Эрдэнэт ШУТП

Эрдэнэт ШУТП Шинжлэх ухаан, техник, технологийн судалгаа, инновацын

08/10/2024

В. Нэргүй нь сэтгүүлч гэх нэрийдлээр Асуулт асууж хариулсан хариултыг маань өөрийн видеоны агуулгад тохируулан эвлүүлж олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч байгаа нь миний төдийгүй "Эрдэнэт ШУТП"-ын нэр хүндэд ноцтой халдаж байгаа тул Цагдаагийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдэж байна.

Орхон аймгийн "Эрдэнэт ШУТП" Хөвсгөл аймагт Өрхийн үйлдвэрлэл, кластер хөгжүүлэх чиглэлээрсудалгаа хийж, өрхийн үйлдвэрл...
14/06/2024

Орхон аймгийн "Эрдэнэт ШУТП" Хөвсгөл аймагт Өрхийн үйлдвэрлэл, кластер хөгжүүлэх чиглэлээрсудалгаа хийж, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг сургалтад хамрууллаа. Судалгааны хүрээнд:
📎 Алаг-Эрдэнэ сум
📎 Арбулаг сум
📎 Баянзүрх сум
📎 Улаан-Уул сум
📎 Цагааннуур сум
📎 Рэнчинлхүмбэ сум
📎 Чандмань-Өндөр сум
📎 Цагаан-Үүр сум
📎 Түнэл сумдуудад ажиллаа.

Хөвсгөл Аймаг Улаан-Уул Хөвсгөл Аймаг Цагааннуур Хөвсгөл Аймаг Цагаан-Үүр Сум Хөвсгөл аймаг Чандмань-Өндөр сум Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сум ✅ Хөвсгөл аймаг Түнэл сум Хөвсгөл аймаг Баянзүрх сум

Орхон аймгийн 13 дахь Засаг дарга Сэмжидийн Батжаргал тамгаа хүлээлгэн өгөв.Тэрээр 2020 онд Орхон аймгийн Засаг даргын ү...
14/12/2023

Орхон аймгийн 13 дахь Засаг дарга Сэмжидийн Батжаргал тамгаа хүлээлгэн өгөв.
Тэрээр 2020 онд Орхон аймгийн Засаг даргын үүрэгт ажлыг хүлээн авч, энэ хугацаанд 40 гаруй жилийн насжилттай инжeнeрийн шугам сүлжээг үe шаттай шинэчлэх, хотыг дахин төлөвлөн барилгажуулах, хог хаягдлын менежментийг сайжруулах зэрэг томоохон ажлуудыг амжилттай хэрэгжүүлж ажиллажээ.
Цаашид Засаг даргын бүрэн эрхийг аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал хэрэгжүүлнэ. Танд ажлын өндөр амжилт хүсэе.

Танд эрүүл энхийг хүсэн ерөөе. Бусдын төлөө гэсэн сэтгэлийг нь цаг хугацаа харуулах болноо🥰
14/12/2023

Танд эрүүл энхийг хүсэн ерөөе. Бусдын төлөө гэсэн сэтгэлийг нь цаг хугацаа харуулах болноо🥰

Эрдэнэтчүүддээ өглөөний мэнд хүргэе!

Миний бие 2020 онд Орхон аймгийн Засаг даргын үүрэгт ажлыг хүлээн авснаас хойш баг хамт олноороо Эрдэнэт хотынхоо төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж ирлээ.
Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг орон нутгийнхаа зорилт төлөвлөлттэй уялдуулан ажилласны үр дүнд аймгийн ИТХ-ын ээлжит 17-р хуралдаанаар Орхон аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 91,1 хувьтай, Орхон аймаг, Эрдэнэт хотын 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг 89,9 хувьтай дүгнүүллээ. Мөн ирэх оны төсвийг батлуулж аймаг орон нутагт тулгамдаж байсан бүхий л асуудлыг цаг тухай бүрт нь шийдвэрлэж ажиллалаа.
Сүүлийн саруудад миний эрүүл мэнд сайнгүй байсан учраас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд чөлөөлөгдөх хүсэлтээ уламжилсны дагуу захирамж гарч үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байна.
Төрийн залгамж халааг үргэлжлүүлэн, бодлого шийдвэрийг хэрэгжүүлж хамтран ажилласан баг хамт олон, нийт төрийн албан хаагчиддаа баярлалаа. Орхон аймаг Эрдэнэт хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин зүтгэсэн хүн бүхэнд баярлалаа.

