Халзан Бүрэгтэй төсөл

Халзан Бүрэгтэй төсөл ҮНДЭСНИЙ УУЛ УУРХАЙН КОМПАНИ

📌Газрын ховор элементийг хариуцлагатайгаар олборлож буй уурхайнууд №1
27/07/2026

📌Газрын ховор элементийг хариуцлагатайгаар олборлож буй уурхайнууд №1

23/07/2026
Дэлхийн олон улс газрын ховор элементийн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого хэрэгжүүлж байна. Монгол Улс ч эн...
22/07/2026

Дэлхийн олон улс газрын ховор элементийн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого хэрэгжүүлж байна. Монгол Улс ч энэ боломжийг хариуцлагатайгаар ашиглах бүрэн боломжтой.

🔎Газрын ховор элементийн олборлолт, үйлдвэрлэл явагдаж  байгаа газар хүн амьдрах боломжгүй гэсэн төөрөгдөл байдаг. Харин...
20/07/2026

🔎Газрын ховор элементийн олборлолт, үйлдвэрлэл явагдаж байгаа газар хүн амьдрах боломжгүй гэсэн төөрөгдөл байдаг. Харин бодит байдал дээр дэлхийн олон оронд уурхайн ойролцоо иргэд хэвийн ажиллаж, амьдарч, сурч, хөдөө аж ахуй, мал аж ахуйгаа эрхэлсээр байна. Орчин үеийн уул уурхайн тогтвортой үйл ажиллагааны үндэс нь ашигт малтмалын төрөл бус, оновчтой технологи, стандарт, байгаль орчны хяналт юм.

[English below]🔬𝐌𝐍𝐑𝐄𝐂 болон 𝐊𝐁𝐒𝐈 Халзан Бүрэгтэй ордын хамтарсан судалгааг эхлүүлнэ▪Улаанбаатар, Монгол Улс — БНСУ-ын Е...
20/07/2026

[English below]
🔬𝐌𝐍𝐑𝐄𝐂 болон 𝐊𝐁𝐒𝐈 Халзан Бүрэгтэй ордын хамтарсан судалгааг эхлүүлнэ

▪Улаанбаатар, Монгол Улс — БНСУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалын дараа Монголын Үндэсний Ховор Элементийн Корпораци (MNREC) болон Солонгосын Суурь Шинжлэх Ухааны Хүрээлэн (KBSI) нь Халзан Бүрэгтэй газрын ховор элементийн ордод чиглэсэн хамтарсан шинжлэх ухааны судалгааны хөтөлбөр хэрэгжүүлэхээр хамтран ажиллахаар боллоо.

▪Хамтарсан судалгааны хүрээнд ордын насжилтыг орчин үеийн геохронологийн аргуудаар тодорхойлж, үүсэл тогтоц болон ховор газрын элементийн эрдэсжилтийг илүү сайн ойлгох зорилгоор геохимийн шинж чанарыг нарийвчлан судална.

▪Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улс болон БНСУ-ын шинжлэх ухааны хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ дэлхийн түвшний аналитик судалгааны чадавхыг ашиглан чухал ашигт малтмалын судалгааг урагшлуулахад хувь нэмэр оруулах юм.

---

🔬MNREC and KBSI Launch Joint Research on Khalzan Buregtei Deposit

▪Ulaanbaatar, Mongolia — Following the recent Presidential visit from the Republic of Korea to Mongolia, Mongolian National Rare Earth Corporation (MNREC) and the Korea Basic Science Institute (KBSI) will cooperate on a joint scientific research program focused on the Khalzan Buregtei rare earth deposit.

▪The collaboration will investigate the age of the deposit using advanced geochronological techniques and examine its geochemical characteristics to better understand its formation and rare earth mineralization.

▪This partnership strengthens scientific ties between Mongolia and Korea while supporting the advancement of critical minerals research through the application of world-class analytical capabilities

09/07/2026

Ховдын цэнхэр хязгаарын нийт ард иргэд, хамтран ажиллагчид, түнш байгууллагууд та бүхэндээ Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.

Бид үндэсний баялаг, үндэсний хөгжил, хамтын ирээдүйг бүтээх үйлсэд хувь нэмрээ оруулж, эх орныхоо дархлаа, хамтын бахархлыг бэхжүүлэхийн төлөө урагшилсаар байна.

Эв эеийг эрхэмлэн, өв соёлоо дээдлэн хотол олноороо дэлгэр сайхан наадаарай!

