Khan Altai resource - Хан Алтай ресурс

Khan Altai resource - Хан Алтай ресурс Тогтвортой, нийгмийн хариуцлагатай дэлхийд өрсөлдөх алтны уурхайг бүтээн байгуулж, Монгол улсын баруун бүсийн хөгжлийг хамтран бүтээнэ.

Хан Алтай Ресурс ХХК нь 2019 онд байгуулагдсан бөгөөд УБ хотоос 1100 км-ын зайд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын "Наран" багийн нутагт "Хан Алтай" алтны үндсэн ордын төслийг хэрэгжүүлэн одоогийн байдлаар 200 гаруй ажлын байрыг шинээр бий болгон улс, орон нутгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахаар ажиллаж байна.


Манай төсөл нь Монгол орны алслагдсан бүс нутаг буюу баруун бүсэд уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлж, голлох металл болох алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, орон нутагт тогтвортой ажлын байр бий болгож, улс орон, бүс нутгийн хөгжилд бодитой үр өгөөжийг үзүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна

Хан Алтай Ресурс ХХК-ийн шигшээ баг MAX CUP 2026 тэмцээний АВАРГА боллоо! 🏆⚽Макс Группийн салбар компаниудын дунд жил бү...
16/08/2026

Хан Алтай Ресурс ХХК-ийн шигшээ баг MAX CUP 2026 тэмцээний АВАРГА боллоо! 🏆⚽

Макс Группийн салбар компаниудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “MAX CUP 2026” хөлбөмбөгийн тэмцээнд Хан Алтай Ресурс ХХК-ийн шигшээ баг хурд, хүч, ур чадвар, эв нэгдлээ харуулж, аваргын алтан цомыг хүртлээ. 🏆

Бид эрүүл, эрч хүчтэй, эвсэг хамт олныг бүрдүүлэхэд анхааран ажилладаг бөгөөд компанийн шигшээ баг тамирчид тэмцээн, уралдаанд амжилттай оролцож, хамт олныхоо бахархлыг төрүүлсээр байна.

Аваргын цомыг өргөсөн нийт баг тамирчдадаа халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн, уралдаанд нь өндөр амжилт хүсье! 👏⚽

🇲🇳 Тулгар төрийн 2235, Их Монгол улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ар...
09/07/2026

🇲🇳 Тулгар төрийн 2235, Их Монгол улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье.

🇲🇳 Та бүхэн дэлхийд ганцхан Монгол наадамдаа дэнж хотойтол сайхан наадаарай.

Хан Алтай Ресурс ХХК

ХАН АЛТАЙ РЕСУРС ХХК ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД 7.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ“Хан Алтай Ресурс” ХХК нь Говь-Алта...
19/06/2026

ХАН АЛТАЙ РЕСУРС ХХК ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД 7.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ

“Хан Алтай Ресурс” ХХК нь Говь-Алтай аймгийн Засаг дарга болон Есөнбулаг сумын Засаг даргатай Нийгмийн хариуцлагын гэрээг шинэчлэн байгуулж, орон нутгийн хөгжил, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, амьдрах орчныг сайжруулах чиглэлээр нийт 7.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр боллоо.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд дараах томоохон бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжих бөгөөд “Хан Алтай Ресурс” ХХК санхүүжүүлэгчээр хамтран ажиллана.

Үүнд:
🌳 5.6 тэрбум төгрөг – Орчин үеийн шийдэл бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, бүтээн байгуулалт.
🏥 1.4 тэрбум төгрөгөөр Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн гадна фасадны иж бүрэн засвар, шинэчлэлийн ажлыг хэрэгжүүлнэ.

Эдгээр төсөл нь эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний орчныг сайжруулж, эх, нярайн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэдэд ээлтэй ногоон байгууламж, ая тухтай амрах орчныг бүрдүүлэхэд бодит үр нөлөө үзүүлэх юм.

“Хан Алтай Ресурс” ХХК нь үйл ажиллагаа явуулж буй орон нутгийнхаа тогтвортой хөгжил, иргэдийн сайн сайхан амьдралд бодит хувь нэмэр оруулах эрхэм зорилгын хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг тууштай бэхжүүлж, урт хугацааны үнэ цэн бүтээх нийгмийн хариуцлагын санаачилгуудаа цаашид ч тасралтгүй хэрэгжүүлсээр байх болно.

