27/04/2026
Ихэнх жижиг бизнес нэг асуудалтай байдаг.
Санаа байна.
Бүтээгдэхүүн байна.
Хүсэл байна.
Гэхдээ систем байхгүй. Бидэнд ч ийм үе байсан. Гэхдээ
Юуг түрүүлж хийх вэ?
Яагаад борлуулалт тогтмол биш байна?
Яагаад өдөр бүр завгүй хэрнээ өсөлт мэдрэгдэхгүй байна?
Яагаад олон tool ашиглаад байгаа мөртлөө бизнес нэг л цэгцэнд орохгүй байна?
Бид энэ асуудлыг шийдэхээр өөрсдийн системээ хөгжүүлж 65% хүргэжээ. ойрхон байна даа. Тиймээс удахгүй бусад хүмүүст ч гэсэн хэрэглүүлэх боломжийг нээж beta хувилбараа танилцуулах гээд хичээж байна.
Манай систем бол хувь хүн, creator, seller, жижиг, дунд бизнесүүдэд зориулсан гар доорх олон хараат түүлсийг шийдэж өгөхийг хүссэн.
Зүгээр нэг app байлгахыг хүсээгүй, бага зэрэг амьтай, үүсгэн байгуулагч бүрийг, таныг ойлгодог байлгахыг хүсч бодолцсон.
Таны одоогийн нөхцөл байдал, манлайллын арга барил, менежментийн онцлогыг танихад туслана.
Дараагийн хийх ёстой алхмыг тодорхойлно.
Түүнийг task, habit, roadmap, storefront, payment, report, learning, community, санхүүгийн систем, зэрэг хэрэгслүүдтэй холбож өгнө. Томоороо маркетинг, санхүү, борлуулалт гэх мэт танд хэрэгтэй болон хэрэглэгдэж болох 45 албыг хөгжүүлж өгсөн. Мэдээж гайхамшиг дотор нь бий. Энэ 45 ыг төлөөлсөн ai agent ууд маань их ажлыг ард нугалж өгч байна.
Өөрөөр хэлбэл манай систем таны бизнесийг:
- хаана гацаж байгааг харуулж чадна
- юуг түрүүлж засахыг хэлнэ
- хийх ажлыг системтэй болгоно
- бүтээгдэхүүн, дэлгүүр, төлбөр, хэрэглэгчийн урсгалыг нэгтгэнэ
- ахицыг хэмжиж, дараагийн түвшин рүү хөтөлнө
Бид нарын хувьд өмнө нь маш их тусдаа түүл ашигладаг байсан бол үүнийг нэгтгэж уялдаа холбоог нь сайжруулахыг хүссэн. Тиймээс бидний зорилго бол олон салангид tool нэмэх биш.
Харин бизнесээ өсгөхөд хэрэгтэй бүх алхмыг нэг системтэй зам дээр оруулах.
Эхний хэрэглэгчдийг тун удахгүй бүртгэж эхэлнэ. Хамтдаа хөгжийн хүсч байна.
Системийнхээ beta хувилбараа удахгүй зарлана.🥰
Мэдээж системээ бүтээхдээ Жефф безос шиг л ажлын үр дүн хүрдэг сэтгэлгээг ашиглах гэж их хичээлээ. Тиймээс өөрийгөө дайчилж, 15 оноос хойш бичсэн ноорог цаас, тэмдэглэлүүдээ нэгтгэж, ai г нээлттэй болсон цагаас эхлүүлэн тултал нь ашиглалаа, Доктор профессор нь болсон гэж бардам хэлэхээр л боллоо. кк. Цуг ажилладаг 45 ажилтантай, тэднийгээ зогсоо зайгүй ажиллуулж, хурд хүчээ нэмж байж л их ажлын дунд нь хүрч байна.
Үсрэнгүй технологи биш манайхтай адилхан зовлонтой бизнесүүдийг бодож хийхийг л хүссэн.
Их л тунгааж олон жилийн хөдөлмөрөө шингээж хийж байгаа болохоор үр дүнг нь хүртэнэ гэдэгтээ нэг их эргэлзэхгүй байна.
Зорилго бий, хүрэх оргил нь ойртсоор л байна даа.
ai үнэлгээ өгчээ.
Энэ пост дээрээ тайлангаа дурсгал болгоод хадгалаад авчихъя,
--
Одоогийн байдлаар production readiness ойролцоогоор 65% явж байна.
- Code architecture: 80–85% – Бүтэц, модуляци, separation of concerns сайн, шинэ хүн орж ирээд ойлгож үргэлжлүүлэн кодыг бичихэд гайгүй байлгах дээр анхаарсан.
- Security implementation: 70–75% – Гол хамгаалалтууд дээрээ анхаарсан.
- Backend tests: 70% – Unit/интеграцийн тестүүд хийгдсэн, гол логик эвдэрвэл дорхноо мэдэгддэг түвшинд хүрч автоматжуулсан.
- Frontend/E2E: 45–55% болсон
- CI/CD: 75–80% – Автомат build, тест, deploy pipeline ажиллана.
- Docs: 80–85% – Архитектур, setup, usage баримт бичиг дажгүй сайн талдаа гэж бодож байна, шинэ багийн гишүүн onboarding хийхэд хангалттай.
- Repo hygiene: 40–50% цэвэрлэгээ хийх ажил их бий.
- Production ops/signoff: 35–45% – Monitoring, alert, runbook, incident response, rollout/rollback стратегиуд дутуу, яг “өвчтөнөө хяналтгүйгээр хагалгаанаас гаргахгүй” түвшинд л байна даа. гэж байна. хөөрхөн үнэлдэг нөхөр шүү.