BtoB Consulting LLC

BtoB Consulting LLC “Би Тү Би Консалтинг” ХХК нь бизнес төсөл, бизнес төлөвлөгөө, зах зээлийн судалгаа, шинжилгээ, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллага юм.

Өвлийн хүйтэн -40 хэмд ус хөлдөхгүй нөхцөлийг бүрдүүлж  дагнасан болон хосолмол ферм байгуулах мах, малын эмнэлэг, лабор...
06/05/2026

Өвлийн хүйтэн -40 хэмд ус хөлдөхгүй нөхцөлийг бүрдүүлж дагнасан болон хосолмол ферм байгуулах мах, малын эмнэлэг, лаборатори, анхан шатны боловсруулах цехтэй, газар тариалан, хадлан тэжээл бэлтгэх, үр тариа хадгалах, даршлах агуулахтай зэргийг уялдуулсан цогц аж
ахуйг захиалагчийн хүсэл сонирхолд нийцүүлэн төсөл төлөвлөгөөг боловсруулж бн, 99997073

05/05/2026

29/04/2026
29/04/2026

ЖДҮХС-аас олгох хөнгөлөлттэй зээлийн хүсэлт илгээхэд Аж ахуйн нэгжийн бүрдүүлэх бичиг баримтуудын жагсаалт.

🔘Татаж авах холбоос:https://office.sme.gov.mn/storage/uploads/files/Zeel%202025/material_zeel.pdf

29/04/2026

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЗЭЭЛИЙН ӨРГӨДЛИЙН МАЯГТ ТАТАЖ АВАХhttps://office.sme.gov.mn/storage/uploads/files/application.pdf

29/04/2026

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙН ТАЛААР ОЛОН НИЙТИЙН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР МЭДЭЭЛЭХ, ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ЗӨВШӨӨРСӨН ТУХАЙ МЭДҮҮЛГИЙН ЗАГВАР ТАТАЖ АВАХ

https://office.sme.gov.mn/storage/uploads/files/meduuleg-2025.pdf

ЖДҮХС-ГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙГ 8 ЖИЛЭЭР ОЛГОХООР БОЛЖ, ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦААГ 30 ХОНОГ, ТӨСЛИЙГ 20 ХОНОГТ ШАЛГАРУУЛ...
21/04/2026

ЖДҮХС-ГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙГ 8 ЖИЛЭЭР ОЛГОХООР БОЛЖ, ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦААГ 30 ХОНОГ, ТӨСЛИЙГ 20 ХОНОГТ ШАЛГАРУУЛДАГ БОЛЛОО
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А/157 дугаар тушаал гарлаа. Уг тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийг 8 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр хүнсний үйлдвэр, хөнгөн үйлдвэр, мал аж ахуй, газар тариалан болон жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт олгохыг үүрэг болгосон байна. Ингэснээр Жижиг, дунд үйлдвэрийн газраас үндсэн хөрөнгийн зээлийг 8 жил, эргэлтийн хөрөнгийн зээлийг 5 жилийн хугацаатай олгож эхэллээ.
Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020-2025 онд хөнгөлөлттэй зээл авсан, зээлийн зөрчилгүй зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн үндсэн төлбөрийн төлөлтийг 2 хүртэл жилээр сунгаж 7 жил болгохоор боллоо. Харин зөрчилтэй зээлийн ангилалд хамаарах зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн хуримтлагдсан үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг төлсөн тохиолдолд тооцоологдсон алдангиас чөлөөлж, зээлийн хугацааг 2 хүртэл жилийн хугацаагаар сунгах юм.
Тухайлбал, ЖДҮХС-гийн 100,0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан нэг аж ахуйн нэгжийн зээлийн эргэн төлөх хугацаа 5 жил байгаа бөгөөд үүнийг 2 жилээр сунгаж 7 жил болгоход 8-20 сая төгрөгийн мөнгөн урсгалын хэмнэлт үүснэ гэж тооцжээ. Ингэснээр аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн болон бусад зардлаа санхүүжүүлж, ажлын байраа хадгалах боломж бүрдэх бөгөөд энэхүү хэмнэлт нь хуримтлал, худалдан авалт, татвар, нийгмийн даатгал, цалин гэх мэт хэлбэрээр эдийн засгийн эргэлтэд орох эерэг нөлөөтэй.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын дээрх тушаалаар зээлийг түргэн шуурхай хууль журамд нийцүүлэн, баримт бичгийн иж бүрдлийг хангуулах, үнэлгээ хийх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд барьцаа хөрөнгийн бичиг баримт бүрдүүлэхэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэн ажиллахыг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Жижиг, дунд үйлдвэрийн газарт тус тус үүрэг болгожээ.
Тухайлбал, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах төсөл хүлээн авах хугацааг 30 хоног, төсөл сонгон шалгаруулалтыг 20 хоног, холбогдох бичиг баримт, зээлийн гэрээг бүрэн хүлээлгэн өгснөөс хойш 5 хоногт багтаан зээлдэгчид зээл олгож ажиллах юм.
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь 2026 оны 01 дүгээр сарын байдлаар 1294 идэвхтэй зээлийн 195,7 тэрбум төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд зээлийн хугацааг сунгаснаар сангийн зээлийн жилийн эргэн төлөлт 14,5 тэрбум төгрөгөөр буурах боловч аж ахуйн нэгжийн хувьд мөнгөн урсгалын хэмнэлтийг хөдөлмөрийн зардалд зарцуулбал 4917 ажлын байр шинээр нэмэгдэхээр байна.

20/04/2026
20/04/2026

📣ӨМНӨГОВЬ аймгийн ХАНБОГД суманд 2026 ОНД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 4,1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ.🆓

✅Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2026 онд орон нутгийн болон сангийн хамтарсан санхүүжилтийн эх үүсвэрээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia болон ӨМНӨГОВЬ аймгийн ХАНБОГД сумын Засаг дарга, Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан / Oyu tolgoi catalyst fund-тай “Зээлийн ерөнхий нөхцөл тохиролцох, хамтран ажиллах гурван талт гэрээ”-г байгуулсан.

ℹ️Үүний дагуу Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн зээлийн хүсэлтийг цахим хэлбэрээр https://sme.gov.mn/login-аар дамжуулан хүлээн авах үйл ажиллагаа эхэллээ.

🟢ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
🔹Эхлэх: 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 08:30 цагаас
🔹Дуусах: 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 17:30 цаг хүртэл

🟢ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:
🔹Зээлийн зориулалт, хугацаа: Үндсэн хөрөнгийн зээл 8 жил, Эргэлтийн хөрөнгийн зээл 5 жил
🔹Зээлийн хүү : 5 хувь (жилийн)

💠ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР:
✅Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбар хамрагдана.
❌Бөөний болон импортын худалдаа үйлчилгээ (хамрагдахгүй)❗️

☎️ХОЛБОО БАРИХ УТАС: 77485555-1 Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээл, төслийн газар.
Ханбогд 98114890

20/04/2026

Address

Ulaanbaatar
11000

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97699997073

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when BtoB Consulting LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share