Энхзул Нэргүй /Enhzul Nergui/

Энхзул Нэргүй  /Enhzul Nergui/ ILT багийн гишүүн Н.Энхзулын бизнесээ танилцуулах хуудас

12/06/2022

НЭГИЙГ БОДОЖ ХОЁРЫГ ТУНГАА
Хятад хүмүүс хий давамгай тул өдөр унтах хэрэгцээ байдаг. Тэдний энерги дуусчихдаг. Энерги нь хадгалагдах даа муу. Ойрын зайн гүйгчидтэй харьцуулж болно.Та нар анзаараагүй юм уу. Дасгал нь хүртэл хий дарах ТАЙ ЧИ. Бие махбодын энерги хадгалах, оюун санааг тайвшруулах, илүүдэл хийг амьсгалаар гаргах. Тэгэхгүй бол хий ихэсвэл бүх өвчний эхлэл болно. Оюун санаа уураг тархины агаар огторгуй махбодыг зөөлөн намдуу болгох дасгал шүү дээ ...
Идээ ундаа нь ч бас хий дарах гал, ус, шороо махбодын хоол.

АНУ дасгал нь хүртэл фитнес. Илүүдэл шороо усан махбодыг багасгаж хөнгөн шингэн агаар огторгуй махбодыг биедээ жаахан ч гэсэн бий болгох гэсэн байх жишээний. Амьдарч буй нутаг орон, юугаар тэжээгдэж өдий хүрсэн гээд олон юм нөлөөлнө.

Харин монголчууд идэр залуу насанд шар арвин байдаг тул өдөр унтах нь буруу. Ахмад настай, жаахан нялх хүүхдүүд, тамир дорой нэгэн өдөр унтаж болно. Нар гозоосон шарын цагт унтвал элэгний халуун улам ихсэнэ. Үнэхээр ядраад байвал өдөр унтаж галаа ихэсгэж элэг нойр булчирхайгаа асуудалд оруулж байхаар орой бадганы цагаас өмнө хооллож, эрт унтаж идээ ундаа явдал мөрөндөө анхаарсан нь дээр дээ.
Ер нь л Монголчууд халуун цустай, цөс ихтэй улс. Сүүлийн үед гадныхныг дуурайж идэж дадаагүй хоол хүнс ихээр хүртэж, явдал мөр ч өөрчлөгдсөн тул үүнээс болж 3 гэм буюу хий, шар, бадганы байдал өөрчлөгдөж их өвчилж байна. Гадны хоол хүнс тухайн нутаг орондоо амьдрахад дасан зохицсон чанартай байдаг байхад Монголд амьдарч байж халуун орны сэрүүцүүлэх шидтэй идээ ундаа хэрэглээд буй нь зохисгүй юм. /сору/

🇲🇳Үндэсний үйлдэрлэгч нар Бүтээгдэхүүнээ борлуулах мөн экспортод гаргахад хүндрэл учираад байна уу? Одоо Бид бүхэн нэгдэ...
21/03/2022

🇲🇳Үндэсний үйлдэрлэгч нар Бүтээгдэхүүнээ борлуулах мөн экспортод гаргахад хүндрэл учираад байна уу? Одоо Бид бүхэн нэгдэх цаг нь болжээ 🇲🇳 Дан дангаараа хол явахгүй гэдгийг цаг хугацаа харууллаа. 🚩Та бүхнийг туршлага хуваалцах, бүтээгдэхүүнээ танилцуулар Хамтын хариуцлагын өдөрт оролцохыг урьж байна. 🇲🇳Энэ өдөр Италийн Болонья хотод болох үзэсгэлэнд авч явах бүтээгдэхүүнийг сонгон шалгаруулахаас гадна ОХУ н зах зээл рүү гаргах бүтээгдэхүүний судалгаа хийх, мөн таны бүтээгдэхүүнийг борлуулах нэгдсэн портал , нэгдсэн брэнд үүсгэх дараагийн шатны уулзалт, төлөвлөлт хийгдэх боломж үүснэ. 🚩Хугацаа:2022.03.26-ны 11:00 -13:00 Төлбөр: 29 000 төг ( кофе брейк орсон ) 💟Та шилжүүлгийн гүйлгээний утга дээр: Өөрийн фейсбук хаяг , утасны дугаараа заавал бичээрэй💟Данс: Хаан банк: 5176268097 , Инару нэгдэл хоршоологчдын холбоо ГҮТББ Данс:✔️Хаана: Твин товер 1, 6 давхарт Бүртгэл: 🚩Та амжиж бүртгүүлээрэй! ☎️99715133; 80088271

Энэхүү судалгаанд үндэслэн таны бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулахад хамтран ажиллах, дотоод болон гадаадын зах зээлд борлуулах боломжуудыг судлан үзэх учир үнэн...

