25/05/2026
Оролцогч талуудад өгөх Дотоод аудитын үнэ цэн:
Дотоод аудиторууд байгууллагынхаа стратеги, санхүү болон үйл ажиллагааны зорилго биелж буй эсэх; ёс зүй, хариуцлагын соёлын орчин байгаа эсэхийг үнэлдэг. Шилдэг Дотоод аудиторууд нь байгууллага болон оролцогч талуудын хувьд асар их үнэ цэнийг авчирдаг.
Байгууллагын оролцогч талын өнцгөөс харахад байгууллагын амжилттай, урт удаан хугацаанд оршин тогтнох үндэс нь сайн засаглал, эрсдэлийн удирдлага болон дотоод хяналт юм. Дотоод аудит нь байгууллагын дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын үйл явцын зохион байгуулалт, гүйцэтгэлийн үр өгөөжийг системтэй, дэг журамтайгаар үнэлэх замаар Гүйцэтгэх удирдлагад үүрэг хариуцлагаа бүрэн хэрэгжүүлж ажиллахад нь тусалдаг.