25/09/2024
🇲🇳Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 25 дугаар тойрог буюу 25 дугаар хороонд МАН-аас нэр дэвшигч Ганбаатарын МӨНХСАЙХАН;
💡Г.Мөнхсайхан маань 2020 оны Орон нутгийн сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшин Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд сонгогдон ажиллаж байгаа манай #ЧАМБАЙ төлөөлөгчдийн нэг.
Дүүрэг, нийслэлийн төрийн байгууллагуудад мэргэжилтнээс эхлэн дэвшин ажилласан, удирдан зохион байгуулах, манлайлах чадвартай залуу гэдгийг ажлын туршлагаас нь бэлхэнээ харж болох төрийн захиргааны #мэргэшсэн жинхэнэ юм. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийгдсэн дүүргийн онцлох бүтээн байгуулалтуудад түүний санаачлан хийсэн төсөл нэлээд бий.
Хороо, дүүрэг, нийслэлийн хөгжил, хот төлөвлөлтийн талаар өндөр мэдлэгтэй, Баянголын онцлогийг нарийн мэдрэмж, содон өнгөөр хардаг нь мэдрэгддэг.
🤝Баянгол дүүргийн хороодыг дахин зохион байгуулах үед намын хорооны зүгээс Г.Мөнхсайханыг 25 дугаар хорооны намын даргаар ажиллах санал тавьж 2023 оноос ажиллаж байна. Тиймээс 25 дугаар хороонд нэр дэвшүүлж байгаа юм.
Түүний нийслэл болон дүүргүүдэд ажиллан хуримтлуулсан туршлага, мэдлэг, ур чадварыг харгалзан БГД-ийн ИТХ-д зайлшгүй байх ёстой төлөөлөл гэж үзэн дахин нэр дэвшүүлж байна.
✅ Ганбаатарын Мөнхсайхан
:
- Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын харилцааны дээд сургууль;
- Бүгд найрамдах Франц улсын Парис хотын VIII Их сургууль;
- АНУ-ын Вашингтон хот, “Leadership institute”;
- Удирдлагын акадедим, Төрийн жинхэнэ албаны эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх сургалт.
#ТУРШЛАГА:
- 2007-2009 он, БЗД-ийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтэн;
- 2009-2010 он, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтэн;
- 2010-2012 он, СХД-ийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтэн;
- 2013-2015 он, ХУД-ийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтэн;
- 2015 он, СХД-ийн Засаг даргын Тамгын газарт Албаны дарга;
- 2015 он, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гадаад харилцааны бодлогын зөвлөх;
- 2016-2018 он, ЭТТ ХК-ийн Газрын захирал;
- 2018-2020 он ЭТТ ХК-ийн Хэлтсийн дарга;
- 2020 оноос БГД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч;
- 2020-2022 он БГД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дэд дарга;
- 2022-2024 он, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга.