Muugii's boutigue

Muugii's boutigue fashion

31/10/2025

Нэгэн залуухан эмэгтэй нутаг сэлгэж дээшээ дэвшжээ.
Тэр бухимдан Бурхнаас асууж байна гэнэ.
Яагаад???
Яагаад би гэж,би чинь залуухан эмэгтэй шүү дээ, та яагаад намайг энд авчрав?

Гэтэл Бурхан хариуд нь:
Би уул нь аль чадлаараа л чамайг сайхан амьдруулахыг хүссээн…

Би чамайг далайн эрэгт амьдруулсан ч чи ганц ч удаа эрэг дээр суугаад жаргаж буй нарыг харж баярлаагүй.

Би чамайг цэцэгсээр хүрээлүүлсэн ч, чи ганц ч удаа тэр цэцгүүдийг очиж үнэрлээгүй.

Би чамайг хайрлах хүмүүсийн дунд тавьсан,
чи харин тэдний сэтгэлийг өөрөөр ойлгож,чамайг хайрлаж байсныг анзаараагүй

Би чамайг бороонд алхах боломжтой болгосон ч
чи харин “түрийтэй гуталгүй байна” гэж гомдоллосон

Би чамайг өглөө бүр нар мандуулахад сэрээдэг байсан ч
чи харин “дахиад тавхан минут унтмаар байна” гэж хэвтсэн

Би чамд амьдралын аяллыг бэлэглэсэн,
харин чи үргэлж очих газраа л бодож,
замынхаа гоо сайхныг анзаараагүй.

Би чамд маш олон гоё зүйлс өгсөн ч чи зөвхөн өөрийгөө орчлонд ганцаараа зовж буй мэтээр төсөөлж, уурлаж уцаарлаж, гомдож, хэрэггүй жижиг зүйлсэд санаагаа чилээгээд л байсан…

Чи амьдралаас таашаал авч болох бүхий л зүйлсэд анхаарлаа хандуулаагүй шүү дээ

Амьдралд тохиолдох энгийн жижиг зүйл бүхэн дотроо хичнээн үзэсгэлэнтэй гэдгийг ойлгоосой гэж мөч тутамд би чамд үзүүлж байсаан гэжээ

Харамсалтай нь хүн болгон өөрийнхөө аз жаргалыг хойш тавьдаг.

Ажлаа дуусгаад амаръя
Маргааш уулзъя
Завтай болохоороо бясалгалд явья
Боломжтой болохоороо аялая
Амьдрал сайхан болохоор баярлая гэж…

Гэтэл амьдрал өөрөө энэ мөчид л сайхан байдаг.

Нэг урсгалыг нь мэдэрч амжвал
Нэг салхи сэвэлзэхийг анзаарч чадвал
Нэг инээдний цаадах дулааныг мэдэрвэл

Гол хөлдөхөөс өмнө амжиж очоод урсгалыг нь харж мэдрээрэй

Навч унах бүрт нь амьдралын эргэлтийг санаарай

Салхи сэвэлзэх бүрт “би амьд байна” гэж талархаарай

Аз жаргал гэдэг бидэнд өгөгдсөн зүйл биш,
харин бид анзаарахаар шийдсэн мөч юм билээ.

31/10/2025
Big shout out to my newest top fans! 💎Л. Түвшинтөгс, Лхагва Н., Чулуунхүү Батсүх, Э. ӨнөрхишигDrop a comment to welcome ...
26/08/2025

