Төрийн захиргаа судлалын хүрээлэн

Төрийн захиргаа судлалын хүрээлэн preparation of public servants and specialists

24/01/2026

ЧАДАМЖИЙГ ОНОШЛОХ СУДАЛГАА МАРГААШ ОРОН ДАЯАР БОЛНО

Төрийн захиргааны албан хаагчийн чадамжийг оношлох судалгааг 2026 оны 01 сарын 23-ны баасан гарагт орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулна. Судалгаанд оролцогч судалгаа бөглөх холбоосоор нэвтэрч, 30 асуултыг 60 минутын хугацаанд бөглөж, илгээх бөгөөд холбогдох мэдээлэл, зааврыг бэлтгэж, төрийн байгууллагуудад хүргүүлээд байна.

Төрийн албан хаагчийн чадамжийг оношлох энэхүү судалгаа нь шалгалт биш тул урьдчилан бэлдэх шаардлагагүй.

Төрийн албан хаагчийн чадамжийн хүрээг 2025 онд шинэчлэн баталсантай холбогдуулан төрийн захиргааны албан хаагчдын мэдлэг, ур чадвар, хандлага, чадамжийг судлах, чадамжийн хэрэгцээнд суурилсан сургалт, хөгжлийн бодлогыг сайжруулах, хүний нөөцийн төлөвлөлтөд ашиглах үндэслэл бүхий мэдээллийг бүрдүүлж, дүн шинжилгээ хийх зорилготой судалгаа юм.

Судалгаа, оношилгооны зохион байгуулалтад дараах зүйлсийг зөвлөн анхааруулж байна. Үүнд:

❗️ Энэ удаагийн судалгаанд зөвхөн төрийн захиргааны албан хаагчид оролцоно. Төрийн үйлчилгээ, төрийн тусгай, төрийн улс төрийн албан хаагчийн судалгааг үе шаттай зохион байгуулна.

❗️ Хувь хүний үнэлгээг төрийн албан хаагчийн портал системээр зөвхөн өөрт нь хүргүүлнэ. Хувь хүний судалгаа, оношилгооны үр дүнг байгууллагын удирдлагад мэдээлэхгүй.

❗️ Судалгаа, оношилгоог компьютер, эсхүл гар утсаараа бөглөх боломжтой.

❗️ Товлосон хугацаанаас урьдчилан бөглөх, эсхүл хуваарьт цаг дууссаны дараа нөхөн бөглөх боломжгүй тул хуваарьт цагтаа хамрагдах шаардлагатай.

❗️Ажил үүргээ гүйцэтгэж байгаа ажлын байран дээрээсээ, эсхүл албан томилолтоор ажиллаж байгаа, чөлөөтэй бол байгаа газраасаа бөглөж, илгээх боломжтой.

❗️ Судалгаа нь түшмэлийн ангиллаараа ялгаатай агуулгатай тул удирдах, гүйцэтгэх албан тушаалын төрлөөр тэргүүн, эрхэлсэн, ахлах, дэс, туслах түшмэлийн ангиллаар үүсгэсэн холбоос, QR кодыг зөв сонгож, өөрийгөө шударгаар сорих, үнэлэх зорилгоор бөглөх шаардлагатай.

❗️ Төрийн байгууллага, түүний удирдах албан тушаалтан зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж, бусад албан хаагчдыг ажлын байранд түр сэлгэх, завсарлага авхуулах, өөр үйл ажиллагаа давхцуулахгүй, төрийн захиргааны албан хаагчдаа бүрэн хамруулах, техник, хэрэгсэл, байр танхимын боломжит нөхцөлөөр хангах, цахилгаан, интернэтийн сүлжээ тасрах эрсдэлээс сэргийлж, бэлэн байдлыг хангах (тог, сүлжээ баригч)-д анхаарч ажиллахыг зөвлөж байна.

❗️ Судалгааны үр дүнтэй холбоотой хувь хүний мэдээллийн нууцлалыг хангаж, зөвхөн улсын хэмжээний нэгдсэн хэлбэрээр мэдээлнэ.

СУДАЛГАА, ОНОШИЛГООНД ОРОЛЦОХ ЦАГИЙН ХУВААРЬ:

Улсын хэмжээнд доорх хуваарийн дагуу Улаанбаатарын цагаар нэгэн зэрэг эхэлнэ.

🕙 I ээлж (Удирдах албан тушаалтан: тэргүүн, эрхэлсэн түшмэл. 10:00-11:00 цагт)

🕛II ээлж (Удирдах албан тушаалтан: ахлах, дэс түшмэл. 12:00-13:00 цагт)

🕒III ээлж (Гүйцэтгэх албан тушаалтан: тэргүүн, эрхэлсэн, ахлах, дэс, туслах түшмэл. 15:00-16:00 цагт)

ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТАД ОРХОД ШААРДЛАГАТАЙ МЭДЭЭЛЭЛ
03/03/2022

ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТАД ОРХОД ШААРДЛАГАТАЙ МЭДЭЭЛЭЛ

1Төрийн албаны ерөнхий шалгалтад орох иргэндараах баримт бичиг, мэдээллийг

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ 4 ДҮГЭЭР САРД БОЛНОТөрийн албаны 2022 оны эхний ерөнхий шалгалтыг 2022 оны 4 дүгээр сарын ...
09/02/2022

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ 4 ДҮГЭЭР САРД БОЛНО

Төрийн албаны 2022 оны эхний ерөнхий шалгалтыг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэв.
Төрийн албаны энэ удаагийн ерөнхий шалгалтыг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, аймаг, нийслэлийн Салбар зөвлөл, Төв болон салбар комисс, олон нийтийн хяналт дор зохион байгуулна.
Шалгалтын бүртгэл 2022 оны 2 дугаар сарын 17-ны 09:00 цагаас 3 дугаар сарын 19-ний 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаатай цахимаар явагдана.

