Bodi Group

Call Directions Website Contact the business

Bodi Group Бодит Амжилтын Төлөө | Embodying Success

Бодь Группийн явган аялагчид 35 км-ийг хамтдаа тууллаа Эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, хамтын нөхөрлөлийг бэхжүүлэх ...
10/08/2026

Бодь Группийн явган аялагчид 35 км-ийг хамтдаа тууллаа

Эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, хамтын нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготой Бодь Группийн адал явдалт, спорт явган аялал энэ жил Тэрэлж–Гүнжийн сүмийн чиглэлд зохион байгуулагдлаа.

Аялалд Группийн 9 компанийн 57 ажилтан нэгдэж, байгалийн үзэсгэлэнт тогтоц дунд 35 км-ийн бартаат замыг хамтын хүчээр амжилттай тууллаа.

Тэсвэр хатуужил, багаар ажиллах чадвар, эрч хүчээ сорин, идэвх санаачилгатай оролцсон нийт аялагчдадаа баяр хүргэе! 👏🌟

Монголын төмөр замын салбарын үе үеийн нийт ажилтан, алба хаагчид, эрхэм төмөр замчид Та бүхэндээ Төмөр замчдын мэргэжли...
02/08/2026

Монголын төмөр замын салбарын үе үеийн нийт ажилтан, алба хаагчид, эрхэм төмөр замчид Та бүхэндээ Төмөр замчдын мэргэжлийн баярын өдрийн мэнд хүргэе. 👏🎉🚂

Бодь Групп, Бодь Рэйл ХХК

🇲🇳 Монгол түмэн минь хотол олноороо дэлгэр сайхан наадаарай!Бодь Группээс Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье.***...
09/07/2026

🇲🇳 Монгол түмэн минь хотол олноороо дэлгэр сайхан наадаарай!

Бодь Группээс Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье.

***

Wishing you and your families a happy and safe Naadam holiday!

Happy Naadam from Bodi Group.

🏆 Bodi Fit 100 хөтөлбөрийн IV улирлын шилдгүүд тодорлооБодь Группийн ажилтнуудын эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх...
09/07/2026

🏆 Bodi Fit 100 хөтөлбөрийн IV улирлын шилдгүүд тодорлоо

Бодь Группийн ажилтнуудын эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилготой “Bodi Fit 100” хөтөлбөрийн IV улирал амжилттай өндөрлөж, группийн 4 компанийн 27 ажилтан 100 хоногийн өөрчлөлтийн аяллаа амжилттай дуусгалаа.

Оролцогчид 100 хоногийн турш зөв хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөн, сахилга бат, тууштай байдлыг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлсний үр дүнд нийт 52.5 кг илүүдэл өөхний масс бууруулж, 5.6 кг булчингийн масс нэмэгдүүлсэн бодит үр дүнд хүрлээ.

Энэхүү хөтөлбөр нь зөвхөн биеийн үзүүлэлтээ сайжруулахаас гадна эрүүл дадлыг төлөвшүүлж, өөрийгөө сорих, хамт олноосоо урам зориг авч, илүү эрч хүчтэй амьдралын хэв маягийг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

👏 Өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлж, эрүүл амьдралын төлөө тууштай хичээл зүтгэл гаргасан нийт оролцогчиддоо баяр хүргэж, амжилт хүсье.

#БодитӨөрчлөлтийнТөлөөХамтдаа

“Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Мөнхтөр “Энержи Инсайт” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Бөөрөлжүүт ц...
06/07/2026

“Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Мөнхтөр “Энержи Инсайт” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Бөөрөлжүүт цахилгаан станцын хэрэгжилт, өвлийн оргил ачааллын үеийн туршлага, олон улсын хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлсэн бондын санхүүжилт, мөн Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжлийн өнөөгийн сорилт, боломжийн талаар байр сууриа хуваалцлаа.

🌱 “100 ЗУУН МОД” төслийн хүрээнд 1,000 модны суулгац бэлтгэлээБодь Группийн хэрэгжүүлдэг “100 ЗУУН МОД” төслийн хүрээнд ...
01/07/2026

🌱 “100 ЗУУН МОД” төслийн хүрээнд 1,000 модны суулгац бэлтгэлээ

Бодь Группийн хэрэгжүүлдэг “100 ЗУУН МОД” төслийн хүрээнд зохион байгуулдаг “Хөдөлмөр зуслан” хөтөлбөрийн 2026 оны эхний ээлж амжилттай хэрэгжлээ.

Хөтөлбөрт группийн 3 компанийн 11 ажилтан оролцож, Жодоо, Хайлаас, Голт бор, Агч зэрэг нийт 1,000 ширхэг модны суулгац бэлтгэн бойжууллаа.

Үүнээс гадна оролцогчид:
🌿 Ойн сангийн цэвэрлэгээ хийх,
🌿 Бойжуулгын талбай бэлтгэх,
🌿 Зэрлэг ургамал зулгаах зэрэг ой хамгаалал, нөхөн сэргээлтийн ажлуудад идэвхтэй оролцсон байна.

Хамтын ажиллагааг ойн мэргэжлийн байгууллага болох "Домогт Шарын Гол" ХХК-тай хамтран зохион байгуулсан бөгөөд тарьж, бортоголсон 1,000 модны ургалт, арчилгаа, усалгааг тус байгууллага хариуцан тогтмол гүйцэтгэх юм.

Байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих үйлсэд идэвх санаачилгатай оролцсон нийт хамт олондоо талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

🌏🌱 Бодь Группийн 2025 оны Тогтвортой хөгжлийн тайлан нийтлэгдлээТайланд Байгаль орчин, Нийгэм, Засаглал (ESG)-ын чиглэлэ...
19/06/2026

🌏🌱 Бодь Группийн 2025 оны Тогтвортой хөгжлийн тайлан нийтлэгдлээ

Тайланд Байгаль орчин, Нийгэм, Засаглал (ESG)-ын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудын үр дүн, баримтлах зарчим болон голлох үзүүлэлтүүдийг дэлгэрэнгүй танилцууллаа.

➡️ Тайланг үзэх:https://bodiimagestorage.blob.core.windows.net/reports/report-mn.pdf

***

Bodi Group’s 2025 Sustainability Report has been published

The report provides a comprehensive overview of our key achievements, guiding principles, and performance indicators across Environmental, Social, and Governance (ESG) priorities.

➡️ Read the report:https://bodiimagestorage.blob.core.windows.net/reports/report-en.pdf

Бодь Группийн Гүйцэтгэх захирал, AustCham Mongolia-ийн ТУЗ-ийн гишүүн Б.Долгормаа: Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлж, д...
16/06/2026

Бодь Группийн Гүйцэтгэх захирал, AustCham Mongolia-ийн ТУЗ-ийн гишүүн Б.Долгормаа:

Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлж, дэлхийд хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх байр сууриа бэхжүүлэхийг зорьж буй энэ үед уул уурхай, эрчим хүчний салбарын нягт уялдаа холбоог онцлон авч үзэх шаардлагатай.

Найдвартай эрчим хүчний дэд бүтэц нь аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих, бүтээмжийг нэмэгдүүлэх, томоохон уул уурхайн төслүүдийг үр ашигтай хэрэгжүүлэх үндсэн нөхцөл болдог.

Үүний зэрэгцээ ил тод, тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой хууль эрх зүйн болон зохицуулалтын орчин нь хөрөнгө оруулагчдад урт хугацааны төсөлд хөрөнгө оруулах итгэл, баталгааг бий болгодог.

Шинэчлэлийг тууштай хэрэгжүүлж, хувийн хэвшлийн оролцоог дэмжин, уул уурхай болон эрчим хүчний салбарт стратегийн хөрөнгө оруулалт хийх замаар Монгол Улс бизнесийн өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлж, тогтвортой эдийн засгийн өсөлт, үндэсний хөгжил цэцэглэлтийн бат бөх суурийг тавих боломжтой юм.

📢 Quote of the Day

"Mining drives economic growth, but energy makes it possible. Investing in both sectors, alongside stable and transparent legal reforms, is essential to unlocking Mongolia’s long-term prosperity and attracting sustainable investment."

— Dolgormaa Bukhbat, Board Member of AustCham Mongolia, CEO of Bodi Group LLC.

As Mongolia seeks to diversify its economy and strengthen its position as a destination for global investment, the close relationship between the mining and energy sectors cannot be overlooked. Reliable energy infrastructure is fundamental to supporting industrial development, improving productivity, and enabling major mining projects to operate efficiently. At the same time, transparent and predictable legal and regulatory frameworks provide investors with the confidence needed to commit to long-term projects. By advancing reforms, encouraging private sector participation, and investing strategically in both mining and energy, Mongolia can create a more competitive business environment and lay the foundation for sustainable economic growth and national prosperity.

Бодь Группийн компаниуд 2025 оны “ТОП-100 аж ахуйн нэгж”-ээр тодорлооМонгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой ...
15/06/2026

Бодь Группийн компаниуд 2025 оны “ТОП-100 аж ахуйн нэгж”-ээр тодорлоо

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийг тодруулдаг “ТОП-100 аж ахуйн нэгж” шалгаруулалтын 2025 оны эрэмбэд Бодь Интернэшнл ХХК болон Цэцэнс Майнинг энд Энержи ХХК амжилттай шалгарлаа.

Энэхүү амжилтыг хамтдаа бүтээлцсэн эрхэм харилцагчид, хөрөнгө оруулагчид, хамтран ажиллагч байгууллагууд, охин компаниуд болон бүтээн байгуулагч нийт “Бодьчууд” та бүхэндээ баяр хүргэж, талархал илэрхийлье.

[English below]

Bodi Group Companies Recognized Among Mongolia’s Top 100 Enterprises of 2025

Bodi International LLC and Tsetsens Mining & Energy LLC have been recognized among Mongolia’s “Top 100 Enterprises” in the 2025 ranking, which honors the nation’s leading companies for their significant contributions to social and economic development.

We extend our sincere gratitude and congratulations to our valued clients, investors, business partners, subsidiary companies, and all members of the Bodi Group whose dedication and commitment made this achievement possible.

🎈✨ Инээд хөөр, нөхөрлөл, аз жаргалаар дүүрэн бяцхан үрсдээ Хүүхдийн баярын мэнд хүргэе.💙🧸
01/06/2026

🎈✨ Инээд хөөр, нөхөрлөл, аз жаргалаар дүүрэн бяцхан үрсдээ Хүүхдийн баярын мэнд хүргэе.💙🧸

Address

Park Place Office 7th Floor, Chinggis Khaan Avenue/24
Ulaanbaatar
14200

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97611315144

Alerts

Be the first to know and let us send you an email when Bodi Group posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Bodi Group:

Shortcuts

Share