Уул уурхайн зөвлөх үйлчилгээ

Уул уурхайн зөвлөх үйлчилгээ Уул уурхайн зөвлөх үйлчилгээ

17/05/2023
"МАДАГАСКАРЫН ЧУЛУУН ОЙ" (Чулуун лабиринт)270 сая гаруй жилийн настай байгалийн энэ өвөрмөц тогтоцтой газар Мадагаскарын...
17/05/2023

"МАДАГАСКАРЫН ЧУЛУУН ОЙ" (Чулуун лабиринт)
270 сая гаруй жилийн настай байгалийн энэ өвөрмөц тогтоцтой газар Мадагаскарын баруун хойд хэсэгт байх Tsingy de Bemaraha Цинжи дю Бемараха Үндэсний паркт байдаг бөгөөд 666кв.км талбай эзэлдэг бна. 1990 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдэж 1998 оноос жуулчдад нээлттэй болжээ.
270 сая жилийн өмнө далайн ёроол байсан бөгөөд ус, салхины нөлөөгөөр шохойн чулуу ийм болсон гэнэ.

Хятадын Шилинь буюу Чулуун ойг Мин улсын үеэс “Ертөнцийн нэгэн гайхамшиг” хэмээх болжээ. Шохойн чулуун хаднууд нь усанд ...
17/05/2023

Хятадын Шилинь буюу Чулуун ойг Мин улсын үеэс “Ертөнцийн нэгэн гайхамшиг” хэмээх болжээ. Шохойн чулуун хаднууд нь усанд идэгдсээр ийнхүү бүрэлдэн тогтжээ.
Эх сурвалж: /anandgerel.blogspot.com/

ФРАНЦ, хаягдсан НҮҮРСНИЙ уурхай
05/05/2023

ФРАНЦ, хаягдсан НҮҮРСНИЙ уурхай

ОРОС, ЗҮҮН СИБИРЬ, "МИР" ОРХИГДСОН АЛМААЗНЫ УУРХАЙДэлхий дээр хүний гараар бүтээгдсэн хоёр дахь том уурхайг ЗХУ-ын аж үй...
05/05/2023

ОРОС, ЗҮҮН СИБИРЬ, "МИР" ОРХИГДСОН АЛМААЗНЫ УУРХАЙ

Дэлхий дээр хүний гараар бүтээгдсэн хоёр дахь том уурхайг ЗХУ-ын аж үйлдвэрийн алмаазын хэрэгцээг хангах зорилгоор Сталины тушаалаар байгуулжээ.

"Мир" нь Сибирийн дорнод хэсэгт оршдог Мирный нэртэй хотын хажууд байрладаг алмазны хаягдсан уурхай юм. 2004 онд уурхайг хаах үед гүн нь 525 метр, диаметр нь 1200 метр байсан. Хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт ордог.

Олборлолтыг тэртээ 1957 онд эхлүүлжээ. Энэ нутагт Сибирийн өвөл долоон сар үргэлжилдэг болохоор хөрс нэвт хөлдөн төмөр шиг хатуу болдог. Зундаа мөнхийн цэвдэг нь гэсч цул шавар шавхай болно. Тиймээс олборлосон хүдрийн боловсруулах үйлдвэрийг арай өөр тохиромжтой газар, уурхайгаас 20-кмийн зайнд барьсан аж. Мирныи хотын орчим зарим өвөл хэт хүйтэрснээс дугуй резин, хөдөлгүүрийн ган төмөр хэт хөрөлтийг дийлэлгүй буратч унадаг, моторын тос нь ус шиг л юу ч үгүй хөлддөг байжээ.

Дотор нь ажиллаж байгаа техникийг хөлдөөхгүйн тулд шөнөдөө карьерийг бүтээж хонодог байжээ. Ид ашиглагдаж байх үедээ жил болгон 10 сая карат алмаз гаргаж авдаг, тэдгээрийн 20 хувь нь харьцангуй өндөр чанартай байдаг байж. Энэ байдал нь тухайн үед өндөр чанартай алмазыг дэлхийн хэмжээнд нийлүүлдэг байсан Өмнөд Африкийн «De Beers» компанийг ихэд түгшээдэг байжээ. Учир нь тэд алзамын үнийг унагахгүйн тулд Оросоос дэлхийн зах зээл дээр нийлүүлэгдсэн өндөр чанартай алмазыг худалдан авдаг байсан аж.

