01/09/2024
БУЮУ ШААРДАЛГГҮЙ АЖЛЫН АЧААЛАЛ
Unnecessary workload буюу шаардалггүй ажлын ачаалал гэх ойлголт сүүлийн 200 орчим жил хөдөлмөрийн эдийн засгийн микро түвшинд судлагдаж ирсэн байдаг. Судлаач, зөвлөх, эзэд үүнийг бүтээмжийг бууруулдаг чимээгүй тахал хэмээн нэрлэх нь элбэг. Энэ ойлголтыг судалдаг гол төлөөлөгч нь Фредерик Уинслоу Тэйлор мань хүний судалгаануудыг олж уншиж чадвал сайн.
Гол асуудалдаа орноо.,
Шаардлагагүй ажлын ачаалал гэдэг ойлголт нь товчхондоо тухайн ажилтны үндсэн үүрэг хариуцлага, зорилго, зорилтод бодитой хувь нэмэр оруулдаггүй ажил, үүргүүд, процессыг хэлнэ. Эдгээр ажлууд нь тухайн төсөл, баг, байгууллагын үндсэн зорилго, зорилтыг ахиулахгүй, чухал ач холбогдолгүй хэрнээ тухайн ажилтны цаг хугацаа, нөөц, хүчин чармайлтуудыг нь ховх сорж байдаг зүйлс гээд бүдүүн бааргаар ойлгоход нээх хол зөрөхгүй.
Жишээ нь:
😓 Процессын түвэгшил: Мэдээлэл солилцоо болон чиглүүлэг муу эсвэл тодорхой бус зохицуулалт гэх мэтээс хамаарч нэг ажлыг олон удаа гүйцэтгэх.
😓Үр ашиг багатай журам: Журам, заавар, гарын авлага зэрэг нь одоо байгаа процессыг бүрэн зохицуулах боломжгүй хуучирсан эсвэл хөрсөндөө буугаагүй дутуу дулимаг, хэт нарийн төвөгтэй болгож хялбарчлах эсвэл автоматжуулах шийдэлгүй байдлаас үүсэн түвэгшилтэй, үйл ойлголцол ихтэй байдлаас үүсэн ачаалал үүсгэж буй байдал. Жич: Энэ хэсэг дан ганц тогтолцоо биш + шууд удирдлагын чадвар, мэдлэг, манлайлал нөлөөлдөг.
😓Хэт их хурал: Тодорхой зорилго, хэлэлцэх асуудал, үр дүн, шийдэлгүй хуралд оролцож цаг үрэх байдал мөн хамаарна.
😓Микро менежмент: Удирдлагад таалагдхын тулд жижиг үйлдэл, шийдвэр бүрийг тайлагнах эсвэл зөвшөөрөл авах шаардлагатай байдал нь ажлын ахиц дэвшил, ажилтны сэтгэл ханамж, процесс зэргийг удаашруулж ажилтанд шаардлаггүй ачаалал нэмж байдаг.
😓Шаардлаггүй баримтжуулалт ба тайлагнал: Хэн ч уншдаггүй эсвэл практик ач холбогдол багатай нарийвчилсан тайлан эсвэл баримт бичгийг боловсруулах ажил. Хэзээ, хэн, яаж, юунд ашиглах нь тодорхойгүй... хэн, хэзээ, яаж, юунд ашиглах талаар чиглүүлэг ирсэн ч хэн ч, хэзээч, юунд ч ашиглахгүй байгаа тайлан, мэдээ, баримтууд нь ажилтанд шаардлаггүй ачаалал нэмж байдаг. Жич: Төрийн байгууллагад нэг төрлийн датаг хэдэн өөр өнгө, төрх, гарчиг, зориулалтаар ажилтнуудаар бэлдүүлж байгаа түм бум гэмээр тохиолдол бий. Хувийн байгууллагад ч тэр. (хайран цаг)
😓Даалгавар ба үүргийг солих: Өөр өөр ажлуудын хооронд анхаарлаа байнга шилжүүлэх нь үр ашгийг бууруулж, тэдгээрийг дуусгахад шаардагдах хугацааг нэмэгдүүлэх болно.
😓Тодорхой бус зорилго, зорилтууд: Удирдлагын чиглэл тодорхойгүй эсвэл өөрчлөгдсөнөөс болж байгууллагын зорилгод нийцэхгүй эсвэл чухал ач холбогдол багатай ажлууд дээр ажиллах.