08/03/2022
ТОМ МӨРӨӨД 🤞🏼Цахим орчноос энэ залуугийн зурагтай meme олж хараагүй хүн байхгүй л болов уу? 😅Тиктокийн дагагчийнхаа тоог...
14/09/2021

ТОМ МӨРӨӨД 🤞🏼
Цахим орчноос энэ залуугийн зурагтай meme олж хараагүй хүн байхгүй л болов уу? 😅
Тиктокийн дагагчийнхаа тоогоор европ тивд тэргүүлдэг, дэлхийд хоёрдугаарт жагсдаг 21 настай Каби Лэйм 78 дахь удаагийн Венецийн Кино фестивальд оролцлоо. Түүний хувьд ганц ч үг хэлдэггүй, богино хэмжээний комедигээрээ тикток дээр 111 сая дагагчтай болж амжсан бусадтай адилгүй, маш өвөрмөц нөлөөлөгч юм. 😎

Сенегалаас Италид цагаачилж ирсэн 21 настай энэ залуу бусад инфлүүнсерүүдээс ялгаатай нь хэтийдсэн хуурмаг төгс байдал, тансаглалаа харуулж, цэцэн үг нийтлэх бус хүмүүсийн хэтрүүлж, төвөгтэй болгодог зүйлсийг бодит амьдрал дээр хичнээн хялбар болохыг нэг ч үг хэлэхгүйгээр үйлдлээрээ үзүүлдгээрээ алдаршсан.
Каби Лэйм нь цахилгаан барааны үйлдвэрт оператораар ажилладаг бөгөөд цар тахлын хөл хорионы үед санхүүгийн хүндрэлтэй тулгарч эхэлжээ. Тэрээр 2020 оны гуравдугаар сараас эхлэн богино хэмжээний инээдмийн видеогоо хийж эхлүүлсэн нь түүнд хангалттай хэмжээний мөнгө, нэр алдрыг авчирсан байна.
Өдгөө DLuiRepubblica загварын сэтгүүлийн моделиор ажиллаж буй аж.
Хэрэв чи үнэхээр л хүсэх юм бол боломж ямагт байдаг, гагцхүү хүс бас өөрийн нөөц бололцоогоо тултал ашигла 🥳🤩

Өнөөдөр бараг хагас жил хураасан дахивар болох бүх төрлийн хуванцар сав, шил, гялгар уутнуудаа тушаалаа. Бараг машин маа...
21/08/2021

Өнөөдөр бараг хагас жил хураасан дахивар болох бүх төрлийн хуванцар сав, шил, гялгар уутнуудаа тушаалаа. Бараг машин маань дүүрэх шахсаан. Гэрийнхээ хогноос тэднийг ялгачихаар хог маш их багасдаг юм байна лээ шүү.
Дахин боловсруулсан 00 цаас бэлгэнд өгч байна.
Хог хаягдалаа багасгаж, эх дэлхийдээ хувь нэмэр оруулж байгаа та нарынхаа ажилд амжилт хүсье.
Гялгар Уутгүй Монгол Хөдөлгөөн

16/06/2021

Нэгэн өдөр профессор ангид орж ирээд, шалгалт авах тул бэлдэцгээ гэжээ. Оюутнууд ширээнийхээ ард сэтгэл түгшин сууцгааж, шалгалт эхлэхийг хүлээцгээв. Профессор шалгалтын материалыг тараахдаа сурсан зангаараа цаасыг доош нь харуулан тавьж байлаа. Бүх цаасыг тарааж дуусаад тэрбээр оюутнуудад цаасаа эргүүлэн, эхэлцгээхийг сануулав. Тэгтэл цаасан дээр нэг ч асуулт байсангүй бөгөөд голд нь ганцхан хар цэг байсанд оюутнууд цөм гайхаж хоцорлоо. Хүн бүрийн нүүрэнд тодрох гайхширсан төрхийг ажиглангаа профессор:

-Энэ цаасан дээр юу харагдаж байгаа талаар бичицгээнэ үү гэжээ.

Оюутнууд гайхаж тээнэгэлзсээр тэрхүү хачирхалтай даалгаврыг гүйцэтгэж эхэлцгээв.

