IMMAcademy

Call Directions Contact the business

IMMAcademy International Marketing and Management Academy

04/08/2026

Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
НЬЮ-ЙОРК /Forbes/.

Нийгэмд эрэлттэй байгаа мэргэжлүүд цаг үеэ даган өөрчлөгдөж байдаг.
Тэгвэл одоо ямар мэргэжил хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгааг мэдэхийн тулд “Studyportals” цахим платформ дэлхийн 3500 дээд боловсролын сургуулийн англи хэлээр хэрэгжүүлдэг 200 мянга гаруй бакалаврын хөтөлбөрийн мэдээллийг судалснаар 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ.

1. ба үүлэн тооцоолол
Мэргэжлийн эрэлт:
• 2022 оноос хойш 53.6 хувиар нэмэгдсэн
• суралцах хүсэлтэй хүүхдүүдийн тоо 2.7 дахин нэмэгдсэн

Дэлхий даяар үүлэн тооцоолол, вэб сайт, программуудыг хөгжүүлэх, дэмжихэд шаардлагатай технологийн чиглэлээр суралцах сонирхолтой оюутнуудын тоо асар хурдацтай нэмэгдэж байгаа нь бизнесийн салбар, нийгмийн харилцаанд тасралтгүй явагдаж буй цахим өөрчлөлттэй холбоотой.

2.
Мэргэжлийн эрэлт:
• 2022 оноос хойш 43.6 хувиар өссөн
• суралцах хүсэлтэй хүүхдүүдийн тоо 2.9 дахин нэмэгдсэн

Дэлхийн уур амьсгал дулаарч, байгалийн нөөц жилээс жилд багасаж буйтай холбоотойгоор улс орнууд сэргээгдэх эрчим хүчинд шилжиж байгаа нь энэ чиглэлээр суралцах хүсэлтэй оюутнуудын тоо ялангуяа Европт хамгийн ихээр нэмэгджээ.
Тэр дундаа Германд эрэлт ихтэй байгаа бөгөөд тогтвортой эрчим хүчний чиглэлээр бакалаврын зэрэг олгох хамгийн сайн хөтөлбөрийг Герман, Нидерланд, Итали, Ирланд улсуудад боловсруулсан байна.

3.
Мэргэжлийн эрэлт:
• 2022 оноос хойш 36.1 хувиар өссөн
• суралцах хүсэлтэй хүүхдүүдийн тоо 4.4 дахин нэмэгдсэн

Хиймэл оюуны технологиуд хурдацтай хөгжсөн нь олон оронд энэ чиглэлээр мэргэшсэн боловсон хүчний огцом хомсдолыг бий болгожээ.
Энэ чиглэлээр бакалаврын зэрэг олгох хөтөлбөрүүдийн дийлэнх нь АНУ, Их Британийн их дээд сургуулиудад төвлөрч байгаа бол Азийн орнуудын, ялангуяа Пакистаны залуус эдгээр хөтөлбөрт идэвхтэй хамрагдаж байна.

4.
Мэргэжлийн эрэлт:
• 2022 оноос хойш 34.1 хувиар өссөн
• суралцах хүсэлтэй хүүхдүүдийн тоо 2.9 дахин нэмэгдсэн

Өнөөдөр олон салбарт шийдвэр гаргах, үйл явцыг автоматжуулахын тулд мэдээллийн дүн шинжилгээнд суурилж байгаа тул хиймэл оюуны технологи эрэлт хэрэгцээтэй болж байна.
Сүүлийн үед Герман, Бангладеш, Пакистан, Марокко, Непалаас олон оюутан машин сургалтыг сонирхох болжээ.

5.
Мэргэжлийн эрэлт:
• 2022 оноос хойш 32.9 хувиар өссөн
• суралцах хүсэлтэй залуусын тоо 3.5 дахин нэмэгдсэн.

Хэрэглэгчийн туршлагыг загварчлах нь техник, төхөөрөмжүүд, цахим хуудсууд, программуудтай ажиллахад тохиромжтой хэрэгслүүдийг бий болгоход тусалдаг.
Оюутнууд энэ чиглэлээр ихэнхдээ Бельги, Швед, Нидерландад суралцаж байна.

