Unstuck.

Unstuck. Innovation Consulting Firm.

Хаяад яв, чи илүүг хүртэх эрхтэй.Сүүлийн үед хүний нөөцийн чиглэлийн бизнес, платформ, тэднийг санаачилж ажиллуулж байга...
28/10/2024

Хаяад яв, чи илүүг хүртэх эрхтэй.

Сүүлийн үед хүний нөөцийн чиглэлийн бизнес, платформ, тэднийг санаачилж ажиллуулж байгаа ИнфЛҮҮЗЕРүүд нэг ойлголтыг маш ихээр урвуулан ашиглаж (abuse) байгаа харагдана. Тэр нь "Танд тохирохгүй ажлын байрыг хаяад яв, та бол мундаг, бусад нь суга". Мэдээж хэрэг бид ажлаа аль болох их сольж байвал тэдний бизнес амжилттай явна, ашиг орлого их олох болохоор тэр л дээ.

Наана уу, цаана уу бодолгүй, хангалттай төлөвшөөгүй, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн мэдэхгүй хүмүүст энэ нь сөргөөр нөлөөлнө үү гэхээс сайныг авчрахгүй. Ер нь асуудлаас зугтаад сайжирсан зүйл үгүй, шийдвэрлэхгүй л бол биднийг мөнхөд дагна.

Орхиод явах сонголт нь зарчмын хувьд хамгийн сүүлийн хувилбар юм. Дарааллаараа бол эхлээд нөхцөл байдалд, өөртөө, ажлын орчиндоо, эргэн тойрондоо дүн шинжилгээ хийх. (Аливаа асуудлын мөн чанарыг 5 удаа "Яагаад" гэдэг асуултаар олдог аргачлал ч бий)

Асуудлын мөн чанарыг олсон бол өөрчлөлтийн эзэн байж манлайлах. Чадахгүй бол чадах хүмүүст нь, (мэдээж бүгдээрээ муу биш, сайн муу нийлж сав дүүрдэг) эерэг хандлагатай, бидэнтэй адилхан бодолтой хүмүүстэй хамтарч өөрчилж болно. Буруу зүйл анхнаасаа буруу байдаггүй, урт хугацаанд өөрчлөгдөж явсаар өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн байдаг. Тиймээс огт өөрчлөх боломжгүй БИШ юм.

Гэхдээ бусдыг, байгууллагын соёлыг, хүмүүсийн хандлагыг өөрчлөх ихэнхдээ маш урт хугацаа авдаг, заримдаа өөрчлөгдөхгүй ч байж болно. Аан харин бидний 100% хяналтад байгаа зүйл бол бидний өөрсдийн хандлага юм. Аливаа зүйлсэд ямар хариу үйлдэл (Response) үзүүлж байгаагаа өөрчлөхөд л ихэнх асуудлууд амархан шийдэгддэг.

Ер нь ганц ажил ч бус бүхий л зүйлд шууд зугтаах хариу үйлдлийг бүү нэн түрүүнд тавиарай. Зугтсан асуудал биднийг дагасаар л байдаг.

Зургийн тайлбар: "Аз жаргал таны бодлоос бүрэн хамаарна"

Бизнес эрхлэгчдээ.Гар утасны апп татаж ашиглах тренд буугаад л байгаа шүү. Хэрэглэгчид хэрэгцээгүй олон апп байлгах хүсэ...
25/09/2024

Бизнес эрхлэгчдээ.

Гар утасны апп татаж ашиглах тренд буугаад л байгаа шүү. Хэрэглэгчид хэрэгцээгүй олон апп байлгах хүсэлгүй болсон. Буцаад вебийн ашиглалт нэмэгдэж байгаа. Гол нь веб-ийн UX,UI аа responsive буюу гар утас дээр ашиглахад хялбар, ойлгомжтой болгох тал дээр анхаараарай.

Баярлалаа, баяртай.

06/06/2024

Шууд webflow, framer зэргийг ашиглан deploy хийх боломжтой Веб UI загвар гаргадаг хувь хүн, компани байна уу? Холбогдоорой.

