08/09/2025
ХАМГИЙН БАЯН 10 ЯПОН
(Forbes сэтгүүл, 2025 оны 6 сар)
1. Янай Тадаши – 48.2 тэрбум ам.доллар
UNIQLO-ийн толгой компани Fast Retailing-ийн үүсгэн байгуулагч. Хурдтай нийлүүлэлт, олон улсын тэлэлтээр дэлхийн fast-fashion салбарт тэргүүлж байна. За тэгээд UNIQLO-г мэдэхгүй Монгол хүн бараг байхгүй биз ээ.
2. Сон Масаёши – 28.2 тэрбум ам.доллар
SoftBank группын удирдагч. Хиймэл оюун, робот, өндөр эрсдэлтэй стартапуудад Vision Fund-аар дамжуулан хөрөнгө оруулдгаараа алдартай. Монголд нарны эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүч рүү хөрөнгө оруулалт хийдэг. 45 минутад 45 тэрбум доллар босгож байсан гэдгээрээ бизнесийн ертөнцөд домог мэт яригддаг.
VISION FUN нь 160 тэрбум долларын хөрөнгөтэй
3. Такизаки Такэмицү – 20.7 тэрбум ам.доллар
Keyence компанийн үүсгэн байгуулагч. Мэдрэгч, автоматжуулалтын төхөөрөмжөөрөө өндөр ашиг, инновациар танигдсан.
“Ухаалаг үйлдвэр”-ийн эрэлт өсөлтөөс ашиг хүртэж байна.
4. Сажи Нобүтада– 10.5 тэрбум ам.доллар
Suntory Holdings-ийн тэргүүн. Виски, ундааны брэндээрээ дэлхийд нэр хүндтэй. Beam Inc. (АНУ)-ийг худалдан авч олон улсын брэнд болгож чадсан. Сантори-ийн виски хямд, Японоос худалдаж авч уугаагүй Монгол хүн нэгээхэн ч байхгүй гэж мөрийцөж болж байна 😁
5. Шигэта Ясүмицү – 6.9 тэрбум ам.доллар
Hikari Tsuushin-ийн группын үүсгэн байгуулагч. Дампуурлын ирмэгээс эргэн босож, харилцаа холбоо, даатгал, бизнесийн зөвлөх үйлчилгээ зэрэг олон салбарт амжилттай тэлсэн.
6. Ясүда Такао – 5.4 тэрбум ам.доллар
Don Quijote (Donki) хямдралын сүлжээ дэлгүүрийн эзэн. Барааны өрөлт нь “Эмх замбараагүй” дэлгүүрийн хэв маяг, хямд үнээрээ Японоос гадна Азийн орнуудад, ялангуяа Сингапур, Хонгконгод амжилттай дэлгэрч байна.
Ихэвчлэн 24 цаг ажилдаг болохоор Монголчууд томилолт, аяллаар явахдаа эдний дэлгүүрүүдрүү заавал ордог доо.
7. Такахара Такахиса – 5.3 тэрбум ам.доллар*
Unicharm компанийн Гүйцэтгэх захирал. Живх, ариун цэврийн бүтээгдэхүүн, тэжээвэр амьтдын хэрэглэлээрээ Азид хүчтэй борлуулалттай. Сүүлийн үед Монгол хэрэглэгчдэд танил болж байгаа даа. Ээжүүд ч хэрэглээд дасаж байгаа.
8. Сэкиягийн гэр бүл – 5.0 тэрбум ам.доллар
Disco корпорацийн гол хувьцаа эзэмшигчид. Хагас дамжуулагч зүсэх тоног төхөөрөмжөөрөө дэлхийн чипийн салбарт чухал байр суурь эзэлдэг.
9. Ито ахан дүүс – 4.9 тэрбум ам.доллар
Ito-Yokado болон Seven & i Holdings-ийн өв залгамжлагчид. 7-Eleven дэлгүүрийн сүлжээгээрээ Япон төдийгүй дэлхийд давамгайлж байна.
Төсөөлснөөс жаахан доогуур жагсдаг юм байна.
7-Eleven-ийн үйлчилгээ ч юун CU, GS биздээ 🤣
Бууз, онигири болон шарсан тахиа нь тасархай шүү.
Хувьдаа томилолтоор явахдаа оймс, дотуур хувцас авч таараад байдаг.
10. Мори Акира – 4.7 тэрбум ам.доллар
Mori Trust-ийн тэргүүн. Тансаг зочид буудал, оффис, худалдааны цогцолбороороо Токио хотын дүр төрхийг олон арван жил тодорхойлж ирсэн.
Токиогийн Роппонги( зургаан модны газар😁)-д байдаг Мори Тауэр-оо манайхан мэдэж байгаа биздээ.
Тэнд шөнийн театрт кино үзэж л байсан байлгүй.
Өдрийн цагаар ээд старбакс уугаад суухад сайхан байдаг шүү.