Шалгалтын цаг дуусахад профессор бүх цаасуудыг хурааж аваад, нэг нэгээр нь чанга дуугаар уншиж эхэллээ. Оюутнууд цөмөөрөө л хар цэгийг тодорхойлж бичсэн байв. Тэрхүү цэг ямар харагдаж байгааг, цаасны голд нь байрлаж байгаа тухай гэх мэт янз бүрийн байдлаар л тэд тодорхойлсон аж. Бүгдийг нь уншиж дууссаны дараа анги нам гүм болсонд профессор:

“Би та нарт дүн тавих гэж үүнийг бичүүлээгүй юм аа. Зүгээр л та бүхнийг бодож эргэцүүлээсэй гэсэн юм. Энэ цаасны цагаан талыг хэн ч тодорхойлж бичээгүй байна. Бүгдээрээ л хар цэгэнд анхаарлаа хандуулжээ. Энэ бол бидний өдөр тутмын амьдралд байнга л тохиолддог явдал шүү дээ. Бидэнд харж баясах цав цагаан цаас байсаар байтал бид үргэлж л хар цэгэнд төвлөрдөг. Энэ амьдрал бол бидэнд олдсон хамгийн том бэлэг юм шүү дээ. Хайр энэрлээр дүүрэн энэ сайхан амьдралд талархах шалтгаан багадна гэж үү! Өдөр бүр бидэнтэй учран золгодог шинэ өглөө, үргэлж бидний дэргэд байдаг анд нөхөд, хоолоо олж идэхэд маань тусалдаг ажил төрөл гээд л харж л чадвал өчнөөн олон сайхан зүйлс амьдралд зөндөө бий. Гэтэл бид ганц жижигхэн хар цэгэнд л ач холбогдол өгдөг. Өвдөж зовж байна, өр ширэндээ баригдлаа, гэр бүлийнхэнтэйгээ таарахгүй юм, энэ найз нөхдийн байж байгаа царайг гээд л үглэцгээнэ. Гэтэл бидэнд байгаа сайхан бүхэнтэй маань харьцуулбал тэр бэрхшээл зовлон гээч чинь өчүүхэн зүйл юм шүү дээ. Харамсалтай нь тэр л жижигхэн хар цэг бидний хамаг оюун бодлыг тас хараар будчихсан байдаг... Тэр жижигхэн хар цэгүүдээс харцаа салгацгаа. Түүний оронд өөрт байгаа сайн сайхан зүйлстээ талархаж, амьдралынхаа хором мөч бүрийг хайрлацгаа. Аз жаргал, баяр хөөрийг мэдэрч, өөдрөг амьдарцгаа” гэжээ.

Өнөөдөр Бурхан багшийн их дүйчэн өдөр 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр тохиож байна 🙏🙏🙏Бурхан багшийн их дүйчэн өдөр н...
25/05/2021

Өнөөдөр Бурхан багшийн их дүйчэн өдөр 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр тохиож байна 🙏🙏🙏

Бурхан багшийн их дүйчэн өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг хэлнэ. Буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг.

Гэхдээ бусад баяр амралтын өдрүүдээс ЯЛГААТАЙ нь энэ өдөр:

- Цагаан хоол идэж амьтны амь аврах өдөр
- Нүгэл хийхээс тэвчиж, буянд шамдах өдөр
- Муу муухай үг хэлдэггүй өдөр
- Согтууруулах мансууруулах бүх төрлийн зүйлээс татгалзах өдөр
- Үхэл мөнх бусыг бясалгах өдөр
- Энэрэнгүй сэтгэлээр эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд маани уншиж мөргөл хийж суврага гороолж зул барих өдөр.
- Эх болсон цэнхэр дэлхийгээ хайрлаж усаа хэмнэж, агаар бохирдуулаахгүй явган явж дугуй унах өдөр
- Цэвэр агаар үйлдвэрлэгч ургамал мод цэцэг тарих өдөр
- Ахмад настан, өвчтэй ядарсан нэгэнд тусламжийн гараа сунгах өдөр
- Орчин тойрноо угааж цэвэрлэж ариулах өдөр
- Орчлонгийн түмэн асуудлаас 1 өдөрч атугай хөндийрч, эд мөнгө ашиг хонжоо, албан тушаал горилохгүйгээр хүнлэг энэрэнгүй төрөлх зангаараа зүрх сэтгэлийнхээ угаас бусдад хайр хүндлэл халамж анхаарал ерөөл магтаал урам зориг өгөх өдөр гэж боддог.

Соpy

Address

Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Энхзул Нэргүй /Enhzul Nergui/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Энхзул Нэргүй /Enhzul Nergui/:

Share