Ariuntuya Bandi

Ariuntuya Bandi Urbanek Mongolia company | JCI senate🌏| Traveler 🛫 | MLM entrepreneur| Active citizen|Good Mom

Талбай дээрх номын баяр өнөөдөр дуусна, ороод гараарай. Уламжлал ёсоороо нөхөр маань асруудаар явж, хайсан зохиолчидтойг...
20/05/2024

Талбай дээрх номын баяр өнөөдөр дуусна, ороод гараарай.

Уламжлал ёсоороо нөхөр маань асруудаар явж, хайсан зохиолчидтойгоо уулзаж, патиардуулаад, том цүнхээ дүүргээд ирсэн, хамгийн эхний асраас "Хол биш" номыг авлаа:

Эхэлж чадвал төгсгөл хол биш.
Зорих л юм бол зорилго чинь хол биш.
Аавынх манайхаас хол биш.
Өөрийгөө уучлах хол биш
Ойлгож чадвал огторгуй ч хол биш.
Аз жаргалыг түгээх хол биш
Хэл сурах хол биш
Эх орон хол биш
Гадаад хүн хол биш
Эхэлж чадвал том зорилго хол биш
Эверест хол биш.
Өтлөх үхэх хол биш
Өндрөөс унах хол биш.
Үүр цайтал хол биш.
Сайн хүмүүс хол биш
Хол биш мөрөөдөл-үүдийн талаар бичээд төгсгөлд нь уншигчдаасаа Өнгөт хорвоод өчүүхэн гэдгээ ухаарч, өөрөө өөрийнхөө Эверестийг олоорой хэмээн ерөөж ээ.

Талбай хол биш шүү🤗

04/05/2024
Шведийн нийслэл Стокгольм хотын метроны буудалд нэгэн Аргентин инженер орж ирэв... Тэрээр олон энгийн хаалттай (мөнгө тө...
02/05/2024

Шведийн нийслэл Стокгольм хотын метроны буудалд нэгэн Аргентин инженер орж ирэв...

Тэрээр олон энгийн хаалттай (мөнгө төлж ордог) хаалганы дунд чөлөөтэй нэвтрэх боломжтой нэг хаалга байгааг анзаарлаа...

Мань хүн тасалбар худалдагчаас яагаад энэ хаалгыг байнга чөлөөтэй, ойр орчимд нь ямар ч хамгаалалтын ажилтангүйгээр нээлттэй байгаагийн учрыг асуув.

Тасалбар худалдагч хатагтай энэ хаалгыг ямар нэгэн шалтгаанаар тасалбараа төлөх мөнгөгүй хүмүүст зориулсан гэж тайлбарлав.

Итгэлгүй, Аргентины арга барилд дассан тэрээр түүний хувьд ойлгомжтой байсан нэгэн асуултыг асуухгүй байж чадсангүй:

- Тухайн хүн мөнгөтэй байсан ч зүгээр л төлөхийг хүсэхгүй бол яах вэ?

Худалдагч эмэгтэй цэнхэр нүдээ нарийсган, үнэхээр цэвэр ариун инээмсэглэлээр инээмсэглэснээ:

-Гэхдээ би яагаад тэгэх ёстой гэж? гэж хариу асуулаа.

Инженер залуу хариу хэлж чадалгүй тасалбараа төлж, хаалганы дундуур өнгөрөхөд араас нь тасалбараа төлчихсөн бөөн хүмүүс мөн гарч ирлээ...

Нөгөө чөлөөт гарц хоосон хэвээр л байв...

Шударга байдал бол ард түмэнд байж болох хамгийн агуу эрх чөлөөний үнэт зүйлсийн нэг юм.

Энэ үнэт зүйлийг байгалийн зүйл болгон хувиргаж чадсан нийгэм хөгжлийн өндөр түвшинд байгаа нь дамжиггүй
Энэ бол боловсрол
Хамгийн түрүүнд нь байх суурь хэрэгцээ
Монголд минь ийм, шударга энгийн хүмүүс зөндөө байгаа, Энэ үнэ цэнийг төлөвшүүлж, үр хүүхэд, ач зээ, нийгэмдээ төлөвшүүлцгээе. Шударга ёс, итгэл найдварыг дадал зуршил болгоцгооё.

Чамайг өөрчлөгдөхөд чиний ертөнц мөн өөрчлөгддөг.