МНРИК ХХК-ийн хамт олон төрийн дээд болон салбарын шагналаар шагнагдлааМонгол Улсын уул уурхай, газрын ховор элементийн ...
09/07/2026

МНРИК ХХК-ийн хамт олон төрийн дээд болон салбарын шагналаар шагнагдлаа

Монгол Улсын уул уурхай, газрын ховор элементийн салбарын хөгжил, Халзан Бүрэгтэй төслийн хэрэгжилтэд мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэлээ зориулан ажиллаж буй хамт олондоо төрийн дээд болон салбарын шагналаар шагнагдсанд халуун баяр хүргэе. 👏🎉

"Халзан бүрэгтэй" төслийн баяжуулалтын технологийн туршилт, судалгааны ажил 90 гаруй хувьтайгаар амжилттай үргэлжилж бай...
24/06/2026

"Халзан бүрэгтэй" төслийн баяжуулалтын технологийн туршилт, судалгааны ажил 90 гаруй хувьтайгаар амжилттай үргэлжилж байна.

🔍Халзан бүрэгтэй ордод Монгол орны газрын ховор элементийн нийт нөөцийн 40 хувь агуулагддаг бөгөөд судалгааны ажил хамгийн ахицтай урагшилж буй төсөл юм. Тус ордын чулуулгаас эцсийн бүтээгдэхүүн боловсруулахад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл хамгийн бага байх аргыг судлах зорилготой Хагас үйлдвэрийн туршилтын ажлыг олон улсад газрын ховор элементийн туршилт судалгаагаар мэргэшсэн, дэлхийн инженерийн гигант Вүүд /Wood/ компанийн удирдлага дор Канадын Эс Жи Эс /SGS/ итгэмжлэгдсэн лаборатори гүйцэтгэж байна. Уг туршилтын ажил 90%-д хүрч, эцсийн бүтээгдэхүүнийхээ анхны дээжийг энэ сард Монгол Улсад хүлээн авлаа.

🤝Бид ирэх саруудад бүтээгдэхүүний дээжийг орон нутгийн иргэд, аймаг, сумдын удирдлагуудад хүргэж, ил тод танилцуулахаар бэлтгэж байна.

📌Халзан бүрэгтэй ордын хайгуул судалгааны ажлын өнөөгийн нөхцөл байдлын талаарАж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төлөвлөгө...
17/06/2026

📌Халзан бүрэгтэй ордын хайгуул судалгааны ажлын өнөөгийн нөхцөл байдлын талаар

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлын хэсэг 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ажиллаж, төсөлд үүсээд байгаа нөхцөл, хүндрэл бэрхшээлтэй танилцлаа. Ажлын хэсгийн зөвшөөрлөөр нутгийн иргэд талбайн хяналт шалгалтад байлцсан бөгөөд хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлэгч төслийн нэгжийн хувиар бид ил тод нээлттэй шалгалтын үйл ажиллагааг бүрэн дэмжиж ажиллалаа.

Тус хяналт шалгалтын явцад цооногуудын нөхөн сэргээлттэй холбоотой сайжруулалт хийх зэрэг хүрээнд хайгуулын өрөмдлөгийн ажиллагааг түр зогсоосон болно. Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп ХХК нь ажлын хэсгийн зөвлөмжийг биелүүлэн ажиллаж байна.

Төслийн бусад судалгаа шинжилгээ, хагас үйлдвэрийн туршилт, байгаль орчин, цацрагийн мониторинг, орон нутгийн иргэдтэй харилцах ажлууд хэвийн үргэлжилж байна.

Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп ХХК нь Монгол Улсын хууль тогтоомж, хайгуул, уул уурхай, байгаль орчны стандарт, дүрэм журмыг бүрэн дагаж мөрддөг, хариуцлагатай уул уурхайн төслийн нэгжийн хувиар цаашид ч төслийн талбайд Монгол Улсын газрын ховор элементийн нөөц, судалгаа шинжилгээний аргыг сурталчлан таниулах, байгаль орчныг хамгаалах зэрэг төрөөс олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлж, иргэдийн мэдэх эрхийг ханган ажилласаар байх болно.

Хамтын Ирээдүй
Халзан Бүрэгтэй

2026 оны 6 дугаар сарын 17

Address

1st Khoroo, Peace Avenue-19 Trade And Development Bank Of Mongolia HQ, F14
Ulaanbaatar
14230

Alerts

Be the first to know and let us send you an email when Халзан Бүрэгтэй төсөл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Халзан Бүрэгтэй төсөл:

Shortcuts

Share

Category