Би Ай Майнд Спөүр ХХК

Би Ай Майнд Спөүр ХХК Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Би Ай Майнд Спөүр ХХК, Consulting Agency, Engels, Ulaanbaatar.

BE SPUR YOUR MIND
Тогтвортой хөгжилд Мэргэшсэн зөвлөх, Туршлагатай хамтрагчтай, Өнөөгийн сорилтыг давж, Маргаашийн тогтолцоог бий болгоё
#Мэдээллийн аюулгүй байдлын аудит
#Кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ
стандартын зөвлөх үйлчилгээ, сургалт

Кибер халдлагыг зөвхөн илрүүлэх биш, цаг алдалгүй мэдээлэх нь эрсдэлийг бууруулах хамгийн чухал алхамуудын нэг бөгөөд ба...
07/08/2026

Кибер халдлагыг зөвхөн илрүүлэх биш, цаг алдалгүй мэдээлэх нь эрсдэлийг бууруулах хамгийн чухал алхамуудын нэг бөгөөд байгууллагын хууль, журмын хэрэгжилтийн нэг хэсэг юм.
Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн ТӨВ-өөс E-Mongolia системээр дамжуулан кибер халдлага, зөрчлийг мэдээлэх үйлчилгээг ашиглалтад оруулжээ.
Хэрэв танай байгууллагын мэдээллийн систем, сүлжээнд:
✔️ Сэжигтэй үйл ажиллагаа илэрсэн;
✔️ Кибер халдлага, зөрчил гарсан;
✔️ Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл үүссэн гэж үзвэл,
нотлох баримтын хамт E-Mongolia системээр дамжуулан шуурхай мэдээлэх боломжтой боллоо.
Энэхүү үйлчилгээ нь байгууллагуудыг:
✔️ Халдлага, зөрчлийг шуурхай мэдээлэх;
✔️ Холбогдох нотлох баримтыг цахимаар хүргүүлэх;
✔️ Эрх бүхий байгууллагатай богино хугацаанд хамтран ажиллах боломжийг бүрдүүлж байна.
Хэрэв танай байгууллага ISO/IEC 27001 стандарт хэрэгжүүлдэг эсвэл Кибер аюулгүй байдлын тухай хуулийн шаардлагыг хангаж байгаа бол энэхүү үйлчилгээг дотоод журмынхаа нэг хэсэг болгон тусгахыг зөвлөж байна.

BI MIND SPUR LLC нь байгууллагуудад мэдээллийн аюулгүй байдлын засаглал, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, ISO/IEC 27001, ISO 42001, ISO 27701, ISO 22301 гэх зэрэг стандартын хэрэгжилт, мэдээллийн аюулгүй байдлын аудит болон зөвлөх үйлчилгээг үзүүлэн байгууллагын тогтвортой, аюулгүй үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.
| | |

📢 КИБЕР ХАЛДЛАГА, ЗӨРЧЛИЙГ E-MONGOLIA СИСТЕМЭЭР ДАМЖУУЛАН МЭДЭЭЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх НИЙТИЙН ТӨВ нь иргэн, хуулийн этгээдийн , чиглэсэн кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, мөн кибер халдлагад өртсөн мэдээллийн системийг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх байгууллага юм.

📱 Хэрэв таны болон танай байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд кибер халдлага, зөрчилд өртсөн, эсвэл сэжигтэй үйлдэл илрүүлсэн бол И-Монголиа системийн "Кибер халдлага, зөрчлийг мэдээлэх" үйлчилгээг ашиглан мэдээлэл, холбогдох нотлох баримтын хамт илгээнэ үү.

⚡ Шуурхай мэдээлснээр хариу арга хэмжээг цаг алдалгүй авч, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах боломжтой.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
E-Mongolia

#ИМонголиа #КиберАюулгүйБайдал #КиберХалдлага #КиберЗөрчил #ЦахимАюулгүйБайдал

Кибер аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж байгаа энэ үед байгууллага бүр зөвхөн мэдээлэлтэй байх бус, шаардлагыг бодито...
04/07/2026

Кибер аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж байгаа энэ үед байгууллага бүр зөвхөн мэдээлэлтэй байх бус, шаардлагыг бодитоор хэрэгжүүлэх нь чухал байна.

Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвөөс байгууллагын үүрэг, хариуцлага болон “Кибер аюулгүй байдлыг хангах журам боловсруулах гарын авлага”-ыг нийтэлжээ.