Дэлгүүрийн лангууны ард нас өндөр болсон өвгөн худалдагч зогсоно. Худалдан авагчидтай юм ярьж байснаа гэнэт “Намайг яага...
27/04/2024

Дэлгүүрийн лангууны ард нас өндөр болсон өвгөн худалдагч зогсоно. Худалдан авагчидтай юм ярьж байснаа гэнэт “Намайг яагаад өдий болтол амьд байгааг мэдэх үү?” гэж асуув.
Германд фашистууд еврей хүмүүсийг хайр найргүй устгаж байх үед би залуу байсан. Фашистууд биднийг галт тэргэнд чихээд Освенцим руу явж байлаа. Тэр өвөл үнэхээр хүйтэн байж билээ. Хэдэн өдрөөр галт тэргээр явж байгаа хүмүүс хоолгүй, хучлагагүйгээс дулаацах ямар ч боломжгүй. Гадаа тасралтгүй цас орно. Хүйтэн салхины үзүүр хацар хайрч, хэдэн зуун хүн аймшигт шөнийг өнгөрүүлж байв. Хоол, ус, нөмөр юу ч байгаагүй. Судсанд байгаа цус маань царцаж байгаа санагдана. Миний дэргэд манай хотын хамгийн хүндтэй, хайрлагдсан настай еврей өвгөн байсан. Маш их чичирч, үнэхээр хэцүү харагдаж байлаа. Тиймээс би түүнд наалдаж, дулаацуулахыг хичээв. Бага ч гэсэн нөмөр болж, дулаацах байх гэж бодоод чанга тэвэрсэн. Гар, хөл, нүүр хүзүүг нь үрж дулаацуулахыг хичээсэн. Амьд үлдэхийг гуйж, сэтгэл санааг нь өргөхийг хичээсэн. Тэр өвгөнийг би шөнөжин дулаацуулсаар үүр цайлгасан юм. Би өөрөө их ядарч, даарч эцэж байсан. Гар минь бээрч байсан ч түүнийг үхүүлэхийг хүсээгүй болохоор гарыг нь үрэхээ болиогүй. Ашгүй үүр цайж, нар мандаж агаар арай бүлээцэж эхлэв. Эргэн тойрноо хартал энд тэндгүй хөшсөн, хөлдсөн шарилаар дүүрсэн байхыг би олж харсан. Нэг ч амьсгал, нэг ч хөдөлгөөн байхгүй, чимээгүй үхэл намайг нөмөрч байлаа. Өвлийн хүйтэн шөнө бүгдийнх нь амийг авсан байж. Өвгөн бид хоёр л амьд үлдсэн байлаа. Өвгөнийг үхүүлээгүй, дулаацуулж байснаараа би үхээгүй байсан юм.
Үүнээс ойлгож, насан туршдаа бодож үлдсэн зүйл маань хэрэв та бусдын зүрхийг дулаацуулбал өөрийнхөө зүрхийг ч дулаацуулдаг. Бусдыг дэмжиж, эрч хүч өгч, хөглөж байвал өөрөө ч гэсэн дэмжлэг, эрч хүч, амьдралын хөгийг олж авдаг.

ЭХЭЛЦГЭЭЕТөрөл бүрийн чадамжтай, чадвартай олон эмэгтэй бидний эргэн тойронд таардагТэгээд би:Раммурти Нарасимханын хэлс...
24/04/2024

ЭХЭЛЦГЭЭЕ

Төрөл бүрийн чадамжтай, чадвартай олон эмэгтэй бидний эргэн тойронд таардаг

Тэгээд би:

Раммурти Нарасимханын хэлсэнчлэн:
“Эмэгтэй хүний хүч-үл ойлгогдох оньсого” юм гэдгийг...

Глориа Стейнемийн хэлсэнчлэн:
“Чиний хүлээж байсан лидер бол ЧИ өөрөө” юм гэдгийг...

Мел Роббинсийн хэлсэнчлэн:
“Чамд амьдралаа өөрчлөх хүч чадал бий. Зүгээр л бодлоо өөрчлөхөөс эхэл” гэсэн нь юутай үнэн болохыг...

Бейонсегийн хэлсэнчлэн:
“Бид өөрсдийгөө хэрхэн хардаг өнцгөө шинэчлэх хэрэгтэй. Эмэгтэйчүүд бид удирдлагыг гартаа авах ёстой” гэсэн нь зөв юм гэдгийг...

