30/09/2025
Startup Challenge Mongolia тэмцээний үндэсний ялагч E-Geree.mn хамт олон "MAKERS IN CHINA" ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГ 3-Т ШАЛГАРЛАА 🇲🇳
🚀 2025 оны 9-р сард БНХАУ-ын Ханжоу хотноо Монгол, Казахстан, Узбекистан, Туркменистан, Тажикистан, ОХУ зэрэг бүс нутгийн шилдэг стартапуудын дунд зохион байгуулагдсан “Makers in China” тэмцээнд цахим баримт бичгийн E-Geree.mn систем Монгол Улсаа төлөөлөн оролцож, “Шилдэг 3 төсөл”-ийн нэгээр шалгарч цомын эзэн болжээ.
🌍 Ингэснээр тус баг 2025 оны 12-р сард БНХАУ-д болох финалын шатанд өрсөлдөх эрхээ авч, ялалт байгуулбал Хятадын зах зээлд өөрийн бүтээгдэхүүнээ албан ёсоор нэвтрүүлэх боломж бүрдэх юм.
Амжилт хүсье.
МОНГОЛЫН СТАРТАП E-GEREE.MN "MAKERS IN CHINA" ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГ 3-Т ШАЛГАРЛАА 🇲🇳
🚀 2025 оны 9-р сард БНХАУ-ын Ханжоу хотноо Монгол, Казахстан, Узбекистан, Туркменистан, Тажикистан, ОХУ зэрэг бүс нутгийн шилдэг стартапуудын дунд зохион байгуулагдсан “Makers in China” тэмцээнд цахим баримт бичгийн E-Geree.mn систем Монгол Улсаа төлөөлөн оролцож, “Шилдэг 3 төсөл”-ийн нэгээр шалгарч цомын эзэн болжээ.
🌍 Ингэснээр тус баг 2025 оны 12-р сард БНХАУ-д болох финалын шатанд өрсөлдөх эрхээ авч, ялалт байгуулбал Хятадын зах зээлд өөрийн бүтээгдэхүүнээ албан ёсоор нэвтрүүлэх боломж бүрдэх юм.
Мөн E-Geree.mn нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 224 дүгээр тогтоолоор батлагдсан “Инновацын төслийг улсын төсвөөс санхүүжүүлэх журам”-ын хүрээнд 2025 оны “Инновацын шилдэг төсөл”-өөр шалгарсан билээ.
Энэхүү амжилт нь Монголын стартапууд инновац, технологийн шийдлээрээ бүс нутгийн хэмжээнд өндөр үнэлэгдэж байгаагийн илрэл бөгөөд үндэсний стартап экосистемийн хөгжлийн бас нэгэн чухал алхам юм. 🎉
Мэдээллийн Технологийн Үндэсний Паркын хамт олон E-Geree.mn системийн багт халуун баяр хүргэж, финалын шатанд нь өндрөөс өндөр амжилт хүсье! 🚀🇲🇳🏆