Зөвлөлтийг задран унасны дараагаар 1990-ээд онд нутгийн хэдэн жижиг компаниуд олборлолт явуулж байгаад 2004 онд бүр мөсөн хаасан байна.

Эх сурвалж: /news.xopom.com/

ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ, ХАМГИЙН ИХ АЛТ ОЛБОРЛОГЧ 10 УУРХАЙ.Алт олборлолт 7 000 гаруй жилийн түүхтэй бөгөөд манай эриний өмн...
04/05/2023

ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ, ХАМГИЙН ИХ АЛТ ОЛБОРЛОГЧ 10 УУРХАЙ.

Алт олборлолт 7 000 гаруй жилийн түүхтэй бөгөөд манай эриний өмнөх 4 700-4 200 онуудад алт олборлож байсан баримт судалгаа байдаг.

2011 онд дэлхий даяар 2,700 тн алт олборлосон байна.

Эх сурвалж: /ord.mn/

Дэлхий дээрх өнгө тогтоцийн хувьд хамгийн гайхалтай чулуунууд 🌏💫https://news.xorom.com/
24/04/2023

Дэлхий дээрх өнгө тогтоцийн хувьд хамгийн гайхалтай чулуунууд 🌏💫
https://news.xorom.com/

Монгол Улсын нүүрс өнөөдрийн байдлаар геологийн нийт нөөц 173.3 тэрбум тонн байгаа бол нийт батлагдсан нөөц нь 33.2 тэрб...
24/04/2023

Монгол Улсын нүүрс өнөөдрийн байдлаар геологийн нийт нөөц 173.3 тэрбум тонн байгаа бол нийт батлагдсан нөөц нь 33.2 тэрбум тонноор хэмжигдэж байна. Дээрх нөөцийн 70-80 орчим хувь нь хүрэн нүүрс юм.Үүнийг өнөөгийн хэрэглээгээр тооцвол Монгол Улс 3700 орчим жил хэрэглэх хүрэн нүүрсний батлагдсан нөөцтэй гэсэн үг. Манай улсын хувьд нүүрсний олборлолтоороо дэлхийд 17-д эрэмбэлэгдэж буй бөгөөд нийт 15 нүүрсний сав газар, 307 орд, 44 нүүрсний уурхай, 29 коксжих нүүрсний уурхайтай. Дэлхийн улс орнуудтай харьцуулбал манай улсын нүүрсний нөөц харьцангуй жигд тархалттай гэдгээрээ онцлогтой. Жилдээ Монгол Улс 40 сая тонн нүүрс олборлодог ч уурхайнуудын хүчин чадал 80 сая тонноор хэмжигдэж буй юм. Харин дотоодын хэрэглээнд 10 сая тонн нүүрсийг эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглаж байна.
http://montsame.mn/

Дэлхийн уул уурхай ТОП-50 компанийн үнэлгээ өсч түүхэн дээд үзүүлэлтийг шинэчлэсэн байна. 2021 оны хоёрдугаар улиралд дэ...
19/04/2023

