18/08/2026
COP17 төслийн ажил амжилттай дууслаа.
Энэ удаагийн ажил нь бидний хувьд зөвхөн нэг төслийг хэрэгжүүлээд дууссан ажил биш, харин өмнөхөөсөө илүү их туршлага, мэдлэг хуримтлуулж, шинэ зүйлсийг сурч мэдсэн, өөрсдийгөө хөгжүүлсэн өгөөжтэй төсөл болж өнгөрлөө.
Төслийн явцад олон талын хүмүүстэй хамтран ажиллаж, шинэ орчинд ажиллах, богино хугацаанд шийдвэр гаргах, багаар ажиллах зэрэг олон зүйл дээр бодит туршлага хуримтлуулсан. Цаашдын ажилдаа энэ бүх туршлага, мэдлэгээ ашиглан илүү чанартай, илүү мэргэжлийн түвшинд ажиллах боломжийг бидэнд өгсөн үнэ цэнтэй төсөл байлаа.
Бидэнтэй хамтран ажилласан нийт хамт олон, түнш байгууллага, оролцсон бүх хүмүүстээ баярлалаа. COP17 — бидний хувьд дууссан ажил биш, дараагийн илүү том ажлуудын эхлэл байлаа.
Better print, better service