Сюзан Сонтагийн хэлсэнчлэн:
“Намайг юу хүчирхэг болгодог гээч? Хайрлах, ажиллах” гэсэн нь бодууштай зүйл болохыг...

Мелинда Гэйтсийн хэлсэнчлэн:
“Жинхэнээсээ байх тусам чи улам их аз жаргалтай болно. Амьдрал үүнийг тойроод зохицож ажиллана” гэдгийн цаад гүн утгыг...

Мишел Обамагийн хэлсэнчлэн:
“Бид хийх ёстой ажлын жагсаалтандаа өөрсдийгөө дээгүүр тавих тал дээр илүү сайн ажиллах хэрэгтэй” гэсэн нь ямар үнэтэй зөвлөгөө болохыг...

Айн Рэйндийн хэлсэнчлэн:
“Хэн надад зөвшөөрөх юм гэдэг нь бус харин хэн намайг зогсоох юм гэдэг нь сонин байна” гэсэн хэгжүүн асуулт хачин үнэн болохыг...
ОЙЛГОСОН ЮМДАГ...

Тиймээс эмэгтэйчүүд бид
Одоо эхэлье...
Хаана байгаагаасаа эхэлье...
Айдастай эхэлье...
Өвдөлттэй эхэлье...
Эргэлзээтэй эхэлье...
Гар болон хоолой чинь чичирч байсан ч эхэлье...
Зүгээр л ЭХЭЛЬЕ...

ҮР УДМААРАА ЯДУУ ДОРОЙ БАЙХ НЬ.........“Хүүхэд насандаа том хүмүүсийг эзгүй байх үед би ангийнхаа хүүхдийн хамт тэдний б...
21/04/2024

ҮР УДМААРАА ЯДУУ ДОРОЙ БАЙХ НЬ.........

“Хүүхэд насандаа том хүмүүсийг эзгүй байх үед би ангийнхаа хүүхдийн хамт тэдний буйдан дээр дэвхэрч тоглодог байлаа. Биднийг буйдангийн бүлтрэх шахсан пүрш баярлуулж, дэвхрэх үед гарч байгаа тоос нь сэтгэл хөдөлгөдөг байж. Хорин жилийн дараа би ангийнхаа хүүхдийнд ороход хүүхэд байхдаа бидний харайж үсэрдэг байсан тэр буйдан байж л байлаа. Миний бодож байгаагаар буйдан бараг өөрчлөгдөөгүй юм шиг санагдав. Харин би тэдний ядуу дорой байдлаас цочирдов...

Би тэднийд шинэ буйдан авах, хуучирсан хоёр сандал, цуураад шоколадын цаасаар тогтоосон толийг нь солих мөнгө хэд болох бол гэж дотроо тооцоолов. Гэрийн эзэгтэйтэй ярьж байх зуур таазыг нь будаж, ханын цаасыг сольж байна гэж төсөөлөв. Ялааны баас бүрхсэн цонхыг угааж, буйдан дороос цухуйж буй саваа, картонан цаас, уранхай шилэн оймсоор бүрсэн хагархай цэцгийн савыг хаях хүсэл төрлөө. “Мөнгө байхгүй бол яахав...” гэж би эргэлзсэн ч оюун ухаан маань эсэргүүцэж, ядаж модны өнгөтэй хуулга авч ширээг нь бүрэхийг шаардаж байлаа. Хаашаа ч харсан хугархай хагархай зүйл, хөгц толбо, хог дайралдана.

Гэтэл гэнэт ухаан санаа минь ингэж хэлэв: “Ядууралтай хамт хир буртаг үргэлж цуг явдгийг юу гэж бодож байна?”. “Үргэлж” гэдгийг “бараг үргэлж”, “ихэнхдээ” гэж солиод ч нэмэргүй ээ. Хир буртаг нь мөнгөгүй байсны үр дагавар биш, сэтгэлгээний төлөв байдал юм. Хир буртаг, гуйланчлал хоёр салшгүй хөршүүд бөгөөд гуйланчлал гэдэг бол сэтгэлгээний хэв маяг мөн. Тийм ээ, угаагаагүй толгойд гуйланчлал оршиж байдаг юм...

