хүүхдээ асарч байгаа ээжүүд
• Тохирох ажил олдвол хиймээр байгаа ажилгүй байгаа хэн нэгэн байж л байдаг.
Тэгвэл яагаад бид ажиллах хүчээ хангалтгүй бүрэн бус ашиглаад байна вэ?
Хариулт 1: Монгол улсад энэхүү хүний нөөцийг ашиглах ажлын байр чадамж, потенциал байхгүй.
Хариулт 2: Хөдөлмөрийн нөөцийг оновчтой ашиглах бодлого зохицуулалт хангалтгүй. Хөдөлмөрийн зах зээл дээр ажилтан, ажил олгогч 2-ын бие биенээ олж уулзах боломж хязгаарлагдмал. Мэдээлэл хомс.
Таны санал
Хариулт 1 үү? эсвэл Хариулт 2 уу?
Нэмэлт санал хэлбэл бүр баярлана.

Хүний нөөцийн чиг үүргийн хамрах хүрээ хязгаар аль хүртэл  вэ? -- Хөдөлмөрийн зах зээл дээр ажил хайж байгаа,  эсвэл ажи...
12/02/2025

Хүний нөөцийн чиг үүргийн хамрах хүрээ хязгаар аль хүртэл вэ?

-- Хөдөлмөрийн зах зээл дээр ажил хайж байгаа, эсвэл ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэн нэгний анхаарлыг өөрийн байгууллагын зүг татахаас хүний нөөцийн чиг үүрэг эхэлдэг гэж ойлгож болно.

За тэгээд танай байгууллагыг сонирхож буй ажил горилогч дотроос хамгийн тохирохыг нь шилж сонгох, тэднийгээ байгууллага хамт олондоо дасан зохицуулах, үр бүтээмжийг өндөр түвшинд байлгах, түүний тулд ажилтны гүйцэтгэл ур чадварыг хэмжих, урамшуулах, сургаж хөгжүүлэх, зохион байгуулах удирдлагаар хангах ингэж явсаар хөдөлмөрийн харилцааг хуулийн хүрээнд дуусгавар болгох хүртэл тасралтгүй үргэлжилдэг.

Ингээд зогсохгүй хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсны дараа ч гэсэн байгууллагын соёл, нийгмийн хариуцлагын хүрээнд ахмад /өндөр настан ажилтнуудтайгаа холбоо харилцаатай хэвээр байдаг.

Эндээс хүний нөөцийн чиг үүрэг ямар өргөн хүрээг хамардаг болохыг харж болохоор байна.

Ийм өргөн хүрээнд бодож сэтгэж, алсыг харж, төлөвлөж, оролцогч талуудын уялдаа холбоог хангаж ажилладаг гэхээр олон талын чадвар шаардах нь дамжиггүй. Нөгөө талаас нэг чиг үүргээрээ ч мэргэших боломж байдаг.

Хүний нөөцийн чиг үүргийг сонирхдог та бүхэнд амжилт хүсье.

За

Сайн уу, манайхаанХүний нөөцийн сургалт хөгжил, карьер төлөвлөлт, ур чадвар болон гүйцэтгэлийн үнэлгээ, ERP нэвтрүүлэлти...
13/01/2025

Сайн уу, манайхаан
Хүний нөөцийн сургалт хөгжил, карьер төлөвлөлт, ур чадвар болон гүйцэтгэлийн үнэлгээ, ERP нэвтрүүлэлтийн чиглэлээр зөвлөгөө өгч хамтарч ажиллана. Жич: Хүний нөөцийн бусад чиг үүрэг байж болно. Коммент үлдээнэ үү📝✏️

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх сайтаас үзнэ үү👇

Энэхүү сайт нь Менежмент Хүний нөөц Сургалт хөгжил Хувь хүний хөгжилийн чиглэлээр сонирхон судалдаг, тус салбарт ажилладаг хүмүүстэй мэдлэг мэдээллийг солилцох з...

17/12/2024

Хүний нөөц, сургалт хөгжилийн 2025 оны төлөвлөгөө боловсруулахад 1-2 байгууллагад дэмжлэг үзүүлж хамтарч ажиллана.