Үндсэн шаардлагууд нь:
✅ Кибер аюулгүй байдлын дотоод журам батлах
✅ Эрсдэлийн үнэлгээг тогтмол хийлгэх
✅ Хариуцсан нэгж, ажилтан томилох
✅ Кибер халдлага, зөрчлийн үед ажиллах төлөвлөгөөтэй байх,
✅ Ажилтнуудын мэдлэг, ур чадварыг тогтмол дээшлүүлэх
✅ Мэдээллийн аюулгүй байдлын аудитыг хуульд заасан хугацаанд хийлгэх

Эдгээр нь зөвхөн хууль, журмын хэрэгжилт төдийгүй байгууллагын тасралтгүй үйл ажиллагаа, харилцагчдын итгэл, нэр хүндийг хамгаалах үндсэн нөхцөл болдог.

BI MIND SPUR нь байгууллагуудад:
🔹 Кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ
🔹 ISO/IEC 27001:2022 болон холбогдох бусал стандартын хэрэгжилт
🔹 Мэдээллийн аюулгүй байдлын аудит
🔹 Дотоод журам, бодлогын боловсруулалт
🔹 Ажилтны сургалт, зөвлөх үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж байна.

Хуулийн хэрэгжилтээ зөвхөн биелүүлэхээс гадна байгууллагын кибер хамгаалалтыг олон улсын сайн туршлагатай нийцүүлэн хөгжүүлэх нь өнөөдрийн хамгийн зөв хөрөнгө оруулалт юм.

#КиберАюулгүйБайдал #МэдээллийнАюулгүйБайдал

КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЖУРАМ

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн байгууллагын үүрэг, хариуцлага болон байгууллагын кибер аюулгүй байдлыг хангах дотоод журам боловсруулах гарын авлагыг хүргэж байна.

КАБ тухай хуулийн:
19.2.5. Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг жил тутамд, эсхүл мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний өөрчлөлт хийгдэх бүрд хэсэгчлэн, эрх бүхий байгууллагын шаардсанаар тухай бүр хийлгэж, гарсан дүгнэлт, зөвлөмж, шаардлагын дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

19.2.6. Мэдээллийн аюулгүй байдлын аудитыг хоёр жил тутамд хийлгэх үүрэгтэй гэж заасан.

Дараах гарын авлагууд нь байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын удирдлага, зохион байгуулалт, эрсдэлийн удирдлагыг сайжруулахад чиглэсэн болно.

🔗Кибер аюулгүй байдлын тухай хууль (Байгууллагын үүрэг, хариуцлага):https://pubcert.mn/sites/default/files/КАБ%20хууль.pdf

🔗Кибер аюулгүй байдлыг хангах журам боловсруулах гарын авлага:https://pubcert.mn/sites/default/files/КАБ%20журам.pdf

#кибераюулгүйбайдал

🔐 Кибер аюулгүй байдалд зарцуулж буй төсөв тань бодит эрсдэл, учирч болзошгүй хохиролтой хэр нийцэж байгааг тооцоолж үзэ...
27/05/2026

🔐 Кибер аюулгүй байдалд зарцуулж буй төсөв тань бодит эрсдэл, учирч болзошгүй хохиролтой хэр нийцэж байгааг тооцоолж үзэх нь улам чухал болсоор байна.
Хамгаалалтын зардал болон бодит хохирлын хоорондын хамаарлыг тооцоолж үзэх боломжийг MNCERTCC олгож байна.
Эрсдэлийг тоон болон чанарын аргаар үнэлж, хамгаалалтын арга хэмжээний үр нөлөөг харьцуулан харах нь байгууллагад илүү оновчтой шийдвэр гаргахад тусалдаг.

🔐 Кибер аюулгүй байдалд хөрөнгө оруулах нь үнэ цэнтэй юу?

MNCERT Pro Council-н шинээр нэвтрүүлж буй ROSI Calculator дээр энгийн жишээ тооцоолол хийхэд — жилд 50 удаа халдлагын оролдлого, 30% амжилтын магадлал, нэг халдлагын хохирол ₮50 сая, жилийн аюулгүй байдлын зардал ₮20 сая гэж үзвэл ROSI 2,525% гарлаа. Өөрөөр хэлбэл хамгаалалтад зарцуулсан 1 төгрөг тутам 25 төгрөгийн бодит хохирлоос хамгаалж байна.

Таны байгууллагын тоо хэд гарах бол? Туршаад үзээрэй. 👇
https://rosi.mncert.mn/

Дараагийн хувилбарт Asset Valuation Template нэмэгдэх бөгөөд хөрөнгийн үнэ цэнийг зөв тодорхойлсноор тооцоолол улам нарийн, бодитой болно.

