Bayangoliin khulguud LLC

Bayangoliin khulguud LLC Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Bayangoliin khulguud LLC, Mining Company, Tsetseg, Hovd.

09/02/2021

Энэ PCR гэж шинжилгээ нь байгаагүй бол манайхан ч ёстой муухай ханиад бна аа гэцэн л явж бгаашт үхссс 😂😅

ТАНИЛЦУУЛГА“Баянгол хүлгүүд ХХК” нь Анх 2013 онд 10 машинтай үүсгэн байгуулагдсанаас хойш өдгөө 7 жилийн нүүрийг үз...
21/01/2021

ТАНИЛЦУУЛГА
“Баянгол хүлгүүд ХХК” нь Анх 2013 онд 10 машинтай үүсгэн байгуулагдсанаас хойш өдгөө 7 жилийн нүүрийг үзэж байна. 2016 онд “Мо Эн Ко” компанитай гэрээ байгуулан, Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн уурхайгаас Такешкан боомтын чиглэлд улс хот хоорондын нүүрс тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Энэ хугацаанд манай компани 400 мянган орчим нүүрсний тээвэрлэлт хийж жилдээ 3-5 тэрбум төгрөгний гүйлгээ хийж амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд эдүгээ 60 орчим тээврийн хэрэгсэлтэй, 70 гаруй ажилтантай машин текникийн бүрэн бүтэн байдалыг сайтар хангаж Өндөр Алтайн даваанд аваар осол гаргалгүй үйл ажилгаагаа хэвийн үргэлжлүүлж байна.
БИДНИЙ ЗОРИЛГО: Шуурхай, аваар осолгүй, найдвартайгаар тээвэр зуучийн мэргэжлийн үйлчилгээг үзүүлж, гадаад болон дотоодын тээврийн салбарт хувь нэмэрээ оруулах нь бидний эрхэм зорилго билээ.
Манай компанийн удирдах албанд Ерөнхий захирал Г.Батмөнх, захиргааг дэмжих албанд Нягтлан бодогч Г.Ганчимэг, Д.Батчимэг, ХАБ-ын инженер, менежер Б.Санчир, Механик инженер Д.Уяач, Тээвэр зохицуулагч О.Пүрэвдаш Ц.Азцоож, Манаач Р.Бямбасүрэн нар ажиллаж байна.
Бид тээврийн жолооч нарынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр жолооч тус бүрийг сургалтанд хамруулж цаг тухайн үеийн мэдээ мэдээллээр хангаж ажиллаж байна.
Энэ хугацаанд манай компани төрийн байгуулагуудын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, аюулгүй ажиллагааг чандлан сахиж, ямарваа нэгэн хүнд хэлбэрийн гэмтэл, аваар осол гаргаж байгаагүй амжилттай ажилласан жолооч нарынхаа үр шимээр 2018 онд Ховд аймгийн тээвэр зуучийн “Шилдэг компани” хэмээх эрхэм хүндтэй шагнал хүртэж байсан.
Манай компани нь ажилчдынхаа тав тухтай байдлыг хангахын тулд 60-80 хүний ажилчдын амрах байр, гүний худаг, засварын газар зэрэг барьж ашиглалтад оруулсан.
Үйл ажиллагааныхаа чиглэлийг өргөжин тэлэхийн тулд Таван толгой нүүрсний уурхайн чиглэлд эхний удаад 10 тээврийн хэрэгслээр тээвэр хийж эхлээд байна.

Address

Tsetseg
Hovd

Telephone

+97699107048

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Bayangoliin khulguud LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Bayangoliin khulguud LLC:

Share

Category