6.
Мэргэжлийн эрэлт:
• 2022 оноос хойш 28.6 хувиар нэмэгдсэн
• суралцах хүсэлтэй залуусын тоо 4.7 дахин нэмэгдсэн

Европын эрх зүйн тогтолцоо нь Европын Холбооны гишүүн орнуудын нутаг дэвсгэрийг хамардаг тул эдгээр орны иргэд уг тогтолцоог судлахыг хамгийн ихээр сонирхож байна. “Европын хууль эрх зүй” хөтөлбөрийг ихэвчлэн Нидерланд, Герман, Итали, Польш, Румын улсуудын оюутнууд сонгодог.

7.
Мэргэжлийн эрэлт:
• 2022 оноос хойш 25.7 хувиар өссөн
• суралцах хүсэлтэй оюутнуудын тоо 2.7 дахин нэмэгдсэн

Мэдээллийн технологи нь ихэнх бизнесийн үйл явцын цөм нь байдаг учраас эл мэргэжил нь дэлхий даяар эрэлттэй, нэр хүндтэй хэвээр байгаагийн зэрэгцээ тухайн чиглэлийн боловсролын хөтөлбөрүүдийн эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна.

8.
Мэргэжлийн эрэлт:
• 2022 оноос хойш 24.1 хувиар өссөн
• суралцах хүсэлтэй залуусын тоо 2.9 дахин нэмэгдсэн

Манай гаргийн алслагдсан бүс нутгуудад чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээ бий болсноор шүдний эмчийн хэрэгцээ байнга нэмэгдэж байна.
Өмнөд Африк, Пакистаны залуучууд шүдний эмч болохыг хамгийн ихээр хүсэж байгаа ажээ.

9.
Мэргэжлийн эрэлт:
• 2022 оноос хойш 15.5 хувиар өссөн
• суралцах хүсэлтэй залуусын тоо 2.9 дахин нэмэгдсэн

Даяаршил ба улс орнууд хоорондын эв нэгдэлгүй байдал гэсэн хоёр чиг хандлага газар аваад буй өнөө үед олон улсын бизнес, худалдааны харилцааны чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ байнга нэмэгдэж байна.

10.
Мэргэжлийн эрэлт:
• 2022 оноос хойш 12.4 хувиар өссөн
• суралцах хүсэлтэй залуусын тоо 2.6 дахин нэмэгдсэн

Программ хангамж хөгжүүлэх хөтөлбөрүүдийн эрэлт хэрэгцээ нь дээр дурдсан мэргэжлүүдээс арай бага хурдацтай нэмэгдэж байгаа боловч хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн нэг хэвээр байна.

[email protected]

28/06/2026

БҮТЭЭМЖ НЭМЭГДҮҮЛЭХ 7 ДАДАЛ

1. Хаана ч 10 минутын өмнө оч

Өөртөө үргэлж жижиг “нөөц цаг” гаргаж өг. Ингэснээр та яарсан, сандарсан, амьсгаадсан байдалтай биш, толгой цэгцтэй очно. Энгийн сонсогддог ч олон асуудлыг эхлэхээс нь өмнө шийддэг. Цагийн дарамт багасахад стрессийн хариу урвал намжиж, тархи шийдвэр гаргалт болон анхаарал төвлөрөлд илүү сайн ажилладаг.

2. Ажлын өдрийг хаах ёслолтой бол

Өдөр бүр ажлаа нэг ижил байдлаар дуусга: ширээгээ цэгцэл, нээлттэй tab-уудаа хаа, маргааш хийх хамгийн чухал 3 ажлаа бич. Тодорхой хаалтын үйлдэл хийх нь тархинд “ажил дууссан” гэсэн дохио өгч, дуусаагүй ажлын талаарх сэтгэл түгшээх бодлыг багасгадаг.

