Creative Women - Бүсгүйчүүд бизнест бүтээлчээр ярилцъя клуб

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Creative Women - Бүсгүйчүүд бизнест бүтээлчээр ярилцъя клуб

Creative Women - Бүсгүйчүүд бизнест бүтээлчээр ярилцъя клуб Бүх төрлийн хувцасны үйлдвэрлэл, худалдаа, загвар гаргалт Бүсгүйчүүд бизнест - Бүтээлчээр ярилцъя клуб

💯📖Ном маань эмэгтэй, эрэгтэй сэтгэл зүй, хүний амьдралыг тусгасан гайхалтай өрнөлтэй. Хүч чадал уналт босолтыг мэдрүүлэх...
09/11/2024

💯📖Ном маань эмэгтэй, эрэгтэй сэтгэл зүй, хүний амьдралыг тусгасан гайхалтай өрнөлтэй. Хүч чадал уналт босолтыг мэдрүүлэх адал явдлаар дүүрэн зохиол билээ.

❤️‍🔥🫂Сараюу бүсгүйн хайр, амьдралын түүх, тэмцэл, хүсэл мөрөөдөл бүртэй хамтдаа аялж, загварын бизнесийн орчин дахь эрсдэл, уналт босолт, зэрэг орчин цагийн эмзэг асуудлуудыг даван туулах үйл явцыг энэхүү номд өрнүүлдэг.

🤗Номын маань хавтсыг хараад Монгол эмэгтэйчүүд үзэсгэлэнтэй гэдгийг дэлхийн хүмүүс хараг доторхыг нь уншаад ухаантай гэдгийг нь ойлгог…

📚Ном захиалах линк:
https://internom.mn/бараа/9789919039127-шулам-бурхан

10-аад жилийн өмнө энэ киног үзэх үедээ яг л миний амьдрал шиг санагдаж байж билээ. Уржигдар дахиад үзлээ... 😇Ммм би даж...
16/10/2024

10-аад жилийн өмнө энэ киног үзэх үедээ яг л миний амьдрал шиг санагдаж байж билээ. Уржигдар дахиад үзлээ...
😇Ммм би дажгүй мэргэшчихжэээ. Нэг үеэ бодоход асуудлаа зохицуулаад, эсвэл зохицуулж байна гэж итгээд орхиж болох зарим зүйлийг орхиод сурчихжээ. Бүгдэд нь угаасаа хүрэлцэхгүй. Дээр нь манай улсад энэ кинон дээр гардаг шиг хүүхэд асрагчтай байх боломж тун ховор. Гайхалтай бас нэг нэмэгдэл нь түгжрэл ккк 🤪 Гэхдээ л гайхалтай нь бид зохицуулах гэж хичээгээд, бас зохицуулаад байгаа. Технологийн хөгжил бол ажил хийдэг ээжүүд ар амьдрал, ажил төрлөө зохицуулахад нэмэр болж байгаа хамгийн том зүйл....
2011 онд хийгдсэн кино гэхэд өнөөдрийн амьдралыг яг л харуулаад байна гэхээр, кино сайн хийгдсэн үү, эсвэл бид яг байрандаа байна уу 😆 Ямартаа ч бизнесмаамууд нэг үзчихэд "би ганцаараа ийм биш" гэдэг мэдрэмж өгдөг догь л кино...

09/11/2021
Сайн уу Бүсгүйчүүд ээ? Хувиараа ямар нэг юм хийдэг үү? Эсвэл хийхийг хүсдэг үү? Сүүлийн үед тренд болоод байгаа гэх үү, ...
06/11/2021

Сайн уу Бүсгүйчүүд ээ?
Хувиараа ямар нэг юм хийдэг үү? Эсвэл хийхийг хүсдэг үү? Сүүлийн үед тренд болоод байгаа гэх үү, эсвэл эдийн засгийн хямрал бүхнээс илэрдэг давуу тал гэх үү... Нэг тийм хүмүүсийн бүтээлч байдлыг сэргээдэг санхүүгийн хямралтай нүүр тулсан л биздээ?

Бид бас тийм л төрлийн эмэгтэйчүүд. Уналт, бэрхшээлийг даван туулж өөрийн хүссэн зүйлийг эхлүүлж, өргөжүүлж, хөгжүүлж чадсан бяцхан туршлага бий. Үүнийгээ та нартай хуваалцах, бас урам зориг өгөх, магадгүй зарим зүйл дээр тус дэм болох боломж хэмээн 4 цуврал уулзалт хийхээр шийдлээ.

