TQCSI.Mongolia

Call Directions Website Contact the business

TQCSI.Mongolia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from TQCSI.Mongolia, Business service, #3, Building 1/29, Zaisan toiruu, 11th khoroo, Khan-Uul District, Ulaanbaatar.

Бид ESG code болон ISO9001, ISO14001, ISO45001, ISO22000, ISO27001, ISO21001, ISO 29001, ISO50001, ISO 22301, ISO37001, ISO37301, ISO31000 зэрэг стандартын баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлдэг.

Бидний зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрхэмлэн, өөрсдийн салбарын мэдлэг, ...
08/10/2026

Бидний зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрхэмлэн, өөрсдийн салбарын мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцаж ажиллалаг бил ээ. Энэ хүрээнд БОНЗ буюу ESG нэвтрүүлж, тайлагнаж буй байгууллагуудын гол анхаарах асуудлын талаар илтгэл тавьж, дэмжиж оролцлоо ✅

28/09/2026

ISO гэж юу вэ? 🌍

ISO стандарт гэдэг нь зөвхөн гэрчилгээ авах тухай ойлголт биш. Энэ бол олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сайн менежментийн арга туршлагыг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломж юм.

Тиймээс ISO-г “гэрчилгээ” биш, байгууллагын менежментийг дараагийн түвшинд хүргэх тогтолцоо гэж харах нь илүү зөв.

Танай байгууллага ISO стандарт нэвтрүүлэхээр төлөвлөж байна уу?

📧 [email protected]
📞 7717 3838

🎓 ISO/IEC 27001:2022 Дотоод аудитор бэлтгэх сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.Мэдээллийн аюулгүй байдлын ...
21/09/2026

🎓 ISO/IEC 27001:2022 Дотоод аудитор бэлтгэх сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны дотоод аудитыг төлөвлөх, хэрэгжүүлэх, аудитын нотлох баримт цуглуулах, үл тохирлыг тодорхойлох болон аудитын үр дүнг тайлагнах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой ISO/IEC 27001:2022 Дотоод аудитор бэлтгэх сургалт 9 дүгээр сарын 12–13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтад идэвхтэй оролцож, мэдлэг туршлагаа нэмэгдүүлэхэд цаг гарган хамрагдсан нийт суралцагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. 👏

Та бүхний эзэмшсэн мэдлэг, ур чадвар байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулахад бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

🎉 Сургалтаа амжилттай төгссөн нийт оролцогчдодоо баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье!

TQCSI Mongolia

#ДотоодАудитор #МэдээллийнАюулгүйБайдал #Сургалт

TQCSI Mongolia-н төлөөлөл өнөөдөр зохион байгуулагдсан “Кибер сөрөн тэсвэрлэх чадамжийг бэхжүүлэхэд ISAC тогтолцооны гүй...
15/09/2026

TQCSI Mongolia-н төлөөлөл өнөөдөр зохион байгуулагдсан “Кибер сөрөн тэсвэрлэх чадамжийг бэхжүүлэхэд ISAC тогтолцооны гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт хуралдаанд Кибер аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн урилгаар оролцлоо.

Хуралдаанаар Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, ISAC тогтолцооны ач холбогдол, Японы Transportation ISAC-ийн туршлага, мөн кибер аюулгүй байдлын салбарт байгууллага, мэргэжилтнүүд хэрхэн хамтран ажиллах талаар сонирхолтой илтгэл, туршлагуудыг хуваалцлаа.
Эндээс хамгийн их анхаарал татсан зүйл нь кибер аюулгүй байдлыг нэг байгууллага дангаараа шийдэх боломжгүй гэдэг санаа байв.

Байгууллагууд хоорондоо мэдээлэл, туршлагаа хуваалцах, харилцан итгэлцэл бий болгох, мэргэжилтнүүдээ хөгжүүлэх, нэгдсэн бодлого, стандартын дагуу ажиллах нь кибер эрсдэлийг даван туулах чадварыг илүү хүчтэй болгодог.
Нөгөө талаас олон байгууллага мэдээллийн аюулгүй байдалдаа анхаарах ёстойгоо мэддэг ч “Тэгээд яг хаанаас эхлэх вэ?” гэдэг дээр эргэлздэг.

