Нягтлангийн үйлчилгээ, төсөл боловсруулан 94945644

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Нягтлангийн үйлчилгээ, төсөл боловсруулан 94945644

Нягтлангийн үйлчилгээ, төсөл боловсруулан 94945644 Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Нягтлангийн үйлчилгээ, төсөл боловсруулан 94945644, Business service, Han-uul 2khoroo, Ulaanbaatar.

🇯🇵Японд хүмүүс “авьяастай хүн”-д биш,систем зөв ажиллаж байгаа эсэхэд итгэдэг.Эндхийн жижиг кафе, үйлдвэр, үйлчилгээний ...
17/12/2025

🇯🇵Японд хүмүүс “авьяастай хүн”-д биш,
систем зөв ажиллаж байгаа эсэхэд итгэдэг.

Эндхийн жижиг кафе, үйлдвэр, үйлчилгээний газрууд хэн ажиллаж байгаагаас үл хамаараад, хэн амралтад гарснаас үл хамаараад, эзэн нь байхгүй байлаа ч адилхан чанартай, адилхан хурдтай, адилхан ашигтай ажиллаад байдаг.

Жишээ нь:
• Эмнэлэг
• Салон
• Кофе шоп
• Жижиг үйлдвэр
• Түгээлтийн компани

эдгээрт:
• Ажилтнууд солигдсон ч чанар унахгүй
• Алдаа давтагдахгүй
• Захирал нь байнга дэргэд нь байх шаардлагагүй

📋 Эдгээр стандартуудын энгийн жишээ:
• “Өглөө нээх заавар”
• “Гомдол ирэхэд яах вэ”
• “Алдаа гарвал яаж засах вэ”
• “Шинэ ажилтны 3 өдрийн сургалт”

бүгд цаасан дээр бичигдсэн, бүгдэд харахад тохиромжтой загвараар хананд наагдсан хэнд ч ойлгомжтой.

Харин Монголд бол:
“энэ хүний л хийдэг ажил”
“чи өөрөө л сур”
“дараа нь харж байгаад ойлгоно”гэдэг журам үйлчилдэг.

🚀 Бизнесийн боломж нь энд байна:

Японоос:
• SOP (Standard Operating Procedure)
• Kaizen (тасралтгүй сайжруулалт)
• Visual management (зураг, чеклист)
• Daily report system

гэсэн ажлын системийг
Монголын бизнесүүдэд нутагшуулаад авчихвал ээдээ үнэхээр хэрэгтэй байна шүү.

🤔 Бидэнд “хог” мэт санагддаг:
• журам
• дүрэм
• чеклист
• стандарт

Япончуудын хувьд бол:
👉 ашиг
👉 тогтвортой байдал
👉 урт хугацааны бизнес байдаг

Хадгалаад ав!

Өндөр насны тэтгэвэр👇✅Малчнаар тэтгэвэр тогтоолгох эрх
11/12/2025

Өндөр насны тэтгэвэр👇
✅Малчнаар тэтгэвэр тогтоолгох эрх

03/12/2025

📌 Нягтлан бодох бүртгэлийн тайлан, материалуудын хаалттай групп
Манай группт нэгдээд дараах 100+ материалуудыг татаж авах боломжтой:
⭐ Санхүүгийн тайлангууд (Байдлын тайлан, Орлого, Өмчийн өөрчлөлт, Мөнгөн гүйлгээ, Тодруулга)
⭐ Тайлан цахимаар илгээх бүх төрлийн заавар
⭐ ААНОАТ, ХХОАТ, НӨАТ тайлан гаргах болон Х тайлангийн заавар, холбогдох хууль
⭐ НДШ тайлан гаргах, сайтууд ашиглах заавар
⭐ Е-баримт, төлбөрийн баримт, нэхэмжлэх үүсгэх
⭐ Цалин бодолтын жишээ, хүснэгт файл
⭐ Анхан шатныханд зориулсан тайлан гаргах видео хичээлүүд
⭐ Татварын хоцорсон тайлан гаргах, илгээх заавар
🎬 Хичээлүүд 100% видео хэлбэртэй, устахгүй, хүссэн үедээ үзэх боломжтой.
💬 Группийн зөвлөгөө үнэгүй.
Хэнд зориулсан бэ?
🌿 Анхан болон дунд шатны нягтлангууд
🌿 Оюутнууд
🌿 Практик туршлагагүй төгсөгчид
🌿 ЖДҮ эрхлэгчид
🌿 Тайлан гаргадаг боловч мэргэжлийн бус ажилтнууд
🌿 Нярваас нягтлан болох хүсэлтэй хүмүүс
🌿 Нэмэлт орлогоор суралцах сонирхолтой хүн бүхэнд
💰 Үнэ:55,000₮
💡 Шилжүүлгээ хийхдээ Фэйсбүүк нэр + утасны дугаар бичнэ үү.
Урилга баталгаажмагц группт нэвтрэх боломжтой болно.
📞 Лавлах: 94945644

Call now to connect with business.

