07/08/2026
📢 “𝐂𝐆𝐋 𝐏𝐓𝟎𝟏 Нүүрс” Ур чадварын сорилтын хөтөлбөрийн 𝟏𝟓 дугаар тойргийг амжилттай зохион байгууллаа.
ГСШТ ТӨҮГ нь “CGL PT01 Нүүрс” Ур чадварын сорилт (УЧС)-ын хөтөлбөрийн 15 дугаар тойргийг MNS ISO/IEC 17043:2025 “Тохирлын үнэлгээ – Ур чадварын сорилт зохион байгуулагчийн чадавхад тавих ерөнхий шаардлага” стандартын шаардлагын дагуу амжилттай зохион байгууллаа.
🔹 Энэ удаагийн УЧС-д ашигласан чулуун нүүрсний бөөн дээжийг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Могойн голын нүүрсний ордоос бэлтгэж, ГСШТ ТӨҮГ-ийн Стандартчилсан загварын дээж боловсруулалтын лабораторид боловсруулан, нэгэн төрлийн болон тогтвортой байдлын судалгааг гүйцэтгэлээ.
🔹 Хөтөлбөрт 38 лаборатори оролцож, лабораториудын гүйцэтгэлийг нүүрсний 9 үзүүлэлтээр үнэлэв.
📊 Үнэлгээг ISO 13528:2022 стандартын дагуу ProLab Plus программ хангамж ашиглан гүйцэтгэсэн.
⭐ Энэ удаагийн УЧС-ын онцлог нь фосфор (P), фтор (F), хлор (Cl) үзүүлэлтүүдийн гүйцэтгэлийн үнэлгээг анх удаа оролцогчдын зөвшилцсөн утгад үндэслэн хийсэн явдал байлаа. Эдгээр үзүүлэлтээр цугларсан үр дүнгүүд хоорондоо сайн нийцтэй, хэвийн тархалттай байсан нь үнэлгээг найдвартай хийх боломжийг бүрдүүлж, үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж буй нүүрсний УЧС-ын чанарыг ахиулахад чухал үр дүн боллоо.
📌 ГСШТ ТӨҮГ нь цаашид лабораториудын шинжилгээний үр дүнгийн үнэн зөв, найдвартай байдлыг баталгаажуулах, үндэсний лабораториудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Ур чадварын сорилтын хөтөлбөрийг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн тогтмол зохион байгуулсаар байх болно.
👏Бүх оролцогч лабораториуддаа хамтран ажилласанд талархал илэрхийлье !
• Ар Си Инспекшн Азиа Ассайрс ХХК
• Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхай, газрын тосны төв лаборатори
• Багануур ХК-ийн лаборатори
• Вестернхолд ХХК, Ховд эко Цементийн үйлдвэр чанарын алба
• Гаалийн ерөнхий газар, Гаалийн Төв Лаборатори
• Геологийн Судалгаа-Шинжилгээний Төв ТӨҮГ, Химийн шинжилгээний лаборатори
• Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК, Сорилтын нэгдсэн лаборатори
• Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК, Чанар хяналтын хэлтэс, Лаборатори судалгааны төв
• Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК, Түлш тосны лаборатори
• Дулааны цахилгаан станц-3 ТӨХК, Дотоод хяналтын хэлтсийн химийн лаборатори
• Дулааны цахилгаан станц-4 ТӨХК-ийн нүүрсний шинжилгээний лаборатори
• MCS Интернэйшнл ХХК, Ухаа худаг салбар, Хими хяналтын лаборатори
• Монголын Алт Корпорац, Нарийн Сухайтын Уурхайн нүүрс-химийн лаборатори
• Монцемент билдинг материалс ХХК, Өргөн үйлдвэрийн лаборатори
• МоЭнКо ХХК, Хөшөөтийн уурхайн нүүрсний лаборатори
• Мөнхийн Баян Гал ХХК-ийн лаборатори
• “Өсөх зоос” ХХК, Хүрэншанд уурхайн лаборатори
• Профьюжн Степпэ ХХК, Төхөм уурхайн лаборатори
• "Cаусгоби Сэндс" ХХК, Овоот толгойн уурхайн сорилтын лаборатори
• Сайншанд дахь Гаалийн газар, Салбар лаборатори
• Си Си Ай Си Эм Эн Эйч Кэй ХХК, Овоот лаборатори
• Си Си Ай Си Эм Эн Эйч Кэй ХХК, Төв лаборатори
• Си Си Ай Си Эм Эн Эйч Кэй ХХК, Цэций лаборатори
• Тавантолгой Түлш ХХК, Химийн шинжилгээ туршилтын лаборатори
• Түдэй Тинк Танк Энержи Монголия ХХК-ийн лаборатори
• Түмэн айл инвест ХХК, Довцог худаг уурхайн лаборатори
• Уул уурхайн хүрээлэн, Нүүрс боловсруулалт судалгаа хяналт шинжилгээний лаборатори
• Цагаан өвөлжөө ХХК-ийн лаборатори
• Цемент-Шохой ХХК, Сорилт шинжилгээний лаборатори
• Цэнгазар ХХК-ийн лаборатори
• Цэцэнс майнинг энд Энержи ХХК, Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Хяналтын лаборатори
• Шарын гол ХК, Нүүрсний шинжилгээний лаборатори
• Шивээ овоо ХК, Нүүрсний шинжилгээний лаборатори
• Энержи Ресурс ХХК, Төв лаборатори
• Эс Жи Эс-Aй Эм Эм И Монголиа ХХК-ийн Нүүрсний лаборатори, Геохимийн лаборатори
• Эрдэнэтийн ДЦС, Хатуу түлшний лаборатори
• Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Чанарын хяналтын хэлтэс, Түлшний лаборатори
• Эрчит говийн гэрэлт цацраг ГХОХХК-ийн Brix лаборатори
#ГСШТ #УрЧадварынСорилт #Нүүрс #Лаборатори #ЧанарынБаталгаажуулалт