Энэ тохиолдолд ISO/IEC 27001:2022 стандартыг байгууллагын үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хөндлөнгийн байгууллагаар аудитлуулах нь бас нэгэн эхлэлийн цэг байж болох юм.
Учир нь ISO/IEC 27001 нь зөвхөн шинэ программ, хамгаалалтын систем авах тухай биш. Харин байгууллага өөрийн мэдээллийн эрсдэлээ тодорхойлж, хэн ямар хариуцлага хүлээх, ямар бодлого, процессоор ажиллах, эрсдэл гарсан үед хэрхэн хариу арга хэмжээ авах зэрэг асуудлыг нэг тогтолцоо болгон удирдах боломжийг бүрдүүлдэг.

Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг 100% арилгах боломжгүй.

Харин эрсдэлээ мэддэг, түүндээ бэлтгэлтэй, асуудал үүссэн үед хурдан хариу арга хэмжээ авч, үйл ажиллагаагаа сэргээж чаддаг байгууллага болох боломжтой.

Мэдээллийн аюулгүй байдлаа хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол ISO/IEC 27001-ээс эхэлж болно.

🎉 Эс Ти Юу Финанс ХХК болон Адитек ХХК ISO/IEC 27001:2022 стандартаар амжилттай гэрчилгээжлээ.Мэдээллийн аюулгүй байдлын...
11/09/2026

🎉 Эс Ти Юу Финанс ХХК болон Адитек ХХК ISO/IEC 27001:2022 стандартаар амжилттай гэрчилгээжлээ.

Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын стандарт болох ISO/IEC 27001:2022-ын шаардлагыг хангаж, гэрчилгээжсэн Эс Ти Юу Финанс ХХК (STU Finance) болон Адитек ХХК-ийн хамт олонд халуун баяр хүргэе. 👏

Энэхүү гэрчилгээжүүлэлт нь байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг системтэйгээр удирдах, мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг хамгаалах тогтолцоог олон улсын түвшинд хэрэгжүүлж буйг баталгаажуулсан чухал алхам юм.

Цаашдын үйл ажиллагаанд нь улам их амжилт хүсье. 🌟

#МэдээллийнАюулгүйБайдал #Гэрчилгээжүүлэлт

10/09/2026

ISO/IEC 27001:2022 Дотоод аудитор бэлтгэх сургалт
Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны (ISMS) дотоод аудитыг мэргэжлийн түвшинд төлөвлөж, хэрэгжүүлж, тайлагнаж сурахыг хүсэж байна уу?
Тэгвэл ISO/IEC 27001:2022 Дотоод аудитор бэлтгэх сургалт-д хамрагдаарай.

Хэнд зориулагдсан бэ?

Мэдээллийн аюулгүй байдал, IT чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд
ISO/IEC 27001 нэвтрүүлж буй байгууллагын ажилтнууд
ISMS-ийн менежер, зохицуулагчид
Дотоод аудитор болох сонирхолтой мэргэжилтнүүд
Байгууллагын дотоод аудит, нийцлийн чиглэлээр ажилладаг ажилтнууд

Энд дарж бүртгүүлнэ үү: https://shorturl.at/Y47ED

Сургалтын төгсгөлд

Сургалтад амжилттай хамрагдсан оролцогчдод ISO/IEC 27001:2022 Дотоод аудиторын гэрчилгээ олгоно.

Огноо: 9 сарын 12-13 (Бямба, Ням)
Хугацаа: 18 цаг
Байршил: TQCSI Mongolia ХХК-ийн байр, 3 тоот, 2 давхар, 29/1, Зайсан тойруу, ХУД-ийн 11-р хороо
Хөнгөлөлт: 1 байгууллагаас 2-с дээш хүн бүртгүүлбэл 10%-ийн хөнгөлөлттэй.
Бүртгэл: 88845411
И-мэйл: [email protected]
Мэдээллийн аюулгүй байдлаа зөвхөн хамгаалаад зогсохгүй, тогтолцоогоо үр дүнтэй аудитлаж сурцгаая.

💙❤️💙❤️
31/08/2026

💙❤️💙❤️

АэрМаркет ISO 9001:2015 олон улсын чанарын стандартаар албан ёсоор баталгаажлаа. 👏

Энэ бол АэрМаркетийн үйлчилгээний чанар, хариуцлага, хэрэглэгч төвтэй хандлагыг олон улсын түвшинд баталгаажуулсан үнэ цэнтэй мөч. 🌟

🇦🇺 Австралийн TQCSI International Pty Ltd байгууллагаар баталгаажсан энэхүү олон улсын гэрчилгээ нь АэрМаркетийн чанарын менежментийн тогтолцоо олон улсын шаардлагад нийцэж буйг баталж байна.

