We can change NGO

We can change NGO Break the cycle! Educate the youths!

11/08/2026
17/07/2026

Cancel culture ❌️❌️❌️
Report page
Unfollow page гэдгийг мэдэхгүй ойр орчмын хүмүүс, ээж ааьдаа заагаад өгөөрэй

1. Нас → Хүзүүнээс мэдэгддэг.2. Хэр их хөдөлмөрлөж, зүтгэсэн нь → Гараас харагддаг.3. Эрүүл мэнд → Хумснаас мэдэгддэг.4....
04/07/2026

1. Нас → Хүзүүнээс мэдэгддэг.
2. Хэр их хөдөлмөрлөж, зүтгэсэн нь → Гараас харагддаг.
3. Эрүүл мэнд → Хумснаас мэдэгддэг.
4. Цэвэрч нямбай байдал → Үснээс харагддаг.
5. Мэдрэмж → Хувцаслалтаас мэдэгддэг.
6. Сэтгэл татам байдал → Биеийн хөдөлгөөн, биеэ авч яваа байдлаас мэдэгддэг.
7. Өссөн орчин, хүмүүжил → Хооллох үеийн ёс зүй, ширээний соёлоос харагддаг.
8. Өөртөө итгэлтэй байдал → Алхаж буй төрхөөс мэдэгддэг.
9. Хүний зан чанар → Үг ярианаас илэрдэг.

10/03/2026

ChatGPT бий болсноор энгийн техник мэдлэг цаашдаа сонин биш болох шинжтэй. Харин та бидэнд болон хүүхдүүдэд маань Soft Skill маш чухал болж байна. Soft Skill гэдэг нь нэг тийм эвтэйхэн хүн байдаг даа, тэрийг хэлж байгаа юм.
12 чухал Soft Skill-ийг хэлж өгье.
• Communication - Харилцаа
- Тод ярь.
- Биеийн хэлэмжийг судал.
- Асуултаа зөв тавь.
- Бусдыг тасалж болохгүй.
- Төвөгтэй үгс хэрэглэж болохгүй.
- Бохир joke хэрэглэж болохгүй.
• Critical Thinking - Нухацтай сэтгэлгээ
- Асуулт тавь.
- Мэдээлэлд нухацтай ханд.
- Шийдвэр гаргахдаа логиктой бод.
- Асуухгүйгээр зөвшөөрч болохгүй.
- Яарч дүгнэж болохгүй.
- Таны тухай сөрөг ярианд автаж болохгүй.
• Leadership - Манлайлал
- Бусдад урам өг.
- Утга учиртайгаар санал сэтгэгдлээ хэл.
- Бусдын сургамжаас үлгэр ав.
- Жижиг сэтгэлгээ хэрэггүй.
- Хатуу шийдвэр гаргахгүй байж болохгүй.
- Хэт хүлцэнгүй байж болохгүй.
• Emotional Intelligence - Сэтгэл хөдлөлийн оюун ухаан
- Бусдын өмнө яриахаар бол шударга байгаарай.
- Бусдыг сонсож, зөвөөр ойлгож байгаарай.
- Нээлттэй хэв маягт орж, бусдад боломж олгож байгаарай.
- Хэцүү ярианаас зайлсхийж болохгүй.
- Бусдын мэдрэмжийг үгүйсгэж болохгүй.
- Хэт сэтгэл хөдлөлд автаж болохгүй.
• Time management - Цагаа зохицуулах
- Таскуудаа дараалалд оруулаарай.
- Маш тод, цөөхөн зорилго тавиарай.
- Календарь, Alert зэргийг сайн ашигла.
- Хойшлуулж болохгүй.
- Анхаарал сарниулдаг зүйлсэд автаж болохгүй.
- Өөрийгөө хэтрүүлж болохгүй.
• Creativity - Сонирхолтой, бүтээлч байдал
- Санаагаа бусадтай хуваалц.
- Чөлөөтэй сэтгэж байгаарай.
- Бусадтай хамтарч байгаарай.
- Санаагаа хэт хурдан орхиж болохгүй.
- Бүтэлгүйтлээс айж болохгүй.
- Ажиллахгүйг мэдсээр байж хуучинтайгаа зууралдаж болохгүй.
• Adaptability - Дасан зохицох чадвар
- Өөрчлөлтөд нээлттэй бай.
- Юунд ч гэсэн эерэг байгаарай.
- Сайжрахын тулд шүүмжлэлд нээлттэй бай.
- Өөрчлөлтийг эсэргүүцэж болохгүй.
- Асуудалд бусдыг буруутгаж болохгүй.
- Шинэ зүйл сурахгүй байж болохгүй.
• Negotiation - Хэлэлцээр хийх
- Бэлтгэлээ сайн хий.
- Win-win зарчмыг баримтал.
- Тайван байж, хүндэтгэлтэй ханд.
- Гэрээ байгуулахаар яарч болохгүй.
- Хувийн хандлагаар хандаж болохгүй.
- Сүрдүүлэх маягаар хандаж болохгүй.
• Collaboration - Хамтын ажиллагаа
- Аливаа яриа, хэлэлцүүлэгт нээлттэй байх
- Амжилтаа бусдадаа нялзаагаарай.
- Буулт хийхэд бэлэн бай.
- Уулзалтыг хэт давамгайлж болохгүй.
- Өш хонзон санаж болохгүй.
- Тусгаар ажиллаж болохгүй.
• Proactivity - Идэвх санаачилга
- Санаачилгатай байж сурах.
- Хувийн зорилготой бай.
- Үргэлж сайжирч, хөгжих ёстой.
- Бусдыг хийхийг хүлээж болохгүй.
- Өөрчлөгдөх шинж тэмдгийг үл анзаарч болохгүй.
- Асуудлыг бусдад чихэж болохгүй.
• Resilience - Тэсвэр хатуужил
- Сорилт тулгарахад өөдрөг байх
- Алдаа бүтэлгүйтлээс суралцаж, цааш явах
- Сөрөг зүйл дээр хэт удаан төвлөрч, зууралдаж болохгүй.
- Хэрэгтэй үед тусламж авахгүй байж болохгүй.
• Self-Discipline - Хувийн сахилга бат
- Тогтмол цагийн хуваарь, дэглэмтэй байх
- Анхаарал сарниулах зүйлсээс хол байж сурах
- Амжилт гаргасан үед өөрийгөө урамшуулах
- Сорилтод бууж өгч болохгүй.
- Шалтаг тоочиж болохгүй.
- Эрүүл мэнд, өөрийн цэнгэг байдлыг үл тоож болохгүй.
Эх сурвалж: Jargal Tumurbaatar

