Монголросцветмет ТӨҮГ - Mongolrostsvetmet SOE

Монголросцветмет ТӨҮГ - Mongolrostsvetmet SOE "МОНГОЛРОСЦВЕТМЕТ"
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР
"MONGOLROSTSVETMET"
STATE-OWNED ENTERPRISE

"Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ-ын Захиргааны сул ажлын байрны зар:Захиргаа, аж ахуйн хэлтсийн цайны газрын Тогооч – 1 ...
21/08/2026

"Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ-ын Захиргааны сул ажлын байрны зар:
Захиргаа, аж ахуйн хэлтсийн цайны газрын Тогооч – 1 (нэг) хүн

ㅤ

"Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын харъяа Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төвийн Эдийн ...
18/08/2026

"Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын харъяа Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төвийн Эдийн засагч сул ажлын байр.
Та дараах холбоосоор танилцах боломжтой:

ㅤ

"Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ-ын Захиргааны сул орон тооны зарыг доорх холбоосоор харах боломжтой.Захиргаа, аж ахуйн ...
12/08/2026

"Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ-ын Захиргааны сул орон тооны зарыг доорх холбоосоор харах боломжтой.
Захиргаа, аж ахуйн хэлтсийн цайны газрын Тогооч - 1 хүн

ㅤ

 #МэдэгдэлМонгол Улсын Засгийг газрын 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 251 дугаар тогтоолоор "Эрдэнэс критикал мине...
03/08/2026

#Мэдэгдэл

Монгол Улсын Засгийг газрын 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 251 дугаар тогтоолоор "Эрдэнэс критикал минералс" Төрийн өмчит үйлдвэрийн газрын нэрийг "Монголросцветмет" Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилснийг мэдэгдэж байна.

"Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ-ын Захиргааны сул орон тооны зарыг доорх холбоосоор харах боломжтой.Захиргаа, аж ахуйн ...
28/07/2026

"Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ-ын Захиргааны сул орон тооны зарыг доорх холбоосоор харах боломжтой.
Захиргаа, аж ахуйн хэлтсийн цайны газрын Тогооч - 1 хүн
Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн Кассчин, аж ахуйн нярав – 1 (нэг) хүн

ㅤ

🤝 Сүмитомо Корпорацийн удирдлагын багийн төлөөлөгчид “Монголросцветмет” ТӨҮГ-т зочиллоо.“Монголросцветмет” ТӨҮГ-т Япон у...
08/07/2026

🤝 Сүмитомо Корпорацийн удирдлагын багийн төлөөлөгчид “Монголросцветмет” ТӨҮГ-т зочиллоо.

“Монголросцветмет” ТӨҮГ-т Япон улсын Сүмитомо Корпорацийн удирдлагын багийн төлөөлөгчид зочилж, хамтын ажиллагааны талаар уулзалт хийлээ.

📊 Уулзалтаар бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа, хөрөнгө оруулалтын боломж, төмрийн хүдрийн баяжмалын дээжийн шинжилгээний үр дүнг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцов.

🤝 Энэхүү хоёр дахь удаагийн уулзалт амжилттай болж, талууд урт хугацааны хамтын ажиллагааг улам бэхжүүлэн хөгжүүлэх чиглэлд анхаарч ажиллахаар боллоо.

#Монголросцветмет #ХамтынАжиллагаа #УулУурхай #ТөмрийнХүдэр

🎉 Төрийн өндөр шагнал – Гавьяат уурхайчин!“Эрдэнэс Критикал Минералс” ТӨҮГ-ын харьяа "Бор-Өндөр" УБҮ-ийн Хөдөлмөрийн аюу...
06/07/2026

🎉 Төрийн өндөр шагнал – Гавьяат уурхайчин!

“Эрдэнэс Критикал Минералс” ТӨҮГ-ын харьяа "Бор-Өндөр" УБҮ-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга Доржпүрэвийн Сүхбаатар нь “Гавьяат уурхайчин” цолоор шагнагдлаа.

👷‍♂️ Д.Сүхбаатар нь уул уурхайн салбарт 40 шахам жил тасралтгүй ажиллах хугацаандаа:

Бор-Өндөр УБҮ-д далд уурхайн нэвтрэгчээс ажлын гараагаа эхэлж,
Ээлжийн мастер, хэсгийн дарга, цехийн дарга,
ХАБЭА хариуцсан ахлах инженер, ерөнхий мэргэжилтэн,
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга зэрэг хариуцлагатай албан тушаалуудыг нэр төртэй хашиж, үйлдвэрлэлийн тогтвортой үйл ажиллагаа, уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах, инженер техникийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

🎖 Өмнө нь тэрээр:
2005 онд “Тэргүүний уурхайчин” цол, тэмдэг,
2013 онд “Алтан гадас” одон,
2022 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор тус тус шагнагдсан.

2025 оноос ХАБЭА-н хэлтсийн даргаар ажиллах хугацаандаа үйлдвэрлэлийн ослыг 60 гаруй хувиар бууруулахад бодитой хувь нэмэр оруулж, уурхайчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр үр дүнтэй олон ажлыг санаачлан хэрэгжүүлсэн нь төрөөс өндрөөр үнэлэгдсэн юм.

