G-Power LLC

Call Directions Website Contact the business

G-Power LLC Energy is future, Make it bright

10/07/2026
Жи-Пауэр ХХК-ийн хэрэгжүүлсэн 14 кВт-ын Нарны Цахилгаан Үүсгүүрийн ТөсөлЖи-Пауэр ХХК нь Электро Инженеринг ХХК-ийн болов...
25/06/2026

Жи-Пауэр ХХК-ийн хэрэгжүүлсэн 14 кВт-ын Нарны Цахилгаан Үүсгүүрийн Төсөл
Жи-Пауэр ХХК нь Электро Инженеринг ХХК-ийн боловсруулсан ажлын зураг төслийн дагуу амины орон сууцанд суурилуулах 14 кВт хүчин чадалтай сүлжээнд холбогдсон (On-Grid) нарны цахилгаан үүсгүүрийн системийн угсралт, суурилуулалтын ажлыг амжилттай гүйцэтгэн ашиглалтад орууллаа.
Тус төсөл нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 23-р хороонд байрлах амины орон сууцны эзэмшлийн талбайд хэрэгжсэн бөгөөд хэрэглэгчийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, цахилгаан эрчим хүчний зардлыг бууруулах зорилготой юм.
Нарны цахилгаан үүсгүүрийн системийг ашиглалтад оруулснаар хэрэглэгч өөрийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний зардлыг бууруулахаас гадна илүүдэл эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх боломжтой болж, цаашид нэмэлт орлого олох нөхцөл бүрдэж байна.
Жи-Пауэр ХХК нь хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн оновчтой шийдлийг боловсруулж, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, угсралт суурилуулалт, техникийн нөхцөл авах, сүлжээнд холбох, ашиглалтад оруулах зэрэг төслийн бүхий л үе шатанд мэргэжлийн зөвлөгөө өгч, иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг.
Ногоон эрчим хүчний найдвартай, чанартай шийдлийг сонгохыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
📞 7775 4025, 8810 0618
📧 [email protected]

Жи-Пауэр ХХК-ийн төслийн танилцуулгаЖи-Пауэр ХХК (G-Power LLC) нь Электро Инженеринг ХХК-ийн боловсруулсан ажлын зургийн...
14/06/2026

Жи-Пауэр ХХК-ийн төслийн танилцуулга
Жи-Пауэр ХХК (G-Power LLC) нь Электро Инженеринг ХХК-ийн боловсруулсан ажлын зургийн дагуу, Германы Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн санхүүжилттэйгээр хэрэгжиж буй нарны эрчим хүчний төслийн угсралт, суурилуулалтын ажлыг амжилттай гүйцэтгэж байна.
Энэхүү ажлын суурь судалгааг МУИС-ийн профессор А.Амарбаяр зөвлөж боловсруулсан болно.
Төсөл нь Налайх дүүргийн 7-р хороонд байрлах Нарны Эрч өрхийн эрүүл мэндийн төвийн дээвэр дээр 30 кВт-ын хүчин чадалтай, 20 кВт·цаг багтаамжтай нарны цахилгаан үүсгүүр (НЦҮ)-ийн хосолмол системийг суурилуулахаар хэрэгжиж, дуусах шатандаа орлоо.
Энэхүү системийг ашиглалтад оруулснаар тус эмнэлэг нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 50 хувийг нарнаас үйлдвэрлэсэн эрчим хүчээр хангах боломжтой болж байна. Ингэснээр эрчим хүчний зардлаа бууруулж, эдийн засгийн хэмнэлт гаргахаас гадна цаашид нэмэлт орлого олох нөхцөл бүрдэж байна.
Жи-Пауэр ХХК нь хэрэглэгчийн хүсэлт, шаардлагыг бүрэн хангахуйц шийдэл боловсруулж, тоног төхөөрөмж нийлүүлэх, системийн угсралт суурилуулалт хийхийн зэрэгцээ техникийн нөхцөл авах, системийг сүлжээнд холбох зэрэг бүхий л үе шатанд зөвлөгөө өгч, иж бүрэн үйлчилгээ үзүүлж байна.
Эрчим хүчний ногоон шийдлийг чанартай, цогц байдлаар авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу:

📞 7775 4025, 8810 0618

📧 [email protected]

🌟 Эрчим хүч, аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байна! 🌟Манай байгууллага 4-р сарын ...
09/04/2026

🌟 Эрчим хүч, аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байна! 🌟
Манай байгууллага 4-р сарын 9–11-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж буй Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байна.
🔌 Эрчим хүчний шинэ шийдэл
🏗️ Аж үйлдвэрийн дэвшилтэт технологи
⛏️ Эрдэс баялгийн тогтвортой хөгжил
Ирээдүйг хамтдаа бүтээхийн төлөө бид өөрсдийн туршлага, шийдлүүдээ олон нийтэд танилцуулж, салбарын хөгжил дэвшлийг ойроос мэдрүүлэх болно.
📍 Хаана: Сүхбаатарын талбай
📅 Хэзээ: 2026 оны 4-р сарын 9–11
Та бүхнийг хүрэлцэн ирж, салбарын хөгжил дэвшилтэй танилцахыг урьж байна!

