MyCoin

Call Directions Website

MyCoin Cryptocurrency trading platform, cryptocurrency, Blockchain technology information

Мэдэгдэл
Энэхүү танилцуулга нь “MCC койн”-ыг захиалах, худалдан авах, худалдах, хөрөнгө оруулах зөвлөгөө, урилга, уриа, гэрээ хийхэд нөлөөлөх зорилгыг агуулаагүй бөгөөд тус танилцуулгыг уншиж танилцсанаар тус виртуал хөрөнгийг худалдан авах гэрээний харилцаа үүсэхгүй болно.

“MCC койн”-ыг худалдан авах, худалдах, арилжаалах талаар худалдан авагч нь холбогдох эрсдэлийг судалж, мэдлэг, мэдээлэлд суурилан, хууль эрхзүйн болон санхүүгийн зөвлөмж тусламж авсны үндсэн дээр шийдвэр гаргахыг зөвлөж байна.

Монгол улсад виртуал хөрөнгийг зохицуулсан хууль, журам, зохицуулалт одоогоор байхгүй учир худалдан авагчийн хувьд эрсдэлтэй нөхцөл байдал үүсэх магадлалтай. Тухайлбал: койны ханшийн огцом өөрчлөлт, крипто биржүүдийн ажиллагаа доголдох, хууль эрхзүйн зохицуулалтын орчны өөрчлөлт, татварын орчны өөрчлөлт болон бусад урьдчилж таамаглаагүй нөхцөл байдлууд орно.

Энэхүү танилцуулгад тусгагдсан аливаа дүгнэлт, мэдээллүүд, түүний үнэн зөв, бүрэн бүтэн байдалд баталгаа гаргахгүй бөгөөд танилцуулгад тусгагдсан зарим мэдээллүүд нь албан ёсоор баталгаажаагүй болно. Ийм төрлийн мэдээлэл нь эрсдэлтэй, тодорхойгүй байдлыг агуулдаг бөгөөд олон хүчин зүйлээс хамаарч өөрчлөгдөх боломжтой.

Хууль тогтоомж
Мая Койн ХХК нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан дүрэм, журмыг мөрдөж ажилладаг. Бид хэрэглэгчийг холбогдох эрсдэлээс хамгаалах үүднээс Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогыг боловсруулан мөрдлөг болгон ажиллана.

Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу койн нь хууль ёсны мөнгөн тэмдэгт биш бөгөөд бараа, ажил, үйлчилгээний төлбөр тооцоог койноор хийх боломжгүй, хадгаламжийн даатгал, үнэт цаасны хөрөнгө оруулагчдыг хамгаалах зэрэг аливаа даатгалд хамаардаггүй болохыг анхаарна уу.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас виртуал хөрөнгө, крипто бирж болон түүний оролцогчидтой холбоотой хууль, дүрэм журмыг гаргаж компанийн үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох, хориглох зэрэг эрсдэлүүд үүсч болохыг анхаарна уу.

Койны арилжаанаас олсон орлогыг Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан татвар хураамжийн дагуу койн эзэмшигч өөрөө хариуцан төлөх үүрэгтэй болохыг анхаарна уу.

Цахим аюулгүй байдлын эрсдэл
“Мая Койн” ХХК MyCoin бирж, MCC койн зэрэг технологиудыг хөгжүүлэн тэдгээрийн цахим аюулгүй байдлыг хамгаалах ажлыг тогтмол хийх бөгөөд энэ нь бүрэн найдвартай хамгаалалт болно гэсэн баталгаа болохгүйг анхаарна уу. Цахим халдлага болон халдлагын шинжтэй хандалт, хорлон сүйтгэх ажиллагаанд өртөх эрсдэл цаг ямагт байгааг анхаарна уу.

“MCC койн”-д хөрөнгө оруулж буй хэрэглэгчид үйлчилгээний нөхцөл, заавар зөвлөгөөний дагуу өөрийн нэвтрэх нэр, нууц үг, хэтэвчийн мэдээллээ задруулахгүй байж, өөрийн хэрэглэдэг интернет сүлжээ, компютер техник хэрэгсэл, гар утас, таблет зэрэг төхөөрөмжүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж ажиллахыг зөвлөж байна.