Дунд сургуульд Тамара Григорьевна гэдэг уран зохиолын багш, сүрхий хүүхэн байв. Гярхай, хэрсүү ухаантай багш байлаа. Нэгэн удаа тэр миний бүхий л амьдралын туршид мартагдашгүй тогтоож авсан үгийг хэлсэн юм. Бэртэгчин үзлийн тухай ярьж байгаад тэрээр “Бэртэгчин үзэл гэдэг бол шүүгээнд шинэ аяга байсаар байтал эмтэрсэн хуучин аяганаасаа уухыг хэлнэ...” гэж билээ. Олон орос айлд ийм үзэгдэл байсаар байгаа. Шилэн шүүгээнд жаргалтай өдөр хэрэглэх шинэ аяга хураасан байна. Гэвч жаргалтай өдөр ховорхон тохиолдох бөгөөд амьдрал хар бараан өдрүүдээр дүүрэн. Хэзээ ч юм ирэх хүлээлтээр амьдардаг хүнд ирээдүй байдаггүй юм байна. Гуйлгачин байх, хиртэй байх нь ичгүүртэй болохыг тэгэхэд би ойлгосон юм. Хоосон толгойтой байх бүр ичгүүртэй...

Лагерийн байшин авахын тулд хорин хэдэн жил мөнгө хураасан нэг авгайг мэдэх юм. Тэр авгай хоёр охинтой. Охидууд дан ганц будаа идэж өссөн бөгөөд том охин нь өвдгийг нь нөхсөн хуучин өмдтэй гарах ямар ичгүүртэй байсныгаа ярьж билээ... Хангалттай цалин өгч чадаагүй төрийн тухай би яриагүй. Би тогтолцоо систем яриагүй, би хүний тархи толгой доторх ядуурлын тухай ярьж байна. Ижил цалинтай мөртлөө нэг нь баян хүн шиг, нэг нь гуйлгачин мэт амьдрах. Энэ авгай эцсийн эцэст зуслангийн байшингаа авсан боловч хоёр охин нь сонирхсон ч үгүй. Охид өсөж том болоод ээжийгээ эмэгтэй хүн болгосонгүй гэж эцэс төгсгөлгүй зэмлэж байлаа. Энэ хоёр бүсгүйд "Үнсгэлжингийн комплекс"(бусдаас хамааралтай байх, идэвхгүй байдал, дадлага туршлага хомс, өөрсдийгөө багаар үнэлэх...) бий болжээ. Элэгдэж муудсан сандал, эмтэрсэн аяга таваг, гандаж хуучирсан алчуур, хэдэн жил ч болсон юм мэдэхгүй нэг пальто, цүнхийг харж өссөн тэд мөнгийг зарцуулахаас айдаг болсон байв. Юм худалдаж авах бүрдээ тэд сэтгэл санаа нь тавгүйтэж, шинэ юм авах хувьгүй юм шиг бодогдоно. Үүнийг л бодол ухамсар хийгээд эд эс, яс, цусанд шингэсэн ядуурал гэж хэлнэ...

Халцархай хана туурга харж өссөн хүүхдийн дотоод ухамсарт нь ядуурал суусан байдаг. Өсөх явцдаа тэд аль хэдийн ядуурлын дарамтыг мэдэрч өснө. Бүр Антон Павлович Чехов хүртэл халцархай хана, хог шороотой гудамж оюутны сурах чадварт муугаар нөлөөлдөг... гэж бичиж байв. Хог шороо, ядуурал нь хүнд дарамт үзүүлж, ядуу дорой байдал нь азгүйтлийг зөгнөнө. Ядуурлыг үзэн ядах чанар нь зарим хүнд тус болж, мөнгөтэй болохын эх үүсвэр болсон...гэж та хэлэх байх. Тэгвэл өөр олон хүн, маш олон хүн ядууралд дарлуулж яваа шүү гэж би хэлнэ. Гай зовлонг хөөж гарга. Ядуурлыг ч мөн хөөж гарга. “Баян байх нь оюун санааных юм...” гэсэн үг надад их таалагддаг. Тэгэхээр ядуурал ч бас оюун санааных ажээ...

Эх сурвалж: Наталья Грэйс

“ИЛЖИГТЭЙ" БҮҮ МАРГАЛДИлжиг бар руу хэлэв:- "Өвс цэнхэр".Бар хариулав:- "Үгүй ээ, өвс ногоон байна."Хэлэлцүүлэг ширүүсч,...
10/04/2024

“ИЛЖИГТЭЙ" БҮҮ МАРГАЛД

Илжиг бар руу хэлэв:
- "Өвс цэнхэр".

Бар хариулав:
- "Үгүй ээ, өвс ногоон байна."