3. 1000 шийдвэрийг орлох нэг шийдвэр гарга

Ачаалал дүүрэн үед шинэ ажил, шинэ төсөл, шинэ амлалтанд “үгүй” гэж хэл. Нэг зөв “үгүй” таны дараа гаргах байсан олон жижиг шийдвэрийг шууд устгана. Шийдвэрийн тоо цөөрөхөд cognitive load буюу танин мэдэхүйн ачаалал багасаж, тархи үнэхээр чухал зүйлдээ илүү их нөөц зарцуулдаг.

4. 40%-ийн дүрэм

Ярихаасаа илүү сонс. Харилцан ярианд сонирхолтой асуулт асууж, нөгөө хүндээ ярианы 60%-ийг өг. Идэвхтэй сонсох нь итгэлцэл, нийгмийн холбоо, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, хамтын ажиллагааны чанарыг сайжруулдаг.

5. Гүн ажлын дахин эхлэлт

Өглөө бүр 90 минутыг хамгийн чухал ажилдаа хааж тавь. Имэйл, чат, утас руугаа хүрэхээс өмнө гол ажлаа барьж ав. Анхаарал сарниагүй урт хугацааны төвлөрөл нь working memory буюу ажлын ой болон executive function буюу гүйцэтгэх удирдлагын системийг нэг чиглэлд ажиллуулж, бүтээмжийг огцом нэмэгдүүлдэг.

6. NSDR завсарлага

Өдөр бүр 10 минут NSDR буюу Non-Sleep Deep Rest — унтахгүйгээр гүн амрах бясалгал, тайвшруулах аудио сонс. Тэгээд эрч хүч чинь яаж өөрчлөгдөхийг ажигла. Богино хугацааны гүн амралт нь мэдрэлийн системийг parasympathetic mode буюу тайвшрал-сэргэлтийн горим руу шилжүүлж, стрессийн ачааллыг бууруулдаг.

7. 2 минутын дүрэм

2 минутаас бага хугацаанд хийх боломжтой ажил байвал шууд хий. Жижиг ажлуудыг жагсаалт руугаа нэмээд өөртөө бичил хогийн овоолго бүү үүсгэ. Жижиг даалгаврыг шууд гүйцэтгэх нь task residue буюу дуусаагүй ажлын үлдэгдэл бодлыг багасгаж, сэтгэцийн орон зайг чөлөөлдөг.

Бүтээмж гэдэг их ажил хийхдээ биш.
Хэрэггүй зүйлд тархиа бага үрж, чухал зүйлдээ хүчээ зөв хадгалахдаа байдаг.

Энэ хэлийг л мэдээд авчих тэгээд л ок шүү1. ChatGPT.com – Ямар ч асуудлыг бодож, тайлбарлаж, шийдэж өгнө2. PicWish.com –...
09/04/2026

Энэ хэлийг л мэдээд авчих тэгээд л ок шүү

1. ChatGPT.com – Ямар ч асуудлыг бодож, тайлбарлаж, шийдэж өгнө
2. PicWish.com – Зургийн background-ийг автоматаар арилгана
3. Perplexity.ai – Судалгаа, мэдээллийг маш хурдан, эх сурвалжтай олж өгнө
4. Suno.ai – Дуу, хөгжим зохионо (AI music)
5. Canva.com – Poster, reel, story, дизайн хийх
6. ElevenLabs.io – Дуу хоолой clone хийж, текстийг ярьдаг болгоно
7. Luma.ai – 3D модель, AI дүрс үүсгэнэ
8. RecCloud.com – YouTube видеог товчлон хураангуйлна
9. Runway.ml – Видео засварлах, AI эффект нэмэх
10. Descript.com – Podcast, аудио, видео засварлах
11. Syllaby.io – Faceless видео автоматаар үүсгэнэ
12. Skysnail.io – Viral thumbnail хийнэ

📌 Хэрэг болж магадгүй тул хадгалаад аваарай
🔥 Контент, маркетинг, бизнес, AI сонирхдог бол заавал хэрэгтэй жагсаалт.

