Horsepower Sydney ХХК

Horsepower Sydney ХХК Хорс повер Сидней ХХК - Адууны нэмэлт тэжээл болон хурдан морины хөлний тарилгын төрөлжсөн худалдаа

24/05/2026

ZYCAN- хөлний тариаг танилцуулж байна. Тарианы ач холбогдол, үр нөлөө, хэрэглэх заавар гэх мэт уяачдын үргэлж асуудаг асуултнуудад хариулт өгч чадна гэдэгт итгэлтэй байна.
Тарианы талаарх мэдээллийг: Малын их эмч О.Мягмарсүрэн
Sponsored by: Horsepower Sydney

Бидэнтэй холбогдох утасны дугаар: 📞98111205 📞99881205 📞88788704

13/04/2026
13/04/2026
12/04/2026
09/04/2026
07/04/2026

“Ирээдүйн түмэн эх” буюу 1000 ам.долларын бооцоот уралдаанд хурдан даагаа түрүүлгэсэн гал, уяач нь дараа жилийн наадмыг зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Өмнөх жилийн уралдаанд хурдан хээр даагаа түрүүлгэсэн Төв аймгийн Заамар сумын харьяат Монгол Улсын Алдарт уяач Жигжигдсүрэнгийн Түмэн-Өлзий болон түүний харьяалагддаг “Идэр хурд” галынхан энэ жилийн уралдааныг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд хурдан дааганы уралдаанд эхний 32-т багтсан унаач хүүхдүүдийн дунд бөхийн барилдаан зохион байгуулж, түрүүлсэн унаачийг автомашинаар шагнахаар болсон нь наадмын өнгийг улам чимж, илүү сонирхолтой болгож байна.

03/04/2026

🇲🇳 ДҮНЖИНГАРАВ яагаад улсын бүсийн зэрэглэлгүй болох вэ?

Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо-ны нэрэмжит “ДҮНЖИНГАРАВ-2026” хаврын хурдан морины уралдаан 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хүй долоон худаг, Цагаан хөтөлд зохион байгуулагдана.

Тус уралдаан
🐎 ИХ НАС
🐎 СОЁОЛОН
🐎 СОНГОМОЛ ДУНД насны ангиллаар зохион байгуулагдах бөгөөд уяачид, морь сонирхогч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

‼️ Жич: “ДҮНЖИНГАРАВ-2026” хаврын хурдан морины уралдаан нь улсын бүсийн зэрэглэлгүй болно.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.18-д “Засгийн газрын шийдвэрээр нэгэн зэрэг дөрөв хүртэл бүсэд хурдан морины шигшмэл, бүсийн уралдааныг зохион байгуулна” гэж заасныг үндэслэн Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчдийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар аймаг, салбар холбоодоос ирүүлсэн “Улсын чанартай бүсийн хурдан морины уралдааныг орон нутагт зохион байгуулах тухай” саналуудыг хэлэлцэн бүсийн хурдан морины уралдааныг дараах аймгуудад 2026 оны 07 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд тус тус зохион байгуулах саналыг Монгол Улсын Засгийн газарт уламжилсан билээ. Үүнд:

• Говийн бүс – Дундговь аймаг
• Зүүн бүс – Сүхбаатар аймаг
• Баруун бүс – Завхан аймаг
• Төвийн бүс – Сэлэнгэ аймаг

Иймд дээрх хуулийн заалт болон бүсийн уралдаануудын зохион байгуулалтын хүрээнд Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны “ДҮНЖИНГАРАВ-2026” хаврын хурдан морины уралдаан нь бүсийн уралдааны ангилалд хамаарахгүй ММСУХ-ны нэрэмжит уралдаанаар энэ жил зохион байгуулагдах юм.

Хэрэв “ДҮНЖИНГАРАВ-2026” хаврын уралдааныг Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаан болгох тохиолдолд дээр дурдсан дөрвөн бүсийн уралдааны аль нэг нь хуулийн дагуу зохион байгуулагдах боломжгүй болох нөхцөл үүсэхийг анхаарна уу.

Иймд эрхэм хүндэт уяачид Та бүхэн хуулийн холбогдох заалтыг зөвөөр ойлгон, дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсье.

ММСУХ-Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо

Address

Ulaanbaatar

Telephone

+97698111205

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Horsepower Sydney ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Horsepower Sydney ХХК:

Shortcuts

Share

Category