02/12/2025

XАА-н, ЖДҮ -ийг Дэмжиx Сан, Банк санxүү, Орон нутаг, Сум хөгжүүлэх сангаас хөнгөлөлтэй зээл авах бизнес төслийг таны сонголт хүсэлтийн дагуу ЭЗ -ийн судалгаанд үндэслэн мэргэжлийн өндөр түвшинд боловсруулж чанартай бичнэ. ЭЗ-н тооцоолол, төлөвлөлт сайн xийгдсэн МАА, Газар тариалан, төмс хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй, жимс жимсгэнэ, зөгий, гахай, тахиа, үхрийн ферм, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэх төслийг санал болгож байна.
#Төсөл бичнэ
#Төсөл хамгаалалтад оролцон
#ПМ
🤙94945644

✌️
02/12/2025

✌️

📣ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ: ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЦАХИМААР ХИЙДЭГ БОЛЛОО

✅ Уг үйлчилгээг цахимжуулснаар E-Mongolia системээр дамжуулан 5–10 минутын дотор хүсэлтээ илгээж, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг тоон гарын үсгээ ашиглан авах бүрэн боломжтой боллоо.

✅ Түүнчлэн тээврийн хэрэгслийн улсын дугаараа захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа.

✅ Өмнө нь иргэд тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн болон эзэмшигчийн нэр өөрчлөх үйлчилгээг авахын тулд худалдах, худалдан авах гэрээг нотариатаар батлуулж, Авто тээврийн үндэсний төвийн салбар дээр биечлэн хандах шаардлагатай байсан. Улаанбаатар хотод энэ үйлчилгээг 21 салбараар дамжуулан жилд дунджаар 318,103 иргэн авч, өдөрт 1257 иргэнд 63 албан хаагч үйлчилгээ үзүүлдэг байв.

✅ Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг цахимжуулснаар төрийн үйлчилгээ илүү ил тод, хүртээмжтэй, шуурхай болж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэж байна. Мөн тээврийн хэрэгслийн бүртгэл, өмчлөлтэй холбоотой маргааныг бууруулах чухал алхам юм.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
Зам, Тээврийн Яам
Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв
Автотээврийн Үндэсний Төв