Зах зээлийн эрсдэл
Аливаа хөрөнгийн үнэ цэнэ (койны ханш) эрэлт, нийлүүлэлтээс гадна хууль эрхзүйн зохицуулалт, тэдгээрийн өөрчлөлт шинэчлэлт, мэдээ мэдээлэл, нийгмийн сэтгэлзүй зэрэг олон нөхцөлөөс үүдэн үнэ хүчтэй савлах, өсөх, буурах, тогтвортой зэрэг таамаглаагүй олон нөхцөл байдалд байдаг. Тиймээс койн худалдан авах, хөрөнгө оруулах нь таныг алдагдал хүлээх нөхцөл байдалд хүргэж болох эрсдэлтэйг анхаарна уу. Мая койн ХХК нь арилжааны идэвх, ханшийн өсөлт, нийгмийн сэтгэлзүй, мэдээ мэдээлэлтэй холбоотой аливаа баталгаа гаргахгүй болно

Биткойн гэж юу вэ? Таны найз эсвэл гэр бүлийн гишүүн тань байнга ярьдаг ₿ биткойны гэж чухам юу вэ? Энэ бол анхны крипто...
23/12/2021

Биткойн гэж юу вэ?
Таны найз эсвэл гэр бүлийн гишүүн тань байнга ярьдаг ₿ биткойны гэж чухам юу вэ? Энэ бол анхны криптовалют бөгөөд өнөөг хүртэл хамгийн үнэ цэнэтэй байгаа койн юм.
Биткойныг хэн зохион бүтээсэн бэ?
Биткойныг хэн зохион бүтээснийг хэн ч мэдэхгүй нь гайхалтай. Бид түүнийг зөвхөн Сатоши Накамото гэх нэрээр нь мэддэг.
Сатоши бол ганц хүн эсвэл хэсэг програмист эсвэл цаг хугацаагаар аялагч, харь гарагийн эсвэл засгийн газрын нууц баг ч байж болно. Чухам хэн бэ гэдэг дээр одоо ч хүртэл тодорхой хариулт байхгүй байгаа.
Сатоши 2008 онд биткойны систем хэрхэн ажилладаг талаар дэлгэрэнгүй бичсэн 9 хуудас whitepaper-ийг нийтэлсэн. Хэдэн сарын дараа буюу 2009 онд уг программ хангамж өөрөө ажиллаж эхэлсэн юм.
Биткойн нь бусад олон криптовалютуудын үндэс суурийг тавьсан. Зарим нь ижил программ хангамж дээр суурилсан байсан бол зарим нь тэс өөр арга барилыг ашигласан. Гэхдээ бүх криптовалютуудын хооронд ямар ялгаа байдаг вэ?

Бүх төрлийн криптовалютуудын жагсаалтыг гаргахад бидэнд нийлээн хугацаа шаардлагатай. Зарим нь бусдаасаа хурдан, зарим нь илүү хувийн, зарим нь илүү аюулгүй, зарим нь илүү нууцлалтай байдаг.

Криптовалютын ертөнцөд нийтлэг үг байдаг: Өөрийнхөө судалгааг өөрөө хий (эсвэл DYOR - Do your own research). Ганц эх сурвалжаас авсан мэдээллийг үнэн гэж хүлээж авч болохгүй гэсэн үг л дээ.
Тодорхой төсөлд мөнгөө оруулахаасаа өмнө сайтар судалж үзэх хэрэгтэй гэсэн утгатай хэллэг юм.

myNFT арилжааны платформ myCoin бирж дээр удахгүй нэмэгдэхээр хөгжүүлэлт хийгдэж байна. myNFT төсөл хэрэгжиж эхлэхэд зөв...
22/12/2021

myNFT арилжааны платформ myCoin бирж дээр удахгүй нэмэгдэхээр хөгжүүлэлт хийгдэж байна.
myNFT төсөл хэрэгжиж эхлэхэд зөвхөн MCC койноор төлбөр тооцоо, гүйлгээ хийгдэнэ. MCC койн нь таныг дэлхий дахины NFT ертөнцөд нэвтрэх түлхүүр байх болно.
Монголын NFT бүтээгчдийг дэлхийн зах зээлд гаргах платформыг бий болгох, бүтээлч үйлдвэрлэлийн салбарт ажиллагсдын оюуны өмч, зохиогчийн эрхийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг myNFT төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

