17/09/2025
ӨӨРИЙГӨӨ ТАЙВАН ОРХИ...
Өө сэв байнга хайхаа...
Өрөөлтэй өөрийгөө харьцуулахаа...
Өнгөрснөөрөө өөрийгөө шавхуурдахаа...
Ирээдүй рүү өнгийхөө...
Алдаандаа сэтгэл түгшихээ...
Төгс төгөлдөр болох гэж хичээхээ зогсоо...
ХҮҮХДҮҮДЭЭ ТАЙВАН ОРХИ...
Аз жаргалтай байхын тулд тэдэнд юу хэрэгтэй байгааг тов тодорхой мэднэ гэж бодохоо...
Тушаал захирамжаар сургахаа, зөвхөн дагаж мөрдсөн тохиолдолд л шагнахаа...
Эсэргүүцэж үл болох хорио цээр тогтоохоо...
Өөрийн амбицид тохируулж тэдэнд саад болохоо...
Тэдэнд ямар ч шаардлагагүй амжилтаар өөрийн бүтэлгүйтлээ нөхөх гэж оролдохоо...
Тэд үргэлж хүлээлтийг чинь биелүүлэх ёстой гэж бодохоо зогсоо...
ХАЙРТАЙ ХҮМҮҮСЭЭ ТАЙВАН ОРХИ...
Тэд зүгээр л чамд хайртай...
Тиймээс, зүгээр л буцаагаад хайрла, бодлоо тулгах, байхгүй зан ааш шаардахгүйгээр...
Бүх хүслээ зэрэг илэрхийлж битгий тэднийг сандарга...
Хүмүүжүүлэх, дахин хүмүүжүүлэх гэж бүү оролд...
Хязгааргүй хайраа батал гэж хөөрхий тэднийг бүү тарчлаа...
Хяналт тавих доромжлол, хардаж сэрдэх эмгэгээр бүү шаналга...
Тэдний орон зайд халдаж эрхийг нь бүү хөнд...
Тэдний эзэн болох гэж бүү оролд...
Шүүмжлэл, хэтэрсэн шаардлагаар бүү бул...
ХОРВОО ДЭЛХИЙГ ТАЙВАН ОРХИ...
Зүгээр л түүний нэг хэсэг бай, чухал ач холбогдолтой нэгэн байх гэж бүү хичээ...
Зүгээр л түүнийг шүт...
Зүгээр л оногдсон ажлаа хий...
Зүгээр л өөрийнхөө чадахыг бүтээ...
Зүгээр л амьдар...
Хамгийн эхэнд нь өөрийгөө болон бусдыг тайван орхиж чаддаггүй архагшсан доголдлоо эдгээ...
Өөрийгөө тайвшруулах гээд үз...
Өөрийгөө болон өрөөлийг зүгээр л ТАЙВАН ОРХИЧИХ