Оюунжаргал Зөвлөх

Оюунжаргал Зөвлөх Provide consulting services in corporate strategy and strategic planning, corporate structure and organizational development areas.

Serve also as a Leadership Coach for Corporate Executives and provide mentoring for SME Leaders.

Ажил ажил гэсээр яваад ар гэрээ мартах шахаж гэдэг шиг пост оруулалгүй нилээд уджээ. Манайхан нэг үеэ бодвол IQ-ээс гадн...
06/11/2025

Ажил ажил гэсээр яваад ар гэрээ мартах шахаж гэдэг шиг пост оруулалгүй нилээд уджээ. Манайхан нэг үеэ бодвол IQ-ээс гадна EQ-ийн талаар сайн мэддэг болсонд бага ч гэсэн манай сургалтууд зохих хувь нэмрээ оруулсан байх гэж боддог шүү. Манлайллын (Leadership skills) сургалтын хөтөлбөртөө оруулж энэ талаар ярьж, зааж эхлэхэд дийлэнх оролцогчид анх удаа энэ талаар сонсож байгаагаа хэлдэг байсан. Одоо бол танайнх EQ заах уу гэж асуудаг болсон байна лээ.

11/11/2024
https://mlsp.gov.mn/content/detail/3455 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн одоогий...
21/10/2024

https://mlsp.gov.mn/content/detail/3455 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн одоогийн мөрдөж буй цалингийн доод хэмжээг 20 хувь нэмэгдүүлж 792 мянган төгрөг болгох шийдвэр гарчээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Ажилтай ахмад - Энэ гоё санаачилга бна шүү.  Би тэтгэвэрт гарахаараа ажилтай ахмадын нэг, нийгмийн идэвхтэй гишүүн хэвээ...
10/09/2024

Ажилтай ахмад - Энэ гоё санаачилга бна шүү. Би тэтгэвэрт гарахаараа ажилтай ахмадын нэг, нийгмийн идэвхтэй гишүүн хэвээр үлдэнэ гэж боддог доо.

✨Ажилтай ахмад✨

💁‍♀️Гавьяаны амралтад гарсан хүндэт ахмадуудаа, ажлын туршлага шаардахгүй бүх ажлын байранд урьж байна.
👉Анкет илгээх: https://forms.gle/y17BXSWkVrCgSJCk7
📍Илүү дэлгэрэнгүй мэдээллийг лавлах утас:
Чингис салбар 9090-8084
Хороолол салбар 9090-4145
Хан-Уул салбар 9090-4147, 9003-1003
Баянгол салбар 9090-4146, 9010-6521
Түгээлтийн төв 9000-1240

Боловсролын салбарын тулгарч буй асуудлууд, чадварлаг хүний нөөцийн хомсдолын талаар by Orkhon Gantogtokh, PhD student a...
26/08/2024

Боловсролын салбарын тулгарч буй асуудлууд, чадварлаг хүний нөөцийн хомсдолын талаар by Orkhon Gantogtokh, PhD student and fellow of the Institute of Asian Research at the University of British Columbia-ийн бичсэн нийтлэлийг хуваалцаж байна. Боловсролын салбарт хүчин зүтгэдэг бид мэтийн хүмүүсээс гадна шийдвэр гаргагчид уншиж бодлого боловсруулж, төсөв төлөвлөгөө батлах үедээ тулгарч буй асуудлын 10%-ийг ч болтугай тусгавал ирээдүйд оруулах бидний үеийн томоохон хувь нэмэр болох байх даа.

In a seemingly paradoxical contrast, Mongolia has the highest number of universities per capita, with 88 higher education institutions (HEIs) for a population of three million. University enrolment rates are almost on par with the European gross enrolment rate of 73 per cent. The number of research....

Дээд боловсролтой иргэдийг нийт хүн амд эзлэх %-иар нь жагсаавал Канад тэргүүлж Япон удаалдаг юм бна. Харин Монгол Улс  ...
26/08/2024

Дээд боловсролтой иргэдийг нийт хүн амд эзлэх %-иар нь жагсаавал Канад тэргүүлж Япон удаалдаг юм бна. Харин Монгол Улс 36%-иар 39-р байранд орж бна. Дашрамд дурдахад боловсролтой иргэдийн эзлэх хувь хэмжээг харуулсан олон судалгаа байгаагаас манай улсын статистик орсон нь маш байгааг холбогдох газруудын гадаад харилцааны алба нь анхаарч энэ талаарх статистикаа ОУ-ын түвшинд хуваалцдаг баймаар.

Сүүлийн өдрүүдэд Зөвлөхийн ёс зүйн талаарх асуудал хөндөгдөж энэ салбарт идэвхтэй ажилладаг зөвлөх экспертийн хувьд сана...
13/08/2024

