Secret Mastermind

Secret Mastermind Хүчирхэг эрчүүдийн нууц мастермайнд сэтгэлгээний оро?

9 сарын 4 нд   эвент маань амжилттай болж өндөрлөлөө. Хүрэлцэн ирж оролцсон бүхий л хүмүүстээ баярлалаа. Эрчүүд хамтдаа ...
08/09/2022

9 сарын 4 нд
эвент маань амжилттай болж өндөрлөлөө. Хүрэлцэн ирж оролцсон бүхий л хүмүүстээ баярлалаа. Эрчүүд хамтдаа сурч хөгжиж, боловсорч чаддагийг харуулсан SM-клубийн залуусаараа бахархлаа. 🤗

Өөрийгөө хөгжүүл, боломжоо нээ, хамтдаа хүчтэй хүрээллийг бүтээнэ. SM-клуб👍

SM-подкастын сонсогч нартаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.  "Чиний мэдэхгүй Чи хэн бэ" 2 дахь дугаараа хүргэж байна....
01/09/2022

SM-подкастын сонсогч нартаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. "Чиний мэдэхгүй Чи хэн бэ" 2 дахь дугаараа хүргэж байна.😊
https://youtu.be/zC5P91SFEEM

25/08/2022

ХҮНДЛЭЛ ДУУССАН ГАЗРААС ЭР ХҮН ЯВДАГ...

Эр хүний амин сүнс эхнэр нь түүнийг хүндлэхэд оршдог. Монголчууд “Бат их хийморьтой залуу” гэж ярьдаг шүү дээ. Энэ л хийморь сүлд эхнэр нь өөрийг нь хүндэлдэг эр хүнд оршдог билээ. Эхнэр нь нөхрөө хүндэлдэг айлын эр хүн үнэхээр хийморьтой байдаг. Харин үргэлж эхнэртээ буруу шаагдаж хөдлөх, дуугарах бүрийдээ алдаагаа хэлүүлж шүүгддэг эр хүний хийморь унадаг.
Ийм эрчүүд ихэнхдээ амьдралын ачаа үүрдэггүй, эхнэр нь бүх амьдралаа авч явах нь бий. Хамгийн гол нь энэ эр хүн угаасаа амьдралын ачаа үүрэх чадваргүй байсан уу, эсвэл эхнэрийн буруутгал шүүмжлэлд сэтгэн бодох чадвараа алдсан нэгэн үү гэдгийг бодох л хэрэгтэй. Учир нь буруутгал шүүмжлэлд эр хүн амьдралаа авч явах сэтгэн бодох чадвараа алддаг.

Ингээд хийчихвэл эхнэр уурлах болов уу, тэгээд хийчихвэл бас буруудах болов уу “За за хэрүүл хийж байхаар зүгээр орхисон нь дээр” гээд зүрх нь мохно. Учир нь эр хүн эхнэрийн зүгээс ирэх буруутгал шүүмжлэлд “Би” гэсэн бахархал нь нурснаар хийморь сүлд нь унаж, хийморь сүлдгүй хүнийг найз нөхөд нь орхиж, найз нөхөдгүй болсноор ажилгүй болдог.

Эцэст нь ажилгүй анхиагүй гээд эхнэр нь хаяад явах нь бий. Эхнэр нь өөрийг нь хүндэлдэггүй эр хүн нэг бол өөрийгөө гаргуунд гаргаж яг эхнэрийнхээ үгээр явна. Үгүй бол өөрийн бахархал, хүндлэл хийморь сүлдээ авч үлдэхийн тулд эхнэрээ орхиод явдаг. Хүндлэл дууссан газраас эр хүн явдаг гэдэг нь энэ юм.

Тиймээс Хүндлэл гэдэг нь эр хүнээр насан туршдаа өөрийгөө хайрлуулах түлхүүр. Учир нь Хүндэтгэл дүүрэн эр хүний амьдралын ачаа үүрэх ноён нуруу бат бөх болж, гэр бүл болоод, гэргийнхээ төлөө бүгдийг хийж чадах эр зориг, мэргэн ухаан, хүч чадал ундарч байдаг. Ингээд зогсохгүй нөхөр тань таны дотоод гоо сайханд дурлаж, нас нэмж өтөлсөн ч насан туршдаа нөхөртөө үзэсгэлэнтэй харагдаж, хайрлуулах хүч бол ХҮНДЛЭЛ юм. Ханьтайгаа хамтран бичиж буй ”Хөзрийн Хатан” номын хоёрдугаар дэвтрээс

via: Раашийн Оюундарь

Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе.Манай зөвхөн эрчүүддээ зориулсан  ,    “Чиний мэдэхгүй Ч...
21/07/2022

Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе.
Манай зөвхөн эрчүүддээ зориулсан , “Чиний мэдэхгүй Чи хэн бэ?“ гэсэн сэдвээр эхний дугаараа бэлтгэн хүргэж байна. 🎤🎧
Манай анхны зочноор ДА-ийн Flow consultant
Ментор, ДА-н FC leader Ariunaa Dugaa оролцлоо.