🌞 БИД БАГАА ӨРГӨЖҮҮЛЖ БАЙНА! 🌞Сэргээгдэх эрчим хүчний салбарт өсөн хөгжиж буй G-Power компани Маркетингийн мэргэжилтэн а...
02/04/2026

🌞 БИД БАГАА ӨРГӨЖҮҮЛЖ БАЙНА! 🌞
Сэргээгдэх эрчим хүчний салбарт өсөн хөгжиж буй G-Power компани Маркетингийн мэргэжилтэн ажилд авна.
🔹 Ажлын байр:
Маркетингийн мэргэжилтэн
🔹 Ажлын зорилго:
Нарны цахилгаан үүсгүүр, инвертер, баттерей болон холбогдох тоног төхөөрөмжийн брэндийн танигдалтыг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх, борлуулалтыг дэмжих маркетингийн үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлэх.
🔹 Гүйцэтгэх үндсэн үүрэг:
✅ Маркетингийн стратеги, төлөвлөгөө боловсруулах
✅ Зах зээл, өрсөлдөгч, хэрэглэгчийн судалгаа хийх
✅ Digital маркетинг (Facebook, LinkedIn, YouTube, Website, SEO)
✅ Борлуулалтыг дэмжих контент, танилцуулга материал бэлтгэх
✅ Брэнд хөгжил, кейс судалгаа боловсруулах
✅ Маркетингийн тайлан, үр дүнгийн анализ хийх
🔹 Тавигдах шаардлага:
🎓 Маркетинг, бизнес, инженерийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш
🧠 Маркетингийн чиглэлээр 2+ жилийн туршлагатай
💻 Digital маркетингийн ур чадвартай
⚡ Сэргээгдэх эрчим хүчний салбарын туршлагатай бол давуу тал
🌍 Англи хэл – дунд ба түүнээс дээш
🎨 Canva, Adobe, PowerPoint ашиглах чадвартай
💼 Ажлын нөхцөл:
🏢 Оффис + төслийн талбай хосолсон
🤝 Борлуулалт, төслийн багтай хамтран ажиллана
💰 ЦАЛИН:
2,500,000 – 3,000,000₮

📞 Холбогдох:
📱 Утас: 8810 0618, 8804 1279
📧 И-мэйл:
• [email protected]
• [email protected]
📍 Хаяг: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Хүрээ төв, 1 давхарт
✨ Ирээдүйн ногоон хөгжилд хамтдаа хувь нэмэр оруулцгаая!

Танд 2026 оны 2-р улиралд "Жи Пауэр" ХХК-ийн зүгээс санал болгож буй нарны системийн онгрид болон хосолмол системүүдийн ...
24/03/2026

Танд 2026 оны 2-р улиралд "Жи Пауэр" ХХК-ийн зүгээс санал болгож буй нарны системийн онгрид болон хосолмол системүүдийн үнийн саналыг танилцуулж байна.
Мөн дэлхийд борлуулалтаараа 2-т жагсдаг Trina Solar брендийн нарны панелийг агуулахаас бэлэн борлуулж байна.
- 720W - 460,000₮
- 700W - 450,000₮
- 670W - 430,000₮
- 610W - 390,000₮
- 570W - 370,000₮

🏆 БАХАРХАЛТ МЭДЭЭ 🏆Манай байгууллага Оюу Толгой компанийн зүгээс олгож буй “Rio Tinto Copper Cares” шагналыг хүртлээ.Энэ...
23/03/2026

🏆 БАХАРХАЛТ МЭДЭЭ 🏆

Манай байгууллага Оюу Толгой компанийн зүгээс олгож буй “Rio Tinto Copper Cares” шагналыг хүртлээ.

Энэхүү шагнал нь:
✔️ Хариуцлагатай үйл ажиллагаа
✔️ Хамтын ажиллагаа
✔️ Тогтвортой хөгжлийг дэмжсэн хувь нэмрийг
үнэлж олгогддог нэр хүндтэй шагнал юм.