Боловсрол судлаач Ц.Алтансор: Хэрвээ хүүхэд “араатан” шиг аашилж байвал эцэг эх, асран хамгаалагч, томчууд өөрсдийгөө л ...
10/02/2026

Боловсрол судлаач Ц.Алтансор: Хэрвээ хүүхэд “араатан” шиг аашилж байвал эцэг эх, асран хамгаалагч, томчууд өөрсдийгөө л анзаарах хэрэгтэй. Томчууд ямар байна, хүүхэд яг тийм л тусгал нь байдаг.

Хүүхдийн эрх гэж байхгүй, зодож шийтгэж болно гэж уриалах нь айдсаар удирдах, нүдний харцаар гөлөгнүүлж, үг дуугүй захирагддаг болгох гэсэн оролдлого биш гэж үү?

Ийм зүйл бодохоосоо өмнө хүүхдэдээ хангалттай цаг, анхаарал тавьж, сонсож, ойлгож чаддаг эсэхээ өөрөөсөө асуух хэрэгтэй.

Хайраар өсгөж байна уу, айдсаар захирч байна уу гэдгээ ч эргэцүүлэх цаг.

Хүүхэд худлаа ярьж байвал үнэнээ хэлэх, ойлголцох орон зайг томчууд бид өгч чадаагүй байна гэсэн үг. Хүүхэд бусдыг дээрэлхэж, хэрэг төвөгт ороод байвал анхаарал, хайр халамж дутсаны л илрэл. Энэ бүхэн санамсаргүй биш, бүгд учир шалтгаантай.

Хүүхдийг ойлгож, сонсож, хайрлалаа гээд хүмүүжилгүй, балмад хүн болдоггүй. Харин ч хайраар өссөн хүүхэд оюун санааны эрх чөлөөтэй, бүтээлч, үнэнч шударга, бусдыг ойлгодог хүн болон төлөвшдөг.

Иймэрхүү хандлагууд өмнө нь ч байсаар ирсэн, тоодоггүй өнгөрдөг байлаа. Харин одоо тэдгээрийг багш, боловсролын салбарынхан хүртэл дэмжиж, шэйрлэж байгааг харах үнэхээр харамсалтай, бас аюултай санагдаж байна.

23/01/2026

Өсвөр насны хүүхдэд өгөх зөвөлгөө:

Гэмт хэрэг байж болзошгүй үйлдлийн үед, тийм орчин нөхцөлд яах вэ?

• Юуны өмнө өөрийн аюулгүй байдлаа бод
• Боломжтой бол чимээгүйхэн холд
• Оролцох, туслах хэрэггүй
• Маргалдах, буруутгах, баатар болох гэж бүү оролд
• Харсан зүйлээ найдаж болох насанд хүрсэн хүнд шууд хэл
• Хэрэв хэн нэгэнд аюул тулгарч байвал яаралтай тусламж / цагдаад мэдэгд
• Сошиалд зураг, бичлэг бүү нийтэл

👉 Энэ бол “хов жив” биш
👉 Энэ бол хариуцлага
👉 Энэ бол өөрийгөө болон бусдыг хамгаалж буй үйлдэл

Өсвөр насныхны үүрэг бол мөрдөн шалгах биш — аюулгүй байж, зөв хүнд мэдээлэх явдал.

