Zos.mn

Zos.mn Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Zos.mn, Business service, Sain-Shand.

15/05/2026

🇨🇳🇲🇳Хятад, Монголын хамтарсан сурвалжилгаас сэтггүүлчид юуг онцолж байна вэ?

Бээжингийн “Модуль ертөнц” AI хотхоноос онцлох нь 🤖• 150 хэл дээр шууд орчуулах төхөөрөмж 🌍  • Нүдний өмнө мэдээлэл хару...
15/05/2026

Бээжингийн “Модуль ертөнц” AI хотхоноос онцлох нь 🤖

• 150 хэл дээр шууд орчуулах төхөөрөмж 🌍
• Нүдний өмнө мэдээлэл харуулах ухаалаг шил 👓
• Шатар, даам тоглодог робот ♟️
• Хиймэл оюун ухааны дуучин “Юри” – албан ёсны дижитал оршин суугч 🎤
• AI лайв стрийминг хөтлөгч – худалдааны шинэ өнгө төрх 📱

15/05/2026

БНХАУ-ын нано технологийн судалгаа нь эрүүл мэнд, электроник, эрчим хүчний салбарт шинэ боломжуудыг нээж, өндөр үр өгөөжтэй инновацуудыг бий болгож байна.
Үүний зэрэгцээ хиймэл оюун ухаан, роботын технологи нь хүний сэтгэлзүйн хэрэгцээнд дэмжлэг үзүүлэх түвшинд хүрч, нийгмийн үйлчилгээний шинэ хэлбэрийг бий болгож эхэлжээ.

15/05/2026

Монгол сэтгүүлчид олон улсын АПЕК болон “Бүс ба зам” форум зохион байгуулагдсан Бээжингийн Хуайроу дүүрэгт орших үзэсгэлэнт Яньчи нуурын цогцолборт зочлов🌿💧

15/05/2026

Монгол, Хятадын сэтгүүлчид "Нээлттэй хамтран ажиллаж хөгжлийг ахиулъя" хамтарсан сурвалжилгаас харилцан суралцаж байна.

13/05/2026

Газар тариалангийн сургалтын баазтай танилцлаа

Улаанцав хотын газар тариалан, цэцэрлэгжүүлэлтийн сургалтын бааз 2022 онд байгуулагдсанаас хойш үйл ажиллагаагаа тогтвортой өргөжүүлж байна. Ерөнхий боловсролын сурагчид болон орон нутгийн иргэдийг хамруулсан сургалтууд тогтмол зохион байгуулагдаж, 2025 онд 260 мянга гаруй юанийн орлого бүрдүүлжээ.

Амралтын өдрүүдэд сурагчид, гэр бүл чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхээр тус баазыг зорин ирдэг. 2026 оноос эхлэн 4 бага, 2 дунд, 2 ахлах сургуультай хамтран ажиллаж, мөн Цахар баруун хошууны 10 гаруй сургуультай түншлэлээ өргөжүүлээд байна.

Ялангуяа хавар, намрын улиралд сургуулиудын хичээл эхлэх үеэр сурагчид түлхүү ирж, сургалтаа тус бааз дээр зохион байгуулдаг нь онцлогтой.

🌱Улаанцав дахь ногоон дата төвийн цар хүрээУлаанцав дахь Жүнжинь дата төв нь сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг бөгөөд 30...
13/05/2026

🌱Улаанцав дахь ногоон дата төвийн цар хүрээ

Улаанцав дахь Жүнжинь дата төв нь сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг бөгөөд 30 гаруй га талбай нь ойролцоогоор 40 орчим хөлбөмбөгийн талбай нийлсэн хэмжээтэй тэнцэнэ.
Мөн 91 тэрбум юанийн хөрөнгө оруулалт нь бүхэл бүтэн томоохон хот босгох хэмжээний төсөвтэй дүйцэх бөгөөд 12 серверийн танхим, 25,000 серверийн тавиуртай.

Жилд 2.19 тэрбум кВт·ц цахилгаан хэрэглэнэ гэдэг нь хэдэн сая өрхийн жилийн хэрэглээтэй тэнцэх асар өндөр хэрэглээ гэсэн үг.

Байгаль орчны хувьд жилд 480 мянган тонн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах боломжтой.

Улаанцавын Хунфү хүлэмж жилд 10 мянган тонн нарийн ногоо хурааж авдагТус компани нь Бээжингийн Дашин дүүрэг, Улаанцав хо...
13/05/2026

Улаанцавын Хунфү хүлэмж жилд 10 мянган тонн нарийн ногоо хурааж авдаг

Тус компани нь Бээжингийн Дашин дүүрэг, Улаанцав хотын хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдсан хүлэмжийн аж ахуйн нэгж бөгөөд хүнсний ногооны тариалалт, боловсруулалт, хадгалалт, худалдааг эрхэлдэг.

Мөн 30 га талбайд тариалан эрхэлж, жилд 10 мянган тонн нарийн ногоо хураан авдаг бөгөөд улаан лоолийг 10 сарын турш тасралтгүй хураадаг онцлогтой.

Орчин үеийн технологи, хүлэмжийн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлж, бүтээгдэхүүнээ “Sam’s Club”, “Metro” зэрэг дээд зэрэглэлийн сүлжээнд нийлүүлдэг.