1- үү? 2-уу? Хэрэв та ямар  нэг байгуулалгад аль нэг түвшинд удирдах ажил гүйцэтгэдэг бол хэн нэгнээс үүрэг чиглэл ажлын...
10/12/2024

1- үү? 2-уу?
Хэрэв та ямар нэг байгуулалгад аль нэг түвшинд удирдах ажил гүйцэтгэдэг бол хэн нэгнээс үүрэг чиглэл ажлын даалгавар авдаг, бас хэн нэгэнд өгдөг байгаа.
Харин яаж өгдөг бол? Зарим менежерүүд маш төвөгшилтэй бэрх даалгаварыг энгийнээр ойлгуулж, хуваарилснаар ажлыг хялбараар шийддэг.
аа харин зарим менежерүүд энгийн хялбар даалгаварыг маш толгой эргэм хэцүү хүндрэлтэй, ойлгомжгүй болгосноор ажилтнуудыг залхаадаг.
Тийм удирдах ажилтныг бол менежментийн талаар мэдлэг, чадвар нь дутмаг байнаа л гэж харж дүгнэдэг дэ.

Удирдагч хүн яв, явцгаая гэж хэлэхдээ гол нь биш харин хүрэх цэг, хүртэх ашиг, хүлээх эрсдэлийг тодорхой  үнэнээр хэлж о...
03/12/2024

Удирдагч хүн яв, явцгаая гэж хэлэхдээ гол нь биш харин хүрэх цэг, хүртэх ашиг, хүлээх эрсдэлийг тодорхой үнэнээр хэлж ойлгуулсны үндсэн дээр багийн гишүүдэд чадна гэсэн итгэл үнэмшил, урам зоригийг бий болгож сайн дурын үндсэн дээр нэгтгэж дагуулж байгаа хэрэг гэж ойлгодог.

Америкийн үе хоорондын ялгаатай байдлыг  тэр чигээр нь монгол руу орчуулж  ашиглах нь хэр оновчтой юу?  Нийгмийн үеүд (G...
20/11/2024

Америкийн үе хоорондын ялгаатай байдлыг тэр чигээр нь монгол руу орчуулж ашиглах нь хэр оновчтой юу?
Нийгмийн үеүд (Generations) маркетерууд, гүйцэтгэх захирлууд, улс төрчид, хүний нөөц гээд салбар салбарынханд өндөр ач холбогдолтой.
Нийгмийн үе хоорондын ялгаа нь өнөөдөр л бидний үед л үүссэн асуудал огтоос биш бөгөөд
“…Одооны энэ залуучууд уу…” гэж хэдэн мянган жилийн өмнөх Египетийн булшин дээр бичсэн байдаг аж.
Хүний хандлага, зан авир төлөвшихэд орчин чухал нөлөөг үзүүлдэг гэдгийг психологийн ухаан тогтоосон. Тэгэхээр социализмийн үед төрж, боловсорсон хүн нь ардчилсан нийгмийн үед төрсөн хүнээс өөр хандлагатай байна гэж ойлгож болно. Энэ нь бүтээгдэхүүний сонголт, маркетингийн суваг, хүний нөөцийн бодлого гээд бүхий л зүйлд хамаарна.

Ташаа ойлголт

Америкт ашиглагддаг Gen Z, Gen X зэрэг үе нь монголд яг ижил хамаарах мэтээр маркетерууд, бизнесмэнүүд ярьж, хэрэглэх нь өрөөсгөл ойлголт бөгөөд хуурамч хиймэл хоосохн зүйлийг бий болгож байна.

Монголд 2020 оны 4-р сард судалгааны СИКА компанитай хамтарч монголын үеүдийг тодорхойлох анхны шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааг хийжээ.

Тус судалгааны үр дүнгээр барууны Gen Z, Gen X зэрэг үеүдтэй харьцуулахад монголын харгалзах цаг үед төрөгсөд нь тэдгээрээс итгэл үнэмшил, хандлагын хувьд маш хол зөрүүтэй байгааг тогтоожээ.

