ШИНЭ ЭРИН -Үйлдвэрлэл

ШИНЭ ЭРИН -Үйлдвэрлэл Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ШИНЭ ЭРИН -Үйлдвэрлэл, Business consultant, Баянзүрх дүүрэг 26-р хороо, Ulaanbaatar.

ШИНЭ ЭРИН хөтөлбөрийн хүрээнд ҮЙЛДВЭРЛЭЛ-ийн хөгжлийг дэмжих тоног төхөөрөмж судалгаа, тохируулга, бизнес аялал, төсөл хөтөлбөр, сургалт зэрэг олон талт бодит арга хэмжээ зохион байгуулагддаг.

08/03/2026

Монголын гоёл хээнцэр хатаддаа, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд дэвшүүлье!

“Сүрээр дарагч” хэмээх 17-р жарны гал морин жилд Морь шиг хурдан, Гал шиг дүрэлзсэн амжилт хүсье! 🐎🔥🇲🇳
18/02/2026

“Сүрээр дарагч” хэмээх 17-р жарны гал морин жилд

Морь шиг хурдан,
Гал шиг дүрэлзсэн амжилт хүсье! 🐎🔥🇲🇳

New Era Program

·
6s
Гал морин жил нь эрч хүч, хүчирхэг эрчмийг бэлэгдэж, 60 жил тутамд тохиох бөгөөд өмнөх гал морин жилд үйллдвэржилт эрчимжих эхлэл тавигдаж байжээ. 🔥🐎🔥

Монголын үйлдвэржилтийн оргил үе (1960–1990 он) улсын хэмжээнд 400 гаруй томоохон үйлдвэр, цех ажиллаж, дотоодын хэрэгцээний дийлэнхийг хангахаас гадна гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ экспортолж байв.

Аж үйлдвэрийн комбинат, Говь ХК зэрэг үйлдвэрүүд тэргүүлж цэмбэ, ноосон хөнжил, эсгий гутал, бүх төрлийн савхи болон нэхий дээл, гутал (жилд 3-4 сая хос), хивс, кашмир, ноолууран хувцас үйлдвэрлэхээс гадна аймаг бүр "Хүнсний комбинат"-тай байлаа. Эдгээр аж үйлдвэрийн төвүүд нь гурил, талх, нарийн боов, сүү, сүүн бүтээгдэхүүн, чихэр, жимсний ундаа, архи, шар айраг, мах, махан бүтээгдэхүүн (хиам, консерв) зэрэг хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хүнсний хэрэгцээг 100% хангахыг зорьж байжээ.

Мөн эдийн засгийн "Саалийн үнээ" гэгддэг томоохон цогцолборууд байгуулагдаж, зэс, молибдений баяжмал, хайлуур жонш, нүүрс, алт, цагаан тугалгыг идэвхитэй олборлохоос гадна боловсруулалтыг ч давхар хөгжүүлэх чадамжтай байв.

Хотжих хөдөлгөөнийг дагаж барилгын салбар эрчимтэй хөгжиж, цемент, силикат тоосго, шохой, угсармал байшингийн хавтан, модон эдлэл, гэр ахуйн тавилгын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа тогтворжсон үе байлаа.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрүүд чүдэнз, цаас, саван, шилэн эдлэл зэргийг үйлдвэрлэж, дотоодын зах зээлийг хангаж байсан юм. 🇲🇳

31/12/2025

Happy new year!!!
2026

Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсанаас хойших 115 дахь жилдээ эрүүл энх, эв эетэй, хөгжин цэцэглэх ерөөл өргөе!🇲🇳
30/12/2025

Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсанаас хойших 115 дахь жилдээ эрүүл энх, эв эетэй, хөгжин цэцэглэх ерөөл өргөе!🇲🇳

🥰
17/09/2025

🥰

НООЛУУР БЭЛТГЭХ ЦАХИМ ГАРЫН АВЛАГА

Ноолуур савлах уут нь даавуун болон тааран шуудай байвал тохиромжтой. Учир нь тааран шуудайд савласан ноолуур нь чийгээ сайн хадгалдаг. Зориулалтын бус уут, шуудайд ноолуурыг хадгалсан тохиолдолд ус чийг амархан нэвтэрч ноолуур шарлаж чанараа алдах, бат бөх байдал эрс муудах, үйлдвэрт гологдол гарах шалтгаан болдог.