Мөн их, дээд сургууль, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж, үйлдвэрлэл–сургалт–судалгааны уялдаа холбоог хөгжүүлэн, орон нутгийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад–Европын тээврийн гол гарц бол Улаанцавын логистикийн төвУлаанцавын төмөр замын логистикийн төв нь Хятад–Европын ач...
13/05/2026

Хятад–Европын тээврийн гол гарц бол Улаанцавын логистикийн төв

Улаанцавын төмөр замын логистикийн төв нь Хятад–Европын ачаа тээврийн гол зангилаа болж, 2024 оноос шуурхай түгээлтийн төв болон өргөжжээ.

Тус төв нь 30 гаруй га талбайд төмөр зам, авто зам, үйлдвэрлэл, агуулахыг нэгтгэсэн цогцолбор хэлбэрээр ажиллаж байна.
Мөн ӨМӨЗО-ны хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүнийг Европ руу экспортлохын зэрэгцээ Европ, Оросоос ирэх түүхий эдийг Хятадын дотоод зах зээлд нийлүүлдэг.
Жилд дунджаар 1086 галт тэрэгний цуваа Хятад–Европын чиглэлд тээвэр хийж байна.

2024 онд 21 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, нийт үйлдвэрлэлийн өртөг 2.51 тэрбум юаньд хүрч, тогтвортой өсөлттэй байгааг онцоллоо.
Цаашид Монгол Улстай хамтын ажиллагааг өргөжүүлж, Европ руу гарах илүү богино ложистикийн коридор хөгжүүлэхийг зорьж байгаа гэв.

МОНГОЛТОЙГОО...Гүрээ тэнгэрийн зүг оджээ. Үүлэн орхимжит энэ хөх тэнгэр өөрийн хүүгээ дуудаж,үүр цүүрээр тэр минь яваад ...
12/05/2026

МОНГОЛТОЙГОО...

Гүрээ тэнгэрийн зүг оджээ. Үүлэн орхимжит энэ хөх тэнгэр өөрийн хүүгээ дуудаж,үүр цүүрээр тэр минь яваад өгч.

Алтанширээгийн намхан толгод дунд хөмөл цухуйж таана цэцэглэж байхад, Эрдэнэцогт хайрханы энгэр бэлд солонго татаж борооны үнэр ханхийж байхад тэр явчихаж.

Морьдын туурайгаар зөөллөсөн газар дэлхийн хэвлий ижий аавынх нь зэхсэн өлгий нь болов.

Мөнх тэнгэрийн дуудлага түүний оюун санаа, билиг авьяасын орд өргөөний үүд хаалга болов.

Онгодын цагаан хүлэг үүрссэн эх нутаг Монгол минь түүний бүтээл туурвилын алтан сан хөмрөг, төгсгөлгүй их дуурьсал, мартагдашгүй амьдралын дуулал, гэгээн тунгалаг сэтгэл, хэмжишгүй хайр, нинжин сэтгэлийн дуу болон үлдэв ээ.

Хүмүүний алтан заяанд хувилгаан ганц үр нь болж мэндэлсэн, аав ээжийн алдрай хөвгүүн ард түмний хайртай найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазар энэ хаврын нялх ногооны үзүүрт борооны дусал болон гялалзан гэрэлтэхээр одов.

Яруу эгшиглэнт номын сонсголонт дээд оюунт төгс гэгээрлийн зам мөрөө даган хүмүүний орчлонд эргэн мэндлэхийн утга ерөөл, чинад ариуслын шидийг олохоор дүүрэн буяныг хураагаад одов

Монголын сэтгүүл зүй яруу найргийн хүрээлэн, Үндэсний радио телевиз байгаа цагт Шагдарсүрэнгийн Гүрбазар байх л болно.

Догшин Ноён хутагтын адислан таалсан домог үлгэрийн эхлэл Дорнын говь нутаг хүүгээрээ бахархана.

Монголоороо гоёж бардамнасан, омогшин дүрэлзсэн ард түмэн минь хүүгээрээ бахархана.

Хань ижил үр хүүхэд хамаатан садан найз нөхөд танил дотно хүн бүхэн Шагдарсүрэнгийн Гүрбазараар бахархана.

Бурхны дэргэд шадарлан суухын авшиг оршсон билиг төгөлдөр авьяас онгод, төгс ярууслын дээд хөлгөнд хүрсэн Шагдарсүрэнгийн Гүрбазар үргэлжийн мөнхөд МОНГОЛТОЙГОО…

МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН “ХУРМАСТ ТЭНГЭР” ТӨВ

12/05/2026

🦖 Эрээн хотын Үлэг гүрвэлийн музей нь 1989 онд байгуулагджээ

✅Цэрдийн галавын чулуужсан олдвор, Палеоген–Неогенийн хөхтөн амьтдаараа дэлхийд алдартай.

🌍 Erenhot Cretaceous Dinosaur National Geopark нээгдсэнээр судалгаа, боловсрол, аялал жуулчлал нэгдсэн шинэ төвтэй танилцлаа.

🎥 Интерактив, 3D технологит музей нь эртний амьдралыг “амьд мэт” мэдрүүлэхийн тулд орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлжээ.

#ЭрээнХот #ҮлэгГүрвэл #Томилолт3

Address

Sain-Shand
97689118348

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Zos.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share