Эрхэм Монголчуудаа та бид л өөрсдөө бий болгохгүй бол сайхан зүйлс өөрөө бий болчихгүй юм шүү."Ирээдүйг таамаглах хамгий...
21/03/2024

Эрхэм Монголчуудаа та бид л өөрсдөө бий болгохгүй бол сайхан зүйлс өөрөө бий болчихгүй юм шүү.

"Ирээдүйг таамаглах хамгийн сайн арга бол түүнийг бүтээх юм" - Абрахам Линкөлн

18/11/2022
Дижитал бүтээгдэхүүнээ уг шалгаруулалтад өрсөлдүүлээрэй.
02/11/2022

Дижитал бүтээгдэхүүнээ уг шалгаруулалтад өрсөлдүүлээрэй.

ЭНЭ ЖИЛИЙН КОНФЕРЕНС ДЭЭРХ ХАМГИЙН ЧУХАЛ ҮЙЛ ЯВДАЛ

🏆 "The Best Digital Product of Year-Mobile app" Award 2022 🏆

Digital Product Conference -оос зохион байгуулж буй уг шалгаруулалт нь Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй дижитал бүтээгдэхүүнтэй бүхий л байгууллагууд оролцох боломжтой бөгөөд энэхүү салбарт хамаарах бүхий л бүтээгдэхүүнээс бид энэ жил зөвхөн Mobile Application-г сонгон авч шалгаруулхаар бэлдээд байна.
Дижитал бүтээгдэхүүний зөвхөн харагдах байдлыг бус, хэрэглэгчдэд мэдрэгдэх мэдрэмж, туршлага, бизнес модел, хэрэглээ зэргийг энэхүү салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн шалгаруулалтын комисс “The Best Digital Product of Year-Mobile app” номинациар өргөмжилнө.

Шалгаруулалтад хэн оролцох боломжтой вэ?
Олон улсад болон дотоодод үйл ажиллагаа явуулдаг компаниуд, старт-апууд, сайн дурын байгууллагууд зэрэг дижитал бүтээгдэхүүнтэй хэн бүхэн оролцох боломжтой бөгөөд манай цахим хуудас руу орж “Award” хэсэгт байрлах оролцох товч дээр дарж бүтээгдэхүүнийхээ бүртгэлийг үүсгэнэ.

Хамрах хугацаа?
2022.11.02-2022.11.10 хооронд бүтээлүүдийг хүлээн авах бөгөөд 2022.11.17-ний өдөр цор ганц ялагчыг арга хэмжээн дээр зарлах болно.

Номинацид өрсөлдөх бүтээгдэхүүний шаардлага, бөглөх форм, нэмэлт мэдээллийг www.dpc.mn вэбээс болон 7747-7700, 8601-0973 дугаарт залгаж авах боломжтой.

Танд амжилт хүсье.

Энэхүү виртуал нөлөөлөгчдийг бизнесүүд яагаад ашиглах хэрэгтэй вэ?
08/10/2022

Энэхүү виртуал нөлөөлөгчдийг бизнесүүд яагаад ашиглах хэрэгтэй вэ?

Нөлөөллийн маркетинг (Influencer Marketing) нь өнөө үед маркетингийн салбарт хүчтэй түрэн орж ирж байна. Нөлөөлөгч гэсэн тодорхойлолтод нэр хүндтэй одод, алдартнууд эсвэл ө....

Монголд ч B2B бүтээгдэхүүн үйлчилгээнүүд олноороо бий болсон энэ үед тухайн бизнесүүд маркетингаа хэрхэн хийж байна вэ? ...
07/10/2022