NFT нь криптовалютын экосистемийг бүрдүүлэх нэг хэсэг аль хэдийн болжээ. NFT буюу Non-fungible token гэдэг нь блокчейн с...
22/12/2021

NFT нь криптовалютын экосистемийг бүрдүүлэх нэг хэсэг аль хэдийн болжээ.
NFT буюу Non-fungible token гэдэг нь блокчейн сүлжээнд суурилсан дахин давтагдашгүй, цор ганц байх токен юм. Энгийнээр тайлбарлавал энэ нь криптовалют ба дижитал хэлбэрээр оршиж буй зураг, дуу, бичлэг гээд бүхий л зүйлс NFT болох боломжтой ажээ. Өнгөрсөн 10 дугаар сард гэхэд л 15 орчим тэрбум ам.долларын NFT криптовалютын зах зээлд арилжаалагдсан нь өмнөх саруудад байгаагүй өндөр дүн байв.

Хэрэглээний тухайд уран бүтээлчид бүтээлээ NFT болгож, блокчейн технологиор дамжуулан олон нийтэд борлуулах боломжтой. Энэ нь орчин цагийн маш өвөрмөц шийдэл бөгөөд заавал уран бүтээлээ биет байдлаар борлуулах хэрэггүй болох юм. Мөн цаашид тухайн уран бүтээлийг худалдан авсан хүн өөр этгээдэд борлуулсан тохиолдолд тухайн наймаа бүрээс рояалти авч болох ба энэ нь уран бүтээлчдэд нэмэлт орлого олох боломжийг бий болгох ажээ.

Хаанаас авах вэ гэвэл NFT худалдаалагддаг тусгай платформууд байдаг. Та тэдгээр платформд хаяг нээлгэснээр NFT худалдан авч болно. Жишээл нь, OpenSea, MetaMask, Binance болон FTX гэх мэт NFT арилжааны платформоос хүссэн NFT-г авах боломжтой ба төлбөр тооцооны хувьд ихэвчлэн ETH-ээр дамжуулж авдаг байна.

Дэлхийн хамгийн үнэтэй NFT болох CryptoPunk-ийн NFT цуглуулга энэ 10 дугаар сард 532 сая ам.долларт хүрсэн нь олны анхаарлыг ихээр татжээ. Үүнээс өмнө өнгөрсөн 3 дугаар сард зарагдсан Beeple's Everyday хэмээх NFT 69 сая ам.доллароор худалдаалагдаж байв. Эх сурвалж: www.presscenter.mn

Christmas-н бэлэг:MCC койны IEO -д оролцсон нийт хэрэглэгчиддээ  12 сарын 25-ны 00:00 цагийн байдлаар хэтэвчинд /үлдэгдэ...
21/12/2021

Christmas-н бэлэг:
MCC койны IEO -д оролцсон нийт хэрэглэгчиддээ 12 сарын 25-ны 00:00 цагийн байдлаар хэтэвчинд /үлдэгдэл хэсэгт/ нь байгаа МСС койны дүнтэй нь дүйцүүлэн “BANK” койныг олгоно. Битүүмжинд буюу зарах захиалга өгсөн MСС койны дүн тооцогдохгүй гэдгийг анхаарна уу.

myACADEMY гэж юу вэ? Анхлан суралцагчдын хөтөч, практик зөвлөгөөнүүд, туршлагатай хөрөнгө оруулагчид, мэргэжлийн арилжаа...
20/12/2021

myACADEMY гэж юу вэ?
Анхлан суралцагчдын хөтөч, практик зөвлөгөөнүүд, туршлагатай хөрөнгө оруулагчид, мэргэжлийн арилжаачдад зориулсан сургалт, эвентийн нэгдсэн платформ myAcademy -г танилцуулж байна. Зөвхөн myAcademy-д байрлах хичээлийг онлайнаар болон танхимаар авах эрх MCC койн эзэмшигчдэд нээлттэй юм.