Дэлхийн уул уурхай ТОП-50 компанийн үнэлгээ өсч түүхэн дээд үзүүлэлтийг шинэчлэсэн байна.
2021 оны хоёрдугаар улиралд дэлхийн уул уурхайн ТОП-10 компанийн нийт зах зээлийн үнэлгээ 123 тэрбум ам.доллараар нэмэгджээ. Мөн үеэс олон улсын түүхий эдийн зах зээл дээр алтнаас гадна зэс, төмрийн хүдрийн ханш буурах хандлагатай байгаа юм. Гэсэн хэдий ч уул уурхайн тэргүүлэх 50 компанийн зах зээлийн нийт үнэлгээ 1.47 их наяд ам.долларт хүрч түүхэн дээд үзүүлэлтийг шинэчлээд байна.
2021 онд төмрийн хүдрийн ханш 200 ам.доллар давсан нь “BHP” компанийн зах зээлийн үнэлгээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 97 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн байна. “Vale”, “Rio Tinto” компаниудын үнэлгээ бараг 70 ам.доллараар өссөн аж. “Fortescue” компанийн нийт хувьцаа 20 тэрбум ам.доллараар нэмэгдэж 50 тэрбум ам.доллар хүрсэн байна. Төмрийн хүдрийн үнийн таатай байдал 2011 оноос хойших хамгийн том IPO-ийг хийхэд “Glencore” компанид түлхэц болжээ. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг “Mineraзгo” компанийн зах зээлийн үнэлгээ 10 тэрбум ам.доллараар нэмэгдэж чамлахааргүй өсөлтийг үзүүлжээ. Тэгвэл гангийн “Companhia Siderъrgica Nacional” нь тэргүүлэх 10 компанийн жагсаалтад багтаж байна. АНУ-ын төмрийн хүдрийн “Cleveland-Cliffs” компани анх удаа тэргүүлэх 50-д багтан 40 дүгээрт жагсжээ.

эх сурвалж: www.mongolianminingjournal.com

Дэлхийд ашиглагдаагүй зэсийн хамгийн том 10 төслийг эрэмбэлжээ. 1️⃣▶️🔟Wood Mackenzie-ийн тооцоолсноор, ирэх 10 жилийн ху...
13/04/2023

Дэлхийд ашиглагдаагүй зэсийн хамгийн том 10 төслийг эрэмбэлжээ. 1️⃣▶️🔟

Wood Mackenzie-ийн тооцоолсноор, ирэх 10 жилийн хугацаанд шинэ төслүүдийн үйлдвэрлэлийг эхллүүлж чадах юм бол нийт 9.7 сая тонн зэс нийлүүлэх боломжтой. Ногоон эрчим хүчний эрэлт болон зэсийн нийлүүлэлтийн хоорондын ихээхэн зөрүүг арилгахын тулд шинэ төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатайг онцолжээ.
Mining Intelligence-ээс ашиглагдаагүй хамгийн том 10 төслийг зэсийн нөөцийн хэмжээгээр эрэмбэлжээ. Энэхүү жагсаалтад Монголын Оюутолгой, Оросын Удоканы төслүүдийг оруулаагүй учир нь үйлдвэрлэлийн шатандаа шилжиж байгаа юм.
Тэгвэл 2021 оны жагсаалтад багтаагүй Reko Diq, El Arco болон Hu’u/Onto төслүүд энэ удаад тэргүүлэх 10-т орж ирсэн байна.

1️⃣Pebble. Эдийн засгийн урьдчилсан үнэлгээний шатанд буй Pebble төсөл бол АНУ-ын Аляскийн нутаг дахь зэс порфирын орд юм. Нийт 37.19 сая тонн зэсийн нөөцөөр жагсаалтыг тэргүүлж байна. Уг төсөлд ус ашиглалтын зөвшөөрлийг олгохоос АНУ-ын байгаль орчны байгууллагаас 2020 онд татгалзсан байдаг. Эл ордын олборлолтын нөхцөл хүнд бөгөөд байгалийн онгон дагшин бүс нутагт оршдог онцлогтой. АНУ-ын Ерөнхийлөгч Байдены засаг захиргаанаас байгаль орчинтой холбоотой хориг тогтоосноор Pebble төслийн хэрэгжилт тодорхойгүй байна.

2️⃣Resolution. Rio Tinto, BHP-ийн хамтарсан Resolution төсөл 27.27 сая тонн зэсийн нөөцөөр жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгджээ. Дэлхийн уул уурхайн тэргүүлэх компаниуд 26 жилийн турш 2 тэрбум ам.доллар зарцуулахдаа Resolution төслийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг зорьж буй ч Pebble төслийн адил нутгийн иргэд болон байгаль орчны мэргэжилтнүүдийн эсэргүүцэлтэй тулгарсаар байна. Төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах шатанд байна.