Big shout out to my newest top fans! 💎

Л. Түвшинтөгс, Лхагва Н., Чулуунхүү Батсүх, Э. Өнөрхишиг

Drop a comment to welcome them to our community,

15/02/2025

ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ 💊💊💊🩸🩸🩸

ЭМЧИЛДЭГГҮЙ ЭМЧИЛГЭЭНЭЭС ТАТГАЛЗАЯ
Эмчилгээгүй гэгддэг, олон хүний амь насыг хөнөөдөг халдварт биш өвчнүүдийн эмэн эмчилгээ нь тухайн өвчнийг эмчилдэггүй эмчилгээ байдаг гэдгийг маш их нууцалж ирсэн байдаг.
Эмчилдэггүй эмчилгээгээ албан ёсны, шинжлэх ухааны үндэслэлтэй эмчилгээ гэж ярьж сурталчилж, олон түмнийг итгүүлж ирсэн.
Энэ сурталчилгааны цаана айлгах тактик ч нуугдаж байдаг.
Зүрхний шигдээсээс хамгаалсан эмэн эмчилгээ гэдэг нь хэнийг ч эмчилдэггүй эмчилгээ байдаг ба тийм ч учраас олон хүнийг бурхны оронд авч оддог.
Энэ өвчнийг Е-витаминаар амжилттай эмчилж байсан Канадын ах дүү 2 эмчийг сонин хэвлэлээр муулж нэр хүндгүй болгож байсан. Холестерины онолыг худлаа гэдгийг нь баталсан Харвардын их сургуулын эрдэмтэн Килмер МкКали-г сургуулиас нь хөөж ажилгүй болгож байсан юм. Уг өвчнийг эмчилсэн эмч нарыг замаасаа зайлуулж өнөөгийн эмчилдэггүй эмчилгээг хийдэг болсон.
Тиймээс бид яах вэ? Худлаа онолоор худлаа эмчилгээ хийж хүмүүсийг “алах уу” эсвэл монгол хүндээ таарсан эмэн эмчилгээг хийдэг болох уу?
Шигдээсийн үндсэн шалтгаан нь судасны хатуурал тул үндсэн эмчилгээ нь судасны хатуурлыг арилгах эмчилгээ байх ёстой.
Холестерин нь ханасан, ханаагүй тосны хүчлийн алинд нь харьяалагддаггүй, химийн томьёоны хувьд алкогольд хамаарагддаг бодис. Бидний эс болгонд холестерин байж эсийг гэмтэхээс хамгаалдаг.
Хүн холестерингүй болчихвол удаан амьд явж чадахгүй гэдгийг холестеринийг муулаад байгаа хүмүүс маань ойлгодог болуу?
Ходоод хүчиллэг байж болохгүй, холестерин гэж аюултай юмыг байхгүй болгох хэрэгтэй гэж дэндүү их ярьсан даа. Түүгээр ч тогтохгүй олон хүнд ходоодыг хүчилгүй болгодог эмнүүд уулгаж байгаагаа ходоод хамгаалж байна гэдэг болсон. Ходоодыг хүчилгүй болгох нь хүний насыг богиносгоноос өөр ямарч сайн юм болохгүй гэдгийг олон удаа бичсэн.
Шигдээсээс хамгаалахын тулд судасы ханыг гэмтэхээс хамгаалах аргыг мэддэг болох ёстой. С-витамины дутагдал судасны хана гэмтэх шалтгаан болдог болохыг олон судалгаа баталсан. С-витамин амьтны биед үүсдэг болохоор амьтад шигдээсээр өвчилдөггүй, харин хүний биед С-вит үүсдэггүй тул шигдээсээр өвчилдөг. Тиймээс С-витаминыг заавал гаднаас авах ёстой. Энэ тухай зүрхний эмчийн номонд юу ч бичдэггүй.
Тосонд уусдаг 4 витамин А, Д, Е, К2 витаминууд бүгд судасны хатуурал үүсэхээс цаашилбал шигдээсээс хамгаалдаг. В3-вит (ниацинамид) шигдээсээс хамгаалдаг болохыг бүр 1960-д онд эрдэмтэд судалгаагаар баталсан. Хондройтин бас шигдээсээс хамгаалдаг. Мөн аминхүчлүүд, минералууд болон био идэвхит бодисууд бас хэрэгтэй.
Холестериныг липопротеин(а) гэдэг бодис элэгнээс судасруу зөөж судасны гэмтсэн хэсэгт нь нааж “нөхөөс” тавьдаг ба үүн дээр кальци, омега-6’ зэрэг 10-д бодис нэмэгдэж судасны хатуурал үүсдэг байна.
Судасны хана гэмтэх механизм хавдар үүсэх механизм 2 ойролцоо ба хоёуланд нь эсийн коллаген тасарч гэмтдэг.
Судасны хана ханиадны вирус болон бактериуд, хорт бодисууд гээд олон шалтгаанаар гэмтдэг. Одоо ковидын вакцин бас гэмтээдэг болсон.
Дээрхи витаминуудаас гадна лизин, пролин, карнитин, аргинин гэдэг аминхүчил судасны ханыг гэмтэхээс хамгаалдаг. Мөн коллагеныг бэхжүүлдэг бодисууд бас судасны ханыг хамгаална.
В6, В9, В12 витаминууд дутагдахад цусанд гомоцистеин гэдэг бодис ихэсч шигдээс болдог ба шигдээсийн 20 гаруй хувь үүнээс болдог.
Ийм олон төрлийн витамин, амин хүчил, бусад бодисуудаар судасны хананд үүссэн шархыг эмчлэхэд тэнд үүссэн “тав” буюу судасны хатуурал арилдаг байна. Ийм эмчилгээ 18-24 сар зогсолтгүй үргэлжлэх ёстой. Ингэж судасны хатуурлыг арилгахад шигдээсээр өвчлөх шалтгаан нь арилж цаашид эм уух шаардлагагүй болдог. Судасны хатуурал 1 жилд өмнөх хэмжээнээсээ 44% ихсэж байдаг ба 6 сар эмчилгээ хийж үүнийг зогсоодог ба үлдсэн саруудад нь нэгэнт үүсчихсэн байгаа хатуурлыг арилгадаг байна.
Хүн хангалттай хэмжээний С-витаминыг хүнснээс авч чадахгүй гэдгийг аль 1955 онд 2 эрдэмтэн баталсан байдаг. Шигдээсээс хамгаалдаг хоолны дэглэм гэж байхгүй гэдгийг ч бас эрдэмтэд баталчихсан.
Цус өтгөрөлтөөс хамгаалахын тулд В6, В9-вит уухаас гадна В12-г өндөр тунгаар тарих, В3 витамин, Омега-3, С-вит цусыг өтгөрөхөөс хамгаална. Түүнээс гадна ходоодны хүчил хориглодог эмнүүд цусыг өтгөрүүлдэг тул уухаа зогсоох хэрэгтэй. Ходоодыг хүчиллэг болговол ходоодны хүчил цусаар явж хөгширсөн эсүүд, бактери, вирус, шимэгчид болон эмгэг эсүүдийг хайлуулан устгаж цусыг эрүүлжихэд тусалдаг. Ходоодыг хүчиллэг болгохын тулд 3-5%-н давсны хүчил болон алимны цуу эсвэл виноны цуу ууна. Озон бас цусыг шингэлнэ. Хуучны аргаар торхонд бэлдсэн винонууд , давсалж дарсан ногоонууд, сүүний шар ус бас цусыг шингэлнэ. Мукополисахаридын төрлийн бодисууд болох хиалурины хүчил, хондройтин, глюкозамин, гепарин цусыг шингэлнэ.
Е-витамин, наттокиназа, брайв-3 тан цусыг шингэлдэг. Хүнсний сод бас цусыг шингэлдэг. Ус уухад бас цусыг шингэлнэ.
Судасны хатуурлыг арилгахын тулд ийм олон бодис хэрэгтэй.
Өнөөгийн үхэл ихтэй өвчнүүдийн эмэн эмчилгээ гэдэг нь хүнийг эмчилдэггүй, хүний төлөө биш эмийн концерний төлөө эмчилгээ байдгийн нэг жишээ энэ юм.
Баяртай мэдээ гэвэл Америкийн эрүүл мэндийн сайдаар Роберт Кеннеди томилогдлоо, тиймээс эмийн концернуудийн дарагуйллыг зогсоож жинхэнэ эмчилдэг эмчилгээ хийдэг үе эхэлж магадгүй болж байна.
БАДРАХЫН БАЯРСАЙХАН 15-02-2025 Польш улс

Adidas 87000won захиалга авна
21/01/2025

Adidas 87000won захиалга авна

New balance 220size-аас 240size хүртэл 95000вон захиалга авна.
21/01/2025

New balance 220size-аас 240size хүртэл 95000вон захиалга авна.

Moon Boot-305000захиалга авна.
21/01/2025

Moon Boot-305000захиалга авна.

Moon Boot- 355000 захиалга авна.
21/01/2025

Moon Boot- 355000 захиалга авна.

Moon Boot-355000вон захиалга авна
21/01/2025

Moon Boot-355000вон захиалга авна

The North Face эмэгтэй-size S,M 393000вон захиалга авна. L size 677000вонд захиалга авна.
21/01/2025

The North Face эмэгтэй-size S,M 393000вон захиалга авна.
L size 677000вонд захиалга авна.

Address

Ulaanbaatar
97688105716

Opening Hours

Monday 09:00 - 21:00
Tuesday 09:00 - 21:00
Wednesday 09:00 - 21:00
Thursday 09:00 - 21:00
Friday 09:00 - 21:00
Saturday 09:00 - 21:00
Sunday 09:00 - 21:00

Telephone

+97695980902

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Muugii's boutigue posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share