Хүн бүр арилжаачин байх албагүй бөгөөд хөрөнгөө зарцуулан крипто зоос худалдаж авч байгаа тохиолдолд крипто ертөнцийн үндсэн ойлголтуудыг мэддэг байх нь чухал юм.

myAcademy -д амжилттай суралцан тодорхой шаардлагыг хангасан суралцагчдад myCoin бирж дээрх нэмэлт функцуудад хандах эрх нээгдэж, ахисан түвшиний арилжааны хэрэгсэл боломжуудыг ашиглах эрх нээгдэнэ.
myCoin бирж нь өөрийн хэрэглэгчийг байнга сургаж, хөгжүүлж явах хамгийн нөхөрсөг бирж болохын хувьд сар бүр тогтмол хуваариудын дагуу уулзалт, эвентүүдийг хөрөнгийн удирдлага, крипто зах зээл, арилжааны шинжилгээ, таамаг зэрэг сэдвүүдээр зохион байгуулна.

Энэхүү арга хэмжээнүүдэд зөвхөн MCC койн эзэмшигчид хамрагдах боломжтой нь MCC коммунитийг бэхжүүлэх, хүрээг нь тэлэх үндсэн зорилготой болно.

MCC койны хоёрдогч зах зээлийн арилжаа нээгдэх үед болон одоог хүртэл бирж рүү гадаад улсаас их хэмжээний хандалт ирсээр...
08/12/2021

MCC койны хоёрдогч зах зээлийн арилжаа нээгдэх үед болон одоог хүртэл бирж рүү гадаад улсаас их хэмжээний хандалт ирсээр байна. Иймд хэрэглэгчдийн арилжааны доголдолгүй байдлыг хангах үүднээс болон хэрэглэгчдийн хүсэлт, цаг хугацааны орой болсон байдлуудыг харгалзан үзэж хоёрдогч арилжааг хойшлуулж 12-р сарын 9-нд нээхээр боллоо. Арилжаа нээх цагийг та бүхэнд 12-р сарын 9-нд 12:00 цагт мэдэгдэх болно.

Уг явдалд та бүхнээс хүлцэл өчихийн хамт биднийг ойлгож, дэмжиж байгаа MCC койн эзэмшигч та бүхэнд талархал илэрхийлье.

Хүчирхэг коммунитиг хамтдаа бүтээцгээе

08/12/2021

Гаднаас их хэмжээний хандалт орж ирсэн учраас бид хамгаалалтын горимд шилжиж байна.
Бид бүхэн уг асуудалд түргэн шуурхай хандаж та бүхэнд мэдээлэл хүргэх болно. Та бүхэн бидэнтэй чатаар болон утсаар холбогдож мэдээлэл аваарай . Хүлцэл өчиж байна

MCC койны хоёрдогч зах зээлийн урамшуулалт арилжаа өнөөдөр 21.00 цагаас эхлэлээ.МСС КОЙНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ...
08/12/2021

MCC койны хоёрдогч зах зээлийн урамшуулалт арилжаа өнөөдөр 21.00 цагаас эхлэлээ.

МСС КОЙНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ УРАМШУУЛАЛТ АРИЛЖАА ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЛЭЭ. 🎁🎁🎁

Special Staking, Өдөр бүр сугалаатай 7 хоног, "BANK" (Bankhar Minu) койн гэсэн 3-н үндсэн хөтөлбөрөөс бүрдэнэ.

1. 🎉🎉🎉 Special Staking хөтөлбөр нь хэрэглэгч өөрийн хэтэвчинд буй МСС койныг түр хугацаагаар хугацаат хадгаламжид хийж нэг сарын хугацаанд өндөр өгөөж хүртэх санхүүгийн үйлчилгээ юм.
Staking хийх койны тоо Өгөөжийн хувь 🚀🚀🚀
10,000,000 - 50,000,000 МСС 10%
50,000,001 - 100,000,000 МСС 15%
100,000,001 - дээш МСС 20%
Хэн хамрагдах: IEO-д оролцож койн авсан хэрэглэгч болон Хоёрдогч зах зээлийн арилжааны 12-р сарын 08, 09, 10 -ны өдрүүдийн худалдан авагч нар.
Staking хийгдэх хугацаа: 2021 оны 12 сарын 10 - 2022 оны 01 сарын 10 /30 хоног/

2. Өдөр бүр сугалаатай 7 хоног 📱📱📱📱📱📱📱
500,000 MCC койны худалдан авалт тутамд 1 ширхэг сугалаа олгоно.
Хэтэвчинд байгаа 500,000 MCC койн тутамд 1 сугалаа хуваарилагдах байдлаар хэрэглэгчдийн сугалааны тоог харуулна. Тухайн өдрийн 00:00 цагт хэтэвчинд харагдаж байгаа сугалааны тоогоор сугалааны тохиролд оролцоно.