С.Батжаргал
2023.12.12

Тог ч гүй, түлш ч гүй Цаашдаа илүү их зүйлс үзэх нь дээ😓😭Created by Ai
14/12/2023

Тог ч гүй, түлш ч гүй
Цаашдаа илүү их зүйлс үзэх нь дээ😓😭
Created by Ai

 #МонголУлсынБаатар  #ЭрдэнэтҮйлдвэр   🎉🎉🎉✍️✍️✍️ МЭНДЧИЛГЭЭ⚒⚒⚒ Эрдэнэтийн овоо ордыг нээсний 60 жил, “Эрдэнэт үйлдвэрийг...
14/12/2023

#МонголУлсынБаатар #ЭрдэнэтҮйлдвэр 🎉🎉🎉

✍️✍️✍️ МЭНДЧИЛГЭЭ

⚒⚒⚒ Эрдэнэтийн овоо ордыг нээсний 60 жил, “Эрдэнэт үйлдвэрийг байгуулах” Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 50 жил, Эрдэнэт үйлдвэрийг байгуулж, анхны баяжмал үйлдвэрлэсний 45 жилийн түүхт ойн мэндчилгээ дэвшүүлье!

🎖 🎖 🎖 Монгол Улсын Баатар Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч уурхайчид, хамт олон энэхүү түүхэн он жилүүдэд амжилттай сайн ажиллаж, дэлхийн түвшинд өрсөлдөж буй уул уурхайн томоохон үйлдвэрлэлийг хөгжүүлж, улс эх орныхоо хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллалаа.

🏭🏭🏭 Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 7,000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 36.9 сая тонн хүдэр боловсруулж, 4.0 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 1.0 тэрбум ам.долларыг Монголбанкинд, 2.0 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт тус тус төвлөрүүлэхээр байна.

📈📈📈 Энэ бол түүхт ойгоо угтсан уурхайчин бидний бахархал төдийгүй, анхны баяжмалаа үйлдвэрлэж, үйл ажиллагаагаа эхэлснээс хойшхи цаг хугацааны түүхэн дээд амжилт, Эрдэнэтийн уурхайчдын нөр их хөдөлмөрийн үр дүн юм.

👷‍♂️👷‍♂️👷‍♂️ Эрдэнэтийн уурхайчид бид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан их бүтээн байгуулалт, томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн, эх орныхоо газрын баялгийг хаягдалгүй, иж бүрэн ашиглах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна.
Та бүхэнд ажлын өндөр амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Монгол Улсын Баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, (PhD) Г.ЁНДОН

12/12/2023

🙏🏻 Талархаж явах хүмүүсдээ 🙏🏻💯
Та нар минь санал нэг байна уу😎

Өглөөний мэнд 🥰“Samsung” группын Ерөнхийлөгч асан Lee Kun-Hee-ийн амьдралын 14 зөвлөгөө:1. Баячуудын хүрээлэлд ор | Хүн ...
12/12/2023