Америкийн нийгмийн үечлэлийг доорх зурагт үзүүлснээр ойлгох нь.
Харин монголын үеүд нь дараах байдлаар тодорхойлогдохоор байна. Үүнд:
Социалист үеийнхэн (1964 оныг хүртэл төрөгсөд)
Завсрын үеийнхэн (1965-1982 оны хооронд)
Шилжилтийн үеийнхэн (1983-1994 оны хооронд)
Шинэ үеийнхэн (1995 оноос хойш төрөгсөд)
Барууны нийгэмд ямар нэг итгэл үнэмшлийн зарчмын шилжилт хийгдээгүй 200 шахам жил болсон болү Монгол улсын хувьд 1990 онд бид социалист итгэл үнэмшлээс ардчилсан нийгэмд шилжсэн. Монголын энэхүү шилжилт нь үе хоорондын ялгаатай байдлыг бий болгож байгаа нь тодорхой болсон.

Монголын үеүд нь нийгэм, эдийн засгийн үйл явдлын харж байгаа өнцгөөрөө өөрсдийн онцлогтой байна.
Тухайлбал, 1964 оноос өмнө төрөгсөд буюу Социалист үеийнхний ихэнх нь 1990 оноос хойш эдийн засаг ба амьжиргаа муудсан гэж үздэг бол 1995 оноос хойш төрсөн буюу Шинэ үеийнхэн эсрэгээр эдийн засаг ба амьжиргаа улам сайжирч байгаа гэж итгэдэг ажээ.

Нөгөө талаас манай үеүд барууны харгалзах үеүдээс зарчмын зөрүүтэй гэдэг нь ч гарч ирсэн билээ. Тухайлбал, Gen Z буюу барууны 1996 оноос хойш төрөгсдийн үетэй харьцуулахад монголын Шинэ үе буюу 1995 оноос хойш төрөгсөд нь ертөнцийг үзэх үзлээрээ ихээхэн зөрүүтэй байна. Gen Z нь биеэ үнэлэх, ижил хүйстний гэрлэлт зэргийг хүний эрх, эрх чөлөөтэй холбож, хөндлөнгөөс оролцох ёсгүй гэж үздэг бол монголын Шинэ үе нь эсрэгээр эдгээр зүйлсийг буруу, хориглох ёстой гэж үздэг нь судалгаагаар гарч ирсэн.

Энэ мэтчилэн бид монголын нийгэм, эдийн засгийн өвөрмөц хөгжлийн шатанд бүрэлдэж байгаа үеүдийнхээ онцлогийг нарийн ойлгож байж бизнес болон нийгмийн ажилбарт ашиглах хэрэгтэй.

17/11/2024

# Ажил албан тушаалдаа багадаж биш бардаж хийх гоё🩵

 #Нарийн мэргэжлийн жагсаалт гэж юу вэ? Байгууллага нь  албан тушаалын нэршлийг 1. YAMAT-Үндэсний ажил мэргэжлийн лавлах...
12/11/2024

#Нарийн мэргэжлийн жагсаалт гэж юу вэ?
Байгууллага нь албан тушаалын нэршлийг
1. YAMAT-Үндэсний ажил мэргэжлийн лавлах
2. Хэвийн бус нөхцлийн жагсаалтай нийцүүлдэг.

Тэгвэл танай салбарын цаашлаад танай байгууллагын ямар ажил мэргэжлүүд
- МУ-ын Нарийн мэргэжлийн жагсаалтад
- МУ-ын хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн жагсаалтад орсон бэ?
Байгууллагын Нарийн мэргэжлийн жагсаалтыг гаргах, хүний нөөцийн баримтлах бодлогыг тодорхойлох нь өнөөгийн хүний нөөц, байгууллагын удирдлагын өмнө зайлшгүй тулгарч буй асуудал.
1. МУ-ын нарийн мэргэжлийн жагсаалт
https://legalinfo.mn/mn/detail?lawId=16960002897981
2. МУ-ын тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл
https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758861285151
3. Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт
https://legalinfo.mn/mn/detail?lawId=17048084121721&type=3

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем - Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем

Address

Erdenet
63000

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97680121402

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when HR Ulzii posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to HR Ulzii:

Share