05/04/2025
Ёстой хөөрхөн юмаа өөрийгөө нэг СОНЖООД үзээрэй 😉👇🏻Таны АУРА ямар өнгөтэй байна вэ?
Аура өнгөө мэдээд аваарай 🤗🤗🤗
Өөрийн аура өнгөө мэдчихвэл тэр өнгийнхөө эд зүйлсийг эдэлж хэрэглэвэл сүлд хийморь, цог жавхаа үргэлж өөдөө байдаг гэнэ
Жишээ нь : 1980-10-24 төрсөн бол цифр тус бүрээ нэмээрэй
1+9+8+0+1+0+2+4 =25 2+5=7тэхээр нил ягаан аура өнгө
❤️❤️❤️ Маш цөөхөн тохиолдолд 11...12 гардаг
Энэ бол онцгой ауратай хүн гэсэн үг ...
Тоог харвал
1- гарвал ❤️ улаан
2- гарвал 🍊 улбар шар
3- гарвал 🍋 шав шар
4- гарвал 💚 ногоон
5 -гарвал хөх цэнхэр
6- гарвал цэлмэг цэнхэр
7- нил ягаан 💜
8- энхрий ягаан 💗
9- цагаан
11- мөнгөлөг
10-цэнхэр
12- алтлаг
🔴 улаан өнгө - галзуу дур хүсэл өндөртэй , эрчим хүч дээд зэргийн , удирдах , байлдан дагуулах чадвартай , спортлог , хүссэн юмныхаа араас сайн явж чаддаг , уур уцаар өндөртэй , адгуу зантай ,,,,
Гүйх юмуу хөлсөө сайн гаргах хэрэгтэй .. Уур уцаар багасна ..
Мантра нь : би энэ дэлхийд надад олгож буй бүхий л зүйлийг талархалтайгаар хүлээн авч , тултал амьдарна )
🟠 улбар шар- шар ауратай төстэй , мөн хүнтэй маш амархан найзалдаг ,,, найз нөхөрлөл , харилцаа холбоог зохицуулах чадвартай ч гэдэг...
( мантра нь ; би харилцаанаас аз жаргалыг олж авдаг , бүх хүмүүст хүндэтгэлтэй ханддаг .. )
🟡 шав шар лемон шиг ... Аз жаргал ялгаруулдаг, хүүхдийн ауратай адил цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг , мөнгө дууддаг өнгө учир мөнгө татдаг .. Гуниглах дургүй , хэт хөөрөх хэрэггүй .. Тэнцвэртэй байж тайван байх хэрэгтэй .. Сэтгэлийн хөөрөлтэй гэсэн байгааз .. ( мантра нь : миний дотор алтан нар шиг гэрэлтэх хүч байдаг .. Би яг байгаагаараа төгс )
🟢 ногоон өнгө : тайван дөлгөөн , бүтээлч хүн , аливаа зүйлийг даван туулах , шийдэх чадвар өндөртэй , нээлттэй , бусдыг тайвшруулдаг , ногоон хоол сайн ид , сэтгэл судлаач өнгө, хэл яриа өндөр , хүмүүс нууцаа их ярьдаг ... ( мантра : би өөрийн амин энергийг бусдыг эмчилж , бусдад туслахад зориулах болно )
🔵хөх өнгө : индиго өнгө ч гэдэг .. Байгалиас заяасан далд ур чадвар мэдрэмжтэй ... Бусад хүмүүсийн бодлыг уншиж чаддаг энергийг мэдэрдэг мэдрэмжтэй бөгөөд зөн билэгч , үзмэрч зурхайч хүмүүс ийм өнгийн ауратай байдаг 。( индиго аура сайжруулах мантра нь : Миний бодол санаа дэлхийн болон ертөнцийн энергийн давтамжтай нэг )
💠 цайвар цэнхэр : хамгийн зөөлөн сэтгэлтэй ... Мөн бусдын энергийг маш сайн мэдэрдэг, бусдыг эдгээх , анагаах чадвартай , эрүүл мэндийн салбарт ажиллавал сайн , бусдыг байлдан дагуулдаг .. Маш авьяастай , улс төр нам гэх мэт олон нийтийн ажил зохино .. Илтгэгч гэх мэт . ( мантра: миний дуу хоолой бол энэ дэлхийг илүү сайхан болгох гарц гүүр юм )
🟣 нил ягаан : зорилготой ирсэн , далд ертөнц , сүнслэг ертөнц , далд хүч өндөртэй , сансар огторгуйн өнгө,, бусдын төлөө юм хийх гэж ирсэн . Бодол санааны өндөр чадамжтай ... ( мантра нь ; хязгааргүй боломжит ертөнцөд юуг ч бүтээж болох бөгөөд би ( бурхан бүтээгч , хязгааргүй ухамсар ) анхдагч мөн чанарыг өөртөө агуулж байна )
💖 энхрий яв ягаан : зөөлөн сэтгэлтэй айлын эрх эелдэг , бусдыг гэх сэтгэл зүйтэй , хүүхдүүд их татагддаг , хүүхдийн байгууллагад ажиллавал их зүгээр , амархан гомддог , 2 хүн маргаж байхад дунд нь эвлэрүүлж чаддаг .
Тогтсон цагтаа сайн унтаж байх хэрэгтэй . Тэгвэл энерги нь цэвэрхэн байх болно .
( мантра : би нөхцөл болзолгүй хайрыг өгч, уян зөөлөн , романтик мэдрэмжийг төрүүлдэг , би уулзсан хүн бүрийн сэтгэлийг зөөлрүүлж , эдгээх хайрын энергийг цацруулдаг )
🤍 цагаан : тэр чигээрээ бусдыг цэвэрлэх гэж ирсэн байдаг . Олон өнгө холилдох тусмаа бохирдолтой гэж үздэг учир цагаан ауратай хүнтэй ойр байх хэрэгтэй .. Бясалгал хийдэг хүнээс ялгардаг ариун аура , тайван мэдрэмжийг бусдад төрүүлдэг , амархан сэвтдэг учир цайвар өнгийн ауратай хүнтэй ойр байх хэрэгтэй .
🔘 мөнгөлөн өнгө : бүтээлч хүн , амархан сэвтдэг өнгө тиймээс нээлттэй байх хэрэгтэй . Өөртөө сөрөг хүмүүсийг татах гээд байдаг . Иймээс эерэг хүмүүстэй найзлах хэрэгтэй .
🌞 алтлаг өнгө : шар ауратай төстэй , хэдий ч эрүүл мэндээ анхаар , ногоон өнгөтэй ойр байж , байгальд сайн гар ..
Мөнгөлөг , алтлаг аура их ховор. Бурханлаг гэж ойлгож /сору/