Generate CTR-optimized thumbnails for your YouTube videos

Оюутан залуус, судлаачдад ч гэсэн хэрэгтэй. Одоо цагаа зөв зарцуулж, ажлаа ухаалгаар амжуулдаг үе ирсэн шүү. Хадгалаад а...
15/03/2026

Оюутан залуус, судлаачдад ч гэсэн хэрэгтэй. Одоо цагаа зөв зарцуулж, ажлаа ухаалгаар амжуулдаг үе ирсэн шүү. Хадгалаад аваарай.
💫 PopAi: Тайлан, эссэ, бизнесийн бичиг баримт бичих хялбар талбар. Word, PDF бичвэрүүдийн хураангуйг гаргаж өгнө. https://www.popai.pro/en/ai-writing
💫 Noiz: Youtube бичлэгийн хураангуй хийх сайт. Мөн бичлэгийг бичвэр болгон хөрвүүлэх боломжтой. Үнэ төлбөргүй. https://noiz.io/
💫 Sharly AI: 50 гаран төрлийн файлыг оруулж хураангуйлан унших боломжтой. Оруулсан файлаасаа хэрэгтэй зүйлийг асууж, файлтайгаа ярилцаад явах боломжтой. https://sharly.ai/
💫 Anara: Ном, аудио, их хэмжээний бичвэрийг хураангуйлах оюутан, судлаачдын хэрэглэж болох гоё хэрэглүүр. Үнэ төлбөргүй хувилбараар сард 15 бичвэр гаргах боломжтой. https://anara.com/
💫 Scribbr: Бичсэн бичвэрээ шалгуулж, янзлуулж, эсвэл бусдын ажлыг хуулсан эсэхийг шалгаж, янз бүрийн ишлэл тaтaх, үүсгэхэд таны хамгийн сайн туслах байх болно.
Эх сурвалж: Алтангэрэл Эрдэнэхуяг

Automate your research workflows with Anara's AI. Build research library, verify sources, and collaborate with your team. Trusted by researchers worldwide.

19/11/2025

Ажлын байр гэдэг бол зүгээр цалинтай байлгадаг газар биш юм.

Ажлын байрандаа хүн:
- төлөвшиж хөгждөг
- чадвар нь төгсөрдөг
- бие биетэйгээ нөхөрлөдөг
- удирдлага болон соёлоосоо суралцдаг газар юм.

Ажлын байр шиг сайн сургууль гэж үгүй. Бүр мөнгө олонгоо сурдаг сургууль юм шүү дээ.

05/10/2025
Таны амьдралыг өөрчлөх том агшин танд хэрэггүй. Зүгээр л зоригтой нэг агшин байхад л болно.
09/09/2025

Таны амьдралыг өөрчлөх том агшин танд хэрэггүй. Зүгээр л зоригтой нэг агшин байхад л болно.

25/04/2025

🌍 2025 онд дэлхий нийтээр зайлшгүй суралцах шаардлагатай 7 ур чадвар

Технологи хурдацтай хөгжиж, хиймэл оюун ухаан, автоматжуулалт, бүтээлч эдийн засаг (creator economy) эрчээ авч буй энэ үед дэлхий даяарх хүмүүс дараах ур чадваруудад анхаарч байна. Хэрэв та ирээдүйд өрсөлдөх чадвартай, үнэ цэнтэй хүн байхыг хүсвэл эдгээрийг одооноос эзэмшиж эхлээрэй:

💡 1. Бүтээлч сэтгэлгээ ба инноваци

Дэлхийн эдийн засгийн форумын судалгаагаар 2025 онд хамгийн эрэлттэй байх ур чадвар бол "бүтээлч сэтгэлгээ" юм.
AI, автоматжуулалт олон ажлыг орлох ч, шинийг санаачлагчид хэзээд үнэ цэнтэй хэвээр байна.

🛠️ Жишээ нь: Дизайн хийх, сошиал контент бүтээх, шинэлэг шийдэл санал болгох, хэрэглэгчийн асуудлыг бүтээлчээр шийдэх чадварууд.

🤖 2. Хиймэл оюун ухаантай ажиллах чадвар

ChatGPT, Midjourney, Copilot зэрэг AI хэрэгслүүдийг зөв ашиглаж сурах нь ажилтнуудын бүтээмжийг 3-5 дахин нэмэгдүүлж байна.
AI бол таны өрсөлдөгч биш, харин хүчирхэг туслагч.

