01/06/2024
🧑🦰👩🦰Та хүүхдийн баяраар хүүхдүүдээ хэрхэн баярлуулахаа шийдэж амжаагүй байгаа юм биш биз дээ?
Тэгвэл МОНГОЛЫН АНХНЫ БАЙГАЛЬ ДАХЬ ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨХ НААДАМ🌳🌏
Хэзээ: 2024 оны 6 сарын 1,2
Хаана: Горхи тэрэлж байгалийн цогцолбор газарт, Горхи гэр бүлийн ресорт-д болох гэж байна.
📲Сайн электроникс нь технологийн зохистой хэрэглээний боловсролыг олгох, улмаар технологийг бүтээлчээр ашиглах эерэг дадлуудыг хэвшүүлэхэд туслах зорилгоор ... аяныг хэрэгжүүлдэг.
🤩Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах энэ өдрийг тохиолдуулан Сайн электроникс нь хүүхэд бүрийг зөв, бурууг ялгадаг, технологийн аюул эрсдлээс өөрийгөө сэргийлж, боломжийг ашиглан өөрийгөө хөгжүүлж чаддаг хүчирхэг иргэн болон төлөвшихөд нь хувь нэмэрээ оруулж, "LOUD FESTIVAL“- ыг дэмжин оролцож байна🤗👇👇👇
#СайнХүнБолоорой
_______________________________________________________________________
LOUD FESTIVAL гэж юу вэ?
МОНГОЛЫН АНХНЫ ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨХ ЭКО ФЕСТИВАЛЬ
LOUD FESTIVAL 2024 онцлог:
Нийгэмд хүүхдийн эрхийн төлөө, тэр дундаа Дээрэлхэлтийн эсрэг хүүхэд бүр чимээгүй өнгөрдөггүй байж, хүүхэд эрхийнхээ төлөө нийгэмд ЧИМЭЭТЭЙ байх уриалах.
ХЭН ОРОЛЦОХ ВЭ?
Бүх насны хүүхдүүд болон багачуудтайгаа хамтдаа баярлах томчууд 🥰
ЮУ БОЛОХ ВЭ? 😃
😊Хүүхдүүд хайртай уран бүтээлчид үлгэрийн баатруудынхаа үзүүлбэрийг үзэж, хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломж
😊Өөр өөрийн онцлог бүхий 15+ сонирхолтой өртөөдүүдээр аялах
😊Хүүхдийн сэтгэл зүйг оношлож зөвлөх арт терапи хөтөлбөр
😊Нас насны хүүхдийг номонд дурлуулах мэргэжлийн хөтөлбөр
😊Өөрийн гараар цүнх зурж чимэглэх, салхин сэнс хийх, цаасан урлал хийх зэрэг төрөл бүрийн бүтээлч гар урлалын булан
😊Авхаалж самбаагаа сорих хөгжөөнт тэмцээнүүд
😊Сансар огторгуйн танин мэдэхүйн хөтөлбөр
😊Монголын хамгийн олон цаасан шувуу хөөргөх өдөрлөг гэх мэт олон хөгжилтэй үйл ажиллагаа хүлээж байна.
Зохион байгуулагч: Loud Library - Чимээтэй номын сан/ Горхи гэр бүлийн ресорт / Gorkhi Family Resort
Алтан ивээн тэтгэгч: Сайн электроникс
Тасалбар 1-эс дээш насны хүүхэд 25,000 төгрөг,
Том хүн 5000 төгрөгийн тасалбар авч оролцоно.
Оролцогчийн тоо хязгаартай.
77242222, 91916112
Тасалбар авах :
https://loud.ebooking.mn/
https://loud-festival.com/