Бид цаашид ч аялал бүрийг илүү ойлгомжтой, найдвартай, итгэлтэй болгохын төлөө сэтгэл гарган ажиллах болно. ❤️

📍Аяллын төв цэг — АэрМаркет

#АяллынТөвЦэг

AirMarket.mn Travel Agency (АЭР МАРКЕТ ХХК) нь ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны 1 болон 2-р шатны аудитаа ...
27/08/2026

AirMarket.mn Travel Agency (АЭР МАРКЕТ ХХК) нь ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны 1 болон 2-р шатны аудитаа амжилттай хамрагдлаа. 🎉

🌏 “Аяллын төв цэг” хэмээх эрхэм зорилгынхоо хүрээнд хэрэглэгчдэдээ чанартай, найдвартай, шуурхай үйлчилгээ хүргэхийн зэрэгцээ үйл ажиллагааны чанар, үр нөлөөг тасралтгүй сайжруулах тогтолцоог амжилттай хэрэгжүүлж байна.

ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлснээр байгууллагын үйл ажиллагааг системтэй удирдах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарыг тогтвортой сайжруулах чухал суурь бүрдэж байна.

👏 АЭР МАРКЕТ ХХК-ийн нийт хамт олондоо баяр хүргэж, “Аяллын төв цэг”-ээс эхлэх олон сайхан аялал, амжилтын замд нь өндөр амжилт хүсье!

АЭР МАРКЕТ ХХК — Аяллын төв цэг. ✈️🌏

#АЭРМАРКЕТ #АяллынТөвЦэг #ЧанарынМенежмент #ТасралтгүйСайжруулалт

Агис Даатгал - Aegis Insurance (Агис Менежмент Даатгал ХХК) нь МАБ (Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо)-н...
26/08/2026

Агис Даатгал - Aegis Insurance (Агис Менежмент Даатгал ХХК) нь МАБ (Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо)-ны магадлан аудитаа амжилттай хамрагдлаа. 🎉

Энэхүү аудит нь байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, хэрэгжүүлж буй арга хэмжээ, стандартын шаардлагад нийцэж буй байдлыг үнэлэх чухал алхам юм.

Агис Менежмент Даатгал ХХК-ийн хамт олондоо цаашдын үйл ажиллагаанд нь өндөр амжилт хүсье! 🤝✨

#АгисМенежментДаатгал #МэдээллийнАюулгүйБайдал #МагадланАудит

🇲🇳 Наадмын баярын мэнд хүргэе!Амралтын дараа ажилдаа эргэн орж буй байгууллага, хамт олондоо амжилт бүтээлээр дүүрэн өдр...
17/07/2026

🇲🇳 Наадмын баярын мэнд хүргэе!

Амралтын дараа ажилдаа эргэн орж буй байгууллага, хамт олондоо амжилт бүтээлээр дүүрэн өдрүүдийг хүсье.

Хэрэв танай байгууллага:
✅ ISO стандарт нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа,
✅ Баталгаажуулалтын аудит хийх шаардлагатай,
✅ Одоо мөрдөж буй менежментийн тогтолцоогоо сайжруулах зорилготой бол

TQCSI Mongolia танд олон улсын итгэмжлэгдсэн баталгаажуулалтын үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэхэд бэлэн байна.

Бид дараах чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг:
🔹 ISO 9001 – Чанарын менежмент
🔹 ISO 14001 – Байгаль орчны менежмент
🔹 ISO 45001 – Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал
🔹 ISO 22000 – Хүнсний аюулгүй байдлын менежмент
🔹 ISO 27001 – Мэдээллийн аюулгүй байдлын менежмент
🔹 Мөн бусад олон улсын менежментийн стандартууд

📩 ISO баталгаажуулалттай холбоотой зөвлөгөө авах, үнийн санал хүсэх бол бидэнтэй холбогдоорой.

Амжилтын үндэс нь тогтвортой менежмент. Таны бизнесийн өсөлтийн замд TQCSI Mongolia найдвартай хамтрагч байх болно.

Address

#3, Building 1/29, Zaisan Toiruu, 11th Khoroo, Khan-Uul District
Ulaanbaatar
17041

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97677173838

Alerts

Be the first to know and let us send you an email when TQCSI.Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to TQCSI.Mongolia:

Shortcuts

Share