Өглөөний мэнд 🥰
“Samsung” группын Ерөнхийлөгч асан Lee Kun-Hee-ийн амьдралын 14 зөвлөгөө:
1. Баячуудын хүрээлэлд ор | Хүн орхоодойн талбайд орж байж л орхоодойг ухаж авна.
2. Бусдад сайныг ерөө | Тэр ерөөл цуурай мэт таныг чиглэн ирнэ.
3. Сэтгэл санаагаа хөнгөн байлга | Сэтгэл хүнд бол хорвоо хүнд.
4. Бүү яар | Яарч идсэн хоол түгжрэл үүсгэдэг.
5. Санаандгүй зүйл гэж байхгүй | Ганцхан олдох хувь тавилангаа хайрла.
6. Баян хүнд бүү атаарх | Харин амьдрах аргаас нь суралц.
7. Сайхан учрал аз авчирдаг | Амьдралаа хайрла.
8. Байгаа үедээ даруу, байхгүй үедээ бардам бай.
9. Далайд дусал нэмэр | Бага мөнгөнд ч талархаж бай.
10. Сэтгэлгээ ядуу бол ядуугаас ангижрахгүй | Сэтгэлдээ баяны үр суулга.
11. Хэцүү байсан ч инээ | Оюун ухаан инээдэг хүнд дуртай.
12. Эерэг үг хэлж бай | Сөрөг үгс буян заяаг хөөдөг.
13. Цөхөрсөн ч хүсэл тэмүүллээ бүү хая | Хүсэл тэмүүлэл бол бүхнийг өдөөгч.
14. Үргэлж таларх | Талархал бүхэн буцаж ирдэг

11/12/2023

2023.12.11
Эрдэнэт хотын өдөр ❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥

🎥 1975 оны 12 дугаар сарын 11-нд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Булган аймгийн Эрдэнэт хороог улсын зэрэглэлтэ...
11/12/2023

🎥 1975 оны 12 дугаар сарын 11-нд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Булган аймгийн Эрдэнэт хороог улсын зэрэглэлтэй хот болгохоор шийдвэрлэсэн байдаг. 2017 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар жил бүрийн 12 дугаар сарын 11-нийг “Эрдэнэт хотын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсний дагуу Орхон аймаг долоо дахь жилдээ энэ түүхэн өдрийг тэмдэглэж байна.

🥳Эрдэнэт хотын иргэд та бүхэндээ Эрдэнэт хотын баярын мэнд дэвшүүлэе.

Орхон аймгийн Эрүүл мэндийн газраас хүүхэд нь  ханиад хүрсэн тохиолдолд цэцэрлэг, сургуульд явуулахгүй байхыг  анхааруул...
09/12/2023

Орхон аймгийн Эрүүл мэндийн газраас хүүхэд нь ханиад хүрсэн тохиолдолд цэцэрлэг, сургуульд явуулахгүй байхыг анхааруулж байна.

Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүүхдийн тасагт өнөөдрийн байдлаар 170 хүүхэд хэвтэн эмчлүүлж, хүлээн авах тасгаар 150-234 хүүхэд ирж эмчийн үзлэг зөвлөгөө авч үйлчлүүлсэн байна.Тиймээс бага насны хүүхдийг амны хаалттай явуулах ,халуун бүлээн шингэн өгөх, дулаан хувцаслах, ханиад хүрсэн тохиолдолд сургууль цэцэрлэгт явуулахгүй байхыг анхааруулж байна.

🧬Томуу, томуу төст өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
✅Халуурах, ханиалгах
✅Хоолой өвдөх
✅Нус гоожих, хамар битүүрэх
✅Цөөн тохиолдол бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрнэ.

🧬🛡Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
✅Гараа савантай усаар ойр ойрхон сайтар угаах, халдваргүйжүүлэх
✅Бохир гараа, ам хамар, нүдэндээ хүргэхгүй байх
✅Хүн ам олноор цугласан газар очихгүй байх
✅Гэртээ өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээ хийх
✅Халуун хоол цай идэх
✅Гадаа гарахдаа дулаан хувцаслах, хүүхдүүд та бүхэн эдгээр зөвлөгөөг сайн дагаж ханиад томуунаас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалаарай.

Орхон аймгийн Эрүүл мэндийн газар.

Address

5-7А байр
Erdenet
61000

Opening Hours

Monday 08:00 - 22:00
Tuesday 08:00 - 22:00
Wednesday 08:00 - 22:00
Thursday 08:00 - 22:00
Friday 08:00 - 22:00
Saturday 08:00 - 22:00
Sunday 08:00 - 22:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрдэнэт ШУТП posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Эрдэнэт ШУТП:

Share