Сугалааны хонжвор: 2021 оны 12 сарын 09, 10, 11, 12, 13, 14, 15 -ны өдрүүдэд өдөр тус бүр 1 азтан iPhone 13 гар утасны ялагч болно. Нийт хонжворын сан 7 ширхэг iPhone 13 загварын гар утас байна.

3. MNT данс цэнэглэлтийн дүнтэй дүйцэх "BANK" (Bankhar Minu) койныг хэрэглэгч та бүхэндээ бэлэглэж байна. 🎁🎁🎁
MNT данс цэнэглэлт хийгдсэнээс хойш 24 цагийн дотор таны хэтэвчинд BANK койн байрших болно. 🐶🐶🐶
"Домогт SHIB койны замналаар дэлхийд гарах BANK койн нь Монголын анхны MEME койн юм."

Данс цэнэглэхэд хялбар боллоо 👍Харилцагч та бүхэн хэтэвч цэнэглэхдээ   хэсгийг сонгон дурын банкны   ашиглан аюулгүй хур...
08/12/2021

Данс цэнэглэхэд хялбар боллоо 👍
Харилцагч та бүхэн хэтэвч цэнэглэхдээ хэсгийг сонгон дурын банкны ашиглан аюулгүй хурдан шуурхай гүйцэтгэх боломжтой боллоо.
МСС Койны хоёрдогч зах зээлийн арилжаанд зориулан 2021 оны 12 сарын 07, 08 ны өдөр хийгдсэн MNT данс цэнэглэлтийн дүнтэй дүйцэх "BANK" (Bankhar Minu) койныг хэрэглэгч та бүхэндээ бэлэглэж байна. 🎁🎁🎁
https://www.mycoin.mn

МСС КОЙНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ SPECIAL STAKING ХӨТӨЛБӨР  🎁🎁🎁Special Staking хөтөлбөр нь хэрэглэгч өөрийн хэтэв...
08/12/2021

МСС КОЙНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ SPECIAL STAKING ХӨТӨЛБӨР 🎁🎁🎁
Special Staking хөтөлбөр нь хэрэглэгч өөрийн хэтэвчинд буй МСС койныг 30 хоногийн хугацаагаар түгжиж богино хугацаанд өндөр өгөөж хүртэх крипто хөрөнгийн урамшууллын үйлчилгээ юм.
Staking хийх койны тоо Өгөөжийн хувь 🚀🚀🚀
10,000,000 - 50,000,000 МСС 10%
50,000,001 - 100,000,000 МСС 15%
100,000,001 - дээш МСС 20%
Хэн хамрагдах: IEO-д оролцож койн авсан хэрэглэгч болон Хоёрдогч зах зээлийн арилжааны 12-р сарын 08, 09, 10 -ны өдрүүдийн худалдан авагч нар.
Staking хийгдэх хугацаа: 2021 оны 12 сарын 10 - 2022 оны 01 сарын 10 /30 хоног/
Лавлах утас: 77777746

МСС КОЙНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ SPECIAL STAKING ХӨТӨЛБӨР 🎁🎁🎁
Special Staking хөтөлбөр нь хэрэглэгч өөрийн хэтэвчинд буй МСС койныг 30 хоногийн хугацаагаар түгжиж богино хугацаанд өндөр өгөөж хүртэх крипто хөрөнгийн урамшууллын үйлчилгээ юм.

Staking хийх койны тоо Өгөөжийн хувь 🚀🚀🚀
10,000,000 - 50,000,000 МСС 10%
50,000,001 - 100,000,000 МСС 15%
100,000,001 - дээш МСС 20%
Хэн хамрагдах: IEO-д оролцож койн авсан хэрэглэгч болон Хоёрдогч зах зээлийн арилжааны 12-р сарын 08, 09, 10 -ны өдрүүдийн худалдан авагч нар.
Staking хийгдэх хугацаа: 2021 оны 12 сарын 10 - 2022 оны 01 сарын 10 /30 хоног/
Лавлах утас: 77777746

Address

Bayanzurkh District
Ulaanbaatar
97611

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 16:30

Telephone

+97677777746

Alerts

Be the first to know and let us send you an email when MyCoin posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share