Эх орныхоо уул уурхайн салбарт олон жилийн хөдөлмөр, мэдлэг, ур чадвар, үнэнч зүтгэлээ зориулсан эрхэм уурхайчин Доржпүрэвийн Сүхбаатар танд халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн улам их амжилтыг хүсэн ерөөе! 🎉🇲🇳

МЭДЭГДЭЛ“Эрдэнэс критикал минералс” төрийн өмчит үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагатай холбоотой үндэслэлгүй, ташаа м...
26/06/2026

МЭДЭГДЭЛ

“Эрдэнэс критикал минералс” төрийн өмчит үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагатай холбоотой үндэслэлгүй, ташаа мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр тархаж байгаатай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна.
Тухайн мэдээлэлд дурдсан цалингийн хэмжээ нь “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын бодит цалингийн мэдээлэлтэй нийцэхгүй бөгөөд байгууллагын дотоод хөдөлмөрийн гэрээ, эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон бодит нөхцөл байдлыг гуйвуулсан, олон нийтийг төөрөгдүүлэх агуулгатай болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
“Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ нь холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд цалин хөлсний бодлогоо хэрэгжүүлдэг бөгөөд удирдах албан тушаалтны цалин хөлс нь эрх бүхий байгууллагаас баталсан журам, шийдвэрийн дагуу тогтоогддог.
Бодит байдалд нийцээгүй мэдээлэл түгээх нь байгууллагын нэр хүндэд төдийгүй тус байгууллагад ажиллаж буй нийт ажилтан, албан хаагчдын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм.
Иргэд, олон нийт та бүхнийг баталгаагүй мэдээлэлд үндэслэн дүгнэлт хийхгүй байх, мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авч, үнэн зөв мэдээлэлд тулгуурлан байр сууриа илэрхийлэхийг хүсье.
Мөн нийтийн албан тушаалтнууд, хэвлэл мэдээллийн байгууллага олон нийтэд аливаа мэдээллийг түгээхдээ албан ёсны эх сурвалж, бодит баримтад тулгуурлан нягтлан шалгаж, хариуцлагатай хандахыг уриалж байна.

“Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
Холбоо барих:
Утас: 11-450060
И-мэйл: [email protected]
Вэбсайт: www.ecmm.mn

2026.06.26

17/06/2026

📢 Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын нэрийг хуучнаар нь “Монголросцветмет” нэр лүү нь буцаан шилжүүлж байна.

2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын нэрийг хуучнаар нь “Монголросцветмет” болгон буцаан шилжүүлж байгааг мэдэгдлээ.

Олон арван жилийн түүхтэй, Монголын уул уурхайн салбарын хөгжилтэй салшгүй холбоотой “Монголросцветмет” нэрийг сэргээх нь байгууллагын түүхэн залгамж чанар, үнэ цэнэ, танигдсан брэндийг хадгалах ач холбогдолтой гэж үзэж байна.

Ийнхүү Монголын уул уурхайн ууган байгууллагуудын нэг өөрийн түүхэн нэрээ сэргээн, шинэ зорилт, хөгжлийн бодлоготойгоо уялдан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болж байна.

#Монголросцветмет #ЭрдэнэсКритикалМинералс #УулУурхай #монголынуулуурхай

“Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ нь ТОП-10 төрийн өмчит аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлааМонгол Улсын төрийн өмчит аж ах...
15/06/2026

“Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ нь ТОП-10 төрийн өмчит аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа

Монгол Улсын төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн 2025 оны гүйцэтгэл, эдийн засагт үзүүлсэн нөлөөллийг үнэлсэн үзүүлэлтээр “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ нь Монгол Улсын ТОП-10 төрийн өмчит аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас гаргасан энэхүү үнэлгээнд улс орны эдийн засагт оруулсан хувь нэмэр, борлуулалтын орлого, ажлын байр, татварын орлого зэрэг голлох макро үзүүлэлтүүдийг үндэслэн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлсэн байна.

“Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ нь 53 жилийн түүхт уул уурхай, ашигт малтмалын салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж, улсын төсөвт төвлөрүүлэх орлого, ажлын байрны тогтвортой байдал, үйлдвэрлэлийн үр ашиг, стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн салбарын хөгжлийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулж буйг энэхүү үнэлгээ харуулж байна.

Тус амжилт нь үйлдвэрийн газрын хамт олны хөдөлмөр, хариуцлагатай менежмент, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааны үр дүн бөгөөд цаашид Монгол Улсын эрдэс баялгийн салбарын хөгжил, эдийн засгийн өсөлтөд илүү өндөр хувь нэмэр оруулах зорилтыг бататгаж байна.

Монгол Улсын ТОП-10 төрийн өмчит аж ахуйн нэгжийн нэгээр шалгарсан энэхүү амжилт нь “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын нийт уурхайчид, инженер техникийн ажилтнууд, албан хаагчдын хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр шим билээ.

Address

Монгол улс,, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-98, “Эрдэнэс Критикал Минералс” ТӨҮГ
Ulaanbaatar
13341

Telephone

+97611458072

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголросцветмет ТӨҮГ - Mongolrostsvetmet SOE posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Монголросцветмет ТӨҮГ - Mongolrostsvetmet SOE:

Shortcuts

Share

Category