05/02/2026
☯️Хээ угалз бол сав шим ертөнцийн юмс үзэгдлийн үүсэл, мөн чанар, утга учрыг тайлсан дүрслэл юм. Хээ угалз бүхэн амьдралын хамаг сайн сайхныг магтан уламжилж, зөгнөн ерөөж, хэрсүү далд ухаанаар ёгтлон бэлэгшээсэн байдаг.
💯Энэхүү дээлний торго нь 100% хүр хорхой, хээг барласан. Зөөлөн намирсан, нимгэн бүтэцтэй.
🖌️Торгонд дүрсэлсэн хээг тайлбарлавал:🖌️
ӨЛЗИЙ ХЭЭ нь зуун зууны туршид Монголчууд бидний амьдрал ахуй, гоёл чимэглэл, эд хэрэглэлдээ хэрэглэж ирсэн бэлэгдэл өндөртэй хээ дүрс бөгөөд эзэндээ баяр жаргал, эд баялгийг дуудан, урт удаан наслахыг бэлэгддэг. Эхлэл төгсгөлгүй тул амьдрал тасрахгүй үргэлжлэх, буян арвижина гэсэн утгатай.
ЛАНЗ ХЭЭ нь эрдэм мэдлэг, оюун билгийг илэрхийлнэ. Аз жаргалыг хүсье гэсэн бэлэгдэлтэй.
ХАДГАН ХЭЭ нь 🙏 Хүндэтгэл,🤍 Цэвэр ариун сэтгэл,🌬 Ерөөл, адис.
Хадгийг хүндэтгэлтэй хүндээ барьдаг учраас хадган хээг ариун сайхан сэтгэл, урт нас ерөөх, аз жаргалын бэлгэдэж дүрсэлдэг.
Эдгээр хээг хамтад нь дүрсэлсэн нь:
МӨНХ ОРШИЖ, САЙН САЙХАН, АЗ ЖАРГАЛТАЙ, ЭРҮҮЛ ЭНХ, АРИУН ҮГЭЭР ИВЭЭГДСЭН, ХҮНДЛЭЛ ХАЙРААР ДҮҮРЭН ЯВАХЫГ БЭЛЭГДЖЭЭ🙏🏻🙏🏻🙏🏻
ТОРГО ДАХИН ДАВТАГДАХГҮЙ. 2 өнгө бий.
ӨВЛӨН ҮЛДЭЭХ ҮНЭ ЦЭНИЙГ УРЛАВ.
📍Хаяг:
Сүхбаатарын талбай. Засгийн газрын ордны зүүн талд.
ГАЛЛЕРИА УЛААНБААТАР худалдааны төв. 2-р давхар
⏰Цагийн хуваарь:
Өдөр бүр 11:00-20:00 цаг