🧠 Суралцах хэрэгслүүд: Prompt engineering, AI automation, видео бүтээгч AI, photo generetor гэх мэт.

📊 3. Өгөгдөлд суурилсан сэтгэлгээ

“Data is the new oil” гэдэг нь зүгээр ч нэг үг биш.
Аливаа шийдвэрийг баримтад үндэслэн гаргах нь бизнес, маркетинг, карьерын гол түлхүүр болж байна.

📈 Жишээ: Excel, Google Analytics, BI, AI дээр суурилсан дата унших чадвар, хэрэглэгчийн зан төлөвийг ойлгох.

📱 4. Дижитал маркетинг ба контент бүтээгчийн ур чадвар

2024 онд TikTok болон Instagram, FB дээр дижитал бүтээгдэхүүн борлуулж буй хүмүүсийн орлого 200% өссөн.
Дэлхий даяар олон мянган хүн утсаа ашиглан онлайн бизнес эхлүүлж байна.

🎥 Үндсэн хэрэгслүүд: Canva, CapCut, Notion, Reel, YouTube Shorts, Gumroad, Stan Store, Beacons

🌐 5. Cross Culture (соёл хоорондын) харилцаа ба багийн ажиллагаа

Олон улсын багт ажиллах, дэлхийн зах зээлд гарах нь аль хэдийнээ хэвийн үзэгдэл болсон.
Цагийн бүс, хэл, соёлын ялгаатай багтай хамтран ажиллах чадвар зайлшгүй хэрэгтэй.

🌏 Суралцах зүйлс: Англи хэл, соёлын мэдрэмж, виртуал баг удирдах чадвар

⏳ 6. Уян хатан байдал ба хурдан дасан зохицох чадвар

Ирээдүйд нэг ажлыг бүх насаараа хийх биш, нэг хүн амьдралдаа 4–6 удаа мэргэжлээ солих магадлалтай байна.
Өөрчлөлтөд дасан зохицох, хурдан суралцах чадвар хамгийн үнэтэй хөрөнгө.

🌀 Ажилгүй болохоос айх биш, сурах чадвараа хөгжүүл.

💰 7. Дижитал орлого олох ур чадвар

Дэлхийн залуус уламжлалт ажлын орчноос гарч, өөрийн мэдлэг, ур чадвараа ашиглан онлайнд орлого бий болгож байна.
Өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, хоббигоороо орлого олох боломж хэзээ хэзээнээс илүү нээлттэй.

🧭 ДҮНЭЖ ХЭЛЭХЭД:
2025 он бол хэн их мэдлэгтэй нь биш, хэн илүү уян хатан, техник технологитой найз, бүтээлч сэтгэлгээтэй хүн ялалт байгуулах жил юм.
Одооноос ямар нэгэн ур чадварыг сонгоод, хичээллэж эхэл. Ирээдүй таны гарт бий🌹

28/03/2025

Friedrich Ebert Foundation Scholarship in Germany 2025-26

Study Level: Bachelor's, Master's and Diploma degree programmes,

Link: https://scholarshipscorner.website/friedrich-ebert-foundation-scholarship/

Scholarship: International students receive a monthly stipend of 934 EUR. Additionally, health insurance costs are covered, and scholars with a child receive an extra allowance of 160 EUR per month.

Credit: DAAD
All information is sourced from and rewritten based on official website. For credit, please email or message us

28/03/2025

Australia Awards Scholarships 2026 | Fully Funded

The scholarship will cover:

1) Full tuition fee.
2) Return air travel in economy class.
3) Establishment allowance.
4) Contribution to living expenses.
5) Introductory program to let you know about living and studying information in Australia.
6) Overseas student health coverage.
7) Fieldwork support.
(8) Supplementary academic support.

For more info, visit: https://scholarshipscorner.website/australia-awards-scholarships/

Deadline: April 30, 2025.

Credit: Department of Foreign Affairs and Trade, Australia
All information is sourced from and rewritten based on official website. For credit, please email or message us.

Address

Chingeltei District
Ulaanbaatar
15171

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97670108000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when IMMAcademy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to IMMAcademy:

Shortcuts

Share