Хэлэлцүүлэг ширүүсч, тэр хоёр түүнийг шүүхэд өгөхөөр шийдэж, үүний төлөө араатны хаан арслангийн өмнө очив.

Арслан сэнтийдээ сууж байсан газарт хүрэхээс өмнө илжиг хашгирч эхлэв:
- "Эрхэмсэг ноёнтон, өвс цэнхэр байна гэж үнэн үү?".

Арслан хариулав:
- "Үнэн, өвс цэнхэр байна."

Илжиг яаран цааш үргэлжлүүлэн:
- "Бар надтай санал нийлэхгүй, намайг зөрж, залхааж байна, шийтгэнэ үү."

Дараа нь хаан тунхаглав:
- "Барыг 5 жил чимээгүй байлгах шийтгэл оногдуулна."

Илжиг баяртайгаар үсэрч, сэтгэл хангалуун, давтан хэлэв.
- "Өвс цэнхэр"...

Бар түүний шийтгэлийг хүлээн зөвшөөрсөн боловч арслангаасаа асуухаасаа өмнө:
- "Эрхэм дээдсээ, та яагаад намайг шийтгэсэн юм бэ? Эцсийн эцэст, өвс ногоорч ​​байна."

Арслан хариулав:
-"Үнэндээ өвс ногоо ногоон юм."

Бар асуув:
"Тэгвэл та яагаад намайг шийтгэж байгаа юм бэ?"

Арслан хариулав:
- Энэ нь өвс ногоон уу, цэнхэр үү гэдэгтэй ямар ч хамаагүй.

Чам шиг зоригтой, ухаантай амьтан илжигтэй хэрэлдэж цаг алдаж, дээрээс нь ирж намайг тэр асуултаар зовоох нь утгагүй учраас шийтгэж байна."

Үнэн, бодит байдлыг үл хайхрах, зөвхөн итгэл үнэмшил, хуурмаг зүйлийнхээ ялалтыг боддог тэнэг, фанатуудтай маргах нь хамгийн аймшигтай цаг хугацаа юм. Хэзээ ч утгагүй маргаанд цаг бүү үр...

Хичнээн нотлох баримт, үнэн фактууд гаргаж өгсөн ч ойлгох чадваргүй, бусад нь эго, үзэн ядалт, дургүйцэлдээ сохорсон, өөрийнхөөрөө зүтгэдэг хүмүүс байдаг.
Мунхаг нь хашгирахад ухаантай нь чимээгүй байдаг. Таны амар амгалан, нам гүм байдал илүү үнэ цэнэтэй юм.

ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ТУХАЙ ХАМГИЙН  САЙХАН ҮГСИЙГ ҮЕ ҮЕИЙН АЛДАРТНУУД ХЭЛЛЭЭ .ТАНЫ ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ТАЛААРХ БОДОЛ ТҮҮНИЙГЭЭ ИЛЭРХИ...
11/03/2024

ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ТУХАЙ ХАМГИЙН САЙХАН ҮГСИЙГ ҮЕ ҮЕИЙН АЛДАРТНУУД ХЭЛЛЭЭ .
ТАНЫ ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ТАЛААРХ БОДОЛ ТҮҮНИЙГЭЭ ИЛЭРХИЙЛНЭ ҮҮ!!

“Эмэгтэй хүн яг дүрдэг цай шиг. Халуун усанд хийх хүртэл түүнийг ямар хүчтэй болохыг таньж мэдэж чадахгүй”
Элеанор Рузвельт

“Эмэгтэйчүүд тэнгэрийн талыг өргөдөг”
Мао Зедун

“Эмэгтэйчүүдийн эрх гэдэг 21 дүгээр зууны дуусгаж чадалгүй орхисон ажил”
Хиллари Клинтон

“Эх дэлхийгээ аврах, ард түмнийг ядуурлаас гэтэлгэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих… гэх мэт асуудал бүгд ижил, бүгд нэг л төрлийн тэмцэл. Харин бид цаг уурын өөрчлөлт, ундны усны гачигдал, эрчим хүчний хомсдол, дэлхий нийтийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, эмэгтэй хүний хүч чадлыг холбодог тэр холбоосыг нягт сайн холбох ёстой. Нэг асуудлыг шийдэх гарц ардаа мянган асуудлын түлхүүр байдаг”
Бан Ги Мүн

“Гэрлээд 20 жил өнгөрсний дараа л би эмэгтэй хүн юу хүсдэг тухай дөнгөн данган гадарлаж эхэлж байна. Энэ асуултын хариулт харилцан ярилцах, эсвэл хайрцаг шоколадны хаа нэгтээ нуугддаг”
Мел Гибсон