“Чиний мэдэхгүй Чи хэн бэ?“ гэх энэхүү сэдвээрээ бид хүний төрөлх мөн чанар, байгалаас заяасан авъяас, ур чадвар, дахин давтагдашгүй хүч энергийг тодорхойлдог "Баялгийн Динамик" гэж юу болох талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
Подкастаа дуустал нь сонсож шинэ мэдлэг мэдээллийг аваарай.

https://youtu.be/Lc-p5osYJSc

Та бүхэн минь сонсож үзээд таалагдвал бусаддаа share хийгээд хүргээрэй.
Мөн бидний дараа дараагийн подкастуудыг цаг алдалгүй сонсохын тулд пэйжийг дагаарай.


Подкастын зорилго бол мэдээж эрчүүдийнхээ оюун санаа, сэтгэлгээнд нь хөрөнгө оруулах, өсөн хөгжих чадвар, хувь хүний хөгжилд нь үнэ цэнэ8 хүсэл мөрөөдлийг өгөх явдал юм. 🎷🇲🇳
Эр хүн бүхний доторх айдас, санаа зоволт, гуниг гутрал болоод асуудал бэрхшээл нь тэднийг үргэлж зовоож байдаг.
✅Эрчүүд маань нийгмээс ирэх дарамт шахалт, шүүмжлэл, харьцуулалт, үл тоогдох зэрэг асуудлуудыг хэрхэн даван туулах
ёстой вэ?
✅Амжилтанд хүрэхийн тулд хэрхэн алдаа оноотойгоо нүүр тулах вэ?
✅Өөрийн мөрөөдлийн би-г бүтээхийн тулд хаанаас нь эхлэх вэ?
✅Хэрхэн өөрийгөө ялан дийлж, айдсаа даван туулах вэ?
✅Ажил карьериа өсгөж нийгэмд хэрхэн байр сууриа олох вэ?
✅Сайн аав, сайн хань, сайн анд нөхөр байхад юу хамгийн чухал вэ?
Энэ мэт асуудлууд бидний толгойд байнга эргэлдэж байдаг. Тэгвэл энэ бүхэндээ хариулт авахын тулд манай подкасттай хамт байгаарай.
Өөрийгөө хөгжүүл, боломжоо нээ
Хамтдаа хүчтэй хүрээллийг бүтээе! 💪
- SM клуб

Хоёр сайхан харцагын гайхалтай барилдаан боллоо👏🤗 Аварга, Арслан хоёртоо халуун баяр хүргэе👏 Монгол түмэн минь сайхан на...
12/07/2022

Хоёр сайхан харцагын гайхалтай барилдаан боллоо👏🤗
Аварга, Арслан хоёртоо халуун баяр хүргэе👏
Монгол түмэн минь сайхан наадаарай🇲🇳🤗

Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе.Манай зөвхөн эрчүүддээ зориулсан  ,   бэлтгэн хүргэх бол...
05/07/2022

Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе.
Манай зөвхөн эрчүүддээ зориулсан , бэлтгэн хүргэх болсондоо туйлын их баяртай байна. Бид подкастаа “Чиний мэдэхгүй Чи хэн бэ?“ гэсэн сэдвийн хүрээнд цуврал 10 дугаарыг хүргэхээр бэлтгэж байна. 🎤🎧
Мөн анхны зочноор хэн байх бол? 🤔
Та бүхэн санаа бодлоо хуваалцаарай.

Подкастын зорилго бол мэдээж эрчүүдийнхээ оюун санаа, сэтгэлгээнд нь хөрөнгө оруулах, өсөн хөгжих чадвар, хувь хүний хөгжилд нь үнэ цэнэ хүсэл мөрөөдлийг өгөх явдал юм. 🎷🇲🇳

Эр хүн бүхний доторх айдас, санаа зоволт, гуниг гутрал болоод асуудал бэрхшээл нь тэднийг зовоож байдаг.
✅Эрчүүд маань нийгмээс ирэх дарамт шахалт, шүүмжлэл, харьцуулалт, үл тоогдох зэрэг асуудлуудыг хэрхэн даван туулах
ёстой вэ?
✅Амжилтанд хүрэхийн тулд хэрхэн алдаа оноотойгоо нүүр тулах вэ?
✅Өөрийн мөрөөдлийн би-г бүтээхийн тулд хаанаас нь эхлэх вэ?
✅Хэрхэн өөрийгөө ялан дийлж, айдсаа даван туулах вэ?
✅Ажил карьериа өсгөж нийгэмд хэрхэн байр сууриа олох вэ?
✅Сайн аав, сайн хань, сайн анд нөхөр байхад юу хамгийн чухал вэ?
Энэ мэт асуудлууд бидний толгойд байнга эргэлдэж байдаг. Тэгвэл энэ бүхэндээ хариулт авахын тулд манай подкасттай хамт байгаарай.

Өөрийгөө хөгжүүл, боломжоо нээ
Хамтдаа хүчтэй хүрээллийг бүтээе! 💪

- SM клуб

Address

Bayangol District
Ulaanbaatar
13345

Alerts

Be the first to know and let us send you an email when Secret Mastermind posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Secret Mastermind:

Share

Category