Бизнесээ 0-ээс эхэлсэн түүх, туршлага
Бизнесийн санаагаа хэрхэн олсон, хөгжүүлсэн туршлага
Хэрэглэгчээ хэрхэн зөв сонгосон, татсан туршлага,
Технологи ба түүний хэрэглээ бизнест хэрхэн нөлөөлөх тухай гээд өөрсдийн туулсан, үзсэн, туршсан зүйлсээ бүтээлчээр ярилцах гэж байна.

Хэзээ: 2021.11.13-ны 10:00-12:00 цагт
Хаана: Мплаза төвийн 8 давхар 806 тоот. /Тэнгисийн баруун талд C1 тв-ын замын хойно/
Хэрхэн: Танхимд зохион байгуулагдах тул бүртгэлийн тоо хязгаартай. Доорх линк дээр дарж бүртгэл хийлгэнэ үү!
https://forms.gle/AaNaRkMvMPL8TXQn8
Дансны дугаар таны утсанд мэссэжээр илгээгдэнэ.
Хэд: Бүртгэлийн хураамж 28.000₮ байна. /with tea time/

Сэдэв: Эхний уулзалтаар бид 0-с эхэлсэн түүх, түүнийг олж харах аргаасаа хуваалцна. Та бас бизнесийн санаа байгаа бол хэрхэн хамгийн хямд аргаар эхлүүлэх тухай бүтээлчээр ярилцаж, боломжийг олж хараарай.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 72106063, 95621112
Зохион байгуулагч: Sarayu_Club

05/11/2021

Та бусдад өгч чадах хамгийн нандин зүйл бол инээмсэглэл юм. Мөн энэ зүйл үнэгүй байдаг...

29/10/2021

📌Хүн амьдралын явцад өөрөө ч мэдэлгүй нэгэн хэвийн хэмнэлд ороод эхэлдэг. Амьдралын цикл өдөр бүр нэгэн хэвийн давтагдаж эхлэхээр заримдаа уйтгартай мэдрэмж төрүүлдэг. Үүнийг Роберт Кёосаки хархны тойрог буюу амьдралын нэгэн хэвийн хэв маяг гэж нэрлэжээ. Харх нь идэхийн тулд амьдардаг учраас хор ч байсан иддэг, хоол ч байсан иддэг. Хүн хархнаас ялгаатай нь хор уу, хоол уу гэдгийг ялгаж боддог. Хархны тойрог мэт амьдралд ороод энэ байдлаараа удаан явсаар хүн амьдралаас таашаалыг мэдрэхээ больж сэтгэл дундуур болдог. Энэ нь өөртөө анхаарах болсны дохио юм. Та өөртэйгөө болзож, сэтгэлээ цэнэглэж, сонгодог хөгжмийн аянд улаан дарс шимэнгээ өөртөө зориулж уран зураг зурж урлагаар сэтгэлээ хөглөөрэй.
Мэргэжлийн багшийн удирдлаган дор уран зураг зурж өөртөө бүтээл хийнэ. Хийсэн уран бүтээлээрээ гэрээ чимээрэй.

⏰Хугацаа: 11-р сарын 06-ны өдөр 14:00-17:00 цагт
💵Төлбөр: 50,000₮ (Тухайн төлбөрт зургийн хэрэгсэл, халуун кофе, дарс, жигнэмэг бүх зардал багтсан.)
!
📌Яг одоо бүртгүүлэх: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSet3kse2aEXT47wA0X3erulkdo_ALv31LsLhP1CLsZIdMAsPQ/viewform линк дээр зарж бүртгүүлэх. Мөн коммент хэсэгт дугаараа үлдээх дэлгэрэнгүйг ☎️8911-1827с
🏢Хаяг: Найман шаргаас хойш зам гараад М Плаза 8 давхар 807 тоот.

Address

ЧГД 5-р хороо найман шаргаас хойш зам гараад мплаза 806 тоот
Ulaanbaatar
97611

Telephone

+97688116351

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Creative Women - Бүсгүйчүүд бизнест бүтээлчээр ярилцъя клуб posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Creative Women - Бүсгүйчүүд бизнест бүтээлчээр ярилцъя клуб:

Share