02/12/2025
01/12/2025

Зөрчлийн тухай хууль
11.18 дугаар зүйл.Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчих
1.Аж ахуйн нэгж, байгууллага:
1.1.хуульд заасан бүртгэлийн стандартыг дагаж мөрдөөгүй;
1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бол нягтлан бодох бүртгэлээ монгол хэлээр хөтлөөгүй;
1.3.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бол ажил, гүйлгээгээ үндэсний мөнгөн тэмдэгтээр бүртгэж, тайлагнаагүй;
1.4.аж ахуйн нэгж, байгууллага болон төлөөний газар нь санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөн тохиолдолд ажил, гүйлгээгээ гадаад валютаар бүртгэх, энэ тохиолдолд санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгөөр илэрхийлж тайлагнах үүргээ биелүүлээгүй;
1.5.гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах үүргээ биелүүлээгүй;
1.6.аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй;
1.7.санхүүгийн тайланг цахим хэлбэрээр хүлээн авсан харилцагч санхүүгийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
1.8.харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлж байгаа санхүүгийн тайланг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, эсхүл ерөнхий нягтлан бодогч цахим гарын үсэг зурж баталгаажуулаагүй;
1.9.харилцагч санхүүгийн байгууллагын баталгаажуулсан цахим санхүүгийн тайланд үндэслэн холбогдох байгууллага татвар, шимтгэл, хураамжийн тооцоо хийх үүргээ биелүүлээгүй;
1.10.хуульд заасан стандартыг мөрдөх үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага нь эхний хагас жилийн болон жилийн санхүүгийн тайланг хуульд заасан хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлээгүй;
1.11.нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргах үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж, байгууллага нь жилийн санхүүгийн тайланг хуульд заасан хугацаанд толгой компанийн харилцдаг харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлээгүй;
1.12.нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол 10-аас доошгүй жил хадгалах үүргээ биелүүлээгүй;
/Энэ заалтад 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
1.13.нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын нийтлэг загвар, бүрдүүлэх аргачлал, удирдах байгууллагаар батлуулсан өөрийн онцлогт тохирсон дотооддоо мөрдөх анхан шатны баримт, маягтыг мөрдөөгүй;
1.14.гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр, эсхүл цахим хэлбэрээр бичилт хийж баталгаажуулах үүргээ биелүүлээгүй;
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
1.15.анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, эсхүл шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, /тэмдэг/ дарж баталгаажуулах, цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримтыг цахим гарын үсгээр баталгаажуулах үүргээ биелүүлээгүй;
1.16.анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэсэн, санхүүгийн тайланд тусгасан;
1.17.нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргаагүй;
1.18.нягтлан бодох бүртгэлээ давхар бичилтийн аргаар хөтлөөгүй;
1.19.нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг хуульд заасан дарааллаар гүйцэтгээгүй, эсхүл заавал бүртгэх зүйлсийг бүртгээгүй;
1.20.аж ахуйн ажил, гүйлгээ нь аль улсын нутаг дэвсгэрт гарснаас үл хамааран холбогдох анхан шатны баримт, бүртгэлийн маягтыг хуульд заасны дагуу бусад баримт, бүртгэлийн маягттай хамт хадгалах үүргээ биелүүлээгүй;
1.21.нягтлан бодох бүртгэл хөтлөлтөд гарсан алдааг алдаа гарсан шалтгаан, залруулах аргыг тодорхой тусгасан баримт, тайланг үндэслэн залруулах, уг залруулгыг зөвшөөрсөн болон залруулга хийсэн албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулах, алдаа гарсан үеийн санхүүгийн тайланд тусгах замаар залруулах үүргээ биелүүлээгүй;
1.22.хуулиар эрх олгосон этгээдийн шаардсан санхүүгийн тайлангийн үзүүлэлтийн талаар нэмэлт тайлбар, тодруулгыг цаг тухайд нь, үнэн зөв гаргаж өгөөгүй;
1.23.удирдлага нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, зааварт нийцүүлэн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг баталж, мөрдөж ажиллаагүй;
1.24.нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байх үүргээ биелүүлээгүй;
1.25.ерөнхий нягтлан бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

https://www.facebook.com/share/p/1Y3tKL9RcN/?mibextid=wwXIfr
01/12/2025

https://www.facebook.com/share/p/1Y3tKL9RcN/?mibextid=wwXIfr

Татварын ерөнхий газрын Олон нийттэй харилцах төвийн Татварын улсын байцаагч Л.Батцэнгэл “ЖДААН болон гарааны бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглэсэн татварын зохицуулалт” сэдэвт илтгэлээ танилцуулав.

Түүний илтгэлээс: Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгчдэд татвараа тооцож тайлагнах гурван үндсэн арга бий. Нэгдүгээрт, хөдөлмөр эрхлэгчид сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс татвараа тооцож төлөх боломжтой. Хоёрдугаарт, үйл ажиллагааны орлого гэж үзэн хялбаршуулсан горимоор тайлагнах боломж байдаг. Энэ тохиолдолд нийт орлогын нэг хувиар татвар тооцно. Хэрэв хялбаршуулсан горимоор татвараа илгээх бол 12 дугаар сарын 31-ний дотор хүсэлтээ татварын албанд илгээсэн байх шаардлагатай. Гуравдугаарт, нийт олсон орлогоос гарсан зардлаа хасаж, ашгаас 10 хувийн татвар төлөх боломжтой.

#бизнесээтомруулья

❎Ээлжийн амралттай байх хугацаанд ажилтныг ХАЛЖ болох уу? ✅ Хариулт: Болохгүй. Ээлжийн амралттай байгаа ажилтны ажлын ба...
01/12/2025

❎Ээлжийн амралттай байх хугацаанд ажилтныг ХАЛЖ болох уу?

✅ Хариулт: Болохгүй. Ээлжийн амралттай байгаа ажилтны ажлын байрыг хадгалах бөгөөд ээлжийн амралт дуусах үед буцаад ажилд нь оруулах ёстой.

⚖️ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ: Хөдөлмөрийн тухай хуулийн 60.1 "Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална: 60.1.1. ээлжийн амралттай; "

Address

Han-uul 2khoroo
Ulaanbaatar
18080

Telephone

+97680604767

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Нягтлангийн үйлчилгээ, төсөл боловсруулан 94945644 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Нягтлангийн үйлчилгээ, төсөл боловсруулан 94945644:

Share