#ХанАлтайРесурс #НийгмийнХариуцлага #ОронНутгийнХөгжил

📌 “БАЯЛАГ БҮТЭЭГЧ АЛТАЙЧУУД–2026” АРГА ХЭМЖЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн ...
17/06/2026

📌 “БАЯЛАГ БҮТЭЭГЧ АЛТАЙЧУУД–2026” АРГА ХЭМЖЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай хотноо зохион байгуулагдсан “Баялаг Бүтээгч Алтайчууд–2026” төр, хувийн хэвшлийн түншлэлийн үзэсгэлэн, бизнес форумд “Хан Алтай Ресурс” ХХК амжилттай оролцож, орон нутгийн хөгжилд чиглэсэн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийн бодлого, туршлагаа танилцууллаа.

🤝 Форумын үеэр группийн худалдан авалт, хангамжийн бодлогын хүрээнд орон нутгийн үйлдвэрлэгч, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжуудыг танилцуулж, бараа, ажил үйлчилгээ нийлүүлэхэд тавигдах шаардлага, сонгон шалгаруулалтын зарчим, хамтын ажиллагааны боломжуудын талаар нээлттэй мэдээлэл хүргэлээ.

Мөн “Хариуцлагатай уул уурхай ба орон нутгийн тогтвортой хөгжил” сэдэвт салбар хуралдаанд оролцож уул уурхайн салбарт төрөөс хэрэгжүүлэх бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлт, нийгмийн хариуцлага, орон нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбаттай санамж бичиг үйлдэв.

Бид орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчид, төрийн байгууллагуудтай харилцан итгэлцэл, ил тод хамтын ажиллагааг бэхжүүлэн, бүс нутгийн тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулахын төлөө цаашид ч тууштай ажиллах болно.

#ХанАлтайРесурс #БаялагБүтээгчАлтайчууд2026 #Түншлэл #ОронНутгийнХөгжил #ХариуцлагатайУулУурхай #ТогтвортойХөгжил

🇲🇳“Хан Алтай Ресурс” ХХК Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн 13 дугаарт эрэмбэлэгдлээ. Монгол Улсын Засгийн газар боло...
15/06/2026

🇲🇳“Хан Алтай Ресурс” ХХК Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн 13 дугаарт эрэмбэлэгдлээ.

Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран зохион байгуулдаг “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийн шалгаруулалтаар “Хан Алтай Ресурс” ХХК өмнөх оны 30 дугаар байрнаас 17 шат ахиж, Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн 13 дугаарт эрэмбэлэгдлээ.

Бид хариуцлагатай уул уурхайн зарчим, инновац, тогтвортой хөгжлийг эрхэмлэн, Монгол Улсын баруун бүсийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж, уул уурхайн салбарын шилдэг жишгийг тогтоохын төлөө тууштай ажиллах болно.

Энэхүү амжилтыг хамтдаа бүтээлцсэн нийт ажилтан, хамт олон, харилцагчид, ханган нийлүүлэгчид, түнш байгууллагууд болон биднийг үргэлж дэмждэг бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Илүү сайхан Монголын төлөө хамтдаа! 🇲🇳

⛏️ Баруун бүсийн “Хариуцлагатай уул уурхай” өдөрлөг Увс аймгийн Улаангом хотод амжилттай зохион байгуулагдлаа.Аж үйлдвэр...
02/06/2026

⛏️ Баруун бүсийн “Хариуцлагатай уул уурхай” өдөрлөг Увс аймгийн Улаангом хотод амжилттай зохион байгуулагдлаа.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус өдөрлөгийг “Хан Алтай Ресурс” компани ивээн тэтгэж, дэмжин оролцлоо.

Арга хэмжээний хүрээнд баруун бүсийн уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хариуцлагатай уул уурхайн ач холбогдол, хууль бус олборлолтоос урьдчилан сэргийлэх, орон нутгийн хөгжилд уул уурхайн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

Мөн “Хан Алтай Ресурс” компани хариуцлагатай уул уурхайн чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлага, бодит үр дүнгээ танилцуулж, орон нутгийн хөгжил, ажлын байр бий болгох, дэд бүтцийн бүтээн байгуулалт, жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа оролцогчдод танилцууллаа.

#ХанАлтайРесурс #ХариуцлагатайУулУурхай #БаруунБүс

🏆 Уурхайчдын Спортын Их Наадам 2026-д Хан Алтай Ресурс компанийн баг тамирчид амжилттай оролцлоо.Монголын Уул Уурхайн Үн...
29/05/2026

🏆 Уурхайчдын Спортын Их Наадам 2026-д Хан Алтай Ресурс компанийн баг тамирчид амжилттай оролцлоо.

