29/07/2024
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 8 СУМДЫН ЗДТГ “ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО” ISO 9001:2015 СТАНДАРТЫН БАТЛАМЖ ГЭРЧИЛГЭЭ АВЛАА.
Өмнөговь аймгийн Баяндалай, Баян-Овоо, Булган, Гурвантэс, Ноён, Ханхонгор, Хүрмэн, Цогт-Овоо сумдын ЗДТГ нь "Стандарттай Өмнөговь" хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд үйл ажиллагаандаа “Чанарын менежментийн тогтолцоо” ISO 9001:2015 стандарт хэрэгжүүлж, батламж гэрчилгээгээ гардан авлаа. Тус арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Амартөгс, Менежмент ба ур чадварын хүрээлэн ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж, сумдын ЗДТГ-ын дарга нар оролцлоо.
Менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээг “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ гүйцэтгэж, хөндлөнгийн баталгаажуулалтыг “Глобал куалити” ХХК гүйцэтгэлээ.
“Чанарын менежментийн тогтолцоо” ISO 9001:2015 стандартыг эдгээр 8 сумдын ЗДТГ хэрэгжүүлж гэрчилгээ гардан авснаар Өмнөговь аймгийн бүх сумд Чанарын менежментийн тогтолцоо хэрэгжүүлсэн анхны аймаг болж байна.
Өмнөговь аймгийн Баяндалай, Баян-Овоо, Булган, Гурвантэс, Ноён, Ханхонгор, Хүрмэн, Цогт-Овоо сумдын ЗДТГ-ын нийт хамт олонд баяр хүргэж амжилт хүсье 🎈🎈🎈