Ochmanlai

Ochmanlai Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ochmanlai, Business service, Temuujin, Khentiï.

06/06/2017
06/06/2017

Манай бизнес эрхлэгчид минь энэхүү боломжийг ашиглаарай.
Улаанбатар хот, Баянзүрх дүүргийн Амгалан дахь Жанжин зах худалдааны төвийн В1 давхарт Нутгийн брэнд үйлдвэрлэгч танд бүтэн жилийн турш түрээсийн үнэгүй талбайд худалдаа эрхлэх АЛТАН БОЛОМЖ -ыг олгож байна.
Жанжин 25 төсөл анх “Нутгийн брэндийг Нийслэлд түгээнэ” уриатай Амгалан партнерс ХХК-ны санаачлагаар орон нутгийн үйлдвэрлэгчид болон нийслэлийн хэрэглэгчийн зах зээлийн судалгааны ажил эхэлсэн.
Төслийн гол зорилго нь орон нутагт үйлдвэрлэгч, бүтээгч жижиг, дунд бизнес эрхлэгчдээс том бүтээн байгуулагч хүртэл баялаг бүтээж буй аж ахуйн нэгжүүдийн нутгийн брэнд бүтээгдэхүүнийг нийслэлд түгээх худалдааны төсөл юм.
Орон нутгаас нийслэлрүү бүтээгдэхүүнээ экспортлох боломжыг бүрдүүлж байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байна.
Жанжин 25 төсөл нь Орон нутгийн онцлог шингээсэн бүтээгдэхүүний сав баглаа боодол, чанар, нийслэлийн хэрэглэгчид хүлээн зөвшөөрөгдөх брэндийн хөгжүүлэлтийг хамтран бүтээнэ.
ЖАНЖИН 25 төсөлд хамрагдаж байгаа орон нутгийн Хүнс, бараа үйлдвэрлэгчдийн барааг нэг дороос худалдаалах боломжыг бүрдүүлэн 2017.06.08 өдрөөс эхлэн орон нутгаас бараагаа нийслэлрүү захиалгаар илгээн худалдаалах таатай боломжыг олгож байна.
Та бараа бүтээгдэхүүнээ хэрхэн нийлүүлэх, төлбөрийн ямар нөхцөлтэй, тээврийн зардлаа яаж шийдвэрлэх зэрэг асуултад хариулт авахыг хүсвэл 80404181, 99107202 дугаар луу залгаарай.

07/02/2017
ТАЛАРХАЛ Оч Манлай ХХК-ий халаалтын зуухны хэрэглэгчийн дулааны төв траншейд гэмтэл гарч бид 2 дугаар сарын 2-5-ны хооро...
06/02/2017

ТАЛАРХАЛ
Оч Манлай ХХК-ий халаалтын зуухны хэрэглэгчийн дулааны төв траншейд гэмтэл гарч бид 2 дугаар сарын 2-5-ны хооронд шөнө, өдөргүй ажилласаар дулаан түгээлтийг хэвийн горимд орууллаа. Өвлийн хүйтний энэ хэцүү үед бидэнд туслан хамтарч ажилласан Д.Батжаргал даргатай Онцгой байдлын газар, Г.Батгэрэл захиралтай “Хэнтий-Ус” ХХК, М.Золзаяа захиралтай Тэмүүжин цогцолбор сургууль, Ч.Алтанзаяа захиралтай “Харгуй” ХХК, Х.Аманбек захиралтай “Суно” ХХК, Н.Дархан-Очир захиралтай “Немодо трейд”ХХК, Д. Баярхүү захиралтай “ Баялаг хурах” ХХК, Б.Ууганбаяр захиралтай “ Ерөөл төгс” ХХКомпаний ажилчид, албан хаагчиддаа баярлаж талархсанаа илэрхийлье. Мөн гарсан гэмтлийг шуурхай засахад туслах сэтгэлээ илэрхийлэн өвлийн хүйтэнд өдөр шөнөгүй гадна траншейд удаан хугацаагаар ажиллаж буй хүмүүст сэтгэлийн дэм өгч байсан Аймгийн болон Хэрлэн сумын удирдлагууд, найз нөхөддөө баярлалаа. Та бүхний тусламж дэмжлэгтэйгээр олон айл өрх, албан байгууллагын дулааны системд хөлдөлт үүсэхээс сэргийлж чадсандаа бид бүхэн баяртай байна. Та бүхний ажил үйлс, амьдрал ахуйд тань хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хэдийгээр бид гэнэтийн цахилгааны тасалдлын дараа уурын зуухыг ажиллуулах горимд алдаа гаргасан ч, өмнө нь цахилгааны тасалдлаас үүдэн уурын зуухны сэнс, шахалтын насосны моторуудыг удаа дараа шатаан хохирч байсны хувьд цаашид ялангуяа ид өвлийн хүйтэн цагт цахилгаан эрчим хүчний гэнэтийн гэмтэл, тасалдал гаргахгүй байх тал дээр онцгой анхаарч ажиллахыг ЦТССалбарын хамт олноос хүсч байна.
“ОЧМАНЛАЙ” ХХК-ИЙ ХАМТ ОЛОН