Гарын авлага үзэх холбоос
https://online.fliphtml5.com/vevse/vovb/

🔔9-р сарын 1 🔔Ирээдүйн итгэл найдвар энхрий бяцхан хүүхэд багачууд, сурагч, оюутан залуус, багш, сурган хүмүүжүүлэгч, бо...
01/09/2025

🔔9-р сарын 1 🔔

Ирээдүйн итгэл найдвар энхрий бяцхан хүүхэд багачууд, сурагч, оюутан залуус, багш, сурган хүмүүжүүлэгч, боловсролын байгууллагын эрдэмтэн, мэргэд, алба хаагчиддаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! 💐

01/07/2025
❤️‍🔥
23/06/2025

❤️‍🔥

"The Mongolz” Austin Major-ын тэргүүн байрын төлөөх тулаанд 2:1 харьцаагаар дэд байр эзэлж Esport-ийн түүхэнд Азийн бахархал болон цойллоо. Урьд өмнө Ази тивээс ийм өндөр амжилт үзүүлж байгаагүй бөгөөд 170 мянган ам долларын шагнал хүртжээ. ❤️‍🔥

2025 он гарснаас хойш нийтдээ 39 тоглолт тоглоход ердөө 2 удаа л хожигдож нийт 7 тэмцээнээс 6-д цом хүртэж, Дэлхийн No1 Vitality багийн эсрэг гал гарсан 2:1 харьцаатай тулж Монгол улсынхаа нэр хүндийг өндөр өргөлөө. Чадварлаг дүү нартаа баярлалаа. 🇲🇳

Онгоцны буудал дээр сэтгэл догдлон хүлээж байя! ❤️‍🔥

Манайхаас КАНТОН үзэсгэлэнгийн талаар асууж байсан хүмүүс, энэ ээлжээс худалдан авалт хийхээ түр азнаарай гэж зөвлөе! 20...
14/04/2025

Манайхаас КАНТОН үзэсгэлэнгийн талаар асууж байсан хүмүүс, энэ ээлжээс худалдан авалт хийхээ түр азнаарай гэж зөвлөе!

2024 оны 8-р сард хийсэн дүн шилжилгээгээр БНХАУ-ын аж үйлдвэрийн эргэлт 33.55 их наяд юань буюу 4.67 их наяд ам.долларт хүрч, 2023 оны мөн үеийнхээс 6.0 хувиар өсч, нийт ДНБ-ий 24.86 хувийг эзэлж байжээ. Энэ нь 2025 онд 4.74 их наяд ам долларт хүрнэ гэж таамаглаж байсанч АНУ-тай хийж буй худалдааны дайны тодорхойгүй байдлын улмаас тооцоолоогүй уналт эрчимтэй явагдаж байна.

Манай оронд энэ нь ам долларын ханшийн арилжаанд нөлөө үзүүлснээр өнгөрсөн 20 хүрэхгүй хоногт даруй 3,553.7₮ хүрээд буйг мэргэжилтнүүд төгрөгийн ханш муу байгаатай холбон тайлбарлаж байгаа ч жилийн 2-р хагасаас тогтворжино гэж дүгнэж байна.

Монгол банк ам долларын нөөцөө сайжруулахад анхаарч ажиллаж байгаа бөгөөд нүүрсний үнэ уналттай байгаа хэдий ч биет байдалд өөрчлөлт гараагүй, Зэс болон Алтны үнийн өсөлт харьцангуй сайн байгаа нь худалдааны зах зээлд юу ч тулгарсан 3-р улиралаас ам долларын ханшийн хэлбэлзлийг барих боломжтойг харуулж байна.

АНУ болон БНХАУ-ын хоорондох худалдааны дайн жил болон түүнээс цааш үргэлжлэх таамаглал мэргэжилтнүүд дэвшүүлж байгаа нь манайх шиг урд хөршөөс зах зээлийн хувьд хамаарал бүхий оронд хямд худалдан авалт хийх давуу тал бий болгох магадлалтай. Учир нь худалдааны дайныг таамаглаагүй Хятадын үйлдвэрлэгчдийн барааны нөөц агуулахдаа овоорч, борлуулалт сурталчилгаа нь "Үнээ хэлээд ав" гэх хандлагатай болоод байна.

Иймд 4-р сарын Кантонд оролцогсод хэлцлээ сайн хийж, худалдан авалтаа түр азнахыг манай зүгээс зөвлөе! Мэдээж сайн судлах хэрэгтэй. 👍⏳💸

СЭРЭМЖЛҮҮЛЭГ ‼️‼️‼️
14/04/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ ‼️‼️‼️

Address

Баянзүрх дүүрэг 26-р хороо
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when ШИНЭ ЭРИН -Үйлдвэрлэл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share