“Эмэгтэйчүүд ойлгогдох гэж биш, харин хайрлагдах гэж төрсөн”
Оскар Вайлд

“Бүсгүй хүнд хоёр чанар зайлшгүй байх ёстой. Ганган чамин бөгөөд ер бусын”
Коко Шанель

“Эмэгтэй хүн бол бурхнаас хорвоо ертөнцөд илгээсэн хамгийн дур булаам зүйл”
Кристьян Диор

“Эмэгтэй хүн эр хүнтэй хамт сайхан амьдрах ёстой, муу амьдрахыг ганцаараа ч чадна”
Мерилин Монро

“Гэр орон бол эмэгтэй хүний ертөнцийн төв байх ёстой болохоос хил хязгаар нь болох ёсгүй”
Маргарет Тетчер

“Эмэгтэй хүн хайрлагдсан үедээ жинхэнэ үнэ цэнээ мэдэрдэг”
Александр Дюма

“Эмэгтэй хүн миний хувьд их чухал. Шалтгааныг нь хэлж мэдэхгүй ч тэд намайг галзууруулах шахдаг”
Ринго Старр

“Харийн нутгийг ч өөрийнхөө эх орон мэт хайрладаг эр хүн, бусад эмэгтэйчүүдийг ч өөрийнхөө эхнэр мэт хайрладаг эр хүн хоёр ижилхэн”
Теодор Рузвельт

“Эмэгтэй хүн хэзээ ч эрчүүд шиг амжилт гаргаж чадахгүй. Учир нь тэдэнд зөвлөх эхнэр гэж байхгүй”
Дик Ван Дай

“Эмэгтэйчүүд бол яг л салхи, аянга, цахилгаан мэт байгалийн нэг хүч”
Хаггинсон Торри

“Эмэгтэй хүн байх нь маш хэцүү, учир нь тэд ихэнхдээ эрчүүдтэй учраа ололцох хэрэгтэй болдог”
Жозеф Конрад

“Хэрвээ эмэгтэй хүн гэж огт байгаагүй бол манай дэлхийн бүх мөнгө ямар ч утгагүй зүйл болох байлаа”
Аристотель Онассис

“Сул талаа зэвсэг болгосон үедээ эмэгтэйчүүд хамгийн хүчтэй байдаг”
Иван Бунин

“Хэдийгээр түүхийг эрчүүдийн нэрээр санадаг ч үнэндээ түүхийг эмэгтэйчүүд л бүтээдэг юм”
Генрих Гейне

“Эмэгтэйчүүд бол ариуссан амьтад, тэднийг хайрлавал чи давхар ариусна гэсэн үг”
Александр Дюма

“Хэн нэг тэнэгийн ард агуу эмэгтэй зогсож байдаг нь жам ёсны үзэгдэл”
Жон Леннон

“Хайртай эмэгтэйгээ олоогүй хүн эмэгтэй хүнийг хэн гэдгийг хэлж чадахгүй”
Теофиль Готье

... Эртний Ромд бүсгүйчүүд өөрсдийн гоо сайхан, өнгө зүсээ засах гэж  гладиаторуудын хөлсийг ашигладаг байсан тухай унша...
03/02/2024

... Эртний Ромд бүсгүйчүүд өөрсдийн гоо сайхан, өнгө зүсээ засах гэж гладиаторуудын хөлсийг ашигладаг байсан тухай уншаад гайхлаа. Монголчууд маань ч түрүүлсэн морь, түрүүлсэн бөхийн хөлс рүү зүтгэдэг. Энд нэг л учир байна даа

Хүнийг жаргалтай болгоход гуравхан зүйл хэрэгтэй гэнэ. Хэн нэгэнд дурлах, дуртай зүйлээ дуртай ажлаа хийх,  юунд ч юм ит...
31/01/2024

Хүнийг жаргалтай болгоход гуравхан зүйл хэрэгтэй гэнэ. Хэн нэгэнд дурлах, дуртай зүйлээ дуртай ажлаа хийх, юунд ч юм итгэх. Амархан, энгийн байгаа биз.

Address

Urbanek Co. , Ltd Narnii Zam 25, Sukhbaatar Duureg
Ulaanbaatar

Telephone

+97697102555

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ariuntuya Bandi posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ariuntuya Bandi:

Share