17/01/2025
Ч.ГАНХУЯГ: БИ БОЛОМЖГҮЙГ БОЛОМЖТОЙ БОЛГООД ЯВАХЫГ ХИЧЭЭСЭН
/Монголын эдийн засгийн форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг/
Манай Нэгдлийн нийт удирдаж буй хөрөнгө багцаалбал хагас их наяд төгрөг. Давхардсан тоогоо 60 гаруй мянган хувьцаа эзэмшигчтэй. Мөн бид МОСТ Финтек компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч болсон. Үүнд 1.8 сая хэрэглэгч бүртгэлтэй байна. Ард Аппын хэрэглэгчид 1.2 сая. Үүнээс нь 400 мянга нь ардкойны хэрэглэгчид. Санхүүгийн үйлчилгээг 7 хоног бүр хийж байна. Би ажлаа хийчихлээ гэж бодож байгаа.
Би үнэт цаасны биржтэй болно, Монгол Шууданг авна, крипто, блокчэйн рүү орно, хэвлэл мэдээллийн нэгдэлтэй болно гэж бодоогүй. Тэр үед апп гэж ч байгаагүй. Сошиал бол байсан. Тиймээс сошиал мэдээллээр хиймэл оюун ухаанд тулгуурласан санхүүгийн үйлчилгээг үзүүлнэ гэж төсөөлсөн. Хадгаламж, даатгалын үйлчилгээ үзүүлнэ гэсэн ийм энгийн юм бодсон. Тэр бүгдийгээ хэрэгжүүлсэн. Харин замын дундуур миний төсөөлөөгүй олон үйлчилгээг бий болгоод явчихсан. Би энтрепренер, бизнесмэн хүн. Амьдралд тохиолдсон боломжуудыг авдаг. Надаас өөр хүн байсан бол ийм зүйлс рүү орохгүй байсан байх. Би боломжгүйг боломжтой болгоод явахыг хичээсэн.
https://mongolianeconomy.mn/%d1%87-%d0%b3%d0%b0%d0%bd%d1%85%d1%83%d1%8f%d0%b3-%d0%b4%d1%8d%d0%bb%d1%85%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%8d%d0%b4%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b7%d0%b0%d1%81%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%84%d0%be%d1%80%d1%83%d0%bc/
Ard Financial Group
Ganhuyag Chuluun Hutagt
Mongolia Economic Forum 2024