31/01/2025
За манайхаан ❗️❗️
Арабика сортын кофены биржийн үнэ мягмар гарагт түүхэн дээд түвшинд хүрч, нэг тонн нь анх удаа 7,909 ам.долларт хүрчээ.
• Зах зээл судлаачид үүнийг сүүлийн 13 жилийн хугацаанд гарч байгаагүй үнийн огцом өсөлт гэж тайлбарлаж байна.
• Мягмар гарагийн арилжаагаар кофены гуравдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 2.43 хувиар өсөж, нэг тонн 7,886 ам.доллар болсон бол арилжааны явцад нэг тонн нь 7,909 орчим ам.долларт хүрч өссөн байна.
• Үнэ нь ийнхүү өсөх болсон шалтгаан нь кофены тариалангийн гол бүс нутаг Бразилд сүүлийн 80 жилд болж байгаагүй ган болж, ургац алдсантай холбоотой.
• Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард уг сортын үнэ ерөнхийдөө тогтвортой байсан бол арваннэгдүгээр сард 30 хувиар өсөж, нэг тонн нь 7,000 ам.долларыг давж байв. Ингээд 2024 он гарснаас хойш арабика сортын үр 40 хувийн өсөлтийг үзүүлээд байгаа юм.
“Мэдээлэл”