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Уурхайчдын Спортын Их Наадам 2026” 5-р сарын 24–28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус наадамд Хан Алтай Ресурс компанийн 60 гаруй тамирчин спортын 9 төрөлд ур чадвар, хурд хүч, тэсвэр хатуужил, багийн эв нэгдлээ сорин амжилттай оролцсон бөгөөд Гарбөмбөгийн эмэгтэй баг 3-р байр эзэлж, хүрэл медаль хүртлээ. 🥉🏐

Хүч чадал, эв нэгдэл, манлайллаа харуулсан нийт баг тамирчиддаа талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөр болон спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе. 👏

⛏️ Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци-аас зохион байгуулж буй “Ха...
28/05/2026

⛏️ Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци-аас зохион байгуулж буй “Хариуцлагатай уул уурхай” баруун бүсийн чуулга уулзалт 5-р сарын 28, 29-ний өдрүүдэд Увс аймгийн Улаангом хотод зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус арга хэмжээг Хан Алтай Ресурс компани дэмжин оролцож байна.

Арга хэмжээний хүрээнд 5-р сарын 28-ны өдөр “Future Engineers” өдөрлөгийг зохион байгуулж, Увс аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 300 гаруй сурагч оролцлоо.

Тус өдөрлөгөөр уул уурхайн салбар дахь инженер мэргэжлийн үнэ цэн, ирээдүйн карьерын боломж, хөгжлийн чиг хандлагыг Хан Алтай Ресурс компанийн бодит туршлага, хэрэгжүүлж буй төслүүдийн жишээн дээр үндэслэн танилцууллаа.

Ирээдүйн инженерүүддээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. 🚀

#ХариуцлагатайУулУурхай

🏆 Макс группийн салбар компаниудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “MAX CUP – 2026” гар бөмбөгийн авар...
25/05/2026

🏆 Макс группийн салбар компаниудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “MAX CUP – 2026” гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Хан Алтай Ресурс компанийн шигшээ баг “Save the Mazaalai” уриатайгаар амжилттай оролцлоо. 🐻🔥

Нийт 28 багийн 224 тамирчин авьяас чадвар, хурд хүч, эв нэгдлээ сорин өрсөлдсөн тус тэмцээнд Хан Алтай Ресурс компанийн баг тамирчид:

🏐 Гар бөмбөг /Эрэгтэй/ – 🥇 Алтан медаль
🏐 Гар бөмбөг /Эмэгтэй/ – 🥇 Алтан медаль тус тус хүртсэн бахдам амжилтыг үзүүллээ. 👏👏

Мөн тэмцээний үнэ цэнтэй тамирчнаар:
🏐 Б.Золбаяр /Фитнесс дасгалжуулагч/
🏐 Б.Цэцэгжаргал /Багаж сэлбэгийн ажилтан/ нар шалгарлаа.🔥

Авьяас чадвар, хурд хүч, эв нэгдлээ харуулсан нийт баг тамирчиддаа баяр хүргэж, та бүхэндээ цаашдын ажил хөдөлмөр болон спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе!

#ХанАлтайРесурс

🎓 ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛООХан Алтай Ресурс ХХК нь орон нутагтай байгуулсан “Нийгмийн хариуцлагын гэрээ”-н...
03/04/2026

🎓 ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Хан Алтай Ресурс ХХК нь орон нутагтай байгуулсан “Нийгмийн хариуцлагын гэрээ”-ний хүрээнд үндэсний чадварлаг залуу мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилгоор оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.

Тус хөтөлбөр нь дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн бакалаврын түвшинд суралцаж буй оюутнуудын дунд гурван үе шаттайгаар явагдсан бөгөөд энэ удаад 8 оюутан шилдгээр шалгарч, тус бүр 4,000,000 төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг гардан авлаа. 👏

Бид уг хөтөлбөрөө цаашид улам өргөжүүлэн оюутны тоог нэмэгдүүлж, жил бүр уламжлал болгон хэрэгжүүлэх болно.

✨ Шилдгээр шалгарч тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

Address

Улаанбаатар 15141, Самбуугийн гудамж, М Плаза, 17 давхарт
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Khan Altai resource - Хан Алтай ресурс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Khan Altai resource - Хан Алтай ресурс:

Shortcuts

Share

Category