Сүүлийн өдрүүдэд Зөвлөхийн ёс зүйн талаарх асуудал хөндөгдөж энэ салбарт идэвхтэй ажилладаг зөвлөх экспертийн хувьд санал бодлоо бичээрэй гэсэн хүсэлтийг хэд хэдэн хүмүүсээс авсны дагуу ийнхүү хуваалцсү. Бизнесийн зөвлөх үйлчилгээний салбарт ажилласаар 20 гаруй жил болжээ. Зөвлөхийн ажлыг яг л эмчийн ажилтай дүйцүүлж ойлгож болно. Хүмүүс эрүүл мэндийн хувьд асуудал гарвал эмнэлэг, эмчид ханддаг шиг бизнесүүд асуудал тулгарсан үедээ ихэнхдээ Зөвлөхүүд рүү ханддаг. Бид эмчид үзүүлэхдээ ямар зовуурьтай байгаа, юу өвдөж байгаагаа илэн далангүй хэлж, олон төрлийн шинжилгээ хийлгүүлсний дараа зөв оношоо тогтоолгон эмчилгээ хийлгэн илааршдагтай адил процесс зөвлөх үйлчилгээний төслийн үеэр явагддаг. Өөрөөр хэлбэл зөвлөх үйлчилгээ итгэлцэл хэмээх гарт баригдаж нүдэнд үзэгдэхгүй ч, хүний сэтгэлд л байдаг холбоос дээр тулгуурлан явагддаг онцлог харилцаа бөгөөд үйлчлүүлэгч талаас зөвлөхөд хандан мэргэжлийн туслалцаа авахын тулд бизнесийн үүх түүхээс эхлээд бизнесийг өнөө хүртэл хөгжихөд нөлөөлсөн бүхий л хүчин зүйл, систем тогтолцоо, дотоод дүрэм журмууд, Бизнес төлөвлөгөө, биет ба биет бус хөрөнгө, давуу болон сул талууд, өрсөлдөөний хүчин зүйлүүд, зах зээлийн онцлог болон цаашид хөгжих боломжууд, бизнесийн ноү хау-гаа уудлан тайлбарлаж, үзүүлж харуулна. Харин зөвлөхийн зүгээс Зөвлөх үйлчилгээний гэрээ, Ажлын даалгавар болон Ёс зүйн кодексийн дагуу консалтингийн үйлчилгээгээ үзүүлэх ба консалтингийн төслийн хүрээнд олж авсан мэдлэг, мэдээллийг зөвшөөрөлгүйгээр бусдад хэлэх, дамжуулах, хэвлэн нийтлэх, тэр тусмаа ашиг хонжооны сэдэлтэйгээр хувьдаа ашиглах бол бүр ч хориотой. Энэ бүх харилцааг дээр дурдсанчлан Зөвлөх үйлчилгээний гэрээ, Нууц хадгалах гэрээнд тусдаа бүлэг болгон оруулсан байдгаас гадна Зөвлөхийн ажил хийж байгаа л бол Consulting Ethics Code-ийг дагаж мөрдөх ёстойг үндэсний хэмжээнд ч, олон улсын түвшинд ч алхам тутамд Зөвлөхүүдээс шаарддаг. Онлайн орчинд яригдаж байгаа асуудлаар холбогдох хүмүүсийн постыг гүйлгэж харсан миний хувьд энэ нь зөв, энэ нь буруу, энд алдаа гарсан, тэнд зөрчсөн байна хэмээн дүгнэлт хийх ямар ч боломжгүй байгааг та бүхэн ойлгох буй заа. Зөвлөхийн ажил сэтгэл хөдлөл дээр бус баримт, мэдээ материал, анхдагч болон хоёрдогч найдвартай эх үүсвэрээс авсан мэдээлэл дээр тулгуурлан анализ дүн шинжилгээ хийх замаар хамрагдах хүрээнд явагддаг бөгөөд надад одоогоор анализ дүгнэлт хийхэд шаардагдахуйц найдвартай эх үүсвэрээс авсан хангалттай хэмжээний мэдээ, мэдээлэл байхгүй болохыг мэргэн уншигч та болгоох буй заа. Энэ дашрамд өөртөө болон бусад зөвлөхүүддээ хандан нэг зүйлийг сануулахад “Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргидог”-ийг бүү мартаарай. Хэн нэг нь мэргэжлийн юмуу ёс зүйн алдаа гаргавал бусад зөвлөхүүддээ сөргөөр нөлөөлдөг болохыг санаж явахад илүүдэхгүй буй заа. Эцэст нь итгэлцэл хэмээх эмзэг холбоос дээр тогтож, мэдлэг, туршлага, уураг тархины чадвараа үнэ цэнэ болгон хувиргадаг консалтингийн ажлаа өндөр ёс зүйтэй, нэр төртэй хийж явахыг Зөвлөхүүддээ уриалъя.

https://www.youtube.com/watch?v=SpeqPG85o5s Хайртай дуучин маань хүнд өвчнөө ялан босч ирээд уран бүтээлээ үргэлжлүүлэхэ...
27/07/2024

https://www.youtube.com/watch?v=SpeqPG85o5s Хайртай дуучин маань хүнд өвчнөө ялан босч ирээд уран бүтээлээ үргэлжлүүлэхээр барахгүй Олимпийн их наадмын нээлтийг чимж, спортод бас Олимпод дуртай хэн бүхний хийморийг сэргээж байгааг хараад бахархаад баршгүй. Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа 32 тамирчиддаа амжилтын дээдийг ерөөе.

"Si je dois revenir chanter, ce sera pour les Jeux Olympiques."4 ans après sa dernière apparition sur scène, la sublime performance de Céline Dion qui repren...

04/07/2024

Ухаалаг эцэг, эхчүүд хүүхдээ нялхаас нь асуудлыг шийдвэрлэх чадвар (age appropriate problem solving technique)-т сургаж байгаа нь хөөрхөн гэдэг нь … тэр уйлаад хоцорч байгаа нөхрийг эрхлүүлээд өмнөөс нь шийдэж өгөөд байвал бие даах чадвар муутай сул л хүн болно. Эхний baby бол саадыг туулаад гарчиж бна шүү. Super cute

Address

Blue Sky Hotel & Tower, 4th Floor, Suite 409
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 18:30
Wednesday 08:00 - 18:30
Thursday 08:00 - 18:30
Friday 08:00 - 19:00

Telephone

+97611313363

Alerts

Be the first to know and let us send you an email when Оюунжаргал Зөвлөх posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Оюунжаргал Зөвлөх:

Share