21/07/2016

Жижиг дунд үйлдвэрийн Цахим сонин – Дугаар 2
МҮХАҮТанхимын Жижиг Дунд Үйлдвэрлэл, Хөрөнгө Оруулалтыг Дэмжих Газраас улирал бүр эрхлэн гаргадаг цахим мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Энэ удаагийн дугаарт МҮХАҮТ-аас шинээр хэвлэгдэн гарсан ном товхимол, Япон, Солонгос улсад зохион байгуулагдах үзэсгэлэнгий хувиар, Тоног төхөөрөмжийн мэдээлэл, шинэ технологи болон бусад төрлийн мэдээлэл багтсан Doorh Linkeer orj uzne uu
http://www.mongolchamber.mn/chamber/index.php/2015-06-20-07-56-36/item/1217-2016-06-30-18-22-04

21/07/2016

МҮХАҮТ-ын гишүүн байгууллага нь аж ахуй нэгж, хувь хүн болон ТББ-ыг эгнээндээ нэгтгэсэн 3500 гаруй гишүүдтэй, 21 аймагт салбар танхимтай, сайн дурын гишүүнчлэлтэй төрийн бус байгууллага билээ. МҮХАҮТанхим нь гишүүдийн мэдээллийн баазыг бүрдүүлж танхимаас зохион байгуулж буй бүхий л арга хэмжээ, ажилдаа энэхүү мэдээллийн баазыг ашигладаг бөгөөд үнэн бодит байх, гишүүддээ бүхий л чиглэлээр мэдээ мэдээлэл хүргэхээр зорин ажиллаж байна.

Бид үйл ажиллагаагаа улам өргөжүүлж Танхимын гишүүдийн мэдээллийн баазыг шинэчилж байгаатай холбогдуулан Гишүүн байгууллага тус бүр дээр Мэдээллийн бааз үүсгэн нэвтрэх эрх олгох гэж байна.

Энэхүү нэвтрэх эрх нь танай байгууллагын регистерийн дугаар байна. Гишүүн тус бүрийн мэдээллийн бааз дээр зөвхөн танай байгууллагад зориулсан мэдээллүүд байх болно.

Үүнд:

танай компаний мэдээлэл
захирлын мэдээлэл
танхимаас зохион байгуулсан арга хэмжээнүүдэд хэрхэн оролцсон тухай мэдээлэл
танхимаас зохион байгуулж буй мэдээлэл
шагнал урамшуулал авч байсан тухай мэдээлэл
гишүүний татвар гэх мэт мэдээллүүд багтсан байна.
Иймд Та бүхэн байгууллагынхаа регистрийн дугаарыг бидэнд 2016 оны 06 дугаар сарын 24-ний дотор доорхи хаягаар илгээнэ үү.

Харилцах утас: 324394, 88117309, 99995095

31/05/2016

“ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи” үзэсгэлэнгийн цар хүрээ жилээс жилд өргөжиж байгаагаас Олон улсын тавцанд гаргах зорилгоор үзэсгэлэнгийн нэрийг өөрчилж, “Монголын Олон Улсын экспорт, импортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн” болгон шилдэг экспортын бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчилах, дэмжих, чанартай импортын бүтээгдэхүүнээр зах зээлийг хангах, түншийн харилцааг бэхжүүлэх, борлуулалтын хэмжээг ихэсгэх зорилготой үзэсгэлэн
Хэзээ: 2016 оны 6 дугаар сарын 9-13-ны өдрүүд /5 хоног/
Хаана: МИШЭЭЛ ЭКСПО Төв

Хамрах цар хүрээ:

Хөнгөн үйлдвэрийн салбар (Арьс шир, Ноос, Ноолуур, Эсгий бүтээгдэхүүн, Сувинер, Бэлэг дурсгал, Гоёл чимэглэл, Алт мөнгөн эдлэл, Эрүүл мэнд, Гоо сайхны бүтээгдэхүүн, Эм, эмнэлгийн багаж хэрэгсэл, Гэр ахуйн бараа, цахилгаан хэрэгсэл, Барилгын материал, Ном товхимол, Хэвлэл, Үндэсний уламжлалт хувцас)
Хүнсний салбар (Гурил, Сүү, Махан бүтээгдэхүүн, Органик ногоо, Жимс, жимсгэнэ, Зөгийн бал, Ус, ундаа, Чихэр)
Үйлчилгээний салбар (Банк санхүү, зээлийн үйлчилгээ, Даатгал, Зар сурталчилгааны агент, Маркетингийн агент, Программ хангамж, ТВ, ФМ)
Импорт (Хүнс, )

Үзэсгэлэнгийн архив:

Үзэсгэлэн нийт 19-н жил амжилттай зохион байгуулагдсан ба 2015 онд үзэсгэлэнд Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, БНХАУ-ӨМӨЗО, Бүгд Найрамдах Польш Улс, Монголоос 98 аж ахуйн нэгж оролцон, нийт 2750 м2 талбайд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилсан байна.