Монголд ч B2B бүтээгдэхүүн үйлчилгээнүүд олноороо бий болсон энэ үед тухайн бизнесүүд маркетингаа хэрхэн хийж байна вэ? Миний анзаарснаар шинээр гарч ирсэн бизнесүүд хамгийн эхэнд сошиал хуудас, вэбсайтаа үүсгэн, фэйсбүүк сурталчилгаагаар эхэлж байгаа харагддаг. Байгууллагуудад албан бичиг явуулах, уулзалт товлох, хэрэглэгчийн туршлагыг харуулсан бичвэр болон видеог санал болгож, мэдээллийн вэбсайт, сонингуудад пи ар ярилцлага, нийтлэл гаргаж, зарим нь soft opening (тодорхой цөөн тооны зочидтой нээлт), grand opening (нээлтийн арга хэмжээ) зохион байгуулдаг. Эдгээрээс аль нь зөв бурууг энд хэлэх боломжгүй ба тухайн байгууллагын зорилго, төлөвлөгөө, ялгарал, төсөв санхүү зэргээс хамаарч авч хэрэгжүүлж буй маркетингийн арга хэмжээ, хугацаа, эрэмбэ дараалал өөр өөр байж болно.

Харин энэ удаад шинэ B2B бизнесийн маркетингд ашиглах нэгэн аргыг санал болгоё.

B2B бизнест тохирох хамгийн оновчтой маркетинг юу вэ? by admin | Sep 20, 2020 | B2B, Маркетинг Энгийнээр тодорхойлбол эцсийн хэрэглэгч нь тодорхой нэг хүн биш компани байвал энэ ...

Бид таны бизнест өсөлт авчрахын төлөө бизнес ба бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн бүх үе шатанд олон улсад туршигдсан а...
06/10/2022

Бид таны бизнест өсөлт авчрахын төлөө бизнес ба бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн бүх үе шатанд олон улсад туршигдсан арга барил (framework), хэрэглүүр (tool) ашиглан хөгжүүлж, түүнийг зохион байгуулж, удирддаг стратеги, инновац, маркетинг, технологийг хослуулсан крейтив компани.

Имэйл: [email protected]
Утас: 9908 2023

Стратеги, инновац, маркетинг, технологийг хослуулсан крейтив компани. Бид таны бизнест өсөлт авчрахын төлөө бизнес ба бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн бүх үе ша...

Энгийн нэг зураг болон видеог, сэтгэл хөдөлгөм тайлбартай бичээд орхидог үе өнгөрч байна. Хэрэглэгчийн анхаарах хугацаа ...
06/10/2022

Энгийн нэг зураг болон видеог, сэтгэл хөдөлгөм тайлбартай бичээд орхидог үе өнгөрч байна. Хэрэглэгчийн анхаарах хугацаа багасах, контентын тоо, хэлбэр үлэмж хэмжээгээр өсч байгаатай холбоотойгоор, хэрэглэгчдийн хандсан тэрхэн богино хугацааг яаж үр дүнд хүргэх талаар олон арга, хандлага гарсны нэг нь Интерактив контент юм. Интерактив контент гэдгийг энгийнээр оролцогчыг завгүй байлгаж, өөрийн хүргэхийг хүссэн зүйлээ өгөхийг хэлнэ. Хэрэглэгч өөрөө ямар нэгэн зүйл хийж байна гэдэг оролцоотой байгааг нь мэдрүүлж, таатай сэтгэгдэл төрүүлдэг учраас таалагдах, улмаар цааш түгэхүйц контент болж чаддаг.

Интерактив Контент: Маркетингийн контентоо өөрчлөх цаг by admin | Sep 20, 2022 | Контент, Маркетинг Контент асар их болохын хэрээр ямар ч замбараагүй болж байна. Өдөрт 1.2 сая ....

Маркетинг бол мэргэжлийн нарийн мэдрэмж шаардсан, технологитой салшгүй уягдсан, бизнесийн цөм стратегитэй уялдсан, хамги...
06/10/2022

Маркетинг бол мэргэжлийн нарийн мэдрэмж шаардсан, технологитой салшгүй уягдсан, бизнесийн цөм стратегитэй уялдсан, хамгийн чухал нь БАГИЙН ажил билээ.

Чухалд тооцогдох маркетингийн 4 ур чадвар by admin | Sep 19, 2022 | Маркетинг Сүүлийн 10 жил маркетерууд бид мобайлд суурилсан (mobile first) шийдлүүд, сошиал медиагийн үсрэнгүй хөг....

Address

Moffice, 2nd Floor
Ulaanbaatar
15171

Telephone

+97699082023

Alerts

Be the first to know and let us send you an email when Unstuck. posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Unstuck.:

Share