04/09/2026
📍 Унтаж байхдаа тархиа програмчлах нь
Бидний амьдрал далд ухамсарт суусан програмын дагуу явагддаг бөгөөд өглөө босоод шүдээ угаахаас эхлүүлэн бүх өдөр тутмын үйлдлүүд, бидний ажил, гэрийн ойр зуурын ахуйн ажилууд гэх мэт тодорхой суусан загварчлалын дагуу автомат дээр зуршил байдлаар хийгддэг.
Хүн өдрийн 95%-ийг далд ухамсарт суусан програмын алгоритмын дагуу амьдардаг ба ердөө 5%-ийг л ухамсарлаж байдаг байна.
Америкийн биологич, философийн ухааны доктор Брюс Липтон үзэхдээ хүний амьдрал нь бүхэлдээ програмчлагдсан матриц гэж үздэг бөгөөд үүнээс гарах боломжтой гэжээ.
- Хүн хайрлах үед сэтгэл хөдлөл эерэг зүйл дээр төвлөрч, бүх зүйл илүү тод мэдрэмж төрүүлж, өдөр тутмын жижиг асуудлыг анзаардаггүй ба психосоматик өвчнүүд арилдаг байна.
- Хүний тархи өдөрт 2 удаа мэдээллийг ачаалладаг бөгөөд энэ үеийг ашиглаж хэрэгтэй зөв мэдээллээ суулгах боломжтой гэж үздэг.
Ухамсар бүтээгч байдлаар ажилладаг бол далд ухамсар 2 аргаар ажилладаг. Ухамсар ном унших, кино үзэх, лекц сонсох зэрэг танил зүйлээс мэдээллийг авдаг бол Далд ухамсар 👇
1. 0-7 насанд хүүхдийн тархи хамгийн идэвхтэй ажиллаж шинэ програмыг суулгадаг. Хүүхдийн тархи энэ насанд Тета долгион дээр байдаг тул орчны мэдээллийг шингээж шинэ програм суудаг идэвхитэй үе юм.
2. Насанд хүрэгчдэд нойрсох үед Альфагаас - Тета долгион руу шилжиж – Дельта долгион руу шилжих үе юм.
Та нойрсох үедээ чихэвчээр хүссэн зүйлээ сонсож өөртөө шинэ програм суулгах бүрэн боломжтой.