🤝 ХАРИЛЦАГЧ БАЙГУУЛЛАГУУДДАА ӨГӨХ ЗӨВЛӨМЖСүүлийн үед Үндэсний итгэмжлэлийн төвөөс гаргасан мэдээллүүд нь менежментийн то...
18/01/2026

🤝 ХАРИЛЦАГЧ БАЙГУУЛЛАГУУДДАА ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
Сүүлийн үед Үндэсний итгэмжлэлийн төвөөс гаргасан мэдээллүүд нь менежментийн тогтолцоо, баталгаажуулалтын чиглэлээр ажиллаж буй байгууллагуудад анхааралтай хандах шаардлагатай хэд хэдэн чухал асуудлыг сануулж байна.
Иймд бид харилцагч байгууллагууддаа дараах зүйлсийг сануулахыг хүсэж байна 😊
✔️ Баталгаажуулалтын байгууллагыг сонгохдоо
→ итгэмжлэгдсэн эсэх, найдвартай байдлыг заавал шалгаарай
✔️ Тухайн байгууллага
→ олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эсэх, итгэмжлэлийн хүрээг нь нягтлаарай
✔️ Итгэмжлэлгүй эсвэл эргэлзээтэй баталгаажуулалт нь
→ цаашлаад цаг хугацаа, зардал, нэр хүндийн эрсдэл дагуулах боломжтойг анхаараарай
✔️ Эцэст нь,
→ Монгол Улсын баталгаажуулалтын салбарын нэр хүнд, итгэлцэлд сөргөөр нөлөөлж болзошгүй аливаа үйл ажиллагаанд оролцохоос хамтдаа сэргийлье
Манай хувьд:
* Баталгаажуулалтын байгууллагаас хараат бус байж
* Танай байгууллагын сонголтын эрхийг хүндэтгэн
* Зөвхөн гэрчилгээ бус, бодит сайжруулалт, тогтвортой үр дүн-д чиглэсэн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг
📌 Дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл авах бол
🌐 www.bimindspur.com сайтаар зочлоорой.
#ЗөвСонголт
#Баталгаажуулалт
#Итгэмжлэл
#ХараатБусЗөвлөх
#МенежментийнТогтолцоо

#БодитҮрДүн

🔔Хэрэглэгч, үйлчлүүлэгч та бүхэнд,

“ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ НЬ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ШИЙДВЭР ГАРГАХ ҮЙЛ ЯВЦАД ОРОЛЦОХ ЁСГҮЙ.”—Үндэсний итгэмжлэлийн төв (MNAs)Үндэсний...
18/01/2026

“ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ НЬ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ШИЙДВЭР ГАРГАХ ҮЙЛ ЯВЦАД ОРОЛЦОХ ЁСГҮЙ.”
—Үндэсний итгэмжлэлийн төв (MNAs)

Үндэсний итгэмжлэлийн төвөөс гаргасан энэхүү мэдээлэл нь менежментийн тогтолцооны чиглэлээр үзүүлж буй ‘Зөвлөх үйлчилгээ’ болон ‘Баталгаажуулалтын үйл ажиллагаа’-г ялган ойлгох, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.

Бид энэхүү зарчмыг бүрэн дэмжиж, зөвлөх үйлчилгээгээ:

-Байгууллага бүрийн онцлог, дотоод соёлд нийцүүлэн
-Баталгаажуулалтын байгууллагаас ‘хараат бус, бие даасан байдлаар’
-Харилцагчийнхаа баталгаажуулалтын байгууллагыг сонгох эрхэд халдахгүйгээр
үзүүлж ажилладаг.

Манай зөвлөх үйлчилгээ нь:

-Зөвхөн ‘гэрчилгээ авах’ зорилгоор хязгаарлагдахгүй
-Стандартын шаардлагыг ‘бодитоор хэрэгжүүлэх’, тогтвортой сайжруулалт хийхэд чиглэсэн
-Аудит хийх чадамжтай, туршлагатай зөвлөхүүдээр гүйцэтгэгддэг

Итгэмжлэлд суурилсан ойлголт + хараат бус зөвлөх үйлчилгээ
= найдвартай, хуульд нийцсэн, бодит үр дүн.

Дэлгэрэнгүй мэдээлэл:
🌐 www.bimindspur.com

#ҮндэснийИтгэмжлэл
#ЗөвлөхҮйлчилгээ
#ХараатБусБайдал
#МенежментийнТогтолцоо

#БайгууллагынЗасаглал
#БодитҮрДүн

📌МЭДЭГДЭЛ

Address

Engels
Ulaanbaatar
16030

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97688097541

Alerts

Be the first to know and let us send you an email when Би Ай Майнд Спөүр ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share