3️⃣Kerr-Sulphuets-Mitchell (KSM). Бритиш Колумбид Seabridge Gold компанийн хэрэгжүүлж байгаа Kerr-Sulphurets Mitchell төсөл 25 сая тонн зэсийн нөөцөөр гуравдугаар байрт ахижээ. 2022 онд боловсруулсан урьдчилсан ТЭЗҮ-д ил далд аргаар 39 жилийн хугацаанд уурхайлахаар тооцсон байна. Эл орд зэсээс гадна 1460 тонн алтны нөөцтэй. Канадын хүлээгдэж буй хамгийн том төсөлд тооцогдож байна.

4️⃣Reko Diq. Зэсийн 24.3 сая тонн нөөцөөс гадна 1275 тонн алтны нөөцтэй Reko Diq ордыг 1990-ээд оны сүүлчээр BHP компани анх нээжээ. Ордыг эзэмших тусгай зөвшөөрлийг 2000 онд Antofagasta, Barrick Gold компани 50-50 хувь хамтарсан Tethyan Copper худалдсан байна. Хамтарсан компани ордын олборлолтыг эхлүүлсэн боловч төслийг хэрэгжүүлэх хугацаа урт, тооцоолол буруу гэсэн үндэслэлээр 2011 онд орон нутгийн Засаг захиргаа гомдол үүсгэснээр талууд арбитрын шүүхэд хандахад хүрчээ. Арбитрын шүүхээс 2019 онд Пакистаны төр засаг буруутай гэсэн шийдвэрийг гаргажээ. Одоо Barrick Gold компани Reko Diq төсөлд 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Ордыг 40 жил уурхайлахаар тооцжээ. Үйлдвэрлэлийг 2028 онд эхлүүлэх зорилттой.

5️⃣La Granga. Жагсаалтын тавдугаарт эрэмбэлэгдсэн 22.1 сая тонн зэсийн нөөцтэй La Granga нь Перу дахь Rio Tinto-ийн төсөл юм. Энэхүү төслийг 12 жилийн өмнө эзэмшсэн Rio Tinto компани 2019 онд Концессыг сунгаж хайгуулаа үргэлжлүүлэхэд 5 сая ам.доллар төлжээ. Тухайн үед уг төсөлд First Quantum-тай хамтран олборлоно гэсэн албан бус мэдээлэл цацагдаж байжээ.

Эх сурвалж: mininginsight.mn

“Сонирхолтой баримтууд” - 1 Дэлхийн хамгийн том 10 уул уурхайн самосвалийг танин мэдэх байдлаар хүргэж байна. Эх сурвалж...
13/04/2023

“Сонирхолтой баримтууд” - 1
Дэлхийн хамгийн том 10 уул уурхайн самосвалийг танин мэдэх байдлаар хүргэж байна.

Эх сурвалж: howocenter.mn

Монголын Уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбооноос санаачлан “Үйлдвэр, уурхайтай танилцах аялал”- д манай хамт олон ...
03/04/2023

Монголын Уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбооноос санаачлан “Үйлдвэр, уурхайтай танилцах аялал”- д манай хамт олон нэгдлээ. /2023.03.29-30/
1. "Цемент шохой" ТӨХК - ийн Хөтөл-1, Хөтөл-2 шохойн чулууны ил уурхайнууд, Шохойн болон Чулуунцрын үйлдвэр болон цементийн үйлдвэр зэрэг үйлдвэрүүдийн бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа
2. "Дархан төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК - ийн Төмөртолгойн ил уурхай болон төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай, мөн "Шарын гол" ХК - ийн Нүүрсний уурхай болон шинээр нээж илрүүлж байгаа нүүрсний нөөц бүхий ордын хэсэг дээр явагдаж байгаа нүүрс олборлолтын үйл ажиллагаатай нарийвчлан танилцлаа. ☺️

Address

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол
Ulaanbaatar
14190

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97699704055

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Уул уурхайн зөвлөх үйлчилгээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Уул уурхайн зөвлөх үйлчилгээ:

Share