Олон улсын хэмжээний томоохон үзэсгэлэнд холбогдох байгууллага, бизнес эрхлэгч Та бүхнийг идэвхитэй оролцож, онцлог үйл ажиллагаа явуулж хамтран ажиллахыг хүсье.

Бүртгэлийн хугацаа: 2016 оны 5 дугаар сарын 21-ийг дуустал
Холбоо барих: Цахим шуудан: [email protected] Утас:312371
Ерөнхий зохион байгуулагч: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Хамтран зохион байгуулагч: Аж Үйлдвэрийн Яам, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яам

10/03/2016

CANTON FAIR - 2016 ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН, БИЗНЕС АЯЛАЛД ОРОЛЦОНО УУ
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь БНХАУ-ын Гуандун мужийн Олон Улсын Худалдааг Дэмжих Хороотой хамтран 2016 оны 04 дүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Гуандун мужийн барилгын материал, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч, төрөлжсөн худалдааны төвүүдтэй газар дээр нь очиж танилцах, Хятадын хамгийн том экспорт импортын 119 дэх удаагийн “CANTON FAIR” олон улсын үзэсгэлэнг үзэж сонирхох зорилгоор бизнес групп зохион байгуулах гэж байна.

Гуандун муж бол БНХАУ-ын үйлдвэрлэл хамгийн ихээр хөгжсөн эртнээс нааш худалдааны томоохон хот байсаар ирсэн хамгийн хөгжингүй бүс - Хятадын хөгжлийн цонх болсон муж бөгөөд бид та бүхэнд энэхүү хөгжингүй мужийн үйлдвэрлэгч нартай танилцах боломжийг олгож байна.
Иймд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч Та бүхэн барилгын салбарт шинээр нэвтрүүлж буй орчин үеийн шинэ дэвшилтэт техник технологи, тус улсын томоохон үйлдвэрлэгч нартай газар дээр нь танилцаж судалгаа хийж өөрсдийн бизнесийн цар хүрээгээ тэлэхийг хүсвэл бидэнтэй идэвхитэй хамтран ажиллаж энэхүү бизнес аялалд оролцоно уу.

2016 оны 04 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл бүртгэнэ.

10/03/2016

ТАНХИМЫН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД 50%-ИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ СУРАХ БОЛОМЖТОЙ
изнесийн зөвлөх Э.Энхбатын "Амжилттай борлуулагч болох нууцууд" нэртэй Борлуулалтын харилцааны ур чадвар олгох лекц 3-р сарын 12-ны Бямба гарагийн 16.00 цагт Нийслэлийн иргэний танхим (хуучнаар Залуучуудын соёлын төв)-д болно.

Лекцийн тасалбарыг 94090001 дугаараар үнэгүй хүргэнэ. Тасалбарын үнэ 50.000₮
Эрхэм та борлуулагчдынхаа борлуулалтын харилцааны ур чадварыг сайжруулж борлуулалтаа нэмэгдүүлээрэй.

Жич: Нэг байгууллагаас 5 хүн суувал 1 тасалбар үнэгүй, 10 хүн суувал 3 тасалбар үнэгүй.

10/03/2016

Монголд суугаа Солонгос иргэдийн нийгэмлэгээс Солонгосын шилдэг бүтээгдэхүүний үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ.

Энэ удаад МҮХАҮТ, БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Солонгос иргэдийн нийгэмлэгтэй хамтран үзэсгэлэн, бизнесийн ганцаарчилсан уулзалт арга хэмжээг 2016 оны 6 сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Хоёр орны бизнесийн харилцааг хөгжүүлэх, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, хамтын ажиллагааг идэвхижүүлэхэд нь бодит дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүднээс манай бизнес эрхлэгчдийн саналд тулгуурлан бизнес уулзалт, үзэсгэлэнд оролцуулах Солонгосын аж ахуйн нэгжүүдийг сонгож авах юм.

Иймд та бүхэн өөрийн сонирхож буй бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, технологийн талаар саналаа 3 сарын 11-ны дотор бидэнд ирүүлнэ үү. https://outlook.office.com/owa/ =/mail

To learn how to allow JavaScript or to find out whether your browser supports JavaScript, check the online help in your web browser.

27/01/2016

УИХ-ын чуулганы 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар баталсан бөгөөд эдгээр хуулийн өөрчлөлтийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа билээ.

МҮХАҮТ-д аж ахуй нэгжүүдээс энэхүү өөрчлөлтөд багтсан “Нийгмийн даатгалын тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “… даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр тус хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж шинэчлэн хуульчилсан ба энэ заалт нь сар бүрийн 10-нд багтаан өмнөх сарын цалинг бодож олгодог ажил олгогч нарт хүндрэлтэй, дарамт үзүүлсэн заалт болсон тухай санал, хүсэлт ирээд байна.
Тиймээс нийт бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжүүд хуулийн өөрчлөлтийн талаарх саналаа 2016 оны 1 дүгээр сар 29-ний дотор доорх хаягаар ирүүлнэ үү.
Холбогдох утас: 11-310619
Цахим шуудан: [email protected]

Address

Temuujin
Khentiï

Telephone

99562062

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ochmanlai posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share