Эцэг эхчүүдэд: Хүүхэд тань гэмт хэрэг байж болзошгүй орчинд орвол яах ёстой вэ?

• Юуны өмнө хүүхэддээ өөрийгөө хамгаалах нь нэн тэргүүнд гэдгийг ойлгуул
• “Баатар болох”, “оролцох” шаардлагагүйг тодорхой хэл
• Харсан, мэдэрсэн зүйлээ нууцлахгүйгээр эцэг эхдээ хэлж болдог гэдгийг итгэлтэйгээр ойлгуулах
• Зураг, бичлэг хийх, сошиалд нийтлэх нь аюултай, хууль зүйн эрсдэлтэйг тайлбарлах
• Шаардлагатай үед насанд хүрсэн хүнд, багшид, эсвэл цагдаад хандахыг заах
• Хүүхдийг “ховч” биш, хариуцлагатай иргэн болгож хүмүүжүүлэх

👉 Хүүхэд буруу зүйл хийсэндээ биш,
👉 Зөв зүйл хийснээ хэлсний төлөө хамгаалагдах ёстой.

Хүүхдэдээ хамгийн чухал зүйлийг заа:
Аюулгүй бай. Оролцох хэрэггүй. Хэлж чад.

#өсвөрнас #сошиалаюулгүйбайдал

25/12/2025

Виржиниа мужийн Арлингтон хотын захиргаанаас шилдэг оюутан сурагчдад олгодог тэтгэлгээс тээр жил манай бэр хүртэж, бид бүгдээр ёслолд нь очиж оролцсон юм. Дан хувь хүмүүсийн үлдээсэн өвөөс бүтсэн тэтгэлэг, үр хүүхдүүд нь гарч ирж эцэг өвгөдөө төлөөлөн 10, 10 мянган долларын тэтгэлгийг ээлж дараалан гардуулаад л байна.

Тэгтэл нэг хүүхэн эцгийнхээ тэтгэлгийг барьсаар гарч ирлээ. Тэгээд өгүүлэв: "Миний аав шинжлэх ухаан болон бизнесийн талбарт маш амжилттай ажиллаж, хичээл зүтгэлээрээ саятан болсон хүн. Тэгээд насныхаа эцэст бүх өв хөрөнгөө Арлингтон хотын боловсролын төвд хандивлаж, сурахыг ихэд хүсэж буй боловч сурах нөхцөл бололцоогүй оюутан залуусыг тэтгэж байгаарай гэж гэрээсэлсэн юм. Тэр үед бид хэд ойлгосонгүй, яагаад мөнгөө бидэнд үлдээсэнгүй вэ, өөрийнхөө хүүхдүүдийг боддоггүй юм уу? гэхчлэн шалгаав. Гэтэл аав 'Харин ч энэ бол та нарыг бодсон, та нарын үр ач нарын аз жаргалын төлөө хийж буй үйлдэл юм аа. Та нарыг бүгдийг аав нь салбартаа тэргүүлэх мэргэжилтэн болтол тэтгэж өглөө. Алзахгүй. Гэтэл миний энэ их мөнгө хөрөнгийг та хэдүүлхнээ хадгалаад, эргэн тойронд чинь чинь боловсролгүй, харанхуй улс байвал жаргана гэж үү? Үр хүүхдээ үзэн ядал, гэмт хэргийн үүр болсон хотод амьдраасай гэж та нар хүсээгүй биз дээ?' гэсэн юм. Одоо би аавынхаа тэтгэлгийг жил бүр бахархалтайгаар гардуулдаг болсон, манай хот хөгжин цэцэглэж байна" гэж билээ.

Саяхан SmartAsset гэж вэбсайтын санал асуулгаар Арлингтон АНУ-даа ард нийт нь хамгийн сэтгэл хангалуун аж төрдөг гэх жагсаалтад хоёрт оров. Би бол гайхсангүй.

Гэснээс, манай саятнууд зөвхөн өөртөө, өөрийнхөө л хүүхдэд хамаг мөнгөө зориулдаг, өрсөлдөөн нь тэрбумаар яригддаг улс, үр хойчийнхоо ирээдүйг ямархнаар л төсөөлж явдаг юм бол доо? Хүмүүс ч тэр, Америкийн дуурайсан аюулын өрсөлдөөнт капиталист нийгэм рүү орчихлоо л гээд гомдоллоод байх юм, Арлингтонд л лав үр хүүхдэдээ биш өрөөлийн хүүхдүүдэд мөнгөө гэрээсэлж үлдээдэг, тэр нь гол нь эцсийн дүндээ өөрийнхөө үр ач нарыг бодсондоо тэр гэх, тийм л нийгэм байгаад байна шүү.

14/12/2025

Address

Sukhbaatar Square/1
Ulaanbaatar
976

Telephone

+97696951000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when We can change NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to We can change NGO:

Shortcuts

Share