27/08/2024
😊ТАЛАРХАЛ 😊
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлсэн BEST хөтөлбөр”-ийн Жижиг, дунд бизнесүүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд чиглэсэн зорилгыг биелүүлэхэд BEST хөтөлбөрийн Сэлэнгэ салбартай 5-н жилийн хугацаанд хамтран ажиллаж үнэтэй хувь нэмэр оруулсан хамтрагч байгууллагууд болох Сэлэнгэ аймгийн ЗДТГ Сэлэнгэ Хүнс, хөдөө аж ахуйн газар , Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газар , Сэлэнгэ аймгийн Татварын газар , Сэлэнгэ Стандарт, хэмжилзүйн хэлтэс , Сүхбаатар Сум, Сэлэнгэ аймгийн 17 сумын ЗДТГ, төрийн албан хаагчид, Хас банкны Сэлэнгэ салбар, Хаан банкны Сэлэнгэ салбар, Төрийн банкны Сэлэнгэ салбар, Голомт банкны Сэлэнгэ салбар, Нэткапитал ББСБ-н Сэлэнгэ салбар, Бэрс финанс ББСБ-н Сэлэнгэ салбар, Транскапитал ББСБ-н Сэлэнгэ салбар, Таван богд финанс ББСБ-н Сэлэнгэ салбар, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны Сэлэнгэ салбар, Сэлэнгэ аймгийн хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо, МҮХАҮТанхимын Сэлэнгэ салбар, Сэлэнгэ аймгийн ИНБ-н зохицуулах зөвлөл, ТББ-ууд болон үргэлж хөгжих дэвших цагаа тасралтгүй зарцуулж хамтдаа байсан Жижиг дунд бизнес эрхлэгчиддээ талархал илэрхийлье . 🥰
BEST хөтөлбөртэй хамт өнгөрсөн таван жилийг үр бүтээлтэй, амжилт ололтоор дүүрэн өнгөрүүлсэн та бүхний цаашдын ажил үйлс, зорилго зорилт бүр нь Сэлэнгэ сайхан нутгийн хөгжил , цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, их хөгжлийн түүчээ болохыг хүсэн ерөөе. Мөн Хөгжлийн Шийдэл ТББ нь цаашид ч ЖДБ эрхлэгчдийг чадавхжуулах, хөгжүүлэх, эрх ашгийг хамгаалах чиглэлд хамтран ажиллахад үргэлж нээлттэй байхаа илэрхийлж байна. Баярлалаа та бүхэнд. 🥰