17/12/2021
Алдагдлаа хэрхэн даван туулах вэ?
Бооцоо тавьж буй хүн бүр л хожихыг хүсдэг. Бооцоо чинь хожсоны дараах мэдрэмж үнэхээр донтуулам. Гэхдээ хожихоосоо илүү хожигдоод ирэх үед бет гэдэг зүйл танд тийм ч хөгжилтэй биш санагдаж эхэлнэ. Бооцоогоо алдсаны дараах уур бухимдал, сэтгэл хөдлөлөө удирдаж сурах нь амжилттай тоглогч болох маш чухал алхмуудын нэг юм. Хэт сэтгэл хөдлөлдөө автах нь таны ирээдүйд гаргах цаашдын шийдвэрүүдэд ус болно уу гэхээс тус болох нь маш цөөн.
Тавьсан бооцоо болгон чинь алдаж, улаанаараа эргэсэн өдөр танд тохиолдож л байсан байх. Тэр үед та өөрийнхөө сэтгэл хөдлөл, эмоцио удирдаж чаддаг уу?
Спорт бооцоо тавьсан 10 хүн тутмын ес нь бооцоогоо алдсаны дараа өөрийгөө хянах, нөхцөл байдлыг бодитоор харж шийдвэр гаргах чадвараа 87 хувь алддаг гэсэн судалгаа байдаг. Алдартай бетчин Жон Баскил хэлэхдээ: “Бооцоогоо алдсаны дараах 15 минутын хугацаа бол бетчин хүний хамгийн аюултай мөч юм. Энэхүү 15 минутанд таны гаргасан логикгүй, ул үндэсгүй гаргасан шийдвэрүүд таны дансыг хормын дотор хоослох аюултай.” гэжээ.
Тиймээс өөрийн туршлага дээрээ үндэслэн танд хэд хэдэн зөвлөгөө хүргэе.
Та ямар үйлдэл хийх ёсгүй вэ
Та бооцоогоо алдчихлаа. Мэдээж бухимдаж уурлах нь гарцаагүй. Ялагдах дуртай хүн гэж хаана ч байхгүй. Туршлагагүй бетчин хүний гаргадаг хамгийн эхний үйлдэл бол алдагдлаа нөхөх гэж улайрах явдал юм. Яагаад буруу үйлдэл вэ гэж үү? Учир нь хүмүүс алдагдлаа түргэн хугацаанд нөхөх гэж өмнө тавьж байснаасаа илүү дүнгээр бооцоо тавьж эхэлдэг. Мэдээж танд тавьсан бооцоогоо ялж, өөртөө итгэх итгэлээ дахин олож авах магадлал бий. Гэхдээ эсрэгээрээ танд өмнөхөөсөө ч илүү их мөнгийг алдах эрсдэл үүсч байгаа гэдгийг тооцох хэрэгтэй. Хожигдсоныхоо дараа яаран шийдвэр гаргахаасаа өмнө дахин нэг сайн эргэцүүлж бод. Хэдэн цаг, хэдэн өдрөөр завсарлага авсан ч болно. Судалгаа хийлгүй, эсвэл шууд хэн нэгнийг харанхуй дагаж ашиг олсон нэг ч тоглогч энэ дэлхийд байхгүй.
Яагаад алдаад байгаадаа дүн шинжилгээ хий
Туршлагатай бетчин, туршлагагүй бетчин хүний ялгаа нь ялагдалтайгаа хэрхэн нүүр тулж байгаагаас харагддаг. Ихэнх хүмүүс алдагдлаа нөхөх гэж улайрдаг бол туршлагатай тоглогч нар яагаад алдсан дээрээ дүгнэлт хийдэг. Олон спорт руу зэрэг орж алдаад байгаа бол аль эсвэл слип үүсгэж ороод байнга алдаад байгаа бол та өөрийнхөө хамгийн сайн мэддэг спорт, спортын төрөл дээрээ илүү төвлөрөн сингл бетээр тоглох гээд хичээгээд үзээрэй. Үр дүн шал өөр байх болно гэдэгт итгэлтэй байна.
Бооцооны мөнгөн дүнгээ багасгаж, алдагдлаа багасга
Дараалсан олон хожигдлын дараах хамгийн зөв үйлдлүүдийн нэг бол тогтмол ордог байсан мөнгөн дүнгээ багасгаж багаар тоглох явдал. Та өмнө нь нэг пик рүү 100$-р ордог байсан бол 25$ болгоод үз. Дахиад алдлаа ч гэсэн өмнөхөөсөө 4 дахин бага алдагдал хүлээнэ гэсэн үг шүү дээ.
Санхүүгийн сахилга бат
Монголчууд ч гэлтгүй дэлхий даяараа хамгийн их гаргадаг бас нэг алдаа бол санхүүгийн сахилга батгүй байх явдал юм. Орлого, алдагдлаа зохистой түвшинд удирдах, бооцооны мөнгөн дүнгээ зөв удирдах нь танд шууд амжилт авчрахгүй ч урт хугацаандаа танд маш хэрэгтэй.
Өдөрт хэдэн төгрөгөөр тоглох, алдагдлын лимитээ тогтоож, тухайн өдөр хэчнээн төгрөгний ашиг олвол тоглохоо болино гэх мэтээр та өөрөө өөртөө дүрэм тогтоогоод тоглоод үзээрэй. Дансны зөв менежментийн талаарх манай оруулсан зөвлөгөөнүүдийг дээшээ гүйлгээд нэг уншаарай.
Эцэст нь хэлэхэд хожигдол бол тоглоомын салшгүй нэг хэсэг. Хожигдлоо гээд спорт бооцоонд төсөвлөсөн мөнгөнөөсөө хальж өөрийн хадгаламж, гэр бүлийнхээ хөрөнгө, найз нөхдөөсөө зээл аван хэзээ ч тоглож болохгүй. Та ийм нөхцөл байдалд орсон бол яг одоо бет гэдэг зүйлээс холдсон нь дээр.