Бидний хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлсэнд талархаж байна 🙏
Цаашид ч илүү хариуцлагатай, тогтвортой үйл ажиллагааг эрхэмлэн ажиллах болно.

✨ Хамтдаа хөгжицгөөе!

#ОюуТолгой #Бахархал #Шагнал #ХамтынАжиллагаа

🌞⚡ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЗЭСГЭЛЭН – 2026 ⚡🌞Өнөөдөр 📍 Булган аймагт сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг танилцуулах үз...
23/03/2026

🌞⚡ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЗЭСГЭЛЭН – 2026 ⚡🌞

Өнөөдөр 📍 Булган аймагт сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг танилцуулах үзэсгэлэн, уулзалт амжилттай зохион байгуулагдаж байна.

Манай байгууллага уг арга хэмжээнд оролцож:
✔️ Нарны хавтан, батарейн шийдэл
✔️ Эрчим хүчний хэмнэлттэй технологи
✔️ Айл өрхөд зориулсан цогц шийдлүүдийг
танилцуулж байна.

📅 2026.03.23
⏰ 09:00–15:00

Та бүхэн хүрэлцэн ирж:
🔹 Сэргээгдэх эрчим хүчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах
🔹 Өөрт тохирсон шийдлээ сонгох
🔹 Мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой

🙌 Бид таныг урьж байна!

#СэргээгдэхЭрчимХүч #НарныХавтан #ЭрчимХүчХэмнэлт #БулганАймаг

🌞⚡ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЗЭСГЭЛЭН – 2026 ⚡🌞Сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг эрчимжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгсө...
21/03/2026

🌞⚡ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЗЭСГЭЛЭН – 2026 ⚡🌞

Сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг эрчимжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн 119 дүгээр тогтоол-ыг Улсын Их Хурал 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр баталсан.

Тус тогтоолын гол зорилго нь айл өрхүүд нарны панель, батарей, дулааны насос суурилуулж,
✔️ дулаан, цахилгааны хэрэглээгээ хэмнэх
✔️ эрчим хүчний найдвартай байдлаа нэмэгдүүлэх
✔️ яндан, зуухаас салж эрүүл, аюулгүй орчинд амьдрах
✔️ илүүдэл цахилгаанаа сүлжээнд нийлүүлж орлого олох
боломжийг бүрдүүлэхэд оршино.

Энэ зорилгын хүрээнд иргэдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, нийлүүлэлт, суурилуулалтын компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах, мөн УИХ-ын тогтоол, холбогдох дүрэм, журам, үнэ тарифын талаарх мэдээллийг хүргэх зорилгоор М.Энхцэцэг, Эрчим хүчний яам, Орхон, Хөвсгөл, Булган аймгийн ЗДТГ-тай хамтран
👉 “Сэргээгдэх эрчим хүчний үзэсгэлэн”-г зохион байгуулж байна.

📍 Арга хэмжээний хүрээнд:
Манай байгууллага 2026 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Эрдэнэт хотод танилцуулга, сурталчилгааны үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

📅 Үргэлжлэх танилцуулгын хуваарь:
🔹 2026.03.22 – Хөвсгөл аймаг
Аймгийн ЗДТГ-ын Соёмбо танхимд ⏰ 09:00–15:00
🔹 2026.03.23 – Булган аймаг
⏰ 09:00–15:00

🙌 Та бүхэн хүрэлцэн ирж, сонирхсон асуултаа асууж, сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг урьж байна!

☀️ #Нар #ЭрчимХүчХэмнэлт

Манай компани 3 сарын 5нд зохион байгуулагдсан  Олон нийт, аж ахуйн нэгжүүдэд орчин үеийн дэвшилтэт Ногоон Технологийн м...
12/03/2026

Манай компани 3 сарын 5нд зохион байгуулагдсан Олон нийт, аж ахуйн нэгжүүдэд орчин үеийн дэвшилтэт Ногоон Технологийн мэдлэг, мэдээлэл, сайн туршлагыг таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилготой "СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ" үзэсгэлэнд амжилттай оролцоод ирсэн.

📍 2026.03.05— Архангай аймаг
🏟️ Аймгийн ЗДТГ-ын хурлын танхим

Address

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Хүрээ төвийн 1 давхарт
Ulaanbaatar
17011

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97677414025

Alerts

Be the first to know and let us send you an email when G-Power LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to G-Power LLC:

Shortcuts

Share