22/10/2021

#МЕРИТ зарчим гэдэг бол
МЭДЛЭГ УР ЧАДВАР + СЭТГЭЛ ЗҮТГЭЛ= БУСДАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨХ гэсэн үг...

Төрийн албаны зөвлөлийн гол ажлын нэг хуулийн дагуу томилгоо...
15/10/2021

Төрийн албаны зөвлөлийн гол ажлын нэг хуулийн дагуу томилгоо...

Зөрчил арилгах хугацаатай үүрэг өгөв.

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.Өглөөний мэнд. Билэгт сайн өдөр цахим бүртгэл маань эхэлсэн байна. Бүртг...
22/09/2021

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.

Өглөөний мэнд. Билэгт сайн өдөр цахим бүртгэл маань эхэлсэн байна.

Бүртгэлд хамрагдсан иргэдийн жагсаалтад өөрийнхөө бүртгэлийг эцгийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаараар хайж болно!

Хувийн мэдээллээ бусдад мөнгө төлж алдахгүй байхыг анхааруулъя. Төлбөртэй бүртгэж өгөх хүмүүс их байгааг болгоомжлоорой.

Бүртгэлийн хугацаанд өөрийн мэдээллээ засах боломжтой.

https://exam.csc.gov.mn/

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ ЗАРЛАГДЛАА.Төрийн албаны 2021 оны гурав дахь ерөнхий шалгалтыг зохион байгуулахаар Т...
16/09/2021

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ ЗАРЛАГДЛАА.

Төрийн албаны 2021 оны гурав дахь ерөнхий шалгалтыг зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж, шалгалтын товыг тогтоолоо.

Шалгалтын бүртгэл 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагаас 10 дугаар сарын 22-ны өдрийн 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаатай цахимаар явагдана.

Төрийн албаны намрын ерөнхий шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, салбар комисстай хамтран, олон нийтийн хяналттайгаар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар Төрийн зөвлөлийн тогтоол батлагдлаа.

Ерөнхий шалгалтыг өнгөрсөн жилээс эхлэн технологийн дэвшлийг ашиглан, 100 хувь цахимаар зохион байгуулдаг болсноор иргэдэд чирэгдэлгүй, хүнд сурталгүй байх нөхцөлийг бүрдүүллээ.

Төрийн албаны зөвлөлөөс шалгалтын комиссын гишүүдийг чадавхжуулахад онцгойлон анхаарч, Ли Куан Юүгийн Сингапурын Төрийн бодлогын сургуулийн олон улсын тэтгэлэгт хөтөлбөр болон дотоодын бусад сургалтад үе шаттай хамруулж байна. Иргэдэд шалгалтад бэлтгэх боломжийг бүрдүүлж, сорилын ном, Е-ТAZ утасны апплейкшн, өөрийн сайтад “Хамтдаа бэлтгэе” цэсийг ажиллуулснаар 2021 онд өмнөх шалгалтад бүртгүүлсэн иргэдийн 33 хувь нь тэнцсэн байна.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

Тооноос чанарт шилжих шилжилт ойртсоор...Төрийн албан хаагчдын тоо сүүлийн жилүүдэд өссөөр байгаа нь төсөвт дарамт болоо...
15/09/2021

Тооноос чанарт шилжих шилжилт ойртсоор...

Төрийн албан хаагчдын тоо сүүлийн жилүүдэд өссөөр байгаа нь төсөвт дарамт болоод байна.

Ерөнхий сайдын Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөх Л.Цэдэвсүрэн: Төрөөс цалин хөлс авдаг 198.000 албан хаагч байна. Удир...
12/09/2021

Ерөнхий сайдын Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөх Л.Цэдэвсүрэн:

Төрөөс цалин хөлс авдаг 198.000 албан хаагч байна. Удирдлагын академиас хийсэн төрийн албан хаагчийн ажлын үр дүнгийн үнэлгээний судалгаанаас үзэхэд, хангалттай үнэлгээг төрийн албан хаагчдын 90 гаруй хувь нь авч байна гэжээ. Энэ үнэлгээ бүрийн цаана урамшуулал, шагнал, нэмэлт цалингийн асуудал давхар явж байдаг.

Гэтэл иргэдийн дунд явуулсан судалгаагаар төрийн албан хаагчдын ажлын чадварыг сайжруулах, ёс зүйтэй байх, хариуцлагатай байхыг шаардсан, ажил сул, хангалтгүй байгааг илэрхийлсэн байна.

Монгол Улсад чадварлаг-мэргэшсэн-сэтгэлтэй-санаачилгатай-ёс зүйтэй-шударга төрийн албан хаагч л ажиллах ёстой. Хийсэн ажилдаа гаргасан үр дүндээ, иргэнд хүрсэн чанартай үйлчилгээндээ тохирсон цалин хөлсийг төрийн албан хаагч авах ёстой.

Address

авто замчдын гудамж
Ulaanbaatar

Telephone

+97698055533

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Төрийн захиргаа судлалын хүрээлэн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Төрийн захиргаа судлалын хүрээлэн:

Share